Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/04780

 

 

 

 

 

 

 

 

             2024      11         25   

                                181/ШШ2024/04780

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, 0 байрлах, М ГХОХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Ж овогт Ө-ын М /РД:/-д холбогдох,

Үйлчилгээний төлбөр 554,326 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ГХОХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.М нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч Hybrid 9900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2019 оны 05 сарын 29-ний өдөр 41854626 тоот гэрээ байгуулж 0 дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2023 оны 01 сарын 11-ний өдөр үйлчилгээгээ МуMobi үйлчилгээнд шилжүүлж мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 1,099,000 төгрөгний үнэтэй Huawei Y90 Blue гар утасны төлбөрийг 12 сар хуваан төлхөөр зээлээр авсан.

Ө.М нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 94267259 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2023 оны 08, 09, 10 сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 554,326 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна.

Иймд Ө.М-с 94267259 дугаарын үйлчилгээний төлбөр 50,623 төгрөг, зээлээр авсан Huawei Y90 Blue гар утасны төлбөр 457,912 төгрөг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, багц ашиглах хугацаатай гэрээ торгууль 45,791 төгрөг, нийт 554,326 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.М шүүхэд гаргасан тайлбартаа: М ГХОХХК-ийн зээлийн төлбөр болох 554,326 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ГХОХХК нь хариуцагч Ө.М-д холбогдуулан үйлчилгээний төлбөр 554,326 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.М нь М ГХОХХК-ийн нэхэмжилсэн 554,326 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нь дээрх тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Ө.М-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ө.М-д нь М ГХОХХК-ийн нэхэмжилсэн 554,326 /таван зуун тавин дөрвөн мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Ө.М-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ГХОХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,280 төгрөгөөс 8,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 8,640 төгрөгийг, хариуцагч Ө.М-аас 8,640 /найман мянга зургаан зуун дөч/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ГХОХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА