Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0443

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Маргааны төрөл: газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэртэй Монгол банкнаас тус банкинд томилогдсон эрх хүлээн авагч маргасан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 К******* ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, Их булагт нэгж талбарын дугаар бүхий 10,000 м.кв газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

2.2 Дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа: К******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/******* дугаар тушаалаар К******* ХХК-д банкны эрх хүлээн авагч томилж 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийг өөрчлөн томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу К******* ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкийг төлөөлөх, удирдах болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр банкны эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах ногооны зориулалт бүхий 10 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдсэн даруйдаа 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Гэвч тус шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 49 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байна гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус захирамжийн дагуу банкны эрх хүлээн авагчийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дугаартай албан хүсэлтээр дээрх газрын эзэмших эрхийг сэргээлгэхээр хандсан боловч уг хүсэлтийн хариуд 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр тухайн газрын эзэмших эрхийг сэргээх боломжгүй талаар Нийслэлийн Засаг даргааас хариу ирсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана. Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйл 69.1.2 дахь хэсэгт банкны эрх хүлээн авагч банкийг төлөөлөх удирдах эрхтэй гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийг гаргаж байна. К*******ин дахь банкны үйл ажиллагааг хэвийн явуулж байх үед буюу 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, Их булагт байрлах газарт төмс, хүнсний ногооны зориулалт бүхий 10 га талбайтай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээг банканд олгосон.

Дээр дурдсанчлан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр банкийг албадан татан буулгах Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авагч томилогдсон. Банкны эрх хүлээн авагч нь иргэд, хуулийн этгээд болон төрд учирсан хохирлыг барагдуулах, банканд бүртгэлтэй хөрөнгийг хадгалах, хамгаалах чиг үүргийн хүрээнд ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар банкны эрх хүлээн авагч нь үндсэн чиг үүргийн хүрээнд төрийн хохирол буюу Монгол банканд өгөхөөр төлбөрийн зарим хэсэгт тооцуулан дээрх газрыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр БЭХА дугаартай төлбөр барагдуулах гэрээг байгуулан Монгол банканд эзэмших эрхийг шилжүүлсэн. Тус газрыг анх банкны өмчлөх бусад хөрөнгөд бүртгэхдээ өөр бусад хөрөнгийн хамтаар 472,419251.43 төгрөгт тооцон бүртгэсэн байдаг. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу банкны хөрөнгийг худалдах, борлуулах үүрэгтэй бөгөөд хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос тус зүйлд заасан дарааллын дагуу банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа. К******* ХХК-ийн хохирогчдоос хохирлоо бүрэн барагдуулах, авах эсэх нь банкны хөрөнгийг худалдан борлуулах үйл ажиллагаатай шууд хамааралтай байдаг. К******* ХХК-ийн эзэмшлийн дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж, банкны эрх хүлээн авагчаас хохирогчдын хохирлоо барагдуулан авах боломжийг мөн дүнгээр шууд бууруулах үр дагаврыг үүсгэж байна гэж үзэж байгаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгийг үндэслэн захирамжилсан. Гэвч тус хуульд 29.3 гэсэн хэсэг байхгүй байгаа. Ингэхээр юуг, яаж үндэслэж байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй. Огт байхгүй хуулийн заалтыг дурдсан нь хууль зөрчсөн захирамж болсон байна гэж үзэж байгаа. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн банкны эрх хүлээн авагчийн хувьд учир дутагдалтай болсон. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан. Гэвч банкны эрх хүлээн авагчийн зүгээс ямарваа нэгэн нөхцөл бололцоог удаа дараа зөрчсөн зүйлүүд байхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан газрын төлбөрийг төлөөгүй асуудал ч бас огтхон байхгүй. Харин ч газрын төлбөрөө удаа дараа төлөхөөр оролдож хөөцөлдөн эцэст нь албан бичгээр газрын төлбөрөө төлж болохгүй байгаагаа дурдаж төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж нэхэмжлэл үүсгэн ирүүлэхийг хүссэн. Иймд мөн хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэснийг зөрчөөгүй ба газрын төлбөрөө төлөхөөр явж байгаад газар эзэмших эрхийн гэрчилгээ цуцлагдсаныг мэдсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсвэл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж заасан. Гэвч эрх ашиг нь ноцтойгоор зөрчигдөж байгаа К******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчид огт мэдэгдээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна гэж үзэж байгаа. Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, К******* ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, их булагт байрлах / дугаартай төмс, хүнсний ногооны зорилт бүхий 10 га талбайтай газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.

Нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байгаа. Тодруулахдаа, газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэх гэдэг агуулгаас татгалзаад зөвхөн 20 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн уг газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж шаардлагаа тодруулж байна гэв.

3.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газрыг К******* ХХК-д дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо Их булагт нэгж талбар бүхий 100000 м2 газрын 15 жилийн хугацаатай төмс хүнсний ногооны зориулалтаар олгож, 2015 оны 5 сарын 07-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, дугаар гэрчилгээ олгосон. "К*******" ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө 2019 оноос хойш төлөөгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад заасны дагуу сонсох ажиллагааг "Өглөөний сонины 20 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №7 (3522) дугаарт зарлуулсан байна. Заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй болно. Иймд тус хуулийн этгээдийн эрх хууль, ёсны эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлж, доорх үндэслэлээр К******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны А-******* дүгээр захирамжаар Д.Сд эзэмшүүлсэн тус дүүргийн дүгээр хороо Их булагт нэгж талбарын дугаартай, төмс хүнсний ногооны зориулалттай, 100,000 м.кв газрын эзэмших эрхийг 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатайгаар К******* ХХК-д шилжүүлж, 2015 оны 5 сарын 07-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, дугаар гэрчилгээ олгосон.

2. К*******ны эрсдлийн удирдлагын хорооны хурлын 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо Их булагт нэгж талбарын дугаартай төмс хүнсний ногооны зориулалттай 100,000 м.кв газрын эзэмших эрхийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэсэн.

3. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/******* дугаар тушаалаар газар эзэмшигч К******* ХХК-ийг албадан татан буулгаж, А/******* дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагч томилж, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийг өөрчлөн томилж, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А-*******, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-*******, 20 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А-, 2023 оны 10 дугаар сарын А- дүгээр тушаалаар эрх хүлээн авах ажиллагааг сунгасан байдаг.

4. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт зааснаар банкны эрх хүлээн авагч нь банкийг төлөөлөх, удирдах, банкны хөрөнгийг худалдан борлуулж, холбогдох дарааллын дагуу банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах, банканд бүртгэлтэй хөрөнгийг хадгалах, хамгаалах чиг үүрэгтэй байна.

5. Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн БЭХА дугаартай төлбөр барагдуулах гэрээгээр Банкны эрх хүлээн авагч нь Монгол банканд төлөгдөх 108,705,500 төгрөгийн төлбөрт дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээг Монгол банканд шилжүүлэхээр шийдвэрлэж, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 372 тоот албан бичгээр газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ гаргаж, мөн газрын төлбөрийн нэхэмжлэх үүсэхгүй байгааг мэдэгдсэн байдаг.

6. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2023 оны 4 дүгээр сарын -ний өдөр ******* тоот албан бичгээр газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтэд хариу өгөхдөө эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар хүчингүй болгосныг банкны эрх хүлээн авагчид анх мэдэгдэж захирамжийг хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасан журмаар хийгээгүй буюу Монгол банкны ерөнхийлөгчөөс томилогдсон эрх хүлээн авагчид сонсох ажиллагаа хийгээгүйн дээр гаргасан шийдвэрээ хүргүүлээгүй буюу хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргах эрхээр хангаагүй байна.

6. "К*******" ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдсон нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд ялангуяа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл нөхцөл бүрдсэн талаарх сонсох ажиллагаанд тус банкинд томилогдсон банкны эрх хүлээн авагчийг оролцуулаагүй, газрын талбөр төлөгдөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлд газар эзэмших эрхийг хэрэгжүүлж буй этгээдээс тайлбар авах ажиллагааг хийгээгүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шийдвэр гаргахдаа харгалзаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, бодит нөхцөл байдалд тохирсон байх, зорилгодоо нийцсэн байх, эрх ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд шийдвэр гаргахаасаа өмнө урьдчилж мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэл хамгаалах зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмыг, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий мэдээлэл цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчжээ.

Зүй нь шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг тогтоох, оролцуулах, тэдгээрт тайлбар санал гаргах боломж олгох замаар шийдвэрээ хуульд үндэслэн, бодит нөхцөл байдалд нийцүүлэн гаргах ёстой байжээ.

7. 2019 оны 2 дугаар сарын 02-ний өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2015-2019 оны 2 дугаар улирал хүртэл газрын төлбөрийн үлдэгдэлгүй, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 2019 оны хагас жилээс 20 оны газрын төлбөрт 78,240 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

К******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 372 тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тухайн газрын төлбөрийг төлөх хүсэлт гаргасан байх бөгөөд газар эзэмших эрх хүчингүй болсон үндэслэлээр газрын төлбөрийн нэхэмжлэх үүсэхгүйг мэдэгджээ. Иймд 2019 оноос 20 онд газрын төлбөрийн нэхэмжлэл үүсээгүй нөхцөл байдалд газар эзэмшигчийн хувьд өөрөө бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй, эрх хүлээн авагч томилогдсон энэ нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж харгалзаж үзэх ёстой байсан гэж шүүх дүгнэлээ.

8. Тухайн газарт зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүйтэй талууд маргахгүй бөгөөд тус газар эзэмших эрхийг Газрын тухай хуулиар зөвшөөрснөөр шилжүүлэн авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй арилжааны банкны хувьд ч, эрх хэрэгжүүлэгч банкны эрх хүлээн авагчийн хувьд ч газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарах учиргүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 40 дэх К******* ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь заалтыг баримтлан К******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын 40 дэх К******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ХАЛИУНА