| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04969/И |
| Дугаар | 181/ШШ2024/04784 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2024/04784
| 2024 11 25 | 181/ШШ2024/04784 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 0 тоотод байрлах, С ХХК //-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Д-н Д /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 984,623 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д нь "С" ХХК-тай 2021 оны 12-р сарын 09-ний өдөр БЗГ21-0914 тоот Зээлийн гэрээ байгуулж 949,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно.
2024 оны 09-р сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл: 535,476.58, үндсэн хүү: 386,438.98, нэмэгдүүлсэн хүү: 53,408.17, нотариатын зардал: 9300, нийт: 984,623.73 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Д.Д нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 604 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Д.Д-ээс зээлийн гэрээний үүрэг болох 984,623.73 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С ХХК-ийн нэхэмжилсэн 984,623 төгрөгийг төлж барагдуулна. Дараах хуваарийн дагуу төлнө. 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 246,160 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 246,160 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 246,160 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 246,143 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 984,623 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д нь С ХХК-ийн нэхэмжилсэн 984,623 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 246,160 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 246,160 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 246,160 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 246,143 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г нь дээрх тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Д.Д-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Д нь С ХХК-ийн нэхэмжилсэн 984,623 /есөн зуун наян дөрвөн мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 246,160 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 246,160 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 246,160 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 246,143 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Д.Д-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,180 төгрөгөөс 14,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 14,090 төгрөгийг, хариуцагч Д.Д-эс 14,090 /арван дөрвөн мянга ер/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА