Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2024/03711

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 04 181/ШШ2024/03711

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: -д холбогдох,

 

Хадгаламжийн дутуу олгосон хүү, түүнээс олох ёстой байсан орлого 27,041,122.06 төгрөг, баримт хувилуулахад гарсан зардал 20,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ё, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: а/ Би 2008.10.30-нд Худалдаа хөгжлийн банкны Занабазар салбар дээр тус банкин дахь өөрийн эзэмшлийн 452400129 тоот, охин  ё тоот хадгаламжийг тус бүр нэг жилийн хугацаатай сунгуулсан. Тэр үед 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү 16,8 хувь байсан тул 2008.10.30-2009.10.29-ний хооронд банк надад 10,733,793.51 төгрөг олгох ёстой байсан. Гэтэл банкны ажилтан ё нь хадгаламжийн хугацааг сунгахдаа алдаа гаргасны уршгаар би 5,343,320 төгрөгийн хадгаламжийн хүү дутуу авч чадалгүй хохирсон. Банкны ажилтан ё нь өөрийн алдаатай үйлдлээ нуухын тулд гүйлгээний баримтыг зассан. Үүнийг Худалдаа хөгжлийн банкны Хуулийн газар нь шалгаад миний хохирлыг барагдуулахаар болсон. Би мөнгөө авах гэж байх яг тэр мөчид банкны дотоод хяналтын газрын дарга ё нь гэнэт оролцож, захирлуудынхаа хооронд яс хаяж, хуулийн газрынхаа шийдвэрийг өөр нэг дэд захирлаараа хүчингүй болгуулсан, дараа нь хуулийн газрын шийдвэрээс илүү мөнгө олгуулна гэсэн, би авах ёстой мөнгөө л авъя гэхэд тэр намайг илт дарамталж эхэлсэн тул би хохирлоо барагдуулахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн шүүх нь банкнаас нотлох баримтыг шаардан гаргуулах үүргээ огт биелүүлээгүй. Миний нэхэмжлэлийг хэлэлцээд 2011.06.06-ны өдрийн №837 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Үүнийг би эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 837 тоот шийдвэр нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны горимыг ноцтой зөрчсөн шүүхийн ажиллагааг үндэслэж шийдвэр гаргасныг Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хурлаар тогтоож, 2011/10/13-ны өдрийн 668 тоот тогтоолоор 837 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хэрэг Улсын Дээд шүүхээс Чингэлтэй дүүргийн шүүхэд буцаж ирснээс хойш хууль зөрчсөн үйлдлүүдээ залруулах, Худалдаа хөгжлийн банкнаас нотлох баримтуудыг гаргуулахыг би шүүхээс шаардаж байсан боловч шүүгч ё, туслах ё нар нь хариуцагчаас нотлох баримт гаргуулах талаар хангалттай ажиллагаа явуулаагүй, цаг нөхцөөж миний оролцоогүй, нотлох баримтгүйгээр шүүх хурал хийхийг удаа дараа оролдсон. Мөн хэргийг улс төржүүлж, миний амь насанд заналхийлсэн тохиолдол гарч эхэлсэн зэрэг аргагүй байдалд орсон тул би шүүгчээс татгалзсан, ёгийн зөвлөсний дагуу нэхэмжлэлээ татсан. Үүний дараа Чингэлтэй дүүргийн шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2012/01/23-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хэргийг шийдвэрлэлгүй буцаасан юм байна. Хэрэг шийдэгдээгүй үндсэн шалтгаан нь: хариуцагч нотлох баримтыг гаргаж өгдөггүй, асуудлыг улс төржүүлж, шүүхэд нөлөөлдөг, шүүх хурлын зар, тогтоолыг надад хүргүүлдэггүй, намайг айлган сүрдүүлж, амь насанд заналхийлж нэхэмжлэлээ татахаас өөр аргагүй байдалд оруулсан үйлдлийн цаана Худалдаа хөгжлийн банк эсвэл хууль зөрчсөн үйлдэл нь ил болсон шүүгч, шүүгчийн туслах нар байж болзошгүй зэрэг үйлдлүүд мөн. Дээрх шалтгаанаар хэргийг шийдвэрлээгүй буцаасан тул би хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргах эрхийнхээ дагуу би Худалдаа хөгжлийн банкнаас нэхэмжилж байгаа мөнгөний нэг хэсэг болох 5,343,320 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд 2008.10.30-2009.10.29-ний өдрийн хооронд банк надад олгох ёстой хүүгийн төлбөрөөс дутуу олгосон 5,343,320 төгрөгийг гаргуулна.

б/ Хэрэв тухайн үед Худалдаа хөгжлийн банк хууль хэрэгжүүлсэн бол шүүгч, хуулийн хүрээнд ажлаа хийсэн бол би 2013.03.01-нд хохирлоо бүрэн барагдуулж тэр мөнгөө Худалдаа хөгжлийн банкинд хугацаатай хадгаламжид хадгалуулах байсан. Ингэсэн бол 2012.03.01-2022.06.08-ны хооронд 15,594,507.0 төгрөгийн хүүгийн орлого олох боломжоо алдсан тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Миний Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулахаар нэхэмжилж байгаа 20,937,827 төгрөг нь дээр дурдсан 2008.10.30-2009.10.29-ний өдрийн хооронд олгох ёстой хүүгээс дутуу олгосон 5,343,320 төгрөг, мөн 2012.03.01-2022.06.08-ны өдрийн хооронд олох байсан хүү 15,594,507 төгрөгийн нийлбэр буюу 20,937,827 төгрөг болно. Мөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,639 төгрөг, шүүхийн нэгдсэн архиваас баримт гаргуулж, хувилуулахад төлсөн 20,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. Иймд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.8-д заасныг үндэслэн Худалдаа хөгжлийн банкнаас хадгаламжийн хүүгийн зөрүү 20,937,827.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.1.       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилсөн шаардлагадаа/ХХ-102/: Энэхүү хэргийн нэхэмжлэл гаргасан үндэслэлийг Худалдаа хөгжлийн банкинд байсан миний 452400129 тоот хадгаламжийн дансанд хууль бус гүйлгээ хийж мөнгийг авснаас хадгаламжийн мөнгөө бүрэн авч чадахгүй байгаа тул тухайн үед дутуу олгогдсон 5,343,320 төгрөг болон түүний уршгаар 2012.03.01-2022.05.15-ны өдрийн хооронд нийт 15,123,266.12 төгрөгийн хүүгийн орлого олох боломжоо алдсан тул үүнийг Худалдаа хөгжлийн банкнаас нэхэмжилж байна" гэж өөрчилж байгаа нь дараахь шалтгаантай. Үүнд: №21041125 дугаартай Эрүүгийн хэргийн тухайд, Би анх хадгаламжийн мөнгө дутуу байгаа тухай олж мэдээд банкинд хандахад хүүгийн зөрүү гээд хүү зөрүүтэй байгаа нь та анхнаасаа хүсэлтээ ингэж өгсөн гэж тайлбарласан. Би түүнийг нь эс зөвшөөрсөн боловч үнэхээр хүү бодох хугацааг буруу тооцсоноос үүссэн гэж андуурч хөтлөгдсөн байсан. Цагдаад гомдол гаргахад, Худалдаа хөгжлийн банк нь одоо мэдүүлж байгаа шигээ хадгаламжийн хүүг гэрээний дагуу бодож олгосон гээд үүнийг нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэн гарган өгч Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор А.Дулмаагийн шийдвэрээр эрүүгийн хэргийг хаалгаж байсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч хэрэгт авагдсан баримтуудыг дахин шалгуулахад хариуцагч нотлох баримтуудыг "хуурамчаар үйлдэхдээ (А.) хадгаламжийн дэвтэрт өмнө нь бичигдсэн гүйлгээг дутуу орхисон, (В.) Нягтлан бодох бүртгэлтийн тухай хуулийн 14-р зүйлд заасан дэс дарааллыг алдагдуулсан (С) Гэрээний нөхцлийг алдаатай шивсэн, (ф) Гүйлгээ хийхдээ аль сүлжээнээс хандсан болохоо нууцалсан (Е) Хадгаламжийн дансанд хийсэн орлогын гүйлгээний анхны баримтыг гаргаж өгөөгүй зэрэг нь бүрэлдэхүүнтэй шүүхийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул эрүүгийн хэргийг дахин сэргээж шалгасан. Худалдаа хөгжлийн банк миний хадгаламжийн дансны мөнгө мөнгө дутсан/данснаас мөнгө авсан гэх дүгнэлтийг эсэргүүцээгүй, зөвшөөрсөн. Миний хадгаламжийн данснаас мөнгө гаргасан гүйлгээний баримтуудыг гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгөхгүй байсан. Өнөөдрийг хүртэл гаргаж өгөлгүй хууль зөрчсөөр байна. Эрүүгийн хэрэг шалгаж байсан мөрдөн байцаагч ёнь банк гүйлгээний баримтыг гаргаж өгөхгүй байгааг тайлбарлахдаа шинжээчийн дүгнэлт гарсан, банкинд таны хадгаламжийн мөнгийг дутуу олгосон гэх асуудлаар маргахгүй байгаа учраас энэ баримт чухал биш" гээд ёыг сэжигтнээр, ёг гэрчээр татсан. ё УЕП-д програм хангамжид нэвтрэх эрхгүй учраас гүйлгээ хийх боломжгүй" гэх агуулгатай гомдол гаргадаг ба өөрөөр хэлбэл тэр хэрэгт өөрийгөө хамаагүй гэснээс миний хадгаламжийн мөнгийг дутуу олгосон гэх хэргийг үгүйсгээгүй. Товчдоо №21041125 дугаартай Эрүүгийн хэргийг шалгах явцад миний хадгаламжийн дансанд байсан мөнгийг дутуу олгосон гэх үйлдэл нотлогдсон.

Иргэний шүүхэд анх гомдол гаргахдаа "банкны миний хадгаламжийн дансанд байсан мөнгийг дутуу олгосон гэх агуулгатай гомдол гаргахаар хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзаж байсан. Саналыг хүлээн авсан нэг өмгөөлөгч ...ажилтны хайхрамжгүй байдлаас хүүг буруу бичсэнээс зөрүү үүссэн гэж гомдол гаргая. Шүүхийн шийдвэр баримт болоод үлдэнэ. Тэгэхээр банк хадгаламж эзэмшигчийнхээ данснаас мөнгө авсан гэх шүүхийн шийдвэр гаргахгүйн тулд асуудал үүсгэнэ. Эрүүгийн хэргийн явцад нотлогдсон асуудал байх тул эвлэрэх боломжтой. Гол нь хохирлоо барагдуулах асуудал учраас хэн хэндээ амар хэлбэрийг сонгоё'' гэж зөвлөснөөр анхны нэхэмжлэл бичигдсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тэр өмгөөлөгч дахин холбогдоогүй алга болсон. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд нэхэмжлэлийн агуулгыг өөрчлөх боломжгүй болсон. Дараа нь гүйлгээний нотлох баримтыг гаргуулах шаардлага удаа дараа хүргүүлсэн боловч банк шүүгчтэй хуйвалдаад нотлох баримтыг гаргаж өгөөгүй, дараа нь миний амь насанд заналхийлж байгаад хэргийг татуулсан.

Шүүхэд хандахаас өмнө Худалдаа хөгжлийн банкинд хандаж хохирлоо барагдуулах гэсэн боловч хэрэг хаагдсан тул хохирлыг барагдуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Утсаар тайлбарлахад хэрэв хэрэг нээлттэй бол бид хохирлыг барагдуулахаас татгалзахгүй байсан гэх агуулгатай зүйл ярьсан. Хэлснийх нь дагуу хэргийн материалыг авч үзэхэд Чингэлтэй дүүргийн шүүгчидтэй хуйвалдан миний биеийг гүтгэсэн баримт бүрдүүлээд хэргийг буцаасан байлаа. Би 1992 онд энэ банкийг анх байгуулж байсан хун нь надад ажлын санал тавьж мэргэжлийн зөвлөгөө өгсөн хүн байдаг. Тэр хүний зөвлөсний дагуу би ажил мэргэжлээ зөв зохицуулсандаа үргэлж талархаж явдаг учраас мөн л энэ банкны талаар ямар нэгэн сөрөг мэдээлэл гаргахаас зайлсхийж өмнөхийн адил банкны буруу биш харин банкны ажилтны хайхрамжгүй алдаанаас шалтгаалан мэдээлэл буруу бичигдсэнээс гэх агуулгатай гомдол гаргасан. Гэтэл банкны зүгээс мөн л №21041125 дугаартай Эрүүгийн хэргийг шалгах явцад гаргаж өгөөд хуурамч гэдэг нь тогтоогдсон баримтуудаа дурдан эсэргүүцэж эхэлсэнд эхлээд гайхсан. Учир нь Эрүүгийн хэргийн материал авч үзвэл банкны ярьж байгаа зүйлс нь үндэслэлгүй болох нь тогтоогдох атал яагаад ингэж байгааг эхлээд ойлгоогүй. Тэгээд зарим баримтыг эргэн үзвэл 2012 онд хууль зөрчиж байгаад надтай биеэр таарч байсан, Чингэлтэй дүүргийн шүүгчидтэй хуйвалдан иргэний хэргийг будилаантуулсан, сүүлдээ миний амь насанд заналхийлсэн хэргийг зохион байгуулсан болзошгүй тухайн үед банкны хуульч байсан ё гэгч нь одоо захирал болчхоод дахин шүүхийг басамжлан хууль зөрчиж байгааг олж мэдлээ. Түүнтэй маргахгүйн тулд №21041125 дугаартай Эрүүгийн хэргийн материалыг үзэх гэтэл Нийслэлийн Прокурорын архиваас хэргийн материалыг биетээр нь авч устгаад энэ ул мөрөө баллахын тулд Прокурорын архивын мэдээллийн санд хууль зөрчин нэвтэрч бүртгэлийн нэг бүрчлэн устгасан бүлэг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдлоо. Үүнийг захиалагч нь Худалдаа хөгжлийн банк байх боломжтой гэж хардах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шалгагдаж байхад ё нь хэд хэдэн удаа хэргийн материалтай танилцаж хуулж авч байсан баримт байх боловч Чингэлтэй дүүргийн шүүхэд өгсөн баримт устгагдсан хэргийн 2012 оны 1 сард буцаасан байхад 5 сард УЕП-ын газраас татан авч байсан баримт байсан. ё нь тухайн үед хэргийг хий улс төржүүлж үүнийг Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээгийн сонгуульд орох ажилтай хутгахыг оролдож байв. Миний хувьд энэ асуудал нь улс төрийн асуудал биш дээр нь хминий хүндэлж явдаг банкируудын нэг тул үнэхээр буруу ойлголт гарч болзошгүй гэсэн болгоомжлол төрсөн тэр үеийн Чингэлтэй дүүргийн шүүгчид ямар ч ёс суртахуунгүй, хууль ёсыг уландаа гишгэсэн хүмүүс байсан учраас хэргээ түр татаж байлаа. Ингэхдээ би Б.Мэдрээгийн сонгуулийн ажил дууссаны дараа гомдлоо дахин сэргээлгэх тухай ярьж байсан. Гэтэл Эрүүгийн хэргийн материалыг сонгуультай өрсөн 2012/05/12-ны өдөр хулгайлуулсан байж болзошгүй нотлох баримт олдоод байна гэжээ.

 

1.2.    Нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа/ХХ-116/: Би 2022.05.15-нд нэхэмжлэл гаргахдаа Худалдаа хөгжлийн банкны дутуу олгосон мөнгө болох 5,343,320 төгрөг дээр нь 2012.03.01-2022.05.15-ны хооронд миний мөнгөнд бодогдох хүү 15,594,507 төгрөг, эдгээрийн нийлбэр болох нийт 20,466,582.00 төгрөг нэхэмжилсэн байсан. Банкны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан шүүх процесс гацсан тул алдагдсан боломжийн өртгийг 2024.04.26-ны өдрөөр шинэчлэн тооцон нийт 27,041,122.06 төгрөг болгон өөрчилж байна. Худалдаа хөгжлийн банкны буруугаас шүүх процесс гацсан гэх үндэслэлийн хувьд нь маргаж байгаа асуудлаар өмнө нь 21041125 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад миний хадгаламжийг бүрэн өгөлгүй хохироосон нь тогтоогдсон. Эрүүгийн хэргийг шалгах явцад эхний удаад банкны одоогийн гаргаж өгсөн баримтууд дээр үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Гэвч дараа нь банкны гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтууд нь хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас хэрэгсэхгүй болсон шийдвэрийг хүчингүй болгож сэргээн шалгаад миний хадгаламжид гүйлгээ хийж мөнгө дутааснаас миний мөнгийг бүрэн олгоогүй гэмт буруутай нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл надад дутуу олгосон мөнгө нь хадгаламжийн хүүг буруу тооцсон зүйл биш харин хадгаламжийн дансанд хууль бус гүйлгээ хийж мөнгө авсан үйлдэл болох нь тогтоогдсон юм. Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч ё нь энэ хэргийн талаар маш сайн мэдэж байгаа. Тэр өмнө нь шүүгчтэй үгсэн хуйвалдаж хууль зөрчин нотлох баримтыг гаргаж өгөлгүй шүүх хурал хийлгэх гэсэн, миний амь насанд заналхийлж байгаад хэргийг татуулж байсан. Дараа нь нэр бүхий шүүгчид үгсэн хуйвалдаж шүүх хурал хийсэн гэх хуурамч материал бүрдүүлэн хэргийг буцаахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг устгасан нь тогтоогдож байна. Эрүүгийн хэргийн материалыг Прокурорын архиваас хууль бусаар авч устгасан, ул мөрөө баллах зорилгоор Прокурорын мэдээллийн цахим сангийн бүртгэлийг давхар устгасандаа эрдэж шүүхэд худал мэдүүлэг өгөөд байгаагаас хэрэг шийдэгдээгүй байна. 2023.11.11-ний өдөр хуульд заасан эрхээ эдлэн Эрүүгийн хэрэгт шалгагдсан байдлаар нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хүргүүлсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл хууль хэрэгжүүлэхгүй, тайлбараа ирүүлэхгүй, шүүхийн үйл ажиллагааг гацааж байгаагаас хугацаа сунжирч, тэр хирээр мөнгөн хохирол нэмэгдсээр байгаа тул нэмэгдсэн хугацаанд ноогдох алдагдсан боломж/хүүг нэмж нэхэмжилж байна. А. 2012.03.01-2022.05.15-ны өдрөөр тооцсон алдагдсан боломжийн өртөг, хүү 15,594,507.00 төгрөг байсан. Үүнээс хойшхи хугацаа буюу 2022.05.16-2024.04.16-ны хооронд нэмж 6,103,295.06 төгрөгийн хүү олох боломжоо алдсан. Ингээд 2012.03.01-2024.04.26-ны хооронд банк миний мөнгийг шаардсан хугацаанд олгоогүйгээс 21,697,802.06 төгрөгийн хүү олох боломжоо алдсан байна. Хүү тооцсон хугацаа, Нийт бодогдох хүү 2012.03.01-2022.05.15 хүртэл 15,594,507.00 төгрөг, 2022.05.15-2024.04.26 хүртэл 6,103,295.06 төгрөг, нийт хүү 21,697,802 төгрөг. 2012.03.01-ний байдлаар миний хадгаламжаас дутуу олгосон үнийн дүн 5,343,320 төгрөг хэвээр байна. Дээрх дүнгийн нийлбэр нь 27,041,122.06 төгрөг болж байгаа бөгөөд энэ нь миний нэхэмжилж байгаа нийт дүн болно гэжээ.

 

2.  Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбар болон хүсэлтийг гаргаж байна. А/ Иргэн ёын 452400139 тоот хадгаламжийн дансны тухайд: Тус банканд иргэн ё нь 2006 оны 09 сарын 25-ны өдөр 452400129 тоот хадгаламжийн дансыг 2 жилийн хугацаагаар нээлгэж, уг хугацаа дууссаны дараа 2008 оны 10 сарын 30-ны өдөр тус банкны Занабазар салбар дээр өөрийн биеэр ирж, 452400139 тоот хадгаламжийн дансны хугацааг 6 сараар сунгуулахаар Хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт-д гарын үсэг зурж баталгаажуулж, Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ (цаашид гэрээ гэх)-г байгуулсан. Тус банк нь хадгаламжийн хугацаа дуусч байгаа талаар харилцагчид мэдэгдэх үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй боловч 2009 оны 04 сарын 30-ны өдөр хадгаламжийн хугацаа дуусч байгаа талаар иргэн ёт мэдэгдсэн. Харин иргэн ё нь тус хадгаламжийн хугацааг 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусаж буйг мэдсэн боловч хадгаламжаа сунгуулах хүсэлтийг банканд гаргаагүй тул хууль болон гэрээнд заасны дагуу 452400129 тоот хадгаламжийн дансыг хугацаагүй хадгаламж руу шилжүүлсэн байдаг. Ийнхүү хугацаатай хадгаламж нь 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болж, иргэн ётай 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээнд заасны дагуу хугацаатай хадгаламжийн хүүгийн тооцооллыг жилийн 15.44% (сарын 1.203%)-ийн хүүгээр тооцож 4,256,776.64 төгрөг, хугацаагүй хадгаламж руу шилжүүлсэн 2009 оны 04 сарын 30-ны өдрөөс 2009 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагүй хадгаламжийн хүүгийн тооцооллыг жилийн 6.0%-ийн хүүгээр тооцож 2,274,160.83 төгрөг, нийт 6,530,937.47 төгрөгийн хүүг 452400129 тоот хадгаламжийн дансанд хууль болон гэрээнд заасны дагуу тус тус олгосон болно.

Б/ Хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Иргэний хуулийн 454.8 дахь хэсэгт Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөө шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан. Иргэн ёын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлтэй танилцахад тэрээр тус банканд хадгалуулсан мөнгөө шаардаагүй, харин хүүгийн зөрүүг шаардсан байна, Ийнхүү зөрүү хүү шаардах эрх бий болгох харилцаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага байна. Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч ё нь гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан байдаг. Харин 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Нэхэмжлэлийг буцаах тухай тогтоол гарснаас хойш аль хэдийн 3 жил өнгөрсөн байх тул уг нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон байна. Иймд, Нэхэмжлэгч ёын хадгаламжийн хүүгийн зөрүү шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Хэрэгт авагдсан банкны хуулга, архиваас авсан хавтаст хэрэгт байгаа нотариатаар баталгаажуулсан хадгаламжийн дэвтрийн бичилтүүд зэргээс харахад сар болгон хүүгийн бичилт хийгдэж явсан. Анхнаасаа гэрээ болон хугацаа сунгуулах хүсэлтдээ 6 сар гэдгийг хүлээн зөвшөөрч харилцагч өөрөө гарын үсэг зурсан байдаг. Тэгэхээр тэр зурсны дагуу бид 6 сарын хугацаанд хугацаатайгаар, үлдсэн хугацаанд хугацаагүй хадгаламж руу шилжүүлж тус тус хүүг тооцоолж олгосон. Энэ олгосон харилцаан дээр харилцагч өөрөө маргаагүй. Түүнчлэн үүнтэй холбоотой, банкны ажилчидтай холбоотой эрүүгийн хэрэг нь эхлээд хэрэгсэхгүй болгоод, хэрэгсэхгүй болсныг хэрэгсэхгүй болгоод явсан ч хамгийн сүүлд 2011 оны 1 сарын 5-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож дуусгасан. Банкны хувьд анхнаасаа 6 сарын хугацаатай хадгаламжаар тохирч гэрээ байгуулж, гэрээний дагуу харилцагч маань сар бүр хадгаламжийн дэвтэр дээрээ бичилт хийлгэж хүүг нь олгож явсан нөхцөл байдал тогтоогдож байгаа учир гэм хорын дагуу банкны зүгээс хууль бусаар хадгаламжийн данснаас мөнгө авсан үйл баримт тогтоогдохгүй зөвхөн нэхэмжлэгчийн амаар өгч байгаа тайлбараар яригдаж байгаа. Анх мөнгөн хадгаламжийн гэрээ гэж шаардсан боловч хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудал яригдмагц гэм хороор шаардсан. Гэм хор нь ямар нэг бодитоор нотлогдсон бичмэл нотлох баримтаар гэрчлэгдсэн зүйл байхгүй. Иймд гэм хороор харилцагчид ямар нэг хохирол учруулаагүй. Зөвхөн мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу тухайн харилцагчтай харилцаа тогтоож, хадгаламжийн харилцаа дууссан. Тухайн харилцагчийн хадгаламжийн дэвтрийн бичилтээс харахад тухайн хадгаламжаа 2009 оны 12 сарын 30-ны өдөр татан авсан байдаг. Мөн тухайн хэрэг нь 2011-2012 оны хооронд 3 шатны шүүхээр хэлэлцээд явахад эхний 2 шатанд хэдийгээр хүчингүй болсон ч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй орхисон. Дээд шатны шүүхийн дүгнэлтээр дурдагдаад байгаа хуулбар байсан, хуульд заасан шаардлага журмын шаардлагыг ноцтой зөрчөөд хуульд заасан шаардлага хангаагүй баримт гэж үнэлсэн боловч бусад хэрэгт авагдсан баримтууд нь шаардлага хангасан, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, хадгаламжийн дэвтрийн бичилт, түүнчлэн шинжээчийн дүгнэлт, дээд шүүхээс буцаад анхан шатанд ирээд Сангийн яам болон Монгол банкнаас тодруулга авсан бичиг зэргээр нотлогдож байгаа. Иймд баримтуудын хүрээнд банк одоо нэхэмжилж байгаа шаардлагын хүрээнд хариуцлага хүлээх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч ат шүүх хуралдааны товыг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй байна.

 

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс:

- Нэхэмжлэл, Хэрэг шийдвэрлэгдээгүй буцаагдсан шалтгаан гэх тайлбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012.01.23-ны өдрийн №25 Шүүхийн тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхэд 2011.03.25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010.02.03-ны өдрийн 3/308 албан бичиг, УДШ-ийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2011.10.13-ны өдрийн №668 тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011.12.27-ны өдрийн №68 албан бичгийн хуулбар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011.12.27, 2012.01.09-ний өдрийн Мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүргийн Ерөнхий шүүгчээр дамжуулан шүүгч Алтанцэцэгт гэсэн 2011,12,30, 2012.01.17-ны өдрийн албан бичиг, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчдийн 2012.01.09-ний өдрийн №20 Зөвлөлгөөний тогтоол, Чингэлтэй дүүргийн шүүхэд 2011.01.09-ний өдөр ёын гаргасан гараар бичсэн хүсэлт, Чингэлтэй дүүргийн шүүхийн хэргийн оролцогчдод хэргийн материал танилцуулсан тухай баримт, Нийслэлийн прокурорын газрын 2023.01.23-ны өдрийн 2/445 албан бичиг, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 2010.08.20-ны өдрийн №1128 Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010.09.17-ны өдрийн 02/2102 албан бичиг, мэдээллийн баазыг засварласан гэх гарчигтай 2 хуудас баримт, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай Нийслэлийн прокурорын 2010.1.007-ны өдрийн №21041125 тогтоол, Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай Улсын ерөнхий прокурорын орлогчийн 2010.12.07-ны өдрийн №8 тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011.12.20-ны өдрийн 06/3211 албан бичиг, 2011.11.17-ны өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн №669 тушаал /нотлох баримтын шаардлага хангахгүй/, Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай Нийслэлийн прокурорын газрын 2023.03.30-ны өдрийн №64 тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2023.01.23-ны өдрийн 2/445 хариу мэдэгдэх хуудас, Ерөнхий прокурорын 2023.09.04-ний өдрийн 8/1940 албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны дүрэм/нотлох баримтын шаардлага хангахгүй/,

 

Хариуцагчаас:

-Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, О.Уянгын Хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт, 2008.10.30-ны өдрийн Хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2020.10.09-ний өдрийн №А-20/746 Архивын үйл ажиллагааны журам, Архивын заавар батлах тухай тушаал, хавсралтаар уг журмууд, Дорнод аймагт байрлах архивын баримтыг тоолох, тэдгээрийг устгах, баримтыг нүүлгэх ажлын байгуулах тухай Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2022.06.03-ны өдрийн №А-22/305 тушаал, Хадгаламжийн нэгж устгах акт, ёын 452400129 дансны хуулга, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл олгох тухай, ёын 452400129 дансны хуулга/2008.10.30-2009.10.30/,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.21-ний өдрийн №181/ШТ2024/00333 тогтоолын дагуу: Нэхэмжлэлийг буцаах тухай Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012.01.23-ны өдрийн №25 тогтоолтой, ёын нэхэмжлэлтэй, Худалдаа хөгжлийн банкинд холбогдох, Шүүхийн төрөлжсөн архиваас ирүүлсэн нийт 3 хавтаст-565 хуудас бүхий хэрэг/ХИ-522, ХИ523, ХИ-524/ зэрэг баримтуудыг ирүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч ё нь хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу дутуу олгогдсон хүүгийн зөрүү мөнгө болох 5,343,320 төгрөг, уг мөнгийг олгоогүйгээс 2012.03.01-2024.04.16-ны өдрийн хооронд олох ёстой байсан хүүгийн орлогод 21,697,802.06 төгрөг, нийт 27,041,122.06 төгрөг, мөн шүүхийн нэгдсэн архиваас баримт хувилуулахад гарсан зардал 20,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

6.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч ё нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн эзэмшлийн №452400129 тоот, өөрийн охин О.Уянгын №ё дугаартай хадгаламжийг тус бүр нэг жилийн хугацаатай сунгуулсан боловч банкны ажилтан ё нь нэхэмжлэгчийн хадгаламжийн хугацааг сунгахдаа алдаа гаргаж, 6 сараар сунгаснаас шалтгаалан 6 сарын хугацаанд ногдох 5,343,320 төгрөгийн хадгаламжийн хүүг авч чадахгүй хохирсон. Тодруулбал, банкны ажилтан ё нь өөрийн гаргасан алдаатай үйлдлээ нуухын тулд гүйлгээний баримтыг зассан болох нь тогтоогдсон, улмаар Худалдаа хөгжлийн банк миний хохирлыг барагдуулахаар болсон боловч банкны дотоод хяналтын газрын дарга ё нь оролцож, зөрүү олгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулсан. Улмаар хадгаламжийн 6 сарын хугацаанд ногдох 5,343,320 төгрөгийн хохирлоо барагдуулахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд 2011 онд хандсан боловч шүүх банкнаас нотлох баримтыг шаардан гаргуулах үүргээ огт биелүүлээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүхээр хэргийг хэлэлцэн, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэхээр болсон. Гэтэл шүүх хууль зөрчсөн үйлдлүүдээ залруулаагүй, хариуцагч нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, миний оролцоогүй, нотлох баримтгүйгээр шүүх хурал хийхийг удаа дараа оролдсон. Мөн хэргийг улс төржүүлж, миний амь насанд заналхийлсэн тохиолдол гарч эхэлсэн учир аргагүй эрхэнд гаргасан нэхэмжлэлээ татсан бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхээс хэргийг шийдвэрлэлгүй буцаасан. Иймд 2008.10.30-2009.10.29-ний өдрийн хооронд банк надад олгох ёстой хүүгийн төлбөрөөс дутуу олгосон 5,343,320 төгрөгийг гаргуулахаар шүүхэд дахин хандсан. Тухайн үед Худалдаа хөгжлийн банк хууль хэрэгжүүлсэн бол шүүгч, хуулийн хүрээнд ажлаа хийсэн бол 2013.03.01-нд хохирлоо бүрэн барагдуулж мөнгөө Худалдаа хөгжлийн банкинд хугацаатай хадгаламжид хадгалуулж, 2012.03.01-2022.06.08-ны хооронд 15,594,507.0 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан, уг боломжийг алдсан тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулна. Тодруулбал 2008.10.30-2009.10.29-ний өдрийн хооронд олгох ёстой хүүгээс дутуу олгосон 5,343,320 төгрөг, мөн 2012.03.01-2022.06.08-ны өдрийн хооронд олох байсан хүү 15,594,507 төгрөгийн нийлбэр буюу 20,937,827 төгрөгийг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.8-д заасныг үндэслэн Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулна, мөн шүүхийн нэгдсэн архиваас баримт гаргуулж, хувилуулахад төлсөн 20,000 төгрөгийг нэмж гаргуулна гэжээ.

 

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ё нь дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ. Үүнд: Худалдаа хөгжлийн банкны ажилтан ё нь миний 1 жилийн хугацаатай сунгуулах ёстой байсан хадгаламжийн хугацааг 6 сараар сунгасан гэх асуудлыг эрүүгийн журмаар шалгуулсан, мөн хадгаламжийн хүү дутуу байгааг олж мэдээд банкинд хандахад хүү зөрүүтэй байгаа нь та анхнаасаа хүсэлтээ 6 сараар өгсөн гэж тайлбарласан. Цагдаад гомдол гаргахад, Худалдаа хөгжлийн банк нь хадгаламжийн хүүг гэрээний дагуу бодож олгосон гэх нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэн эрүүгийн хэргийг хаалгаж байсан. Харин Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч баримтуудыг дахин шалгуулахад миний хадгаламжийн дансны мөнгө дутсан буюу данснаас мөнгө авсан гэх дүгнэлт гарсныг хариуцагч эсэргүүцээгүй, зөвшөөрсөн. Миний хадгаламжийн данснаас мөнгө гаргасан гүйлгээний баримтуудыг гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгөөгүй. Мөн №21041125 дугаартай эрүүгийн хэргийг шалгах явцад миний хадгаламжийн дансанд байсан мөнгийг дутуу олгосон гэх үйлдэл нотлогдсон. Иймд энэхүү хэргийн нэхэмжлэл гаргасан үндэслэлийг Худалдаа хөгжлийн банкинд байсан миний 452400129 тоот хадгаламжийн дансанд хууль бус гүйлгээ хийж мөнгийг авснаас хадгаламжийн мөнгөө бүрэн авч чадахгүй байгаа тул тухайн үед дутуу олгогдсон 5,343,320 төгрөг болон түүний уршгаар 2012.03.01-2022.05.15-ны өдрийн хооронд нийт 15,123,266.12 төгрөгийн хүүгийн орлого олох боломжоо алдсан гэх үндэслэл болно гэж, нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулжээ.

 

6.3. Нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр ихэсгэжээ. Би 2022.05.15-нд нэхэмжлэл гаргахдаа хадгаламжийн хүүгээс дутуу олгогдсон 5,343,320 төгрөг, мөн 2012.03.01-2022.05.15-ны хооронд бодогдох хүү 15,594,507 төгрөг, эдгээрийн нийлбэр болох нийт 20,466,582.00 төгрөг нэхэмжилсэн боловч банкны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан шүүхийн ажиллагаа гацсан тул алдагдсан боломжийн өртгийг 2024.04.26-ны өдрөөр шинэчлэн тооцож, 6,574,540.06 төгрөгөөр ихэсгэж, нийт 27,041,122.06 төгрөгийг гаргуулна. Өмнө нь №21041125 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад хариуцагч нь хадгаламжийн хүүг бүрэн өгөөгүй хохироосон болох нь тогтоогдсон. Тодруулбал, дутуу олгосон мөнгө нь хадгаламжийн хүүг буруу тооцсон зүйл биш харин хадгаламжийн дансанд хууль бус гүйлгээ хийж мөнгө авсан үйлдэл болох нь тогтоогдсон тул хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

7. Хариуцагч Худалдаа хөгжлийн банк нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргажээ. Үүнд: ё нь 2006 оны 09 сарын 25-ны өдөр 452400129 тоот хадгаламжийн дансыг 2 жилийн хугацаагаар нээлгэж, уг хугацаа дууссаны дараа 2008 оны 10 сарын 30-ны өдөр өөрийн биеэр ирж, хадгаламжийн дансны хугацааг 6 сараар сунгуулахаар Хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт-д гарын үсэг зурж баталгаажуулж, Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулсан. Тус банк нь хадгаламжийн хугацаа дуусч байгаа талаар харилцагчид мэдэгдэх үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй боловч 2009 оны 04 сарын 30-ны өдөр хадгаламжийн хугацаа дуусч байгаа талаар иргэн ёт мэдэгдсэн. Харин иргэн ё нь тус хадгаламжийн хугацааг 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусаж буйг мэдсэн боловч хадгаламжаа сунгуулах хүсэлтийг банканд гаргаагүй тул хууль болон гэрээнд заасны дагуу 452400129 тоот хадгаламжийн дансыг хугацаагүй хадгаламж руу шилжүүлсэн. Ийнхүү хугацаатай хадгаламж нь 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болж, иргэн ётай 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээнд заасны дагуу хугацаатай хадгаламжийн хүүгийн тооцооллыг жилийн 15.44% (сарын 1.203%)-ийн хүүгээр тооцож 4,256,776.64 төгрөг, хугацаагүй хадгаламж руу шилжүүлсэн 2009 оны 04 сарын 30-ны өдрөөс 2009 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагүй хадгаламжийн хүүгийн тооцооллыг жилийн 6.0%-ийн хүүгээр тооцож 2,274,160.83 төгрөг, нийт 6,530,937.47 төгрөгийн хүүг 452400129 тоот хадгаламжийн дансанд олгосон. Нэхэмжлэгч хүүгийн зөрүүг шаардсан, мөн тухайн асуудлаар өмнө нь маргасантай холбоотойгоор 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Нэхэмжлэлийг буцаах тухай тогтоол гарснаас хойш 3 жил өнгөрсөн байх тул уг нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон. Мөн тухайн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж банкны ажилчидтай холбоотой эрүүгийн хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгосон, банкны хувьд анхнаасаа 6 сарын хугацаатай хадгаламжаар тохирч гэрээ байгуулж, гэрээний дагуу харилцагч сар бүр хадгаламжийн дэвтэр дээрээ бичилт хийлгэж хүүг нь олгож явсан нөхцөл байдал тогтоогдсон учир гэм хорын дагуу банкны зүгээс хууль бусаар хадгаламжийн данснаас мөнгө авсан үйл баримт тогтоогдохгүй, зөвхөн нэхэмжлэгчийн амаар өгч байгаа тайлбараар хохироосон асуудал яригдаж байгаа. Анх мөнгөн хадгаламжийн гэрээ гэж шаардсан боловч хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудал яригдмагц гэм хор учруулсан гэж шаардлагаа тодорхойлсон боловч хэрхэн хохирол учруулсан болох нь бодитоор нотлогдсон, мөн нотлох баримтаар гэрчлэгдсэн зүйл байхгүй тул нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулаагүй гэжээ.

 

8. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

9. Нэхэмжлэгч ё нь Худалдаа хөгжлийн банкны харилцагч бөгөөд 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Занабазар салбарт өөрийн эзэмшлийн №452400129 дугаартай хадгаламж, өөрийн охин О.Уянгын №ё тоот хадгаламжийг сунгуулжээ.

9.1. Худалдаа хөгжлийн банк ХК болон ё нарын хооронд 2008.10.30-ны өдөр №8081 дугаартай Хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулж, О.Уянгын мөнгөн хадгаламжийн хугацааг 1 жилээр, жилийн 17,8 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож сунгасан, энэ үйл баримтын талаар маргаагүй байна. /хх-71, 72, архивын хэрэг 2-311-312/

9.2. Худалдаа хөгжлийн банк ХК болон ё нарын хооронд 2008.10.30-ны өдөр №8077 дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулж, ёын мөнгөн хадгаламжийн хугацааг /59,120,098.07төгрөг/ 6 сараар, нэг сарын 1,203 хувийн хүүтэй байхаар сунгагдсан үйл баримтын талаар зохигч маргажээ. /архивын хэрэг 2-309-310/

9.3. Тодруулбал, нэхэмжлэгч ё нь дээр дурдсан хугацаатай хадгаламжийн гэрээг тус бүр нэг жилийн хугацаатай сунгуулсан, тухайн үед хадгаламжийн гэрээнүүдийг тус бүр 1/нэг/ жилээр сунгуулах хүсэлтээ илэрхийлсэн байхад банкны үйлчилгээ үзүүлсэн ажилтан ё нь гэрээ сунгах хүсэлт болон гэрээний маягтуудад зөвхөн дээд хэсгийг бөглөж гарын үсэг зурж өгөх хэрэгтэй, сунгалтын талаархи мэдээллийг компьютерт оруулж, нягтлан үзсэний дараа өөрөө бөглөнө гэж хүлээн аваад, дараа нь хадгаламжийн хугацааг сунгахдаа алдаа гаргасны уршгаар буюу хадгаламжийн 1 жилийн хугацааг 6 сараар сунгасны улмаас үлдэх 6 сарын хугацаанд бодогдох ёстой буюу авах ёстой байсан 5,343,320.74 төгрөгийн хадгаламжийн хүүг авч чадахгүй хохирсон, уг асуудлыг 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хадгаламжийн хүүг дахин сунгуулахаар банкны салбарт очихдоо мэдсэн гэх асуудал нь маргааны үндэслэл болжээ.

10. Улмаар, дээр дурдсан агуулгын хүрээнд нэхэмжлэгч ё нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, хадгаламжийн хүүгийн зөрүүнд 5,343,320.74 төгрөг, өмгөөлөгчийн зардал 160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2011.03.25-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд анх гаргажээ. /хх-15-17/, /архивын хэрэг 1х-1-3/

10.1. Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд Өдрийн шуудан сонины 2010.08.02-ны өдрийн 180/258/ дугаарт Цагдаа цайны мөнгөөр явдаг юм, чи банктай заргалдаад хаа хол хүрэх вэ гэсэн нийтлэл бодит үнэнд нийцээгүй болохыг тогтоолгох, ажил хэргийн нэр хүнийг сэргээлгэх, гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. /архивын хэрэг 1х-31-34/

10.2. Зохигчийн хооронд үүссэн дээрх маргааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Чингэлтэй дүүргийн 2011.06.09-ний өдрийн №837 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 454.1, 454.4, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар нэхэмжлэгч ёын нэхэмжлэлийн шаардлага 5,503,320.74 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Өдрийн шуудан сонины 2010.08.02-ны өдрийн 180/258/ дугаарт Цагдаа цайны мөнгөөр явдаг юм, чи банктай заргалдаад хаа хол хүрэх вэ гэсэн нийтлэл бодит үнэнд нийцээгүй болохыг тогтоолгох, ажил хэргийн нэр хүнийг сэргээлгэх, гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /архивын хэрэг 1х-125/

10.3. Зохигчдын гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад Нийслэлийн шүүхийн 2011.08.12-ны өдрийн №701 магадлалаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011.06.09-ний өдрийн №837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /архивын хэрэг 1х-162-167/

10.4. Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч ёын Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011.10.13-ны өдрийн №668 тогтоолоор Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011.06.09-ний өдрийн №837 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011.08.12-ны өдрийн №701 магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд буцаажээ. /хх-19-24/, /архивын хэрэг 1х-195-200/,

11. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011.10.13-ны өдрийн №668 тогтоолын Хянавал хэсэгт шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон үндэслэлийг дурдахдаа, ... Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хэрэгт ач холбогдол бүхий зарим баримтуудад өмнө нь нотариатч гэрчилсэн бус Чингэлтэй дүүргийн Прокурорын газар болон ХХБ-ны Занабазар салбарын хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан байхад нотариатч жинхэнэ эхийг шаардахгүйгээр хуулбарын үнэн зөвийг гэрчлэх үйлдэл хийсэн нь /хавтаст хэргийн 36-41, 63-64, 111-116,/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. гэсэн зохицуулалттай нийцээгүй байхад уг баримтуудыг шүүх үнэлсэн нь буруу байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан дийлэнх нотлох баримт жинхэнэ эх бус Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын тэмдэг дарагдсан хуулбарууд байх бөгөөд эдгээр баримтуудад тухайн байгууллагын архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэгээ хийгдээгүй байхад шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагад нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

Түүнээс гадна хавтаст хэргийн 94-101 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын ажилтан Д.Алтантүлхүүр байгууллагын тэмдэг дарж, баталгаажуулсан хэдий ч өмнө нь тухайн баримт бичигт дарагдсан хуулбар үнэн гэсэн Худалдаа хөгжлийн банкны дардастай баримтыг дахин хуулбарлаж өгснөөр уг баримтууд мөн л жинхэнэ эх бус хуулбар болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Худалдаа хөгжлийн банкны Мөнгөн хадгаламжийн заавар-ын тодорхой хэсгийг ишлэл болгохдоо тухайн үйл баримттай холбоотой, уг асуудлыг зохицуулсан заалтыг хэрэглээгүй гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна. Тухайлбал: Нөхцөлт мөнгөн хадгаламжийн гэрээ-тэй холбоотой буюу уг гэрээг ямар журмаар байгуулахыг зохицуулсан хавсралт хэсгийн холбогдох заалтыг бус тухайн журмын ерөнхий зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

Нөгөөтэйгүүр Улсын Ерөнхий Прокурорын газрын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар тогтоол хэрэгт авагдаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг тогтоолын агуулгын талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана. гэсэнтэй нийцэхгүй болжээ.

Ийнхүү хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шүүхийн ажиллагааг үндэслэж гарсан шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул зохигчдын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэсэн үндэслэлийг зааж, шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

12. Чингэлтэй дүүргийн шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Худалдаа хөгжлийн банкинд холбогдох, ёын гомдолтой №21041125 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас нотлох баримтаар бүхэлд нь татан авч иргэний хэрэгт бэхжүүлжээ. /архивын хэрэг 1х-223 дугаар хуудаснаас 2 дугаар хавтас 492 дугаар хуудас хүртэл/

12.1. Мөн нэхэмжлэгч ёын хүсэлтийн дагуу Монгол банкийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах, нотлох баримт бүрдүүлэх, Сангийн яамнаас нотлох баримт гаргуулах зэрэг ажиллагааг тус тус гүйцэтгэжээ.

12.2. Түүнчлэн Монгол банкны шинжээчээс гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч ёын дахин шинжээч томилуулах хүсэлтийн дагуу шүүхээс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011.12.20-ны өдрийн 06/3211 дугаартай албан бичгээр ....Уг хэрэгт шинжилгээ хийлгэх банкны мэргэшсэн шинжээч байхгүй тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16-ийн 1-ийн 7 дахь заалтын дагуу шинжилгээ хийх боломжгүйг мэдэгдэж, шинжээч томилсон тогтоол, хавтаст хэргийг буцаав гэсэн хариуг ирүүлж байжээ. /хх-153/, /архивын хэрэг 1-3 хавтас/

13. ёын нэхэмжлэлтэй, Худалдаа хөгжлийн банкинд холбогдох, хадгаламжийн хүүгийн зөрүүнд 5,343,320.74 төгрөг, өмгөөлөгчийн зардал 160,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Өдрийн шуудан сонины 2010.08.02-ны өдрийн 180/258/ дугаарт Цагдаа цайны мөнгөөр явдаг юм, чи банктай заргалдаад хаа хол хүрэх вэ гэсэн нийтлэл бодит үнэнд нийцээгүй болохыг тогтоолгох, ажил хэргийн нэр хүнийг сэргээлгэх, гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаад Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012.01.23-ны өдрийн №25 дугаартай Шүүхийн тогтоол-оор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар ёын нэхэмжлэлийг нэхэмжлэгч ё нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр буцааж байжээ. /хх-12-14/, /архивын хэрэг 3х-562/,

14. Нэхэмжлэгч ё нь хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХК-д холбогдуулан хадгаламжийн гэрээний дагуу дутуу олгогдсон хүүгийн зөрүү мөнгө болох 5,343,320 төгрөг, уг мөнгийг олгоогүйгээс 2012.03.01-2024.04.16-ны хоорондох хугацаанд нийт 21,697,802.06 төгрөгийн хүү олох боломжоо алдсантай холбоотойгоор, нийт 27,041,122.06 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2022.06.08-ны өдөр дахин гаргасантай холбогдуулан нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

14.1. Нэхэмжлэгч ё нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн эзэмшлийн №452400129 тоот хадгаламжийг нэг жилийн хугацаатай сунгуулсан боловч банкны ажилтан ё нь нэхэмжлэгчийн хадгаламжийн хугацааг сунгахдаа алдаа гаргаж, 6 сараар сунгаснаас шалтгаалан 6 сарын хугацаанд ногдох 5,343,320 төгрөгийн хадгаламжийн хүүг авч чадахгүй хохирсон. Тодруулбал, банкны ажилтан ё нь өөрийн гаргасан алдаатай үйлдлээ нуухын тулд гүйлгээний баримтыг зассан болох нь тогтоогдсон тул 2008.10.30-2009.10.29-ний өдрийн хооронд олгох ёстой хүүгээс дутуу олгосон 5,343,320 төгрөг, мөн 2012.03.01-2022.06.08-ны өдрийн хооронд олох байсан хүү 15,594,507 төгрөгийн нийлбэр буюу 20,937,827 төгрөгийг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.8-д заасныг үндэслэн Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулна, мөн шүүхийн нэгдсэн архиваас баримт гаргуулж, хувилуулахад төлсөн 20,000 төгрөгийг нэмж гаргуулна гэж,

14.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилж, мөн шаардлагыг нэмэгдүүлэхдээ, №21041125 дугаартай Эрүүгийн хэргийг шалгах явцад миний хадгаламжийн дансанд байсан мөнгийг дутуу олгосон гэх үйлдэл, мөн хариуцагч нь хадгаламжийн хүүг бүрэн өгөөгүй хохироосон болох нь тогтоогдсон. Тодруулбал, дутуу олгосон мөнгө нь хадгаламжийн хүүг буруу тооцсон зүйл биш харин хадгаламжийн дансанд хууль бус гүйлгээ хийж мөнгө авсан үйлдэл болох нь тогтоогдсон буюу миний №452400129 тоот хадгаламжийн дансанд хууль бус гүйлгээ хийж мөнгийг авснаас хадгаламжийн мөнгөө бүрэн авч чадахгүй байгаа тул миний хадгаламжаас дутуу олгосон үнийн дүн 5,343,320 төгрөг, хүүгээс олох ёстой 21,697,802 төгрөг, нийт 27,041,122.06 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсонтой холбоотойгоор дараах үйл баримтууд тогтоогджээ. Тодруулбал:

15. Нэхэмжлэгч ё нь дээрх маргаан, банкны үйл ажиллагаатай холбогдуулан 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Уг гомдлын агуулгын хувьд иргэн ё нь банкны удирдлага болон гүйцэтгэх ажилтнуудын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас ё нь 3,723,410.48 төгрөг, өөрийн тэргүүлдэг Тэнгэрийн таалал сан ТББ 600,000 төгрөгөөр тус тус хохирсон тул зохих журмын дагуу шалгаж, учирсан хохирлыг барагдуулж өгөх талаар дурдсан байна. /архивын хэрэг 1х-225-234/

16. Цагдаагийн байгууллага гомдлыг шалгаад, ёын гаргасан гомдлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай саналыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс 2010.07.24, 2010.08.09-ний өдрүүдэд гаргаж прокурорт шилжүүлсэн, улмаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2010.08.20-ны өдрийн №1128 дугаартай Прокурорын тогтоолоор эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр хуурамч баримт үйлдэж хохироосон гэх ёын гомдолд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. /хх-146/, /архивын хэрэг 2х-281, 313, 321/

17. Улмаар, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг эс зөвшөөрч, ёын дээд шатанд гаргасан гомдлыг хянаад ... хэрэг бүртгэлтийн явцад хийгдвэл зохих шаардлагатай зарим ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, дутуу шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн... гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2010.08.20-ны өдрийн №1128 дугаартай Прокурорын тогтоолыг Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай Нийслэлийн прокурорын 2010.10.07-ны өдрийн №21041125 тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2010.10.08-ны өдрийн 5/777 албан бичгээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн Ө-2839 тоот материалд эрүүгийн №21041125 дугаартай хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хүргүүлсэн, эрүүгийн хэргийг хүлээн авч Худалдаа хөгжлийн банкны ажилтан ё нарт холбогдох байцаан шийтгэх ажиллагаа явуулсан болох нь тогтоогджээ. /хх-150/, /архивын хэрэг 1х-224, 2х-322-323/

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2008.10.30-нд иргэн ё нь Худалдаа хөгжлийн банкны Занабазар салбарт байх өөрийн хадгаламжаа 1 жилийн хугацаагаар сунгуулахаар хүсэлт гаргаж өгсөн боловч банкны ажилтан Дуламсүрэн нь 6 сараар сунгалтыг бичиж хохирол учруулсан гэх хэрэгт хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт, хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ зэрэг баримт дээрх бичвэрүүд нь ё болон ё нарын хэн алин нь гараар бичигдсэн болох, дээрх баримтууд дээрх цифрүүд нь ё, ё нарын хэн алиных нь гараар бичигдсэн болох, ёын хадгаламжийн хугацаа сунгах хүсэлтэд зурагдсан 6 цифр ё, ё нарын хэнийх нь гараар зурагдсан болохыг тогтоолгох зорилгоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн 2010.11.23-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоол-оор дүгнэлт гаргуулжээ. /архивын хэрэг 2х-470/

19. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №4367 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд Шинжилгээнд ирүүлсэн хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх 2 ширхэг хүсэлт дээрх 452400129, 452391615 гэсэн бичвэрээс бусад гар бичмэлүүд нь ёын бичгийн хэвийн загваруудтай тохирч байна. Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ гэсэн маягтуудыг нөхөж бичсэн Хадгалуулагчийг төлөөлж, гэсэн үгийн дор байх ё... ё ...99083389 гэсэн бичиглэлүүд нь ёын бичгийн хэвийн загваруудтай тохирч байна. Дээрх 2 ширхэг хүсэлт болон гэрээнүүдийн бусад гар бичмэлүүд нь ёгийн бичгийн хэвийн загваруудтай тохирч байна ёын хадгаламжийн хугацаа сунгах хүсэлтэд сараар сунгах гэсэн үгийн урд талд бичигдсэн 6 гэсэн бичвэр ёын бичгийн хэвийн загвартай тохирч байна гэжээ. /архивын хэрэг 2х-473-479/

19.1. Тодруулбал, талуудын хооронд үүссэн маргааны үндэслэл болсон хадгаламжийн гэрээний хугацааг сунгах хүсэлтэд балаар бичигдсэн 6 гэх бичвэр нь ёын бичгийн хэвтэй тохирсон гэх шинжээчийн дүгнэлт гарсан, үүнээс хойш уг шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, уг шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч хэн алин нь гомдол гаргасан гэх үйл баримт мөн тогтоогдоогүй байна.

а/ Эрүүгийн хэргийн материалд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Оргодолд хаягласан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010.02.03-ны өдрийн 3/308 албан бичигт Таны 2010.01.29-ний өдрийн 6/338 дугаар бүхий хүсэлтийн дагуу шинжилгээнд ирүүлсэн А5 хэмжээтэй цагаан өнгийн цаасан дээрх хөх өнгийн будагч бүхий бичгийн хэрэгсэл ашиглан бичсэн гар бичвэр нь миний бие, овогтой, хүсэлт гаргасан гэсэн үгнүүдийн ард байрлах гар бичвэрийг шинжилгээнд харьцуулах, загвар болгон хугацаатай хадгаламжийн гэрээ гэсэн баримтын баруун доод буланд байх иргэн ё бичсэн гэх гарын үсгийн загвартай харьцуулан шинжилж үзэхэд бичгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Харин шинжлэгдэж буй 6 гэсэн цифртэй харьцуулах загвар ирүүлээгүй байх тул шинжилгээ хийх боломжгүй байна. Жич: Загвар хангалттай ирүүлбэл шинжилгээ хийхээс татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг, /хх-18/, /архивын хэрэг 2х-370/

б/ Мөн Худалдаа хөгжлийн банкинд хаягласан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010.03.15-ны өдрийн 3/590 албан бичигт Танайхаас ирүүлсэн 2008 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт гэх баримт дээрх шинжлэгдэж буй тоо нь харьцуулах загвараар ирүүлсэн ёын бичсэн гэх тооны бичвэрүүдтэй тохирохгүй байна гэсэн албан бичиг, /архивын хэрэг 2х-371/

в/ Мөн нэхэмжлэгч ёт хаягласан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010.09.17-ны өдрийн 02/2102 албан бичигт Таны тус хүрээлэнд гаргасан хүсэлтийн дагуу шалгаж үзэхэд Худалдаа хөгжлийн банкнаас 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шинжилгээ хийлгэх тухай хүсэлт тавьсан 8/502 дугаар албан бичиг ирүүлсэн байна. Уг албан бичгээр шинжилгээнд хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт, хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, иргэдийн хадгаламжийн данс нээх өргөдөл, мөн 2010 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн 8/666 дугаар албан бичгээр ХХБ-ны ажилтан ёгийн гар бичмэл бүхий хадгаламжийн 4 гэрээ, хугацаа өөрчлөх 4 хүсэлт нийт 8 баримт бичгүүдийг ирүүлсний дагуу шинжилгээ хийн ...хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт гэх баримт дээрх шинжлэгдэж буй тоо нь харьцуулах загвараар ирүүлсэн ёын бичсэн гэх тооны бичвэрүүдтэй тохирохгүй байна гэсэн утга бүхий тус хүрээлэнгийн 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3/590 дугаар албан бичгээр хариу өгсөн болно /хх-147, архивын хэрэг 458/ гэх албан бичиг тус тус эрүүгийн хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгч дээрх баримтуудыг үндэслэл болгож банкны ажилтан хадгаламжийн гэрээний хугацааг 6 гэж бичсэн нь эрүүгийн журмаар тогтоогдсон, шүүх шинжилгээ тогтоосон гэж тайлбарласан. Гэвч Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №4367 дугаартай Шинжээчийн дүгнэлт нь маргаан бүхий үйл баримтын хувьд эцсийн дүгнэлт болсон, мөн энэхүү дүгнэлтээс хойш 6 гэх бичвэртэй холбоотойгоор дахин шинжээчийн дүгнэлт гарсан гэх үйл баримт тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийн талаар хэн алин нь маргаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдсон тул талуудын хооронд үүссэн маргаантай асуудлын хувьд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №4367 дугаартай Шинжээчийн дүгнэлт нь эцсийн дүгнэлт болжээ.

20. Улмаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан ёд холбогдох эрүүгийн №21041125 дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 ..... буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /архивын хэрэг 2х-488/

20.1. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 тогтоолын ОЛСОН нь хэсэгт ... Худалдаа хөгжлийн банкны харилцагч ё нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр банктай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунгуулахаар гэрээ хийснийг тус банкны теллер ё 6 сар гэж гараар бичсэнээс болж надад 3.723.410 төгрөгийн хохирол учруулсан уг 6 гэсэн цифрийг би бичээгүй гэсэн гомдол гаргасныг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэсгийн хэрэг бүртгэгч а/х А.Нямаа шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт ирүүлснийг, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дулмаа материалыг хянаад 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1128 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзаж шийдвэрлэсэн байна.

Дээрх прокурорын шийдвэрийг иргэн ё эс зөвшөөрч Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасны дагуу тус газраас эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзаж шийдвэрлэсэн материалыг хянаад Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дулмаагийн 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан 1128 дугаартай тогтоолыг хүчингүй болгож ё, ё нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Иргэн ё нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж гомдол гаргасны дагуу түүнд холбогдох хэргийг тус газраас татаж хянаад банкны дотоод программ хангамжид нэвтэрч компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмжийг санаатайгаар өөрчилсөн, эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, сүйтгэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр прокурорын тогтоолын Тогтоох" хэсгийн ёд холбогдох хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг гэсэн тогтоолд өөрчлөлт оруулсан байна. ёд холбогдох эрүүгийн 21041125 дугаартай хэргийг хянахад Худалдаа хөгжлийн банкны харилцагч ё нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр банктай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний хугацааг сунгуулахдаа 1 жилийн хугацаагаар сунгуулахаар гэрээ хийснийг тус банкны теллер ё 6 сар гэж гэрээнд гараар бичсэнээс болж 3.723.410 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад банкны дотоод программ хангамжид нэвтэрч компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмжийг санаатайгаар өөрчилсөн, эвдсэн гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, сүйтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Нөгөөтэйгүүр Худалдаа хөгжлийн банкны теллер ё нь эд хөрөнгийн болон бусад ашиг олох эрэлт хэрэгцээгээ хангах зорилгоор компьютерийн мэдээлэл, төхөөрөмжийг өөрчилсөн, эвдэлсэн, гэмтээсэн, сүйтгэсэн шунахайн сэдэлт тогтоогдоогүй байна.... гэсэн үндэслэл заажээ. /архивын хэрэг 2х-488-489/

21. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банк ХХК болон ё нарын хооронд 2008.10.30-ны өдөр №8077 дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулж, ёын мөнгөн хадгаламжийн хугацааг 1 жилээр сунгуулсан байхад банкны хууль бус ажиллагааны улмаас 6 сараар сунгаж хохирол учруулсан гэх гомдлын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 тогтоолоор эцэслэн дуусгавар болжээ.

22. Үүнээс хойш тухайн асуудалтай холбоотойгоор эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдсэн үйл баримт, мөн энэхүү иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх үйл баримт тогтоогдоогүй, харин ёд холбогдох эрүүгийн №21041125 дугаартай хэргээс нэхэмжлэгч нь баримт, материал хуулбарлан авах гэсэн боловч эрүүгийн хавтаст хэрэг нь олдоогүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч ёын гомдлын дагуу хэргийн материал алга болсон гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдсанаар эрүүгийн №21041125 дугаартай хэрэг олдсон талаар, мөн хэргийн материал олдсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин явагдах нөхцөл байдал үүсээгүй байгаа талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбар гаргажээ.

23. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

24. Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд дараах үндсэн нөхцөл, шалтгаан бүрдсэн байх ёстой бөгөөд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байхыг хуулиар тогтоосон, эдгээр нөхцөлүүд тогтоогдсоноор гэм хор түүнд ногдуулах хариуцлагын асуудлыг шүүх шийдвэрлэх үндэслэл болно.

25. Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байхыг хуульчилсан ба нэхэмжлэгч ё нь үүссэн асуудлаар анхнаасаа цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа ...Занабазар салбарын мэдээллийн ажилтан Дуламсүрэн нь мөнгө хадгаламжийн хугацааг өөрчлөн 6 сар болгосон нь шүүхийн шинжилгээний байгууллагаар тогтоогдсон, түүний үйлдлийг ХХБ-ны Занабазар салбарт эрх олгох үүргээс чөлөөлсөн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж иргэн надад хохирол учруулсан тул шалгаж өгөх..., мөн ...2008.10.30-нд Занабазар салбарт өөрийн биеэр ирж дээрх хоёр хадгаламжийн хугацааг тус бүр дахин нэг жилээр сунгуулах хүсэлтээ мэдээллийн ажилтан Дуламсүрэнд илэрхийлсэн. Тэрээр гэрээ сунгах хүсэлт, болон гэрээний маягтууд гарган өгч зөвхөн дээд хэсгийг бөглөөд дор нь гарын үсгээ зурж өгөх хэрэгтэй. Учир нь сунгалтын талаархи мэдээллийг эхлээд компьютерт оруулж, нягтлан үзсэний дараа үлдсэн хэсгийг өөрөө гаргацтай, ойлгомжтой бөглөнө гэж зааварчилсан. Тэр үед хүн ихтэй байснаас Дуламсүрэн нь олон хүнд зэрэг үйлчилж чирэгдүүлж байсан ба маягтуудыг өөрийн зааснаар бөглүүлж авсны дараа гэрээний сунгалтыг компьютерт оруулчихсан, ингээд болно гээд надтай дахин харьцалгүй бусад хүмүүст үйлчилж байсан. Гэрээ сунгасан тухай мэдээллийг Гэрээ сунгалт гэх хавсралт дээр тэмдэглүүлэх гэтэл Манай журам өөрчлөгдсөн. Одоо хаана ч цаас хэрэглэхээ больж, бүх зүйлийг компьютерээр хийдэг болсон гээд сунгалт хийж өгөөгүй... гэж тодорхойлсон, тодруулбал мөнгөн хадгаламжийн хугацааг сунгах хүсэлтийг ё бичиж өгөөгүй байхад ё гаргасан хүсэлтийг нь өөрийн дураар хадгаламжийн дансны хугацаа сунгах хүсэлтэд 6 сар болгон зориуд санаатайгаар өөрчилснөөс шалтгаалан хохирол учирсан гэх үндэслэлээр гомдол гаргасан болох нь нэхэмжлэгчийн өргөдөл, гомдлоор тогтоогджээ. /Архивын хэрэг хх-1-226, 228/

26. Эрүүгийн хэргийн хувьд Худалдаа хөгжлийн банк болон банкны холбогдох ажилтан нарын хууль зөрчсөн, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй, эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

27. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банк нь нэхэмжлэгч ёын хадгаламжийн хүүг сунгахдаа хууль бусаар, санаатай үйлдлээр гэм хор учруулсан байж болзошгүй гэх үйлдлийг зохих журмын дагуу шалгаж, банкны ажилтны хууль бус гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг 2011 онд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч ёт гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

28. Нэхэмжлэгч ё нь хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас өөрт гэм хор учруулсан гэх үндэслэлийг шүүх хуралдаанд тодорхойлохдоо, өөрийн №452400129 дугаартай хадгаламжийн дансанд гүйлгээ хийж хууль бусаар мөнгө авсан үйлдлийг гэм хор гэж тодорхойлсон, өөрт 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орох ёстой мөнгөний тал нь байгаагүй болох нь гүйлгээгээр нотлогдсон, эрүүгийн хэргийг шалгах явцад миний хадгаламжийн дансанд байсан мөнгийг дутуу олгосон гэх үйлдэл нотлогдсон, нэг жилийн хугацаатай хадгаламжаас мөнгө нь ормогц миний данснаас тал мөнгийг нь авсан, миний мөнгөнөөс авсан гүйлгээг гараар зассан, үүнийг анзаараагүй нь 6-ын тоог ё гараар бичсэн гэх хуурамч дүгнэлт гаргуулсантай холбоотой, 2009 оны 10 сарын 30-ны өдөр өөрийн данснаас хариуцагч мөнгө авсан нь мөнгө дутсан баримтаар тогтоогдож байгаа, Эрүүгийн хэрэг шалгах явцад Худалдаа хөгжлийн банкийг шалгахад хариуцах эзэнгүй болсон боловч хохирол учруулсан нь тогтоогдсон нь иргэний шүүхээр маргаж байгаагаар нотлогдоно, шүүгчид үгсэн хуйвалдаж шүүх хурал хийсэн гэх хуурамч материал бүрдүүлэн хэргийг буцаахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг устгасан нь тогтоогдоно,

а/ Мөн иргэний хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлж байхад 2012 онд Худалдаа хөгжлийн банк нэхэмжлэлийг буцаалгасныг нь мэдээд дахин маргаан үүсгэж, алдагдсан боломжоо давхар нэхэмжилнэ гэхэд тэгээрэй гэсний дагуу архивт очиход хэргийн материал байхаар нь дахин гомдлоо гаргасан, иргэний хэргийн материал дундаас шинжээчийн дүгнэлтээ авах гэж танилцахад уг хэрэгт шинжээчийн дүгнэлт байхгүй, харин нэг баримт, материалыг 4-5 удаа хувилж хийсэн байсан, зарим баримт, материалууд дутсаныг хариуцагч устгасан байх магадлалтай, Нийслэлийн Прокурорын архиваас хэргийн материалыг биетээр нь авч устгаад энэ ул мөрөө баллахын тулд Прокурорын архивын мэдээллийн санд хууль зөрчин нэвтэрч бүртгэлийн нэг бүрчлэн устгасан бүлэг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч нь албан тоотоор хариуцагчаас баримт гаргуулахаар шаардсан боловч уг баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэх зэргээр тайлбарлаж, маргасан боловч хэргийн баримтаар хариуцагчийг гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.

б/ Тодруулбал, маргаан бүхий хадгаламж сунгуулах баримтад 6 сараар сунгуулах хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө бичээгүй гэж анх маргасан үйл баримттай холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэгч ёын хадгаламжийн дансанд хууль бус үйлдлээр халдаж, эд хөрөнгөд хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримт болон өмнө нь хэргийг буцаасан хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

29. Түүнчлэн нэхэмжлэгч ё болон Худалдаа хөгжлийн банкны хооронд 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан №8077 дугаартай Хугацаатай хадгаламжийн гэрээний хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэрээний зөрчлийн улмаас үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын улмаас шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэв.

30. Нэхэмжлэгч ё нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу хариуцагч нь хууль бус үйлдлээр гэм хор учруулсны улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон боловч дээр дурдсан үндэслэлүүдээр гэм хор учруулсан гэх шалтгаан, үндэслэл тогтоогдоогүй байна.

31. Үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний, гэрээний бус гэж ангилагдах ба гэрээний бус зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулсан гэх үндэслэл талуудын хооронд бий болсон эрх зүйн харилцаанаас нотлогдоогүй гэж дүгнэв.

32. Харин талуудын хооронд мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа үүссэн тул гэрээний улмаас үүсэх шаардах эрхийн хүрээнд эрх зүйн харилцааг тодорхойлох нь оновчтой.

Талуудын хооронд 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа үүссэн, хадгалуулагч мөнгөн хөрөнгөө буцаан авах хүсэлтийг илэрхийлснээр хадгалуулсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгосон, зохих хүүг тооцож олгосон үйл баримт, мөн 452400129 дугаартай хадгаламжийг 2013 оны 5 сарын 22-ны өдөр хаасан үйл баримтуудад талууд маргаагүй.

Хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэхэд гэрээний нэг тал үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор хохирол учирсан гэх үйл баримт мөн тогтоогдоогүй байна.

33. Тодруулбал, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцон шаардах эрхтэй боловч талуудын хооронд байгуулсан Хугацаатай хадгаламжийн гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас хохирол учирсан гэх үндэслэл дээр дурдсанаар буюу хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй тул Худалдаа хөгжлийн банкинд холбогдох, хадгаламжийн хүүгийн дутуу олгосон хүү, түүнээс олох ёстой байсан орлого 27,041,122.06 төгрөг, архиваас баримт гаргуулахад гарсан зардал 20,000 төгрөг гаргуулах /нотлох баримтгүй/ тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

34. ёын нэхэмжлэлтэй, Худалдаа хөгжлийн банкинд холбогдох, хэрэг маргаанд шүүх хуралд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгч ат шүүх хуралдааны товыг 2024.09.27-ны өдөр мэдэгдсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, зохигчийн хэн алин нь иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав.

35. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэрэг танилцуулсан баримт-№6-д нэхэмжлэгч ё нь танилцах боломж олгоогүй гэж бичиж, шүүх бүрэлдэхүүнд өгсөн боловч шүүхээс хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцахад аливаа байдлаар саад учруулаагүй, нэхэмжлэгч энэ үндэслэлээр хуралдаан хойшлуулах санал гаргаагүй болно.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй бөгөөд, шүүхээс нэхэмжлэгч ёт шүүх хуралдааны товыг 2024.09.27-ны өдөр мэдэгдсэний дагуу шүүх хуралдаанд биечлэн оролцсон болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХК-д холбогдох, хадгаламжийн дутуу олгосон хүү, түүнээс олох ёстой байсан орлого 27,041,122.06 төгрөг, баримт хувилуулахад гарсан зардал 20,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ёын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ёын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /262,639+112,602/ 375,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

О.ОДГЭРЭЛ