| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2015/01041/И |
| Дугаар | 155/ШШ2016/00040 |
| Огноо | 2015-12-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2015 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2016/00040
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би М.С-н нэхэмжлэлтэй, Д.Ц-д холбогдох
1.139.000 /нэг сая нэг зуун гучин есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.С би 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөрМсумын 9 дүгээр багийн Сүхийн эхнээс хүрэн азаргатай нийт 11 тооны адуугаа алдаж хохирсон бөгөөд үүнийг Д.Ц авсан нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож надад адууны хохирол 3.600.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд би одоо адуугаа эрж хайж Шинэ-Идэр, Жаргалант, Төмөрбулаг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Цэцэрлэг, Завханы Тосонцэнгэл сум, Тэлмэн сум руу тус тус эрж хайж явсаны шатахууны үнэ 1.139.000 төгрөгийг би Д.Ц-аас гаргуулж авмаар байна.
Иймд адуугаа эрж хайсны зардал болох шатахууны үнэ 1.139.000 төгрөгийг би Д.Ц-аас нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн М.С-гийн нэхэмжилж байгаа 1.139.000 төгрөгийг 2016 оны 07-08 дугаар сард хувааж хохирлыг нь төлөх болно гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Д.Ц-аас 1.139.000 /нэг сая нэг зуун гучин есөн мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Д.Ц ....1.139.000 төгрөгийг 2016 оны 07-08 дугаар сард хувааж хохирлыг нь төлөх болно.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмлжэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.С улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Д.Ц-аас 1.139.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 31.885 төгрөгийн 50 хувь болох 15.942 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч М.С-гийн нэхэмжлэлийн шаардлага 1.139.000 /нэг сая нэг зуун гучин есөн мянга/ төгрөгийг хариуцагч Д.Ц төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч Д.Ц-аас 15.942 /арван таван мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ