| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0020/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б- |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорчулуун,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-,
өсвөр насны шүүгдэгч Б.З-, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Ч-, өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д- овогт Б-ийн З-д холбогдох эрүүгийн 1710009840002 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ....... оны ....... дүгээр сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 07 сар 03 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... дүүргийн ........ сургуулийн ......... ангид сурдаг, ам бүл 4, ээж, ах, бэр эгч нарын хамт ....... дүүргийн ......... хороо, ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д- овогт Б-ийн З- /РД:............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Өсвөр насны шүүгдэгч Б.З- нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ........ дүүргийн .......... хорооны нутаг дэвсгэрт байрлах ..........сургууль дээр Н.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Б.З- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчийн нэхэмжилж байгаа 250.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр гэрээ байгуулсан. Би хүү З-ыг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ийм хэрэгт холбогдсон талаар мэдсэн. Үүнийгээ надаас нуугаад хэлээгүй. Харин манай ахад хэлсэн байсан. Манай хүүхэд хөдөлгөөнтэй болохоос биш муу үйлдэл хийгээд байдаггүй. Тухайн өдөр яагаад ийм хэрэг хийснийг мэдэхгүй байна гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Томографийн зураг авхуулсан, хамрын чихээс хийлгэсэн зардалд 250.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг З-ын ээж нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулъя гэсэн бичиг хийж өгсөн. Манай хүүхдийн биеийн байдал зүгээр байгаа.
Мөн хавтаст хэргээс:
1. Өсвөр насны шүүгдэгч Б.З- 2017.12.27-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би ....... дүүргийн ...сургуулийн ... ангид сурдаг. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хагас сайн өдөр байсан. Тэр өдөр манай сургуулийн урлагийн үзлэг болон Хан-Уул дүүргийн сургуулиудын дунд зохион байгуулагдах “Дэвжээ” тэмцээнд бэлдэж байсан юм. Намайг 3 давхрын коридорт байхад Т- ирээд “манай ангийн М- таныг ална гэж байна, цагдаа шүүх гэхгүй бол дуудаад аваад ир” гэж хэлсэн. Би 4 давхарт урлагийн үзлэгээ бэлдэж байхад М- 4 давхарт ангийнхаа үүдэнд зогсож байхаар нь очоод “чи яадаг гэнээ, чи амнаасаа болдог шүү, чи юу гэж хэлдэг гэнээ” гэхэд “би яасан юм бэ” гэхээр нь түүний нүүр рүү 3-4 удаа алгадахад М-ын хамарнаас нь цус гарсан. Орой 18 цаг өнгөрч байхад М-ын ээж нь сургууль дээр ирээд “чи манай хүүхдийг зодлоо” гээд манай аав, ээжийг архичингаар нь дуудаад байхаар нь би аав, ээжийгээ өмөөрч маргалдсан. Би дараа нь гэрт нь очиж М-аас уучлалт гуйсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/,
2. Насанд хүрээгүй хохирогч Н.М- 2017.12.01-ний өдөр мэдүүлэхдээ: ...Би ...... дүүргийн ...сургуулийн ... ангид сурдаг. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу хагас сайн өдөр сургууль дээрээ урлагийн үзлэг бэлдэхээр ирсэн байсан. Би өдөр 16 цагийн үед 12 дугаар ангийн З-тай коридорт тааралдахад намайг үгийн солиогүй шууд цээж рүү гараараа нэг удаа цохихоор нь би “Яасан юм бэ” гэхэд “Чи тийм том болчихсон юм уу” гээд нүүр рүү гараараа 5-6 удаа цохисон. Би нүүрээ дараад тонгойгоод буцаад дээшээ болтол хамар руу дахиад нэг удаа цохисон. Хамраас цус гараад байхаар нь би нэг давхрын ариун цэврийн өрөө рүү ороод цусаа угааж байхад З- ариун цэврийн өрөөний гадна зогсчихоод “гараад ир, М-аа пизда минь” гээд байсан. Би өрөөнөөс гараад очиход ариун цэврийн цаас гаргаж ирээд “хамартаа хийчих” гэж надад өгөөд “чи тийм том болчихсон юм уу, чи намайг зодсон гэж хүүхдүүдэд яриад яваад байгаа юм уу” гэхээр нь “Би тэгж хэлээгүй, хэн тэгж байна” гэхэд юм хэлээгүй. Тэгснээ “М-аа би чамайг ална шүү” гэж хэлээд явсан. Тухайн үед миний нүд, хамар хавдсан байсан. Гэртээ очоод жин тавьж өвчин намдаах эм уусан. Хамар шажигнаж дуугараад байхаар нь ээжтэйгээ Гэмтлийн эмнэлэг болон хувийн чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлэхэд “хамар хугарсан, нүдний ухархай өвдөж байгаа болохоор томографи болон нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай” гэсэн. З- надаас уучлалт гуйсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
2018.01.04-ний өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед 4 давхарт ангийнхаа үүдэнд зогсож байхад З- ирээд “чи намайг зоддог болсон юм уу” гээд миний цээж рүү гараараа нэг удаа, нүүр рүү 5-6 удаа цохисон. Би 2 гараараа нүүрээ таглаад доошоо тонгойгоод буцаад дээшээ болтол дахин миний хамар руу баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Миний хамарнаас цус гарахаар нь би 3 давхрын нойлын өрөө рүү орж цусаа угаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
3. Насанд хүрээгүй гэрч Л.Т- 2017.12.26-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би ХУДүүргийн ...сургуулийн ... ангид сурдаг. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хагас сайн өдөр байсан. Тэр үед манай сургууль дээр хүүхдүүд урлагын үзлэг бэлдэж байсан. Өнгөрсөн 5 дахь өдөр нь би ангийнхаа Ж-тэй “Өнгөрсөн жил М- бас хүүхдэд зодуулчихаад уйлаад байсан. Бид нар чамайг өмөөрсөн биз дээ” гэх мэтээр ярьсан чинь М- гэнэт уурлаад “ахыг чинь алнаа, шар пиздагаа дуудаад ир” гэхээр нь “Манай ах өөр сургууль руу шилжсэн, ангийнх нь хүүхдүүдэд хэлнэ шүү, З-д хэлнэ” гэхэд М- “тэг тэг, алуулчихаад цагдаа сэргийлэх гэж гай болов оо” гэсэн. Маргааш нь 12 дугаар ангийн З-д “Манай ангийн М-, манай ахыг болон та нарыг ална гэж байна лээ” гэхэд З- ах “за за ойлголоо” гэсэн. Би орой нь З- М-ыг зодсон талаар сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
4. Насанд хүрээгүй гэрч А.Ц- 2017.12.26-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би .......дүүргийн ...сургуулийн ... ангид сурдаг. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хагас сайн өдөр байсан. Тэр үед манай сургууль дээр хүүхдүүд урлагийн үзлэг бэлдэж байсан. Би ангидаа бүжгийн багш Бумбаяртай бүжиг бэлдэж байтал манай ангийн М- коридорт 12 дугаар ангийн З-тай юм яриад зогсоод байхаар нь “яасан юм бол” гээд гарахад хэрүүл хийж байсан. Гэтэл З- М-ыг хоёр удаа алгадаад “Чи амнаасаа болж зодуулдаг шүү” гээд дахиад нэг удаа хүчтэй нүүр рүү нь цохиход М-ын хамарнаас цус гараад сургуулийн ариун цэврийн өрөө рүү явсан. Би араас нь ариун цэврийн өрөөнд очиход З- дагаад очсон М-ын хүзүүнээс барьчихсан “дахиж олон долоон юм яриад байв аа чи” гэж хэлчихээд гарсан. З- коридорын сандал дээр сууж байхдаа “М-аа хурдан гараад ир” гээд орилж дуудаад байсан. М- цусаа угаачихаад гараад очтол З- “чи дахиж иймэрхүү юм ярихгүй биз дээ” гэж хэлчихээд ариун цэврийн цаас өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
5. Гэрч Б.Н- 2017.11.21-ний өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой гэртээ ирэхэд хүү М-ын хамар, нүүр нь хавдсан байдалтай байхаар нь “яасан юу болсон бэ” гэхэд “манай сургуулийн З- намайг цохисон” гэхээр нь “гайгүй байлгүй дээ” гэж хэлээд хүйтэн жин тавьж өвчин намдаах эм уулгасан. Би тэр өдөр сургууль дээр нь очиж З-тай уулзаад “яахаараа хүүхэд зоддог юм, юу болсон юм” гэхэд “М-ын ангийн хүүхэд Т- гэдэг охин ...М- чамайг ална гэж хэлсэн гэхээр нь би М-ыг зодсон. Гэхдээ би танай хүүхдээс уучлалт гуйсан. Би одоо сагсныхаа бэлтгэлд явах гээд байна” гээд үл тоосон байдалтай хэлсэн. Би Т- гэх охинтой нь уулзахад “Уйлаад, би М-аас уучлалт гуйна” гээд байсан. Би Т-ээс “чи яагаад З- гэдэг хүүхдэд худлаа ярьж манай хүүхдийг зодуулж байгаа юм бэ” гэхэд “М- өөрөө намайг ална шүү гэсэн, өөрөө болохгүй байсан” гэж хэлсэн. Би хүүхдүүд юм чинь ийм асуудал байх байлгүй дээ гэж бодоод цагдаад мэдэгдэлгүй өнгөрөх гэж байтал М-ын хамар шархирч дуугараад байна гэхээр нь Гэмтлийн эмнэлэг болон хувийн эмнэлэгт үзүүлэхэд “хамар нь хугарсан байна, мөн нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай, одоогоор хамар нь эдгэрэх боловч 20 нас хүрч хамарны яс нь бэхжихээр дахин хагалгаанд орно” гэж хэлсэн. Үүнээс болж манай хүүхэд хичээлээсээ хоцорч байгаад гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14545 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. М-ын биед хамар ясны хугарал, баруун нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 33-р хуудас/,
7. “Натур” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-ийн 34-р хуудас/,
8. Шүүгдэгч Б.З-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28, 48, 50-53, 56-60-р хуудас/,
9. Шүүгдэгч Б.З-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.З-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.З- нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ......дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт байрлах ...сургууль дээр хохирогч Н.М-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж биед нь “...хамар ясны хугарал, баруун нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Насанд хүрээгүй хохирогч Н.М-ын “...Өдөр 16 цагийн үед ........ангийн З-тай коридорт тааралдахад намайг үгийн солиогүй цээж рүү гараараа нэг удаа цохихоор нь “Яасан юм бэ” гэхэд “Чи тийм том болчихсон юм уу” гээд нүүр рүү гараараа 5-6 удаа цохисон. Би нүүрээ дараад тонгойгоод буцаад дээшээ болтол хамар руу дахиад нэг удаа цохисон. Хамраас цус гараад байхаар нь би нэг давхрын ариун цэврийн өрөө рүү ороод цусаа угааж байхад З- ариун цэврийн өрөөний гадна зогсчихоод “гараад ир, М-аа пизда минь” гээд байсан. Би өрөөнөөс гараад очиход ариун цэврийн цаас гаргаж ирээд “хамартаа хийчих” гэж надад өгөөд “чи тийм том болчихсон юм уу, чи намайг зодсон гэж хүүхдүүдэд яриад яваад байгаа юм уу” гэхээр нь “Би тэгж хэлээгүй, хэн тэгж байна” гэхэд юм хэлээгүй. Тэгснээ “М-аа би чамайг ална шүү” гэж хэлээд явсан. Тухайн үед миний нүд, хамар хавдсан байсан. Гэртээ очоод жин тавьж өвчин намдаах эм уусан. Хамар шажигнаж дуугараад байхаар нь ээжтэйгээ Гэмтлийн эмнэлэг болон хувийн чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлэхэд “хамар хугарсан, нүдний ухархай өвдөж байгаа болохоор томографи болон нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай” гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
2. Насанд хүрээгүй гэрч Л.Т-ийн “...Би ангидаа Ж-тэй М-ын өнгөрсөн жил болсон адал явдлын талаар ярьж байтал М- гэнэт уурлаад “ахыг чинь алнаа, шар пиздагаа дуудаад ир” гэхээр нь “Манай ах өөр сургууль руу шилжсэн, ангийнх нь хүүхдүүдэд хэлнэ шүү, З-д хэлнэ” гэхэд “тэг тэг, алуулчихаад цагдаа сэргийлэх гэж гай болов оо” гэсэн. Маргааш нь З-д “Манай ангийн М- манай ахыг болон та нарыг ална гэж байна лээ” гэхэд “за за ойлголоо” гэсэн. Би орой нь З- М-ыг зодсон талаар сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
3. Насанд хүрээгүй гэрч А.Ц-ийн “...М- коридорт З-тай юм яриад зогсож байхаар нь би “яасан юм бол” гээд гарахад хэрүүл хийж байсан. Гэтэл З- М-ыг хоёр удаа алгадаад “Чи амнаасаа болж зодуулдаг шүү” гээд дахиад нэг удаа хүчтэй нүүр рүү нь цохиход М-ын хамарнаас цус гараад сургуулийн ариун цэврийн өрөө рүү явсан. Би араас нь ариун цэврийн өрөөнд очиход З- дагаж очоод М-ын хүзүүнээс барьчихсан “дахиж олон долоон юм яриад байв аа чи” гэж хэлчихээд гарсан. З- коридорын сандал дээр сууж байхдаа “М-аа хурдан гараад ир” гээд орилж дуудаад байсан. М- цусаа угаачихаад гараад очтол З- “чи дахиж иймэрхүү юм ярихгүй биз дээ” гэж хэлчихээд ариун цэврийн цаас өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
4. Гэрч Б.Н-гийн “...2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой гэртээ ирэхэд хүү М-ын хамар, нүүр нь хавдсан байдалтай байхаар нь “яасан юу болсон бэ” гэхэд “манай сургуулийн З- намайг цохисон” гэхээр нь “гайгүй байлгүй дээ” гэж хэлээд хүйтэн жин тавьж өвчин намдаах эм уулгасан. Би тэр өдөр сургууль дээр нь очиж З-тай уулзаад “яахаараа хүүхэд зоддог юм, юу болсон юм” гэхэд “М-ын ангийн Т- гэдэг охин ...М- чамайг ална гэж хэлсэн гэхээр нь би М-ыг зодсон. Гэхдээ би танай хүүхдээс уучлалт гуйсан. Би одоо сагсныхаа бэлтгэлд явах гээд байна” гээд үл тоосон байдалтай хэлсэн. Би Т-ээс “чи яагаад З- гэдэг хүүхдэд худлаа ярьж манай хүүхдийг зодуулж байгаа юм бэ” гэхэд “М- өөрөө намайг ална шүү гэсэн, өөрөө болохгүй байсан” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг болон хувийн эмнэлэгт үзүүлэхэд “хамар нь хугарсан байна, мөн нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай, одоогоор хамар нь эдгэрэх боловч 20 нас хүрч хамарны яс нь бэхжихээр дахин хагалгаанд орно” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14545 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. М-ын биед хамар ясны хугарал, баруун нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 33-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Б.З-ын “..М- 4 давхарт ангийнхаа үүдэнд зогсож байхаар нь очоод “чи яадаг гэнээ, чи амнаасаа болдог шүү, чи юу гэж хэлдэг гэнээ” гэхэд “би яасан юм бэ” гэхээр нь түүний нүүр рүү 3-4 удаа алгадсан...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Энэ хэргийн шүүгдэгч Б.З- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч, хохирогч нар нь тус тус илэрхийлснээр /хх-ийн 73-р хуудас/ 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолоор Б.З-д холбогдох эрүүгийн 1710009840002 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.З- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.З-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 /нэг зуун хорь/ нийтэд тустай ажил хийлгэх ялыг өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н- нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 250.000 төгрөг нэхэмжилсэн ба өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ч- нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 250.000 төгрөг төлөхөөр илэрхийлж хүсэлтээ бичгээр гаргасан болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.З- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.