Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/03719

 

 

 

 

 

 

 

2024 10 07 181/ШШ2024/03719

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,755,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч х нь х-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2022 оны 01 сарын 19-ний өдөр 2,400,000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй 7 сарын хугацаатай сар сараар хэсэгчлэн төлөхөөр тохирч БГ2022-03 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээл авсан. х нь зээл авахдаа зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, хүү, алданги, зээлийн гэрээтэй холбогдсон бусад зардал, төлбөрийг эргүүлэн төлөх үүргээ баталгаажуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахаар манай компанийн өмчлөлд Toyota Crown 171 Маркийн Сувдан Цагаан Өнгийн 9444 Унх Улсын Дугаартай Автомашин /Тээврийн Хэрэгсэл/-Ийг Унаж Явах Нөхцөлтэй Шилжүүлэхээр барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч х нь зээл авснаас хойш 2022.01.09-ний өдрөөс өдийг хүртэл зээлээ төлөөгүй гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүү, алданги төлөхгүй гэрээний хугацаа дуусаж хуваарьт хугацаагаа 482 хоногоор хэтрүүлж зээлдүүлэгчийг хохироож байна. Мөн барьцаа авто машин /тээврийн хэрэгсэл/-ийг бусдад дамжуулж хаана байгаа нь мэдэгдэхгүй, үрэгдүүлж барьцаагаар хангах боломжийг хааж зээлдэгчийг хохироож байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаж барьцааны автомашин /тээврийн хэрэгсэл/-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон тул зээлдэгч хоос өөрт учирсан хохирол болох үндсэн зээлийн үлдсэн төлбөр 2,400,000 төгрөг, үндсэн хүү 501,830 төгрөг, алданги 1,200,000 төгрөг, нийт 4,101,830 төгрөгийг гаргуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн автомашины татвар 198,714 төгрөг, торгууль 455,200 төгрөг, нийт 4,755,744 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ё" ХХК нь хариуцагч хид холбогдуулан 2022 оны 01 сарын 19-ний өдөр байгуулсан №ЗГ2022-03 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 4,755,744 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 07 сарын 20-ны өдөр 792,624 төгрөг;

2024 оны 08 сарын 20-ны өдөр 792,624 төгрөг;

2024 оны 09 сарын 20-ны өдөр 792,624 төгрөг;

2024 оны 10 сарын 20-ны өдөр 792,624 төгрөг;

2024 оны 11 сарын 20-ны өдөр 792,624 төгрөг;

2024 оны 12 сарын 20-ны өдөр 792,624 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Зээлийн гэрээний үүргийг хариуцагч бүрэн биелүүлж дуусгавар болгосноор 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БГ2022-03 дугаартай Барьцааны гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлсэн Тоёота Кроун маркийн 9444УНХ улсын дугаартай автомашины эзэмших, өмчлөх эрхийг нэхэмжлэгч ё ХХК нь хариуцагчид буцаан шилжүүлэх үүрэгтэй болохыг дурдав.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ё" ХХК нь хариуцагч хд холбогдуулан 2022 оны 01 сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ2022-03 дугаартай Зээлийн гэрээний төлбөрт 4,755,744 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 07 сарын 20-ны өдөр 792,624 төгрөг;

2024 оны 08 сарын 20-ны өдөр 792,624 төгрөг;

2024 оны 09 сарын 20-ны өдөр 792,624 төгрөг;

2024 оны 10 сарын 20-ны өдөр 792,624 төгрөг;

2024 оны 11 сарын 20-ны өдөр 792,624 төгрөгийг;

2024 оны 12 сарын 20-ны өдөр 792,624 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Зээлийн гэрээний үүргийг хариуцагч бүрэн биелүүлж дуусгавар болгосноор 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БГ2022-03 дугаартай Барьцааны гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлсэн Тоёота Кроун маркийн 9444УНХ улсын дугаартай автомашины эзэмших, өмчлөх эрхийг нэхэмжлэгч ё ХХК нь хариуцагчид буцаан шилжүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч хоос 45,521 төгрөг, төсвөөс 45,521 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ё" ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД