| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/01294/И |
| Дугаар | 181/ШШ2024/03588 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03588
2024 09 27 181/ШШ2024/03588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ё /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ёхаягт оршин байрлах, ё//-д холбогдох,
хдаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.03-ны өдрийн Б/64 тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч х, гэрч х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ё нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ёнь 2013.11.01-ний өдөр хДаргаар томилогдож Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021.08.10-ны өдрийн БҮ71 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. 2022.02.14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182\ШШ2022\00364 тоот шийдвэрээр дээрх ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож ёэрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан. Хэдийгээр шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болдог боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 58.1.6-д зааснаар хзөвлөх эмчээр 2022.09.08-ны өдрөөс ажиллаж Хөдөлмөрийн хуулийн 58.2-т зааснаар өмнөх ажилд эгүүлэн томилох шийдвэрийг хүлээсэн. Гэтэл 2023.03.07-ны өдөр хДаргын Хүний нөөцийн ажилтан ётасаар холбогдож... та хаана байна ажлаас чөлөөлөх тушаал гардуулъя... гэсэн. ёийн Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ён 2023.03.03-ны өдөр дугаар Б\64 тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 79.1-дэх заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.35.1-т заалтыг баримталсан гэж тодорхойлжээ. Хөдөлмөрийн хуулийн 79-р зүйлийн 79.1-т... Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй... гэж заасан байх ба ё2023.03,03-ны өдрөөс өмнө хДаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ёд ажлаас чөлөөлөгдөх ямар ч хүсэлт өгөөгүй, хөдөлмөрийн дотоод журамд гарын үсэг зураагүй, зурах ч шаардлагагүй байсан тэрээр ажилдаа эгүүлэн томилогдож нэр төрөө сэргээнэ гэсэн хүлээлтэй байсан учир тэтгэвэрт гарах бодол байгаагүй. Харин 2022.03.03-ны өдөр ажлаас халах тушаал гаргаж 2022.03.07-ны өдөр тэтгэвэрт гарах хүсэлт нөхөн бичүүлж хууль зөрчин ажлаас чөлөөлсөн. Иймд 2023.03.03-ны өдрийн хДаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ё хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох Б/64 тоот тушаалуудыг хүчингүй болгож эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, зохих нөхөн олговрыг гаргуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ё ажиллаж байсан ёнь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан. Ийнхүү нэхэмжлэгч буюу манай Эрүүл мэндийн төвд Зөвлөх эмч ёөөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу хдаргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.
Нэхэмжлэгчээс: нэхэмжлэх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2024/03976 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/ шийдвэр, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2023/10962 дугаартай захирамж, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2023/09195 дугаартай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/00364 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2022/17481 дугаартай захирамж, ёийн даргын Б/258 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ёийн даргын Б/64 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2023/06392 дугаартай захирамж зэрэг баримтууд ирүүлсэн байна.
Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтууд ирүүлсэн байна.
Шүүгчийн захирамжаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 722 дугаартай албан бичиг хавсралтын хамтууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ёнь хариуцагч ё холбогдуулан, хдаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.03-ны өдрийн Б/64 тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2.а. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч ёнь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, хөдөлмөрийн дотоод журамд гарын үсэг зураагүй, тэтгэвэрт гарах бодолгүй байхад нь дарамт шахалт үзүүлж, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тэтгэвэрт гарах хүсэлтийг нөхөн бичүүлж, улмаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, хууль зөрчсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. ё ажиллаж байсан ёнь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг нь үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч ёнь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байгаад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/71 тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнийг эс зөвшөөрч маргасантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №182/ШШ2022/00364 шийдвэрээр ёхдаргын ажил албан тушаалд эгүүлэн томилжээ. /хх-10/
6. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ёхдаргын ажил албан тушаалд эгүүлэн томилсон боловч хдаргын 2022 оны 09 дүгээр 09-ний өдрийн №Б/258 тушаалаар ёЭрүүл мэндийн төвийн Зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаагаар, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан ба энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх-26/
7. Улмаар, ё хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, тэтгэвэр тогтоолгох тухай ёийн даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №Б/64 тушаалаар ё өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг нь үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, хзөвлөхийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-31/
8. ёнь ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо өөрөө хүсээгүй байхад нь дарамт шахалт үзүүлж, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичүүлж авсан, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан атлаа 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тэтгэвэрт гарах хүсэлтийг нөхөн бичүүлж авсан, нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх, тэтгэвэрт гарах ямар ч бодолгүй байсан, харин ч тус төвийн даргын үүрэгт ажилдаа буцаан томилогдох зорилготой байсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь эрх зүйн үндэслэлгүй гэж гомдлын үндэслэлийг тайлбарласан.
9. Ажил олгогчоос ёажлаас чөлөөлсөн асуудал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргаж байгаатай холбогдуулан хэрэгт цугларсан баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
10. ё хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, тэтгэвэр тогтоолгох тухай ёийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №Б/64 тушаалаар хзөвлөх ётэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 02 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.
11. Ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.35.1 дэх заалт, Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн №Б/258 дугаар тушаал, Эрүүл мэндийн төвийн дүрмийн 2.7.3 дахь заалт, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэсэн байна.
12. ёнь хХүний нөөц хөгжлийн албанд гарчиглан Миний бие ёнь 2013.11.01-ний өдрөөс 2021.08.16-ыг хүртэл ЭМТ-н даргаар 2023 оны 02 сарын 28 өдрийг хүртэл зөвлөх эмчээр ажилласан. Өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах хүсэлтэй тул шийдвэрлэж өгнө үү. 2023.02.28, ё99092998 гэж гараар өргөдөл бичиж өгсөн, уг өргөдлийг нь үндэслэн ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн үндэслэлтэй эсэх нь маргааны үндэслэл болжээ. /хх-76/
13. Өргөдлийг нэхэмжлэгч ёнь өөрийн гараар бичсэн эсэх талаар зохигчид маргаагүй боловч ажилтныг өөрөө хүсээгүй байхад нь ажил олгогчоос дарамт, шахалт үзүүлж, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичүүлж авсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан үйл баримтын хувьд ажилтанд дарамт, шахалт үзүүлсэн, хүсээгүй байхад нь ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичүүлсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй байна.
13.1. Тодруулбал, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын 602 тоот, Засаг даргын орлогчийн өрөөнд тус дүүрэгт шинээр баригдаж буй шинэ нэгдсэн эмнэлгийн төслийн ажлын төлөвлөгөө төсвийн төсөөллийг хэлэлцүүлж батлах хуралд нэхэмжлэгч ёнь ажил үүргийн хувиар оролцох явцад ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нэхэмжлэгчээр бичүүлж авахдаа дарамт шахалт үзүүлж, ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч маргасан.
13.2. Мөн тухайн болсон үйл явдлыг нотлуулах зорилгоор уг хуралдаанд оролцсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч хийг гэрчээр асуулгахад ...ёд дарамт, шахалт үзүүлсэн эсэх асуудлыг мэдэхгүй, харин ёнь өргөдөл дээрх хугацааг хэзээ гэж бичих үү гэх байдлаар ярилцсан зүйл болсныг сонссон талаар мэдүүлэг гаргажээ.
13.3. Тодруулбал, болсон үйл явдлыг мэдэх гэрч х нь шүүх хуралдаанд, ёажлаа өг гэдэг байдлаар шахалт дарамт үзүүлсэн эсэхийг мэдэхгүй,... хувь хүн хоорондын харилцааг сайн мэдэхгүй. ... Миний дэргэд тийм юм яриагүй. Өргөдөл өгөх хугацааны талаар ярьж байсан. Юуны өргөдөл гэдгийг нь мэдэхгүй. Хугацааны хувьд тэдэн сарын тэдэн юм чинь наана нь хийе гэдэг байдлаар ярьж байсан, ... ёдарга хугацаагаа тэгвэл тэгж бичих үү гээд хоорондоо ярилцаж байсан, та өргөдлөө өг, эсхүл ажлаа өг гэдэг байдлаар эсхүл ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлсэн нөхцөл байдал байгаагүй, ... тухайн үед ажлаас чөлөөлөгдөх тушаалаа хэдний өдрөөр бичиж өгөх вэ гэдэг байдлаар ёярилцаж байсан, гэх агуулгатай мэдүүлгийг гаргажээ.
13.4. Түүнчлэн нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч хийн тайлбар гэх бичигт ... 2023 оны 03 сарын 07-ны өдөр 10-13 цагийн хугацаанд СБДЗДТГ-н 602 тоот миний өрөөнд Сүхбаатар дүүрэгт шинээр баригдаж буй шинэ Нэгдсэн эмнэлгийн төслийн ажлын төлөвлөгөө төсвийн төсөөллийг хэлэлцүүлж батлах хурал болсон. Тус хуралд СБДЭМТ-н даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ё, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга х , зөвлөх эмч х нар ажил үүргийн хувиар оролцсон. Хурал дуусмагц ё нарыг өрөөнд байхад ЭМТ-н хүний нөөцийн ажилтан орж ирээд ёд ажлаас чөлөөлсөн тушаал өгөөд өргөдөлөө одоо бичээд өгөөч гэсэн. ёажлаас чөлөөлсөн тушаал 3-р сарын 01-ны өдрөөр гарсан юм бол өргөдлийн хугацааг 2-р сарын 28-ны өдрөөр бичих үү? гэж асуугаад бичиж өгч байсан гэж тусгагджээ. /хх-83/
14. хийн шүүхэд гаргасан тодорхойлолт болон шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр ёд ажил олгогчоос дарамт шахалт үзүүлэн, хүчээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
15. Түүнчлэн 2023.03.07-ны өдрийн Тушаал хүлээлцсэн тэмдэглэл-д ёд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж тэтгэвэр тогтоолгох тухай 2023.03.03-ны өдрийн Б/64 тоот тушаалыг 2023.03.07-ны өдөр СБД-ийн ЗДТГ-ын орлогчийн өрөөнд СБД-ын орлогч ё, СБДЭМТ-ийн дарга ё, зөвлөх ё, СБЭМТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга х, СБЭМТ-ийн хуулийн зөвлөх З.Оюунбаяр, Хүний нөөцийн мэргэжилтэн Э.Ууганцэцэг нарын хамт хүлээлгэн өгөв. Б тушаалыг 6 хувь үйлдэж 4 хувийг ёд өгөв. Протокол бичсэн- ХНТ у хуулийн зөвлөх, СБД-ийн ЭМТ-ийн дарга ё, СБД-ийн эрүүл мэндийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хүлээн авсан ёгэж гараар бичсэн баримт авагдсан, уг баримтад ё, ё, х, мөн нэхэмжлэгч ёнар гарын үсэг зуржээ. /хх-81/
16. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч санаачилж цуцалсан гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэлийн үндэслэл болсон нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх ямар ч хүсэлт өгөөгүй байхад ажилтан өөрөө санаачилж үүрэгт ажлаас чөлөөлсөн нь гэх үйл баримт, мөн ажил олгогчийн зүгээс дарамт, шахалт үзүүлж үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичүүлсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул ё тэтгэвэр тогтоолгох зорилгоор бичгээр гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэсэн хэм хэмжээг баримтлан үүрэгт ажлаас чөлөөлсөн нь ажил олгогчийн тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
17. ё хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, тэтгэвэр тогтоолгох тухай ёийн даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 тушаалд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.35.1 дэх заалт, Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/258 дугаар тушаал, Эрүүл мэндийн төвийн дүрмийн 2.7.3 дах заалт, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн тушаал гаргахдаа хЗөвлөх хбайгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 02 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
18. Гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан баримтыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч ёнь тэтгэвэрт гарах зорилгоор үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө бичиж өгсөн, мөн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хугацааны талаар ярилцаж байсан зэрэг нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ажилтан өөрөө санаачлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болно.
19. Эдгээр үндэслэлээр хариуцагч ё холбогдох, хдаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.03-ны өдрийн Б/64 тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч ё нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
20. Нэхэмжлэгч ё нэхэмжлэлтэй, ё холбогдох хэрэг маргаанд шүүх 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйтэй холбоотойгоор тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №181/ШЗ2024/03976 шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2т заасан нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
20.1. Улмаар, нэхэмжлэгч ёнь шүүхэд дахин тухайн асуудлаар нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн зохих ажиллагааг явуулсан боловч 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13:30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч б 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 80312211 утсанд мэдэгдэхэд за ойлголоо гэсэн хариуг өгсөн боловч шүүх хуралдаанд мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
20.2. Шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийг 13 цаг 50 минут хүртэл хүлээсэн, шүүх хуралдааныг эхлүүлэхээс өмнө нэхэмжлэгчийн төлөөлөгчийн утсаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга лавлаж асуухад Очиж амжихгүй. Нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт өгнө гэж хэлжээ.
20.3. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
21. Шүүх хуралдаан дууссаны дараа нэхэмжлэгчийн төлөөлөгч .. авто машины түгжрэлээс шалтгаалан оролцож чадахгүй болсон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэж бичиж өгсөн боловч уг хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөөгүй тул уг хүсэлтийн агуулгаар хуралдааны явцад ирцтэй холбоотой хүсэлт шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ё холбогдох, хдаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.03.03-ны өдрийн Б/64 тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч ё нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ёнь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД