Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0467

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 1 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х******* /РД:2/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: Бын У /РД:УУ72 /,

Гуравдагч этгээд: Эигийн Б /РД:/,

Гуравдагч этгээд: Сийн О /РД:/,

Маргааны төрөл: улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ш.У, гуравдагч этгээд Б.У, түүний өмгөөлөгч Б.О, гуравдагч этгээд Э.Б, түүний өмгөөлөгч Г.Ч, гуравдагч этгээд С.О, түүний өмгөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай барьцаалбарыг сэргээхийг даалгах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Баянгол дүүргийн дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, дүгээр байр, тоот 53.5 м.кв 2 өрөө орон сууц эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт 2014 оны 08 дугаар сарын 0-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Мийн өмчлөлд бүртгэгдсэн,

2.2. Х******* ХК 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ц.Мтэй ЗГ-RCC дугаартай орон сууцны зээлийн гэрээ, мөн өдөр БГ-RCC дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр барьцаалбартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, ******* дугаартай барьцаалбарыг үйлдсэн.

2.3. Х******* ХК зээлийн гэрээний үүрэгт 74,239,429. төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1398 дугаар захирамжаар хариуцагч Ц.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, 2017 оны дугаар сарын 02-ны өдөр 770 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.

2.4. Худалдаа хөгжлийн банк ХК тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор иргэн С.Оад 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/ВСС тоот орон сууцны зээлийн гэрээ, ЗБ/ВСС-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулсан,

2.5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Т.З******* нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 538 дугаар дүгнэлтээр тухайн орон сууцыг 2015 онд дугаартай эрүүгийн хэрэгт прокурорын тогтоолоор шилжих хөдөлгөөн хязгаарласан байхад 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлд, мөн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр С.Оын өмчлөлд шилжүүлсэн үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /20 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт, 1 дугаар зүйлийн 1.1.7 дахь заалт, дугаар зүйлийн .1. .2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж дээрх хоёр бүртгэлийг хүчингүй болгосон,

2.. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 387 дугаартай шийдвэрээр улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 538 дугаартай дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2.7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Т.З******* нь Бүртгэл хүчингүй болгуулах тухай 255 дугаартай дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн мэдүүлгийн ******* дугаартай, барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгосон.

Гурав. Талуудын тайлбар, маргаж буй үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Т.З******* нь "Бүртгэл хүчингүй болгох тухай" 538 дугаартай дүгнэлтээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүргийн дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, дүгээр байрны тоот хаягт байрлах орон сууцыг Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэл, иргэн С.Оын өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгосон. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 387 дугаартай шийдвэрээр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын байцаагчийн "Бүртгэл хүчингүй болгох тухай" 538 дугаартай дүгнэлтийг хэвээр үлдээсэн байдаг.

Харин 2023 оны 10 дүгээр сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Т.З******* нь "Бүртгэл хүчингүй болгох тухай" 255 дугаартай дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн мэдүүлгийн ******* дугаартай, барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгосон байна. Дээрх дүгнэлтийг гаргахдаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 387 дугаартай шийдвэрийг үндэслэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэрийн маргааны зүйл нь "орон сууцны хууль ёсны өмчлөгчийг тогтоох тухай" бөгөөд 2023 оны 10 дүгээр сарын 27-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлт нь "******* дугаартай, барьцаалбартай барьцааны гэрээг хүчингүй болгох тухай юм. Өөрөөр хэлбэл, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлт нь барьцааны гэрээг хүчингүй болгох талаарх шийдвэрийг гаргасан бөгөөд үндэслэлдээ орон сууцны хууль ёсны өмчлөгчийг тогтоох тухай шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дурдсан байна.

Энэ нь эрх зүйн өөр ач холбогдол бүхий харилцаануудыг хооронд нь хольж хутган дүгнэсэн байгаа учир эрх зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Мөн 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны БГ-RCC дугаар гэрээгээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- ******* дугаартай орон сууцыг Худалдаа, хөгжлийн банканд орон сууцны зээлийн барьцаанд тавьсан байдаг. Улмаар Ц.М нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлээр банкны өмчлөлд шилжүүлсэн. Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 387 дугаартай шийдвэрээр "Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэл"-ийг хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээсэн бөгөөд тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-т "Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/40 дугаар тушаалаар Х******* ХХК болон С.Оын нэр дээр маргаан бүхий орон сууцыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Ү*******г албан тушаал тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг дурдах нь зүйтэй" гэжээ. Дээрхээс үзвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын буруутай үйл ажиллагаанаас үүдэн Банкны эрх ашиг хөндөгдсөн бөгөөд Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосноор Худалдаа, хөгжлийн банк болон иргэн Ц.М нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан БГ-RCC2104080401-1- 1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний ******* тоот Барьцаалбар хүчин төгөлдөр үйлчлэх юм. ay ca Иймд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Т.З*******ын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн "Бүртгэл хүчингүй болгох тухай" 255 дугаартай дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтад заасны дагуу хүчингүй болгож, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай барьцаалбарыг сэргээхийг даалгаж өгнө үү. Жич: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Т.З*******ын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн "Бүртгэл хүчингүй болгох тухай 255 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар дээд шатны захиргааны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах байцаагчид тус Банкны зүгээс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5/12089 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын даргаас 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн /10 тоот албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр захиргааны актыг мэдэгдсэн болно гэжээ.

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нийслэлийн Баянгол дүүргийн дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, дүгээр байрны тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын Ү-******* дугаар бүртгэлд бүртгэгдсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэлийг тус газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Х******* ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн, иргэн С.Оын өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 538 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг Х******* ХК, иргэн С.О нар эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 387 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны 2023 оны 42 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 538 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр бөгөөд дээр дурдсан хууль бус бүртгэлийн үр дүнд бүртгэгдсэн Х******* ХК болон иргэн С.О нарын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗБ/ВСС-1 дугаартай барьцаатай гэрээний бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална" гэж, 4.1.4. "үнэн зөв, бодитой байх; зарчимд нийцүүлэх зорилгоор мөн хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.7, дугаар зүйлийн .7, .7.1-ийг баримтлан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаар дүгнэлт үйлдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актын тодорхойлох хэсгийн 1-8 дахь заалтад хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг тодорхойлсон бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 2, 27 дугаар зүйлд заасны дагуу хийгдэж, үндэслэл бүхий нотлох баримтыг дурдсан болно. Нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 387 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-д "Маргаан бүхий улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 538 дугаар дүгнэлтэд дурдсанаар Х******* ХХК болон иргэн С.О нар нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй." гэснийг маргаан бүхий хяналтын улсын байцаагчийн 538 дугаар дүгнэлтийн 3.-д тодорхойлжээ. Иймд хяналтын улсын ахлах байцаагчийн "Бүртгэл хүчингүй болгох тухай" 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаар дүгнэлт нь Захиргааны ерөнхий хууль болон улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцсэн захиргааны акт тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.3. Гуравдагч этгээд Б.У, түүний өмгөөлөгч тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Худалдаа Хөгжлийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Т.З*******т холбогдох хэрэгт төлбөр авагч Б.У миний эрх ашиг хөндөгдөж, улмаар шүүгчийн 2505 дугаартай захирамжаар гуравдагч этгээдээр уг шүүх хуралдаанд оролцохоор болсон.

Хэргийн материалын 43-52-р хуудсан дах төлбөр авагч Б.У миний 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Улсын хяналтын байцаагчид гаргасан гомдол хэрэгт авагдсан байх ба уг гомдлын үндсэн санаа нь: БЗДЭХАШШийн 782 дугаартай шүүхийн тогтоол, шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу хохирол төлбөрөө барагдуулж авах гэтэл иргэн С.О Х*******тай 2017 онд байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байна" гэх шалтгааны улмаас /шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон гэх/ эрүүгийн хэргийн хохирогч болсон Б.У би хохирол төлбөрөө барагдуулан авч чадахааргүй ноцтой байдалд орж одоо ч эрүүл мэндээрээ, сэтгэл санаагаараа, эдийн засгаараа давхар хохирсоор байгаад гомдолтой байна. Иймд "иргэн С.О Х*******тай 2017 онд байгуулсан барьцааны гэрээг хүчингүй болгож нэн яаралтай шийдвэрлэж өгнө үү ..." гээд уг хэрэгт хамааралтай баримтуудыг он цагийн дарааллаар нь үнэн зөв бичиж, хавсралтаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 387 дугаартай шүүхийн шийдвэрийг, мөн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын -ны өдрийн 42 дугаартай магадлалыг, түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 782 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/914 дугаартай шүүхийн магадлалыг, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 743 дугаартай тогтоолыг... тус тус мөн түүнчлэн үг гаргасан гомдолдоо фото зургаар оруулсан бусад бүх баримтуудыг хавсарган өгсөн болно.

Нэхэмжлэгч Х******* ХК-ны нэхэмжлэлийн шаардлага нь: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Т.З*******ын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн "Бүртгэл хүчингүй болгох тухай" 255 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах. 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай барьцаалбарыг сэргээхийг даалгах" гээд Нэхэмжлэлийн үндэслэлдээ ...Дээрх дүгнэлтийг гаргахдаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 387 дугаартай шийдвэрийг үндэслэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэрийн маргааны зүйл нь" орон сууцны өмчлөгчийг тогтоох тухай" бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт нь ******* дугаартай барьцаалбартай барьцааны гэрээг хүчингүй болгох тухай юм" гэжээ.

Гэтэл нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн /барьцааны/ "Бүртгэл хүчингүй болгох тухай" № 255 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь харахад зөвхөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 387 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэж гаргасан байцаагчийн дүгнэлт гэж харагдахааргүй байхад, нэхэмжлэгч Х******* ХК нь "Улсын байцаагчийн 255 дугаартай дүгнэлтийг шууд гуйвуулж "Дээрх дүгнэлтийг гаргахдаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 387 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэсэн" гэж өөрсдийн талд ашигтай байхаар худал бичиж, нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна.

Маргаж буй талуудын уг хэрэгт хамааралтай буюу нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөн хариуцагч талын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд тэмдэглэгдсэн, түүнчлэн гуравдагч этгээд төлбөр авагч Б.У миний одоо бичгээр гаргаж буй уг тайлбар мэдүүлэгт тус тус дурдагдаж буй, улсын Ү-******* бүртгэлийн дугаартай эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг 2017 онд тус тус бусдын эзэмшилд шилжүүлэн бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн нэлээд олон зүйл заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон, мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон бөгөөд шат шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зүйлийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн "Бүртгэл түдгэлзүүлэх тухай" гэх 02 дугаартай дүгнэлтээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүргийн дугаар хороо 4-р хороолол Жалханц хутагт Дамдинбазарын гудамж дүгээр байрны тоот хаягт байрлах орон сууцны бүртгэлийг " 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Баянзүрх Дүүргийн Цагдаагийн 1-р Хэлтэсийн 8ж 3/3884 дугаартай албан бичгээр мөн БЗД-ийн Прокурорын газрын хяналтын ахлах прокурор Г.Д*******гийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-оор тус тус түдгэлзүүлсэн" байхад, уг орон сууцны өмчлөх эрхийг 2017 онд Х*******анд улмаар иргэн С.Оын өмчлөлд тус тус шилжүүлж бүртгэсэн нь 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.11 дэх заалтад улсын бүртгэлийг хараат бусаар, үнэн зөв хөтлөх", дугаар зүйлийн .1.10-д "улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх", 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад "бүртгэл үнэн зөв байх", 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орүүлна" гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Баянгол дүүргийн дугаар хороо Жалханц хутагт Дамдинбазарын гудамж -р байрны тоот хаягт байр Х*******ны өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэл, иргэн С.Оын өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс № 22/0000110 дугаартай "Хариу мэдэгдэх хуудсыг Б.У надад танилцуулсан буюу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон боловч, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна" гээд хэрэг "хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж" хаасан.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх ХХБ болон иргэн С.О нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 538 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "уг байрны өмчлөлийн бүртгэлтэй холбоотой" "2023 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн Х*******ны нэхэмжлэлтэй мөн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн иргэн С.Оын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэрэгт шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч Б.У миний эрх ашиг хөндөгдөж улмаар би Захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр оролцсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг маргааныг хэлэлцээд 387 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэх шийдвэрийг гаргасан.

Дээрх хэрэгт цугларсан баримтуудаас харахад хяналтын улсын ахлах байцаагч Т.З*******ын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг Захиргааны хууль болон улсын бүртгэлийн хуульд нийцсэн гэж би бодож байна.

Иймд Х*******ны нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4 Гуравдагч этгээд Э.Б, түүний өмгөөлөгч тайлбартаа: "Нэг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Т.З*******ын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн "Бүртгэл хүчингүй болгох тухай" 255 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд дээрх 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 255 тоот "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтээр Баянгол дүүргийн дугаар хороо Жалханц хутагт Дамдинбазарын гудамж дүгээр байрны тоот хаягт байрлах орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн ******* дугаартай, барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгосон байна. Ийнхүү хүчингүй болгохдоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 387 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 42 дугаар магадлал хийгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгож байгааг буруутгах үндэслэлгүй, хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Учир нь дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар эрхийн улсын бүртгэлийн Ү- ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг "Х*******" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн, иргэн С.Оын өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Т.З*******ын 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 538 дугаар дүгнэлтийг хууль зөрчөөгүй гэж шүүхээс үзсэн ба дээрх шийдвэр, магадлал өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 538 дугаар дүгнэлт хууль зөрчөөгүй, хүчинтэй хэвээр байгаа юм. Иймд, улсын бүртгэлийн ******* дугаартай, "Х******* ХХК болон С.О нарын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗБ/ВСС-1 дугаар барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгосон нь хууль бус бүртгэлийн үр дүнд бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож байх тул дүгнэлт үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Хоёр. 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай барьцаалбарыг сэргээхийг даалгах шаардлагын тухайд.

"Х*******" ХХК-ийн зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосноор "Х*******" ХХК болон Ц.М нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан БГ- RCC2104080401-1-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн барьцааны гэрээний ******* тоот барьцаалбар хүчин төгөлдөр үйлчлэх ёстой гэж тайлбарлажээ. Гэвч Ц.М болон "Х*******" ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээний зүйл болох Баянгол дүүргийн дугаар хороо Жалханц хутагт Дамдинбазарын гудамж дүгээр байрны тоот хаягт байрлах орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Б миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулсан хоёрдахь албадан дуудлага худалдаанд оролцож ялагч болж худалдаж авсан байдаг.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үед аливаа этгээдэд барьцаалаагүй байсан ба худалдан борлуулах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж улмаар Э.Б миний биед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх аль хэдийн үүссэн миний өмчлөлийн хөрөнгө болно. Иймд, дээрх үл хөдлөх хөрөнгө нь миний өмчлөл тул 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай барьцаалбарыг сэргээх боломжгүй юм. Хэрэв сэргээсэн тохиолдолд Э.Б миний Үндсэн хуулиар олгогдсон суурь эрх болох "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх" эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.5 Гуравдагч этгээд С.О, түүний өмгөөлөгч тайлбартаа: Х******* ХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан тайлбар болон улсын байцаагчийн дүгнэлт нь барьцааны гэрээг хэдийд байгуулсан тал дээр дүгнэлт хийлгүйгээр зөвхөн Захиргааны хэргийн шүүхийн 128/ШШ2023/0387 тоот шийдвэрийг үндэслэн гаргасан нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Маргааны гол зүйл болох Баянгол дүүргийн дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, дүгээр байр тоот 53.5 м.кв 2 өрөө орон сууц нь тус банкнаас 2014 онд ипотекийн зээл авч иргэн Ц.М өмчлөлдөө шилжүүлсэн боловч ипотекийн зээлээ төлж чадаагүйн улмаас банкны өмчлөлд 2017 онд шилжих үндэслэл болсон болохоос угаасаа Ц.Мийн өмчлөлд байж байгаад хэрэглээний зээлийн улмаас барьцаанд ороогүй болох нь гэрээ болон бусад баримтуудаар тодорхой байгаа учир улсын байцаагчийн гаргасан дүгнэлт нь буруу болж байна. Улсын байцаагчийн буруу гаргасан дүгнэлтийн улмаас нэг хэсэг хүн хохирох үндэс болж байгаа юм.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэхээр гаргасан тогтоол нь 2014 онд байгуулсан барьцааны гэрээг харгалзан үзэхгүйгээр хуулийн дагуу банкны барьцаанд байгаа хөрөнгө дээр битүүмжлэх тогтоол гаргасан үйлдэл нь хууль бус байгааг шүүх анхаарах хэрэгтэй болов уу. Цаг хугацаагаар нь харахад 2014 оны барьцаалбарыг 2015 онд гаргасан тогтоолыг үндэслэн хүчингүй болгосон ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, энэ маргаанд хамаарах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэл, нотариатчийн үйлдэл, улсын бүртгэлийн маргааныг шийдвэрлэсэн иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд, талуудын тайлбарыг судлаад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хүрээнд, улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдэл хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х******* ХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай барьцаалбарыг сэргээхийг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.1. Үйл баримтын хувьд энэ маргаанд хамаарах Баянгол дүүргийн дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, дүгээр байр, тоот хаягт байрлах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 53.5 м.кв 2 өрөө орон сууцыг 2014 оны 08 дугаар сарын 0-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Мийн өмчлөлд бүртгэж, Х******* ХК 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ц.Мтэй байгуулсан ЗГ-RCC дугаартай орон сууцны зээлийн гэрээ, БГ-RCC дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн ******* дугаартай барьцаалбарыг эрхийн улсын бүртгэлд бүртгэжээ.

1.2. Улмаар Х******* ХК зээлийн гэрээний үүрэгт Ц.М нараас 74,239,429. төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1398 дугаар захирамжаар хариуцагч Ц.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, 2017 оны дугаар сарын 02-ны өдөр 770 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.

1.3. Худалдаа хөгжлийн банк ХК Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5/419 дүгээр албан бичгээр барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, цааш энэ хэргийн гуравдагч этгээд С.Оад 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, түүнтэй 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/ВСС тоот орон сууцны зээлийн гэрээ, ЗБ/ВСС-1 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ.

1.4. Гэтэл үүнээс өмнө Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ц.М ... нарыг ... бүлэглэн залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлтэй эрүүгийн дугаартай хэрэгт холбогдогч Ц.Мийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүхий орон сууцыг битүүмжилж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхийг хязгаарлаж, уг тогтоолын дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 8ш3/3884 дүгээр албан бичгээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ...Ц.Мийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүхий орон сууцны өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан-ыг мэдэгдсэн байдаг.

2.1. Тодруулбал нэг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрх бүртгэлтэйгээс гадна эрүүгийн хэрэгт эрх бүхий этгээдийн шийдвэрээр захиран зарцуулах эрхийг битүүмжилсэн байхад, ийнхүү эрүүгийн хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн эрх бүхий этгээдийн шийдвэр хэвээр байгааг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1510 дугаар албан бичгээр мэдэгдсээр байхад эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх барьцаалагчийн хүсэлт, зээлийн гэрээний үүрэгт 74,239,429. төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхийн шийдвэрээр 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өмчлөх эрхийг барьцаалагчид, цаашлаад 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр банктай байгуулсан гэрээний дагуу бусдын өмчлөлд шилжүүлж, барьцааны гэрээг бүртгэсэн нь, өөрөөр хэлбэл эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор уг орон сууцыг битүүмжилсэн нөхцөл байдал арилаагүй, битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхийг хязгаарласан байхад өмчлөх эрхийг шилжүүлснийг бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ дугаар зүйлийн .1.10-т улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай ... хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно гэснийг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 19 дүгээр зүйлийн 19.2-т эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байна, 20 дугаар зүйлийн 20.1.4-т шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ, 20.5-д Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заасныг тус тус зөрчжээ.

2.2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 782 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 914 дүгээр магадлалаар Ц.М ... нарыг ... залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Мийн өмчлөлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн дугаар хороо, Жалханц худагт Дамдинбазарын гудамж дүгээр байрны 0 тоот хаягтай орон сууцыг эрүүгийн хэргийн хохирлын төлбөрт тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн нь мөн л хуулийн хүчин төгөлдөр байна.

Дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 143/01 дүгээр Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар энэ хэргийн гуравдагч этгээд Э.Бт худалдаж, эрүүгийн хэргийн хохирлыг барагдуулжээ.

2.3. Эрүүгийн хэргийн хохирогч Б.Уийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн хяналт шалгалтын газарт гаргасан шилжих хөдөлгөөнд хориг тавигдсан буюу дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжид байсан дээрх орон сууц өөр хүний өмчлөлд шилжсэн талаарх гомдлоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр бүртгэлийг түдгэлзүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 538 дугаар дүгнэлтээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй ... орон сууцыг Х******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэл, С.Оын өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл-ийг тус тус хүчингүй болгосон байна.

2.4. Орон сууцыг Х******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэл, С.Оын өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 538 дугаар дүгнэлттэй Х******* ХХК, С.О нар маргасан ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 387 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 42 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, ингэснээр улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 538 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр төдийгүй уг дүгнэлтийг хуульд нийцсэн болохыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.

2.5. Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2017 онд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлсэн үндэслэлийг буруутгаагүй, ийнхүү өмчлөх эрхийг шилжүүлж бүртгэхдээ 20.1.4, 20.5 дахь хэсэгт заасныг зөрчиж эрх хязгаарласан эрх бүхий этгээдийн тогтоол байхад эрх хязгаарласан хууль хяналтын байгууллагын шийдвэр, зөвшөөрөл авах шаардлагыг зөрчиж бүртгэл хийснийг буруутгасан байна.

2.. Тиймээс ч эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн барьцааны гэрээ, барьцаалбарын бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн .7.1-д заасан "хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ... бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, ..." улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн эрх хэмжээний хүрээнд, үндэслэл бүхий гарсан байна.

2.7. Тодруулбал хяналтын улсын байцаагч Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийг зөрчсөн бүртгэлд өөрчлөлт оруулсныг хууль бус гэж тогтоосон, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 387 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 538 дугаар дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Х******* ХК-ийн өмчлөлд, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр С.Оын өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгосныг хуульд нийцсэнийг нэгэнт дүгнэж шийдвэрлэсэн байх тул дээрх бүртгэлийн дүнд бүртгэсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ-RCC дугаартай барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар 27-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт үндэслэл бүхий байна.

3. Нэхэмжлэгч 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай барьцаалбарыг сэргээхийг даалгах шаардлагаа ийнхүү ойлгомжгүй тодорхойлсон ч хүсэл зориг нь барьцааны гэрээний бүртгэл, барьцаалбарыг сэргээлгэх агуулгаар илэрхийлэгдэж байх тул энэ шаардлагаар шийдвэрлэсэн. Нөгөөтэйгүүр өмчлөгч болон банк хоорондын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөх эрх шилжүүлэн авсан банкны хүсэлтээр буюу төлбөр авагчийн барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлтээр барьцааны гэрээ, барьцаалбар эрх зүйн үйлчлэлгүй болсон байна.

4. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гомдолд улсын байцаагчийн 255 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээний бүртгэлийг сэргээлгэх, барьцааны эрхийг сэргээлгэх хэмээн тусгасан, энэ гомдолд хэдийгээр хариу өгөөгүй ч энэ нь барьцааны эрх, барьцаалбарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах урьдчилан шийдвэрлүүлээгүй гэх үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн дугаар зүйлийн .1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн .7.1 дахь заалтыг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 255 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай барьцаалбарыг сэргээхийг даалгах Х******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА