Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/03668

 

 

 

 

 

 

 

 

2024 10 02 181/ШШ2024/03668

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: -д холбогдох,

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ё миний бие танилцаж хамтран амьдарч, бидний хүү Хангал нь 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, охин ё 2014 оны 02 сарын 17-ны өдөр тус тус мэндэлсэн. Бидний хамтын амьдрал 9 жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд бага охин минь төрснөөс хойш үзэл бодол, зан харилцаа таарахгүйгээс болж үргэлж гэр бүлийн маргаантай байсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Ийнхүү бидний хамтын амьдрал 2019 онд дуусаж одоо бид тус тусын амьдралтай болсон бөгөөд түүнээс хойшин хугацаанд хүүхдүүд миний асрамжид байгаа. Иймд хуулийн дагуу охин хүү 2 минь миний асрамжид үлдэж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр салаад эхний нэг жил хүүхдүүд надтай байсан. Түүнээс хойш эхнэрийн асрамжид өгсөн. 2 хүүхэдтэйгээ байнга харилцаатай байдаг. Хоёр хүүхдэдээ байнга мөнгө, төгрөг өгдөг. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас хэрэгт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж, Төрсний бүртгэлийн хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

нотлох баримтуудыг шинжлэн судлаад