| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01061/И |
| Дугаар | 155/ШШ2016/00045 |
| Огноо | 2015-12-28 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2015 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2016/00045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.Д-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М-д холбогдох,
Хоршооны хөрөнгө 8.100.000 /найман сая нэг зуун мянга/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би Б.М тай 2014 оны 6 дугаар сараас эхлэн хамтран бизнес эрхлэхээр болж хоршооны хөрөнгө болох 8.100.000 төгрөгийг бизнест оруулсан бөгөөд уг үйл ажиллагаа амжилгүй болсон тул би энэхүү хоршооны хөрөнгийг Б.М-аас гаргуулах хүсэлтэй байгаа болно.
Иймд Б.М-аас 8.100.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр хамтран бизнес хийхээр болж хамтран ажиллаж байсан нь бол үнэн. Гэхдээ энэ хүн надад мөнгө төгрөг өгөөгүй. Тухайн үед би хүнээс хүүтэй 20 сая төгрөг зээлж анх энэ ажлыг эхлүүлсэн. Би Ш.Д-д мөнгө өгч мал авахуулж Улаанбаатар хотод аваачиж зарж байсан. Тухайн үед Дэлгэрбат надтай хамт явсан бөгөөд өөрт нь 3-4 сая төгрөг байгаа гэж байсан. Тэр мөнгөөрөө өөрөө Улаанбаатар хотоос машин авч ирж байсан. Ш.Д надаас нэхэмжилж байгаа 8 100 000 төгрөгийг ямар зорилгоор юунд авч ашигласан тухай тодорхойгүйгээс гадна намайг авсан гэх баримт байхгүй байна. Би ч мөн Ш.Д-н яриад байгаа хоршооны гишүүн, хоршооны гишүүдийн хөрөнгө гэж нэхэмжилж байгаа бол ийм хэмжээний мөнгө хоршоонд байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Б.М-ад холбогдуулан хоршооны хөрөнгө 8.100.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилллах үүрэг хүлээнэ, 476.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно,
Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1-д Хамтран ажиллах гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно, 480.1.4-д Хамтын үйл ажиллагааны зорилгыг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Д нь хөдөө аж ахуйн түүхий эд болон мал амьтны бөөний худалдааны үйл ажиллагаа явуулах эрх бүхий Эрхэлхурд нэртэй хоршоо байгуулж хариуцагч Б.М-тай хамтран ажиллах гэрээг амаар байгуулан хамтран ажиллаж байсан боловч уг бизнес амжилгүй болж хамтын үйл ажиллагааны зорилгыг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон болох нь зохигчдийн шүүхэд гаргасан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбаруудаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна 477.4-д Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна, мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжинд хувь тэнцүүлэн хуваарилна гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Ш.Д хоршооны хөрөнгө болох 8 100 000 /найман сая нэг зуун мянга/ төгрөгийг бизнест оруулсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь аар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан а, , бөгөөд түүнд эрх, үүргийг танилцуулсан 㺺, 8.100.000 төгрөг гаргуулах-ын шаардлагынхаа үндэслэлийг на.
Иймд нэхэмжлэлий бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.550 /нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Ш.Д-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М-ад холбогдох 8.100.000 /найман сая нэг зуун мянаг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.550 /нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ