Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/130

 

 

 

 

 

   2023            1            26                                           2023/ДШМ/130                                                                                                         

 

Б.Ц, Ж.Т, Н.Ө, Б.Д,

Ж.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Б, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

            прокурор Н.Улсболд,

            хохирогч Х.Н,

            шүүгдэгч Ж.Т, Н.Ө, тэдний өмгөөлөгч Ц.Туул, Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч О.Батсүх,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

хохирогч Д.Тын өмгөөлөгч П.Эрхэмбаяр,

хохирогч Х.О, Х.Э нарын өмгөөлөгч Э.Шинэзориг,  

            нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/697 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Т, Н.Ө, тэдний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ц.Туул нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч О.Батсүх, шүүгдэгч Ж.Цы өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Б нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Ц, хохирогч Д.Тын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ц, Ж.Т, Н.Ө, Б.Д, Ж.Ц нарт холбогдох 2014250004191 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Б.Ц нь ганцаараа:

1. Хас банкны Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах 116 дугаар салбарт теллер, харилцагчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Хүүтэй мөнгө зээлнэ” гэж хамт ажилладаг Б.Ныг хуурч 4.500.000 төгрөг;

2. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Мөнгөний хэрэг гарлаа, удаахгүй өгнө”  гэж Хас банкны харилцагч “Прохит” ХХК-ийн нягтлан бодогч Ш.Дыг хуурч Н.Өгийн Хаан банкны 5085027018 дугаарын дансаар 3.000.000 төгрөг;

3. 2013 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хамт ажилладаг Д.Мд “Хүнд хүүтэй мөнгө зээлэх гэтэл мөнгө дутлаа, барьцаанд тавьсан байрны зөрүүг нь төлөөд авах гэж байгаа” гэх зэргээр хуурч нийт 18.860.000 төгрөг;

4. 2013 оны 07 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл Б.Оад “... байр худалдаж аваад, барьцаанд тавьж мөнгийг чинь хүүтэй буцааж өгнө...” гэж хуурч нийт 3.500.000 төгрөг;

5. 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хүүтэй мөнгө зээлнэ гэж Ж.Цыг хуурч 12.000.000 төгрөг;

6. 2011 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд хохирогч Ж.Тгаас “Ээжийн бие муу, эмчилгээний мөнгө хэрэг боллоо, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч, би хүмүүст өндөр хүүтэй мөнгө зээлдэг учир та санаа зовох зүйлгүй” гэж, “Хүнд мөнгө зээлэх гэтэл дутаад байна” гэж, “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 5-58-18 тоот орон сууцыг худалдан авах гэтэл мөнгө дутаад байна” гэх зэргээр хуурч, Хас банкны 1160011488 дугаартай зээлийн гэрээг үзүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 186.000.000 төгрөг авсан, ганцаараа бусдад нийт 227.860.000 төгрөгийн хохирол учруулсан, 

Б.Ц нь Ж.Ттай бүлэглэн:

1. 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд “...Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 83-63 тоот орон сууцыг 62.000.000 төгрөгөөр худалдана, урьдчилгаа 50 хувийг төлөөд гэрчилгээгээ шилжүүлж, байрандаа оруулна...” гэж Х.Цыг хуурч нийт 20.000.000 төгрөг;

2. 2014 оны 03 дугаар сард “... ажил явдал гарлаа, мөнгө зээлээч...” гэж хохирогч Х.Нийг хуурч 500.000 төгрөг;

3. 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд “... С аймагт баригдаж байгаа барилгад хөрөнгө оруулбал тодорхой хувь эзэмшүүлнэ...” гэж Х.Оийг хуурч бэлнээр нийт 189.380.000 төгрөг;

2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Х.Оийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 15-10 тоот 115.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ж.Эаас авсан зээлийн барьцаанд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, улмаар Ж.Боос авсан зээлийн барьцаанд Ж.Эаас Ж.Б руу шилжүүлүүлж орон сууцны өмчлөх эрхийг;

2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Х.Оийн “Land cruiser 80” загварын 35-25 УНД улсын дугаартай 19.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг худалдаж аваад оронд нь өөр автомашин авч өгнө гэж хуурч авсны улмаас Х.От нийт 323.380.000 төгрөгийн хохирол учирсан, бүлэглэн бусдад нийт 343.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Б.Ц нь Н.Өтэй бүлэглэн:

            1. 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “...10.000.000 төгрөг зээлж, оронд нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 83-63 тоот байрандаа суулгана...” гэж хохирогч Д.Эийг хуурч өөрсдийн хөлсөлж байсан байрандаа оруулж 10.000.000 төгрөг авсан, бүлэглэн нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Б.Ц нь Ж.Т, Н.Ө нартай бүлэглэн:

            1. Хохирогч Л.Баас “...Daewoo dump truck загварын 51.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 13-72 УНЯ улсын дугаартай ачааны автомашиныг 50.000.000 төгрөгөөр, “Hyundai porter” загварын 6.800.000 төгрөгийн үнэ бүхий 35-13 УНЯ улсын дугаартай автомашиныг 6.800.000 төгрөгөөр тус тус худалдан авна...” гэж хуурч 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Н.Өд уг автомашинуудыг бусдад худалдах, бэлэглэх, нэр шилжүүлэх, авто тээврийн газарт бүртгүүлэхэд төлөөлөх итгэмжлэл олгуулж, мөн өдрөө “Ү” ББСБ-д барьцаалан 20.000.000 төгрөгийн, 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийн, нийт 25.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, өмчлөх эрхийг шилжүүлж хуурч, нийт 57.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2013 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд Ж.Цд “...Автомашин барьцаалж хүүтэй зээл авна...” гэж хуурч Ж.Тгийн өмчлөлийн Daewoo загварын 18-81 УНО улсын дугаартай автомашинтай хамт “Ү” ББСБ-д барьцаалж, нэр дээр нь шилжүүлсэн 63-36 УНҮ улсын дугаартай “Mercedec Benz” загварын автомашины гэрчилгээг хуурамчаар үйлдэн барьцаалж нийт 51.000.000 төгрөг тус тус авсан, бүлэглэн бусдад нийт 108.800.000 төгрөгийн, Б.Ц нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 12 удаагийн үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж болон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилан авч, бусдад нийт 690.540.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Ж.Т нь ганцаараа:

1. 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Сд “...Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хорооллийн 47а байрны 65 тоот нэг өрөө орон сууцыг 34.500.000 төгрөгөөр борлуулж, Б.С өөрөө нэг өрөө орон сууц авхуулахаар хөрөнгө оруулалт хийсэн болно...” гэсэн баталгааг бичгээр үйлдэж, мөн өдрөө Б.Стэй 34.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан хуурч 31.200.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлж залилсан,

2. Л.Эд түүний өмчлөлийн “...Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-621а хаягт байрлах Г-2204004774 тоот улсын бүртгэлийн дугаартай газар, үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж, зээл аваад буцаан төлнө...” гэж хуурч 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр уг газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлэн, өмчлөх эрхийг шилжүүлэн авч 180.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

3. Д.Тоос 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд JТМНҮ051785001822 арлын дугаартай 82.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, JТМНҮ05УХ84001612 арлын дугаартай 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota land cruiser-200” загварын 2 ширхэг автомашиныг нийт 120.000 ам.доллараар худалдаж авна гэж хуурч, Д.Тын танил Б.Мийн нэр дээр хохирогч Л.Эоос залилан авсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-621а хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх итгэмжлэл үйлдэн барьцаалан авч, бусдад зарж борлуулан 165.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу ганцаараа бусдад нийт 373.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Т нь Б.Цтай бүлэглэн:

1. 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд “...Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 83-63 тоот орон сууцыг 62.000.000 төгрөгөөр худалдана, урьдчилгаа 50 хувийг төлөөд гэрчилгээгээ шилжүүлж, байрандаа оруулна...” гэж Х.Цыг хуурч нийт 20.000.000 төгрөг;

2. 2014 оны 03 дугаар сард “... ажил явдал гарлаа, мөнгө зээлээч...” гэж хохирогч Х.Нийг хуурч 500.000 төгрөг;

3. 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд “... С аймагт баригдаж байгаа барилгад хөрөнгө оруулбал тодорхой хувь эзэмшүүлнэ...” гэж Х.Оийг хуурч бэлнээр нийт 189.380.000 төгрөг;

2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Х.Оийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 15-10 тоот 115.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ж.Эаас авсан зээлийн барьцаанд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, улмаар Ж.Боос авсан зээлийн барьцаанд Ж.Эаас Ж.Б руу шилжүүлүүлж орон сууцны өмчлөх эрхийг;

2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Х.Оийн “Land cruiser 80” загварын 35-25 УНД улсын дугаартай 19.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг худалдаж аваад оронд нь өөр автомашин авч өгнө гэж хуурч авсны улмаас Х.От нийт 323.380.000 төгрөгийн хохирол учирсан, бүлэглэн бусдад нийт 343.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ж.Т нь Б.Ц, Н.Ө нартай бүлэглэн:

            1. Хохирогч Л.Баас “...Daewoo dump truck загварын 51.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 13-72 УНЯ улсын дугаартай ачааны автомашиныг 50.000.000 төгрөгөөр, “Hyundai porter” загварын 6.800.000 төгрөгийн үнэ бүхий 35-13 УНЯ улсын дугаартай автомашиныг 6.800.000 төгрөгөөр тус тус худалдан авна...” гэж хуурч 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Н.Өд уг автомашинуудыг бусдад худалдах, бэлэглэх, нэр шилжүүлэх, авто тээврийн газарт бүртгүүлэхэд төлөөлөх итгэмжлэл олгуулж, мөн өдрөө “Ү” ББСБ-д барьцаалан 20.000.000 төгрөгийн, 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийн, нийт 25.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, өмчлөх эрхийг шилжүүлж хуурч, нийт 57.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2013 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд Ж.Цд “...Автомашин барьцаалж хүүтэй зээл авна...” гэж хуурч Ж.Тгийн өмчлөлийн Daewoo загварын 18-81 УНО улсын дугаартай автомашинтай хамт “Ү” ББСБ-д барьцаалж, нэр дээр нь шилжүүлсэн 63-36 УНҮ улсын дугаартай “Mercedec Benz” загварын автомашины гэрчилгээг хуурамчаар үйлдэн барьцаалж нийт 51.000.000 төгрөг тус тус авсан, бүлэглэн бусдад нийт 108.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Т нь Н.Өтэй бүлэглэн:

1. Р.Хд “...Мөнгөний хэрэг боллоо, хүүтэй буцааж төлнө, Nissan Ernica загварын 48-55 УБИ улсын дугаартай автомашиныг нь 6.000.000 төгрөгөөр худалдан авна...” гэж итгүүлэн 2014 оны 3 дугаар сард бэлнээр 4.000.000 төгрөг, 5.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 48-55 УБИ улсын дугаартай Nissan Ernica загварын автомашиныг хуурч залилан авч нийт 9.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Т нь Н.Ө, Б.Д нартай бүлэглэн:

1. 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Н корпораци” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан Ж.Тгийн өмчлөлийн 04-28 УНА дугаартай, Nissan Murano, 91-41 УБД улсын дугаартай Honda НR-V загварын автомашинуудтай хамт Б.Дын бусдад зарж борлуулсан 73-36 УНЗ улсын дугаартай Ноnda сivic загварын автомашины улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн барьцаалж 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. Б.Эээс Toyota kliger загварын 23.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 24.000.000 төгрөгөөр, Toyota prius-20 загварын 13.125.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 14.000.000 төгрөгөөр тус тус худалдан авна гэж хуурч 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б.Дын нэр дээр итгэмжлэл үйлдүүлэн, урьдчилгаа 5.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг төлөлгүй бусдад зарж борлуулан залилж нийт 31.625.000 төгрөгийн, бүлэглэн бусдад нийт 51.625.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Ж.Т нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 11 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад нийт 886.705.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Н.Ө нь ганцаараа:

1. Б.Эс “...сарын 5 хувийн хүүтэй мөнгө зээлнэ...” гэж хуурч 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2.500.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг Хаан банкны 5085027018 дугаарын дансаар шилжүүлэн авсан;

Н.Ө нь Ж.Ттай бүлэглэн:

1. Р.Хд “...Мөнгөний хэрэг боллоо, хүүтэй буцааж төлнө, Nissan Ernica загварын 48-55 УБИ улсын дугаартай автомашиныг нь 6.000.000 төгрөгөөр худалдан авна...” гэж итгүүлэн 2014 оны 3 дугаар сард бэлнээр 4.000.000 төгрөг, 5.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 48-55 УБИ улсын дугаартай Nissan Ernica загварын автомашиныг хуурч залилан авч нийт 9.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Ө нь Ж.Т, Б.Ц нартай бүлэглэн:

1. Хохирогч Л.Баас “...Daewoo dump truck загварын 51.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 13-72 УНЯ улсын дугаартай ачааны автомашиныг 50.000.000 төгрөгөөр, “Hyundai porter” загварын 6.800.000 төгрөгийн үнэ бүхий 35-13 УНЯ улсын дугаартай автомашиныг 6.800.000 төгрөгөөр тус тус худалдан авна...” гэж хуурч 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Н.Өд уг автомашинуудыг бусдад худалдах, бэлэглэх, нэр шилжүүлэх, авто тээврийн газарт бүртгүүлэхэд төлөөлөх итгэмжлэл олгуулж, мөн өдрөө “Ү” ББСБ-д барьцаалан 20.000.000 төгрөгийн, 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийн, нийт 25.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, өмчлөх эрхийг шилжүүлж хуурч, нийт 57.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

  2. 2013 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд Ж.Цд “...Автомашин барьцаалж хүүтэй зээл авна...” гэж хуурч Ж.Тгийн өмчлөлийн Daewoo загварын 18-81 УНО улсын дугаартай автомашинтай хамт “Ү” ББСБ-д барьцаалж, нэр дээр нь шилжүүлсэн 63-36 УНҮ улсын дугаартай “Mercedec Benz” загварын автомашины гэрчилгээг хуурамчаар үйлдэн барьцаалж нийт 51.000.000 төгрөг тус тус авсан, бүлэглэн бусдад нийт 108.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Ө нь Ж.Т, Б.Д нартай бүлэглэн:

1. 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Н корпораци” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан Ж.Тгийн өмчлөлийн 04-28 УНА дугаартай, Nissan Murano, 91-41 УБД улсын дугаартай Honda НR-V загварын автомашинуудтай хамт Б.Дын бусдад зарж борлуулсан 73-36 УНЗ улсын дугаартай Ноnda сivic загварын автомашины улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн барьцаалж 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. Б.Эээс Toyota kliger загварын 23.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 24.000.000 төгрөгөөр, Toyota prius-20 загварын 13.125.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 14.000.000 төгрөгөөр тус тус худалдан авна гэж хуурч 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б.Дын нэр дээр итгэмжлэл үйлдүүлэн, урьдчилгаа 5.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг төлөлгүй бусдад зарж борлуулан залилж нийт 31.625.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Н.Ө нь Б.Цтай бүлэглэн:

            1. 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “...10.000.000 төгрөг зээлж, оронд нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 83-63 тоот байрандаа суулгана...” гэж хохирогч Д.Эийг хуурч өөрсдийн хөлсөлж байсан байрандаа оруулж 10.000.000 төгрөг авсан, бүлэглэн нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Н.Ө нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр 2013 оны 2 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад нийт 183.625.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

            Б.Д ганцаараа:

            1. Х.Оээс “...Солонгосоос явуулсан төхөөрөмж авахад мөнгөний хэрэг боллоо...” гэж хуурч 2013 оны 6 дугаар сард 2.000.000 төгрөг;

            2. С.Зоос “ ...Барилгын материал оруулж ирдэг бизнес эрхэлдэг, гаалийн татварт мөнгө хэрэгтэй байна, 8 хувийн хүүтэй мөнгө зээлнэ...” гэж хуурч 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус авсан;

            Б.Д нь Ж.Цтай бүлэглэн:

            1. Хохирогч С.Лд “...6.000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй зээлнэ...” гэж хуурч 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6.000 ам.доллар буюу 10.259.160 төгрөгийг хуурч шилжүүлэн авсан,

Б.Д нь Н.Ө, Ж.Т нартай бүлэглэн:

1. 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Н корпораци” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан Ж.Тгийн өмчлөлийн 04-28 УНА дугаартай, Nissan Murano, 91-41 УБД улсын дугаартай Honda НR-V загварын автомашинуудтай хамт Б.Дын бусдад зарж борлуулсан 73-36 УНЗ улсын дугаартай Ноnda сivic загварын автомашины улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн барьцаалж 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. Б.Эээс Toyota kliger загварын 23.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 24.000.000 төгрөгөөр, Toyota prius-20 загварын 13.125.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 14.000.000 төгрөгөөр тус тус худалдан авна гэж хуурч 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б.Дын нэр дээр итгэмжлэл үйлдүүлэн, урьдчилгаа 5.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг төлөлгүй бусдад зарж борлуулан залилж нийт 31.625.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Б.Д нь 2013 оны 2 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч нийт 68.884.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Ж.Ц нь Б.Дтай бүлэглэн:

  1. Хохирогч С.Лд “...6.000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй зээлнэ...” гэж хуурч 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6.000 ам.доллар буюу 10.259.160 төгрөгийг хуурч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Нийслэлийн прокурорын газраас Б.Ц, Ж.Т, Н.Ө, Б.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар, Ж.Цы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокуророос шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Б.Ц, Ж.Т, Н.Ө, Б.Д нарыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэн, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Цыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Цд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Цдарийг 4 жил хорих ялаар, Ж.Тг 3 жил хорих ялаар, Н.Өг 2 жил хорих ялаар, Б.Дыг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 4 жил хорих ял, шүүгдэгч Ж.Тд оногдуулсан 3 жил хорих ял, шүүгдэгч Н.Өд оногдуулсан 2 жил хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Дт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих баайгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А констранкшн ХХК-ний тэмдгийг шүүгдэгч/хохирогч Ж.Тд буцаан олгож, энэ хэрэгт эд хөрөнгө захиран, зарцуулах эрхийг нь хязгаарласан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны 10 тоот, улсын бүртгэлийн Ү-2201018238 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг хохирогч Х.От, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25 дугаар гудамжны 621/а тоотод бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-220400477 /Г-220400477\ дугаарт бүртгэгдсэн газар, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25 дугаар гудамжны 621/а тоотод бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-2204053866 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг хохирогч Х.Эын нэр дээр тус тус шилжүүлэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цдариас нийт 348.820.133 төгрөгийг гаргуулж 18.620.000 төгрөгийг хохирогч Д.Мд, 4.500.000 төгрөгийг хохирогч Б.Нд, 2.024.800 төгрөгийг хохирогч Б.Оад, 3.000.000 төгрөгийг хохирогч Ш.Дт, 21.130.000 төгрөгийг хохирогч Ж.Цд, 10.000.000 төгрөгийг хохирогч Х.Цад, 200.000 төгрөгийг хохирогч Х.Нт, 92.940.000 төгрөгийг хохирогч Х.От, 5.000.000 төгрөгийг хохирогч Б.Эод, 186.000.000 төгрөгийг хохирогч Ж.Тд, 5.405.333 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Ү” ББСБ-д тус тус олгож, шүүгдэгч Ж.Тгаас нийт 366.227.665 төгрөг гаргуулж, 162.000.000 төгрөгийг хохирогч Д.Тод, 31.200.000 төгрөгийг хохирогч Б.Сд, 4.600.000 төгрөгийг хохирогч Р.Хд, 10.000.000 төгрөгийг хохирогч Г.Цад, 250.000 төгрөгийг хохирогч Х.Нт, 92.940.000 төгрөгийг хохирогч Х.От, 9.130.000 төгрөгийг хохирогч Ж.Цд, 160.666 төгрөгийг хохирогч Ж.Гунгаа /Н ББСБ\-д, 10.541.666 төгрөгийг хохирогч Б.Эт, 5.405.333 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Ү” ББСБ-д, 40.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ж.Бод тус тус олгох, шүүгдэгч Н,Өээс нийт 36.724.465 төгрөг гаргуулж 4.600.000 төгрөгийг хохирогч Р.Хд, 5.000.000 төгрөгийг хохирогч Б.Э, 9.130.000 төгрөгийг хохирогч Ж.Цд, 160.666 төгрөгийг хохирогч “Н” ББСБ-д, 10.541.666 төгрөгийг хохирогч Б.Эт, 1.886.800 төгрөг гаргуулж хохирогч Б.ЭнхТд, 5.405.333 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Ү” ББСБ-д тус тус олгох, шүүгдэгч Б.Даас нийт 17.740.759 төгрөг гаргуулж 2.938.427 төгрөгийг хохирогч С.Лд, 160.666 төгрөгийг хохирогч Ж.Гунгаа /Н ББСБ/-д, 10.541.666 төгрөгийг хохирогч Б.Эт, 1.500.000 төгрөгийг хохирогч Х.От, 2.600.000 төгрөгийг хохирогч Б.Зт тус тус олгох, шүүгдэгч Ж.Цаас 6.500.000 төгрөг гаргуулж хохирогч С.Лд олгож, хэрэгт захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан “Daewoo dump truvk” загварын 13-72 УНЯ улсын дугаартай ачааны машин, “Hyundai porter” загварын 35-13 УНЯ улсын дугаартай автомашиныг хохирогч Л.Бт, 54-55 УБГ улсын дугааратй “Ланд круйзер” автомашиныг иргэний нэхэмжлэгч Л.Сосорбурамд, 28-85 УБҮ улсын дугаартай “Ланд круйзер” автомашиныг иргэний нэхэмлжэгч Н.Сумьяасүрэн нарт буцаан олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт 04-28 УНА улсын дугаартай “Ниссан Мурано” загварын автомашин, 48-55 УБИ улсын дугаартай “Ниссан Эрнисса”, 35-25 УБД улсын дугаартай “Тоёота Ланд круйзер”, 04-28 УНА улсын дугаартай “Ниссан Мурано” загварын автомашин, 08-92 СЭҮ улсын дугаартай “Тоёота приус-20”, 63-36 УНҮ улсын дугаартай “Мерседес бенз G-270” загварын автомашинуудын захиран зарцуулах эрх хязгаарласныг тус тус хүчингүй болгож, энэ хэрэгт эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан А констракшин ХХК-ний С аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны төвд 2013 оны 04 дүгээр сараас 2013 оны 11 дүгээр сар хүртэл барилгын ажил гүйцтгэсэн худалдаа, үйлчилгээний төв, орон сууцны дуусаагүй 237.013.363 төгрөгийн үнэлгээ бүхий барилгыг шүүгдэгч Ж.Т, Н,Ө нарын хохирогч нарын хохиролд тооцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авч хохиролд зарцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цдарийн урьд цагдан хоригдсон 824 хоног, шүүгдэгч Б.Дын урьд цагдан хоригдсон 130 хоног, шүүгдэгч Н.Өий урьд цагдан хоригдсон 28 хоног, шүүгдэгч Ж.Тгийн урьд цагдан хоригдсон 68 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ц, Б.Д, Ж.Т, Н.Ө, Ж.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхнаасаа бусдыг хохироох хэн нэгнийг залилах санаа зорилгыг агуулаагүй байсан бөгөөд Б.Цд итгэн түүний хийж байгаа үйлдлийг хууль бус гэмт хэргийн шинжтэй гэж ойлгоогүй байсан ба Б.Цд тус дэм болж байна гэж бодоод баталгаа, батлан даалт бичиж өгч байсан маань сүүлдээ олон хүнийг хохироосонд гүнээ харамсаж уучлалт гуйж гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан хохирол төлөгдсөн баримтууд, хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хохирол төлбөр төлөгдсөн талаарх баримтуудыг тусгалгүй орхигдуулсан тул хохирлын тооцоог зөвтгүүлэх хүсэлтэй байна. Үүнд:

1. Хохирогч Д.Тын 2 автомашиныг худалдан борлуулан итгэмжлэл олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мд инженер Б.Даар дамжуулан шилжүүлсэн.

- Хохирогч Д.Тын хохирогчоор өгсөн “… 3 хоногийн дараа Д надруу залгаад бид нар машины мөнгө гэж 5 сая төгрөгийг Мд өгсөн шүү та аваарай гэж хэлсэн. М рүү ярьж асуухад мөнгийг авсан, өнөө маргаашгүй өөрт чинь хүргээд өгнө гэсэн... тэгээд хэд хоногийн дараа мөнгө авья гэхэд хөгшин нь үрчихсэн, өнөө маргаашгүй өгнө гэсэнгэх мэдүүлэг /19 хх 172-173 хуудас/-р нотлогдож буй 5 сая төгрөг,

- 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б.Мийн гарын үсэг зурж баталгаажуулсан урьдчилгаа төлбөрт 9,000,000 авсан гэх баталгаа /19 хх 162 хуудас/,

- Б.Мийн Төрийн банкны 103300191479 дугаартай данс руу 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөг,

- Б.Мийн Хаан банкны 5003644684 дугаартай данс руу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөг,

- Б.Мийн Хаан банкны 5003644684 дугаартай данс руу 2014 оны 12 дугаар  сарын 24-ний өдөр шилжүүлсэн 100,000 төгрөг /19 хх 189 хуудас/,

- Б.Мийн Хаан банкны 5003644684 дугаартай данс руу 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөг,

- Б.Мийн Хаан банкны 5003644684 тоот данс руу 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 100,000 төгрөг,

- 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөг, /19 хх 182 хуудас/,

- 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 150,000 төгрөг,

- 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 300,000 төгрөг, /19 хх 183 хуудас/,

- 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөг, /19 хх 184 хуудас/,

- 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 150,000 төгрөг, /19 хх 202 хуудас/,

- Б.Мийн эхнэр Ч.Уийн Хаан банкны 5077218763 дугаартай дансанд шилжүүлсэн 500,000 төгрөг /19 хх 202/,

- Мөн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.Д нь Ж.Тгаас 58,000,000 төгрөг, 99,000,000 төгрөгийг тус тус хүлээн авч Б.Мд хүлээлгэн өгсөн талаараа өмгөөлөгч Ц.Туулын асуултанд хариулан мэдүүлсэн байдаг. Нийт Б.Д нь 173,800,000 төгрөгийг Ж.Тгаас хүлээн авч Б.Мд өгсөн гэж мэдүүлсэн болно.

Хохирогч Б.С мэдүүлэгтээ “… 500,000 төгрөг өгсөн ... гэх мэдүүлэг /14 хх 24-25/ хуудаст тусгагдсан 500,000 төгрөгийг хохирлоос хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Мөн би Б.Цд итгэж, өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанаас олсон орлогоосоо их хэмжээний буюу 186,000,000 төгрөгөө залилуулах явцдаа бусдад буюу хохирогч Х.Оээс Б.Цдарийн авсан зээлийн төлбөрийг батлан даах талаар санхүүгийн баталгаа гаргасны улмаас хохирогч Х.От их хэмжээний хохирол учруулсан гэм буруугийн асуудлаар маргаангүй боловч би тус хэргийн улмаас нэг ч төгрөг Х.Оээс аваагүй нэг ч төгрөгийн хууль бус хөрөнгийг олоогүй байдаг. Х.Оээс авсан гэх 189,380,000 төгрөгийг Б.Ц нь өөрөө шууд хүлээн авсан. Ц нь 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ж.Тгаар санхүүгийн баталгаа гаргуулан Х.Оээс 20,000,000 төгрөг зээл авсан нь үнэн болно гэх бичиг /22-р хх 6/, Ц миний бие зээл олгох зориулалтаар 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ж.Тгаар санхүүгийн баталгаа гаргуулан Х.Оээс зээл авсан нь үнэн болно гэх бичиг /22-р хх 22-23/, Б.Ц миний бие зээл олгох зориулалтаар 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ж.Тгаар дамжуулан санхүүгийн баталгаа гаргуулан Х.Оээс 4,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно гэх баталгаа /22-р хх 20 хуудас, ар талын хамт, 24 хуудас/, Б.Ц миний бие зээл олгох зориулалтаар 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ж.Тгаар санхүүгийн баталгаа гаргуулан Х.Оээс 12,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно гэх баталгаа /22-р хх 11 хуудас/, Б.Ц миний бие зээл олгох зориулалтаар 2013 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр Ж.Тгаар дамжуулан санхүүгийн баталгаа гаргуулан Х.Оээс 5,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно гэх баталгаа /22-р хх 10 хуудас/, Б.Ц нь 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ж.Тгаар дамжуулан Х.Оээс 50,000,000 төгрөг зээлсэн нь үнэн болно гэх бичиг /2-р хх 190 ар тал/, зэрэг нотлох баримтууд авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар тогтоогддог.

Мөн Б.Ц нь хохирогч Х.Оээс авсан мөнгийг өөрөө авч, захиран зарцуулсан талаараа мэдүүлсэн байдаг. Иймд хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар тооцогдсон дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлж, Б.Цдариас хохирогч Х.От учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Би хувийн бизнесийн салбарт амжилттай бизнес эрхлэн явуулж байсан боловч Б.Ц гэх эмэгтэйд маш их итгэж, түүнд баталгаа, батлан даалтыг хийж өгсний улмаас гэмт хэрэгтэн болох нөхцөл байдал үүсээд байна. Б.Ц, Д.Д нартай би 2016 онд тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байх явцад Д.Д, Б.Ц нарыг эхнэр, нөхөр гэдгийг /5-р хх 79 хуудас/ олж мэдсэн.

Д.Тын автомашины төлбөр төлөгдөөгүй, А.Эын эд хөрөнгийн өмчлөх эрх шилжээгүй зэрэг нь Б.Д нь Б.Мөнгөнцэнгэлд мөнгийг /162,000,000 төгрөг/ төлсөн эсэх нь тодорхойгүй байгаа үйл баримтаас шалтгаалан би гэмт хэрэгтэн болоод байна.

Эдгээрээс гадна Б.Ц нь Ж.Т миний нэр дээр хуурамчаар, “ХАС” банкинд ажилладаг өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, миний гарын үсгийг хуурамчаар зурж, хуурамч данс нээн ашиглаж байсан болохыг Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /26-р хх 158-164 хуудас/ болон Б.Цдарийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон ба би шүүгдэгч Б.Цд залилуулсан асуудлаар энэхүү хэрэгтээ хохирогчоор тогтоогдож, шүүхээс Б.Ц нь хохирогч Ж.Т надад 186,000,000 төгрөгийг төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан.

Миний бичиж өгсөн баталгаа, батлан даалтууд нь бусдыг хохироох боломжийг бүрдүүлсэнд маш их гэмшиж байна.

Миний бие энэхүү хэргийг шалган шийдвэрлэх бараг есөн жилийн хугацаанд  эрүүл мэндийн хувьд эдгэшгүй гэх тодотголтой бүх биеийг хамарсан “Тархмал хэлбэрийн арьс хатуурах” буюу “Systemic Scleroderma Reino simptom” өвчнөөр өвчлөөд байна.

Бүх биеийн арьс харлан хатуурч зузаарсан, судас шөрмөс нарийссан үе мөч, хуруунуудын хэлбэр өөрчлөгдөн богиносож, зузаарсан арьс нь булчингаа идэн өрөвсүүлсэн, бүх системийг хамарсны улмаас дотор эрхтнүүддээ нөлөөлсөн элэгний цирроз, бөөрний дутагдал үүсэх эх үүсвэрүүд үүссэн, хөдөлгөөн хязгаарлагдсан байнгын дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэдэг, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж хүнд өвчтэй болсон бөгөөд байнгын хүний асаргаанд байдаг болсон билээ.

“А констракшин” ХХК-ний С аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны төвд 2013 оны 4 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл барилгын ажил гүйцэтгэсэн худалдаа, үйлчилгээний төв, орон сууцны дуусаагүй 237,013,363 төгрөгийн үнэлгээ бүхий барилгыг нөхөн төлөгдөх төлбөрт тооцон, төлөгдөөгүй хохирлын дүнгээс хасаж, миний хүнд өвчтэй, байнгын дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэдэг, бусдын асрамжид байдаг, гэм буруугаа маш их гэмшин ухамсарлаж ойлгож байгаа зэрэг байдлыг минь харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг өөрчлөн, торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би төрсөн эх Ж.Тгийн байгууллагад ажиллаж байхдаа манай байгууллагад ажиллаж байсан Б.Цд итгэж түүний хийж байгаа үйлдлийг хууль бус, гэмт хэргийн шинжтэй гэж ойлгоогүй байсан ба өөрийгөө Б.Цд тусалсан учир гэм буруугүй гэж бодоод анхан шатны шүүх хуралдааныг хүртэлх хугацаанд хохирогч нарын төлбөрөөс төлөөгүй байсан. Гэвч шүүх хуралдаанд улсын яллагчийн хэлсэн дүгнэлтээс өөрийгөө үнэхээр гэм буруутай гэдгээ ойлгон ухамсарласан. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос өөрт ноогдох хэсгийг Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж барагдуулах болно. Би бага насны хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхдээ эхийн хайраар дутааж, хүн хүний гар харуулж, эх хүний хувьд хүүхдүүддээ амсуулж боломгүй амьдрал үзүүлж байгаадаа үнэхээр их харамсаж гутарч байна. Мөн бусдыг хохироосон үйлдэлдээ маш ихээр харамсаж хохирогч нараас уучлалт гуйж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, хоёр хүүхэддээ эх байх үүргээ биелүүлэх зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү хэмээн хүсэж байна. ...” гэв.  

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүхээс оногдуулан гаргасан бусдад учруулсан хохирол болох 11,140,159 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн бөгөөд одоо надад бусдад төлөх хохирол, гомдолгүй. Би өөрийн эрүүл мэндийн байдал болох “Захын мэдрэлийн системийн зангилааны хорт хавдар” гэсэн оноштойгоор хоёр удаа маш хүнд хагалгаанд орсон ба үе үе химийн эмчилгээнд орох шаардлагатай, өндөр настай эцэг, эхийгээ асарч хамт амьдардаг зэрэг аргагүй байдлуудыг минь харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өгч торгуулийн ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед би 23 настай оюутны ширээнээс амьдралд хөл тавиад удаагүй байсан ба тухайн үед нэгээс нөгөөд хүүтэй мөнгө зээлж хүү, хугацааны зөрүүнээс ашиг олж боломжийн байсан ч сүүлдээ хөл толгой нь олдохгүй өрөнд орсон. Энэ үед гэмт хэрэг гэж ойлгоогүй, хүмүүсийг хохироож байгаагаа ухамсарлаагүй зөвхөн тухайн үеэ л аргалж, хүмүүсийн хэл үг, дарамт шахалтыг түр ч болов намжаая гэсэн ахархан бодлоосоо болж хүмүүсээс худал, үнэн хэлж мөнгө авсаар өнөөдрийн ийм байдалд хүрсэн ба бусдыг эд хөрөнгө, сэтгэл санаагаар нь хохироосондоо маш их гэмшиж байна. Анхнаасаа хүмүүсийн мөнгийг төлөхгүй гэсэн санаа зорилго надад байгаагүй, одоо ч байхгүй. Амьдралд мөнгөнөөс чухал зүйл байдаг юм байна, тэр нь хүн бүрт ганц олдох энэ амьдрал өөрөө юм байна. Амьдрал тэр дундаа эрүүл мэнд, эрх чөлөөнөөс үнэ цэнэтэй зүйл үгүйг гэмт хэрэгт шалгагдах энэ цаг хугацаанд өөрийн биеэр амсаж, мэдэрч маш сайн ойлгосон. Энэ хэрэгт хохирогч ба шүүгдэгчээр тогтоогдсон Т захирал тухайн үед миний хэлсэн ярьсанд итгэж, өөрийн охинтойгоо адилтган санасандаа надад мөнгө зээлж өнөөдөр өөрөө хохирсон төдийгүй миний гуйлт, ятгалгаар хүмүүст хийж өгсөн барьцаа, баталгааны бичгүүдээс болж гэмт хэрэгтэн гэдэг нэр зүүгээд хоёр нялх хүүхэдтэй охиноо дагуулаад, өөрөө эрүүл мэндийн хувьд эргэн сэргэшгүй байдалд хүрсэнд нь туйлаас харамсаж байна. Өөрийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа бүрэн дүүрэн ухамсарлаж байна. Надад шүүхээс оногдуулсан хохирол, төлбөрийг барагдуулах болно. Өнөөдөр би 32 настай. Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдэлж дуусаад нийгмийн харилцаанд оролцож гэр бүл зохион, хань ижил, үр хүүхэдтэй эх хүн болох, өндөр настай эцэг, эхийгээ амьд сэрүүн дээр ял шийтгэлээ эдэлж дуусаад зөв амьдарч, тэдэндээ зөв яваагаа харуулах цаг хугацааг минь бодолцож, ганц боломж олгож эдлэх ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Ж.Т, Н.Ө нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Ж.Тг 13 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс 366,227,665 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор, миний үйлчлүүлэгч Н.Өийг 7 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс 36,724,465 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч Ж.Т, Н.Ө нар нь өөрсдийн үйлдсэн, анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн зүйлчлэл болон өөрсдийн гэм буруугийн хувьд маргаангүй, зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол төлбөрийн хэмжээ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан ял нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа болно. Мөн шүүгдэгч Ж.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, шүүгдэгч Н.Ө нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын өөрт ноогдох хэсгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. Мөн шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэн бодитойгоор дүгнэж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгөхийг хүсэж байна Тухайлбал

Нэг. Хохирогч Х.Нээс 500.000 төгрөг авч залилсан гэх хэрэг: Шүүгдэгч Ж.Т Х.Нээс 500.000 төгрөгийг авч байгаагүй, ийм мөнгө авсан талаар нь мэдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй ба хохирогч Х.Нийн хууль сануулж өгсөн 2014.03 сард Ц надад ажил явдал гарчихлаа, надад мөнгө хэрэгтэй байна гэсэн. Б.Ц нь надад худал хэлж надаас Н.Өээр мөнгө авхуулсан. Миний хувьд өөрөөсөө гарган өгсөн мөнгө байхгүй, миний дүү Х.Цын өгөөрэй гэсэн мөнгийг Н.Ө ажил дээрээ авсныг мэдүүлсэн" гэх мэдүүлэг /Зхх 15-16/, шүүгдэгч Н.Өий Х.Нээс мөнгө хүлээн авсан талаарх баримт /3хх 23/, хохирогч Х.Цын хууль сануулж өгсөн " эгч /Х.Н/-ийн мөнгө болохоор миний нэхэмжилж байгаа 21.000.000 төгрөгийн дунд орсон, эгчээс бол өөрөөс нь мөнгө гарсан зүйл байхгүй, дандаа миний мөнгө” гэх мэдүүлэг /3хх 31/, шүүгдэгч Б.Цдарийн " хохирогч Х.Нт “надад ар гэрт ажил явдал гарчихлаа, мөнгөний хэрэг байна”гэж хуурч, 2014 оны 03 сард 500.000 төгрөг залилсан асуудалд 500.000 төгрөгийг авсан боловч төлж чадаагүй нь үнэн” гэх мэдүүлэг /31хх140/ зэрэг нотлох баримтуудаар тус хэрэгт авагдсан байдаг. Ж.Т нь тус хэрэгт хамааралтай гэх баримтгүй байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэх заалтыг зөрчиж, ямар ч эх сурвалжгүй, өөр ямар ч нотлох баримтаар тогтоогдоогүй хохирогчийн мэдүүлгийг үндэслэн Ж.Тг тус хэрэгт хамтран оролцсон гэм буруутай гэж үзсэн байдаг. Мөн хохирогч Х.Н нь “миний өөрийн мөнгө биш, дүү Х.Цын өгчхөөрэй гэсэн мөнгийг л дамжуулж өгсөн” гэх талаараа мэдүүлсээр байхад түүнийг тусад нь хохирогчоор татаж, тусад нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа нь хэр зохимжтой вэ гэх асуудлаар дүгнэлт гаргаж өгнө үү.

Хоёр. Хохирогч Р.Хаас 4.000.000 төгрөгийг болон 5.200.000 төгрөгийн үнэ бүхий Ниссан эрниса маркын машиныг залилсан гэх хэрэг: Хохирогч Р.Хын хууль сануулж хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “Н.Ө  нь мөнгө хэрэг болоод байна гэхээр нь 1.100.000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс  хойш дахин мөнгө зээлээч гэхээр нь би 2.900.000 төгрөгийг шилжүүлж түүний дансаар шилжүүлж байсан. Ингээд би 4.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Мөнгө зээлснээс хойш манай нөхөр С.Зийн өмчлөлд байсан Ниссан эрниса маркийн машиныг Н.Өд худалдахаар болж, түүний хэлснээр Б.Дт машиныг өгсөн” гэх талаар /Зхх209 хуудас/ мэдүүлсэн ба хохирогчийн энэхүү мэдүүлэг нь Б.Д, Н.Ө нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Гэтэл Т гэдэг хүнийг зөвхөн Н.Өий ээж учраас тус хэрэгт шууд хамаатуулж, зөвхөн хохирогч Р.Хын "Н.Ө нь ээжийн бие нь муудаад засал хийлгэх гэж байгаа" гэж хэлсэн гэх ямар ч эх сурвалжгүй бодит байдалтай нийцээгүй, өөр бусад этгээдийн мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдоогүй мэдүүлгийг 100 хувь үнэн мэтээр дүгнэж, шүүгдэгч Ж.Тг тус хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн нь мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн 19 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар хуудсанд 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хын 5058062395 дугаартай Хаан банкны данс руу 160.000 төгрөгийг Өээс шилжүүлсэн банкны баримт эх хувиараа байхад яагаад энэ дүнг хохирлоос хасаж тооцоогүй байх тул хохирлын тооцоонд оруулах шаардлагатай байна.

Гурав. Хохирогч Д.Тоос 2 тооны Тоёота ланд 200 маркийн автомашиныг нийт 120.000 ам.доллароор худалдан авна гэж хуурч, машиныг худалдан борлуулж, нийт 162.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг:  Шүүгдэгч Ж.Т 2 тооны ланд 200 маркийн машиныг худалдан авах талаар Д.Ттой уулзаж, түүнтэй харилцан тохиролцсон асуудал тогтоогдоогүй бөгөөд Д.Ттой адил төрлийн бизнес эрхэлдэг Б.Мтэй харилцан тохиролцож, Б.Мээс 2 тооны автомашиныг тухай бүрд нь Б.Мд олгогдсон итгэмжлэлийн дагуу худалдан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Тоос цагдаагийн байгууллагад гаргасан “Бат овогтой Мд ланд круйзер 200 маркийн автомашины 2 ширхэг өгсөн. Б.М автомашины барьцаанд хашаа байшин барьцаалж, мөнгийг өгөхгүй  байгаа тул энэ асуудлыг шалгаж өгнө үү гэх гомдол /19хх169/, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогчоор өгсөн “...Б.М утсаар залгаад машиныг чинь хүн авъя, би зараад өгье гэсэн машины гэрчилгээг аваад Мийн нэр дээр шилжүүлж өгсөн. М нь Ж.Ттай уулзуулсан, нөгөө машиныг чинь авъя гэсэн, тэгэхэд нь би та нарын эхний машиныхаа мөнгийг өгч байж дараа нь яах вэ ярьж болох юм гэсэн. Ер нь өгөх дургүй байна, эхний машиныхаа мөнгийг өг гэж хэлсэн. ...Тэгээд Тгийн өрөөнөөс гараад явсан, тэгсэн М чи наад машинаа надад зээлчих, би барьцаанд нь өөрийнхөө гурван машиныг тавьчихъя гэсэн, мөнгийг нь би өөрөө өгье гэж хэлээд гуйгаад салахгүй байсан. ...би энэ хүмүүстэй чинь наймаа хийгээгүй  шүү чамтай наймаа хийж байгаа учраас чи энэ хоёр машиныг батлан даана шүү  гэдгээ “хэлсэн" гэх мэдүүлэг /19хх 172-173/, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн итгэмжлэл /19хх 175/, 2014оны 03 сарын 13-ны өдрийн итгэмжлэл /19хх 176/ зэрэг баримтуудаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн 2 тооны автомашиныг итгэмжлэлээр бусдад «худалдсан этгээд болох худалдан борлуулах эрх олж авсан этгээд Б.Мд автомашины  худалдсан төлбөрийг төлсөн байгаа баримтууд нотлох баримтаар үнэлж, хохирлын тооцооноос хасаж шийдвэрлээгүй байх ба мөрдөн байцаалтын шатанд Б.Мээс 2 удаа л мэдүүлэг авч, эдгээр мэдүүлэгтээ Ж.Тгаас автомашины төлбөрийг өөрийн болон эхнэрийнхээ дансаар, эсхүл бэлнээр авч байсан үйл баримтыг асууж тодруулаагүй байдаг. Тухайлбал: Хохирогч Д.Тын хууль сануулж, хохирогчоор өгсөн “... Д над руу залгаад бид нар машины мөнгө гэж 5 сая төгрөгийг Мд өгсөн шүү  та санаарай гэж хэлсэн. М рүү ярьж асуухад мөнгийг авсан, өнөө маргаашгүй гэрт чинь хүргээд  өгнө гэсэн. ...тэгээд хэд хоногийн дараа мөнгө авъя гэхэд хөгшин үрчихсэн, өнөө маргаашгүй өгнө гэсэн” гэх мэдүүлэг /19хх 172-173/ нотлогдож буй 5.000.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу эхний автомашиныг шилжүүлэн авах үед Б.Мийн бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан, урьдчилгаа төлбөрт 9.000.000 төгрөг авсан гэх баталгаа /19хх 162/, Мийн Төрийн банкны 103300191479 дугаартай данс руу 2014 оны 09  дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөг, Б.Мийн Хаан банкны 5003644684 дугаартай данс руу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 200.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 100.000 төгрөг /19хх 181/, 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн  З0.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 100.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн 200.000 төгрөг /19хх 182/, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн 50.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн 300.000 төгрөг /19хх 183/, 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 200.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн 120.000 төгрөг /19хх 184/, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 150.000 төгрөг /2хх 202/, 2015 оны 01дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн 5.000 төгрөг /19хх 211/, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б.Мийн эхнэр Ч.Уийн Хаан банкны 5077218763 дугаартай дансанд шилжүүлсэн 50.000 төгрөг /19хх 22/ зэрэг 16.855.000 төгрөгийг автомашиныг итгэмжлэлээр худалдан борлуулсан Б.Мийн дансанд шилжүүлсэн баримтууд эх хувиараа авагдсан байхад шүүхээс Б.Мд шилжүүлсэн мөнгийг хохиролд тооцоогүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү тусгагдсан гүйлгээ нь Б.Мд дансаар шилжүүлсэн мөнгийг л тусгасан байгаа бөгөөд автомашины төлбөрийг бүхэлд төлж барагдуулсан боловч шүүгдэгч Ж.Т нь Б.Дт автомашины төлбөрийг бэлнээр өгсөн, шүүгдэгч Б.Д нь шүүгдэгч Ж.Тгаас бэлнээр авч, Б.Мд бэлнээр аваачиж өгсөн гэж мэдүүлсэн бэлнээр төлөгдсөн төлбөр нь бичгэн баримтаар тогтоогдоогүй байгаа боловч дансаар шилжүүлсэн мөнгийг хохирол тооцож, хохирлын дүнгээс хасах ёстой гэж үзэж байна. Энэхүү хэрэгт бодитоор 1 удаа л уулзаж байсан, дахин гэрээ хэлцэл байгуулах, автомашиныг худалдан авах талаар тохиролцоогүй этгээд болох Д.Тын залилсан гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд Д.Т нь өөрийн хүсэлтээр Б.Мд олгосон итгэмжлэлийн дагуу Б.Мээс автомашиныхаа төлбөрийг нэхэмжлэх, харин Б.Мээс Ж.Тд автомашин худалдсан асуудал нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл тус хэрэгт Б.М нь хохирогчоор тогтоогдон шалгагдах ёстой байсан гэж үзэж байна.

Дөрөв. Хохирогч Б.Сэлэнгийг залилж, 31.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг: Анхан шатны шүүхээс 4 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “А” ХХК, “Анжелкаре” ХХК-ийн гаргасан Баталгаа эх баримтыг болон хохирогч Б.Сэлэнгийн мэдүүлэгт үндэслэн, Б.Сэлэнгийн өмчлөлд байсан Баянгол дүүрэг, 4 хороолол, 18 хороо, 47а байрны 65 тоот нэг өрөө байрны өмчлөх эрхийг бусдад шилжүүлж залилсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Гэтэл тухайн баримт үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар орон сууцны өмчлөх эрх нь Б.Сэлэнгийн нэр дээр бүртгэлтэй хэвээр байсан иргэн Б.Поос авсан зээл нь төлөгдсөн, зээлийг төлөх хугацаанд орон сууцыг Б.С нь иргэн Д.Отгонсүрэнд түрээслэн амьдруулж байсан, улмаар 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.С нь өөрийн өмчлөлийн орон сууцаа Хас банкны зээлийн барьцаанд тавьж барьцааны болон зээлийн гэрээ байгуулсан болох нь гэрч Б.П, Д.Отгонсүрэн нарын мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн холбогдох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхад шүүхээс 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталгаа гэх баримтыг гаргаж өгснөөрөө тус орон сууцны өмчлөх эрхийг завшиж, Сд хохирол учруулсан гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн тус үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн хохирол төлбөрийг төлүүлэх талаар шийдвэр гаргаж байгаа бол хохирогч Б.Сэлэнгийн хууль сануулж, мөрдөн байцаалтын явцад хохирогчоор мэдүүлэхдээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрч Ж.Т танд байрыг барьцаанд мөнгө өгч байсан уу?” гэх асуултад  Анх байраа барьцаанд тавиад  500.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг зээл авч өгсний шан харамж гэж өгсөн” гэх мэдүүлэг /4хх 24-25/-т тусгагдсан 500.000 төгрөгийг хохирлоос хасуулж тооцох нь зүйтэй гэж үзэж байна.

Тав. Х.Оийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг: Шүүгдэгч Ж.Т нь хохирогч Х.Оээс 2013 оны 03 дугаар сараас 08 дугаар сар хүртэл 189.380.000 төгрөгийг, хөрөнгө оруулалт, эсхүл зээл гэх байдлаар үйл баримт дансны хуулгаар тогтоогддоггүй, мөн Х.О нь С аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны төвд баригдаж байгаа барилгад хөрөнгө оруулалт хийсэн гэх талаар бичгэн баримт нэг ч байдаггүй. Хавтаст хэргийн 21 дүгээр хавтасны 238 дугаар хуудаснаас 246 дугаар хуудсанд 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах мөрдөгчийн тогтоол, 22 дугаар хавтасны 247 дугаар хуудаснаас 5 хуудас, Эрүүгийн 2014250004191 дугаартай хэрэг дээр Б.Дын амьдарч байсан байрнаас хураан авсан бичиг баримтуудад үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл зэрэг баримтууд авагдсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу эд мөрийн баримтаар тогтоогдож, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад “...9. Б.Ц: 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ж.Тгаар санхүүгийн баталгаа гаргуулан Х.Оээс 20.000.000 төгрөг зээл авсан нь үнэн болно гэх бичиг /22хх 6/, 14. Б.Ц миний бие зээл олгох зориулалтаар 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ж.Тгаар санхүүгийн баталгаа гаргуулан Х.Оээс 100.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно гэх бичиг /22хх 22-23/

Б.Ц миний бие зээл олгох зориулалтаар 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ж.Тгаар санхүүгийн баталгаа гаргуулан Х.Оээс 4.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно гэх баталгаа /22хх 20,24/, Б.Ц миний бие зээл олгох зориулалтаар 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ж.Тгаар санхүүгийн баталгаа гаргуулан Х.Оээс 12.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно гэх баталгаа /22хх 11/, Б.Ц миний бие зээл олгох зориулалтаар 2013 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр Ж.Тгаар санхүүгийн баталгаа гаргуулан Х.Оээс 5.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно гэх баталгаа /22хх 10/, Б.Ц нь 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ж.Тгаар дамжуулан Х.Оээс 50.000.000 төгрөг зээлсэн нь үнэн болно гэх бичиг /2хх 190/ зэрэг нотлох баримтууд авагдсан ба Х.Оээс зээлсэн гэх мөнгийг Ж.Т нь Б.Цд хүлээлгэн өгсөн талаар мөнгө хүлээлцсэн баримтууд ч хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч Х.Оээс мөнгө зээлсэн гэх эдгээр баримтуудаар 189.380.000 төгрөгийг Б.Ц нь 100 хувь бүгдийг нь хувьдаа авч байсан болох нь хэрэгт эх хувиараа авагдсан эд мөрийн баримтууд болох санхүүгийн баталгаа болон мөнгө хүлээлцсэн анхан шатны баримтуудаар нотлогдон тогтоогддог. Гэтэл шүүхээс энэ талаар дүгнэлгүйгээр Ж.Тг гэм буруутайд тооцож, дээрх мөнгөний тал хувийг төлөх шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэрэв шүүхээс Ж.Т миний Б.Цд итгэж, санхүүгийн баталгаа гэх баримтуудыг гаргаж өгч байсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, дээрх үйлдлээрээ Б.Цтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас хэн хэдий хэмжээний хууль бус орлого олсон талаар дүгнэж, 189.380.000 төгрөгийг бодитоор нь авсан этгээд болох Б.Цдариас гаргуулахаар шийдэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд хохирогч Х.Оийг залилж 189.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн хохирлыг шүүгдэгч Цдариас гаргуулж өгнө үү.

Зургаа: Хохирогч Б.Эийг залилж, 31.625.000 төгрөгийн хохирол залилуулсан гэх хэрэг: Хавтаст хэргийн 19 дүгээр хавтасны 200 дугаар хуудсанд хохирогч Б.Эт  2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охин Н.Өий зүгээс 50.000 төгрөгийг төлсөн байхад шүүхээс хохирлын тооцоонд оруулаагүй тул тус үнийн дүнг хохирлын хэмжээнээс  хасуулах хүсэлтэй байна.

Долоо. Н.Ө нь Б.Цтай бүлэглэн хохирогч Д.Эыг залилж, 2 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Д.Э нь шүүгдэгч Цтай холбогдож уулзсан, Б.Цтай түрээсийн гэрээ /4хх 82-84/ байгуулсан байх ба түүний хууль сануулж, хохирогчоор өгсөн мэдүүлэгт анх зар мэдээ дээрээс зарын дагуу Баянзүрх дүүргийн 1 хороо, 83 байрны 63 тоотод очиж байр үзсэн, тэгэхэд Ц байсан, тэгээд Ц болохоор мөнгө зээлээд мөнгөний хүүд суулгая гэсэн эхний ээлжид 1 жилийн хугацаатай 20 сая төгрөг гэж ярьсан, тэгэхээр нь эхний ээлжид 6 сарын хугацаагаар 10 сая төгрөг өгье гэж ярилцсан. Үлдэгдэл мөнгийг явцад нь өгье гэж ярилцсан, тэгээд Цтай гэрээ хийсэн. Мөнгийг ажил дээр авчраад өгчих гэхээр нь ажил дээр нь очсон чинь Ц байхгүй байсан, тэгэхээр нь Өд бэлнээр өгсөн” гэх талаар дурдагдсан байдаг. Харин шүүгдэгч Б.Ц нь өөрийн мэдүүлэгтээ “зар мэдээ сонинд байр түрээслэх зар өгсөн, Д.Этой уулзаж тохиролцсон, гэрээ байгуулсан, ажил дээрээ байхгүй  байсан учраас Өд мөнгийг үлдээсэн, Н.Өээс Д.Эын үлдээсэн гэх 10 сая төгрөгийг авсан” гэх талаараа мэдүүлсэн ба Н.Өээс 10.000.000 төгрөгийг хүлээж авсан талаарх санхүүгийн анхан шатны баримт /22хх 22/ нь хэрэгт эх хувиараа авагдаж, эд мөрийн баримтаар тогтоогдсон байдаг. Хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, мөн Б.Ц мөнгийг бэлнээр Н.Өээс хүлээн авсан талаарх баримт нь хэрэгт эх хувиараа авагдсан байхад тухайн баримтуудыг үнэлж дүгнэхгүйгээр, Н.Өд мөнгийг үлдээсэн учраас Н.Ө хамтран оролцсон гэж дүгнэж байгаа нь хэр үндэслэлтэй вэ гэдгийг анхаарах зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.Т нь хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулж, амжилттай бизнес эрхэлж байсан боловч Б.Ц гэх эмэгтэйд маш их итгэж, түүнийг амжилттай бизнес эрхэлж байгаа гэж итгэн, түүнийг бусадтай байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмнөөс нь төлбөр төлөх үүргийг гүйцэтгэнэ гэх талаар амлалт баталгааг гаргаж, мөн өөрийн бизнесийн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө орлогоо Б.Ц гэгчид залилуулж, тус хэрэгт хохирогчоор тогтоогдон Б.Цдариас 186.000.000 төгрөгийн авлагатай болох нь тогтоогдсон байдаг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэснээс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэргийн материалтай танилцахад дээр дурдсанчлан олон олон эргэлзээтэй, гэмт хэргийн шинжтэй гэж үйл баримтууд нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн баримтуудаар тогтоогдож байгаа боловч миний үйлчлүүлэгч Ж.Т, Н.Ө нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн, гэм буруугийн асуудлаар маргахгүй, нөхөн төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтад үндэслэн эргэлзээтэй үйл баримт, эргэлзээтэй нотлох баримтыг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцооллыг зөвтгөн миний үйлчлүүлэгч Ж.Тгийн 51 настай, тархины хавдартай, эдгэшгүй хүнд өвчтэй талаарх баримтыг, миний үйлчлүүлэгч Н.Өийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, Н.Өд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан этгээдэд хөнгөн ял шийтгэл оногдуулах боломжтой зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ж.Т, Н.Ө нарт хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулж өгнө үү”...гэв.  

            Шүүгдэгч Ж.Т, Н.Ө нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ц.Туул нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Тус гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаа өнгөрч байна. Анхан шатны шүүх Ж.Т, Н.Ө нарыг шүүгдэгч Б.Цтай бүлэглэн залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа боловч хэргийн бодит байдал дээр Ж.Т, Н.Ө нар нь шүүгдэгч Б.Цд хохирогч нарын нэг адил хууртагдан залилуулсан нь баримтаар нотлогддог болно.

Шүүдэгч Б.Ц нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Өр авлагатай хүмүүс маань сүүлдээ намайг хүүгээ жаахан хугацаа хоцроох, ер нэг л үгээс нь зөрвөл банкин дээр чинь очиж хэлнэ.” гэж сүрдүүлдэг байсан. Сүүлдээ Т эгчийн ажил руу очиж эхэлсэн. Энэ байдлаас болоод Ж.Т эгч барьцаа, баталгаа гаргаж чамд итгэснийхээ төлөө энэ хүмүүст нэр төрөөрөө тоглуулаад, дарамтлуулж байна, ажил ч хийлгэхгүй, ажилчид минь юу гэж бодохын гээд уурлаж бид 2 анх удаа түнжин хагарч эхэлсэн. Би тал талаас мөнгө, хүү нэхэгдээд байдаг, ганц итгэдэг Ж.Тгаа мэхлээд хандах хүнгүй болж эхэлсэн. Энэ үеэс Тгийн ааш авирыг нь өөртөө татахын тулд, өөрийнхөө хэлсэн бүрд итгүүлж, хийлгүүлэхийн тулд сарын юмны цусаа архитай хольж бөөгөөр юм хийлгүүлээд кофе, цайнд нь хольж өгч байсан. Үнэхээр ч яг л хэлсэнд минь итгээд, миний үгээр хүссэн бүхнийг минь хийж өгөөд, энэ үйлчлээд байх шиг санагдахаар нь нийт 3 удаа ийм үйлдэл хийж тархи толгойг нь эргүүлж байсан. Би бүр шунаг зангаасаа болоод мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн болсон байсан. Ямар сайндаа харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурж зээл аваад, хуурамч бичиг баримт хийхэв дээ. Би хүн биш араатан байснаа саяхнаас л бага багаар ойлгож одоо л бүр оройтоогүй дээрээ үнэнээ хэлээд ч болов уучлал хүсье л гэж бодсондоо энэ бүх шившигтэй зүйлийг бичсэн. Баригдаад тасралтгүй нэг жил хоригдох хугацаандаа олон ч зүйлийг сонсож сурч, шорон санаа гэдэг нь суусан. Ж.Тг дансаар нь унагаачихна энийг надаас өөр хэн ч мэдэхгүй юм чинь, хохирогч От баталгааг Ж.Тгаар бичүүлсэн, Тг гуйж байгаад би банканд ажилладаг болохоор давхар энэ тэнд зээлтэй байж болохгүй та нэр дээрээ тавиад өгөөч гээд зээлийн гэрээг Ж.Т эгчийн нэр дээр бүгдийг хийлгэсэн. Дахиад уулзахын биш дээ. Ихэнх том юмаа Ж.Т руу хэлчихээр би 148.3 болно, өршөөлд орчихно гээд бүгдийг тооцоолж байсан. Ер нь баталгаа гаргасан ч гэсэн гайгүй боломжтой хүн бол худал ярьж байгаад ч гэсэн чирээд хохирлоосоо төлүүлэх хэрэгтэй. Чирсэн нь дээр шүү гэж хүмүүс хэлж байсан. Энэ бүгдийг хоригдох хугацаандаа бодож боловсруулаад өмнөх бүх байцаалтуудыг бөөрөнхийлж өгч байсан.” гэх мэдүүлэг /18хх 203-207/.

  • Шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт шүүгдэгч Б.Ц нь ганцаараа /2 дахь хуудасны дээрээсээ 23 дахь мөр/

“... Хохирогч Ж.Тгаас 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарыг дуустал “Манай ээжийн бие муу байна, эмчилгээнд нь мөнгө хэрэг болоод байна, 3 сарын хугацаатай зээлээч, би хүмүүст өндөр хүүтэй мөнгө зээлдэг учраас та санаа зовох зүйлгүй” гэж, “Би өндөр хүүтэй мөнгө зээлэх гэсэн чинь өмнө нь зээлж авсан хүмүүс үндсэн мөнгөө өгөхгүй байна, зөвхөн хүүг нь өгөөд яваад байх юм, та мөнгө зээлээч” гэж, “Би хүнд мөнгө зээлдүүлэх гэтэл мөнгө дутаад байна” гэж, “Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 5-58-18 1001 орон сууцыг худалдан авах гэж байгаа юм, гэтэл мөнгө дутаад байна” гэж, “Хас” банкны 1160011488 дугаартай зээлийн гэрээг үзүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 186,000,000 төгрөг хуурч залилсан нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1.5 дахь хэсэг /51 хуудасны доороосоо 19-21 дэх мөр/ буюу “хохирол, хор уршиг”-ийн талаар дүгнэхдээ “...шүүгдэгч Б Ц нь хохирогч Ж.Тд 186,000,000 төгрөгийн хохирол учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч Б.Цдариас 186,000,000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Тд олгов...” гэж төлөгдсөн мэтээр дүгнэсэн байна.

Шүүгдэгч Б.Ц нь мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шүүгдэгчийн эцсийн мэдүүлэгтээ “...Би гэм буруугаа хүлээж, олон хүнийг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмнөх шүүх хуралдаанд тодорхой ярьж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн учраас миний өмнөх байр суурь өөрчлөгдөөгүй. ...Хохирогч Тгаас 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 10-ны хооронд 186,000,000 төгрөг залилж аваад төлөөгүй. Уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. ...Хохирогч Эыг мөн залилсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Түүнийг 10,000,000 төгрөгөөр хохироосон. Үүнийг Ц, Ө нар 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгөөр төлнө гэсэн. Хүүтэй мөнгө зээлээд хүүд нь байранд оруулна гэж 10,000,000 төгрөг авсан. Н.Ө 5,000,000 төгрөгийг төлөх ёсгүй. Ө энэ үйлдэлд оролцоогүй юм. Тухайн үед би Хас банканд ажиллаж байсан. Э болон түүний ээж нь ирэхэд ажлынхаа завсраар гүйж очоод гэрээ байгуулан бэлэн мөнгө авч банк руу буцаж аваад явах боломжгүй учраас Өд үлдээгээд явсан. Энэ үйлдэл дээр хохирол төлбөрийг хуваасан юм шиг байна. Эыг хуурч 10,000,000 төгрөг авч байгаа үйлдлийг Ө мэдээгүй байсан. Мөн хохирогч Б гэдэг хүн 2016 онд машинаа авсан. Бтай уулзахад өмчлөх эрхээ шилжүүлэн аваагүй гэдгээ хэлж байсан. Энэ хүний хувьд өмчлөх эрхийн асуудал байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 59 дугаар хуудсанд байгаа мэдүүлэгт Ц гэдэг хүнийг танихгүй, намайг залилсан гэх үйлдэлд хамааралгүй гэж хэлсэн байсан. Тухайн хоёр машиныг манай компани авсан. Б гэдэг хохирогч 2014 онд Ц надтай уулзаж холбогдож байсан. Өий найз залуу Даар дамжуулан компанид машин хэрэгтэй, түрээсийн машинаар үйл ажиллагаа явуулж байхаар машин авъя гэж Ө, Т захирал нарыг ятгаж Өий нэр дээр итгэмжлэл үйлдүүлж энэ хүнээс авсан. Энэ машины мөнгөнөөс 4 сая төгрөгийг манай компани төлсөн Бын хувьд Цдарийг танихгүй гэж худал мэдүүлсэн байна. Намайг танина хохирогч Ц нь Ц, Т, Ө нар 51,000,000 төгрөг авсан гэж үзэн, 7,870,000 төгрөгийг миний хохирлын тооцоонд хуваасан байна. Ц гэдэг хүнээс Т, Ө нартай хамтран 51,000,000 төгрөгийг аваагүй. Ц гэдэг хүнтэй Хас банкны харилцагч, ажилтан хоёрын шугамаар анх танилцаж байсан. Энэ хүн тухайн үедээ мөнгө хүүлэгч байсан. Би Цаас увуулж цувуулан 51,000,000 төгрөг авсан. Тухайн үедээ хоёр машиныг барьцаалсан. Барьцаа хөрөнгөний эзэн нь Т, Ө нар учраас хохирлын тооцоон дээр хуваасан байна. ...Мөн миний хувьд О гэдэг хүнд Ттай танилцуулна гэж ярьсан зүйл байхгүй. О нь тухайн үедээ Цтай хувийн шугамаар уулзъя гэхээр нь уулзсан. О нь өвийн маргаан байна, бичиг цаасны ажилд туслаад өгөөч гэж хэлсэн. Бичиг цаасны хувьд туслах боломжтой санагдсан, намайг урамшуулна, шагнана гэж хэлсэн юм. Тухайн үедээ Хас банкинд хөрөнгө оруулсан гэдэг бичиг хийх боломжгүй байсан учраас гэрээт компанид ажиллаж байсан Ж.Тгаар баталгаа, бичиг хийлгэх санаа төрсөн. Учир нь 2010 оноос хойш А констракшны гэрээт нягтлангаар ажилд ороход Т захирлаас ар гэрт мөнгөний шаардлага гарахаар нь би төдийгүй олон ажилтан баталгаа, зээл авч цалингаасаа суутгуулаад мөнгө авдаг байсан. Энэ хүний зөөлөн занг нь мэддэг, баталгаа бичиж хийж өгөөд мөнгө авч болдог гэдгийг мэддэг учраас тухайн үедээ Т захирлаар баталгаа гэдэг зүйлийг хийлгэх санаа төрсөн. Би гэрээт ажилтнаар ажилладаг, компаниасаа бичиг аваад өгье гэдэг зүйлийг От хэлсэн. Т захиралтай Оийг би танилцуулсан. Гэхдээ танилцах үедээ О эгч бид хоёр хамтарч байгаа юм, би энэ хүнээс их хэмжээний мөнгө авч хүүтэй мөнгө зээлэх гэж байгаа юм, та баталгаа хийж өгөөч гэж энэ хоёр хүнийг уулзуулсан болохоос өнөөдөр О гэдэг хүнээс мөнгө зээлэх гээд Т захирал ажлаа хаяад очиж уулзсан зүйл биш. 20 сая төгрөгийг авах үед Оийн найз залуу Б гэдэг хүн хамт явж байсан. Тухайн өдрөө 20 сая төгрөгийн асуудал дээр О, Б хоёр Хас банкны Өргөө 116 дугаар салбараас хадгаламж барьцаалсан зээл аваад 20 сая төгрөгийг өөрсдөө бэлнээр аваад гарсан 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 100,000,000 төгрөгийг Тд бэлнээр өгсөн гэсэн мэдүүлэг байна. Маргааш өдөр нь 20 сая төгрөгийн баталгааг би хийлгэж амжаагүй байсан учраас 100,000,000 төгрөгийг Б, О нар хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авсан. Өөрсдөө энэ мөнгийг авсан. Үүнээсээ 10 сая төгрөгийг Т захирлаас баталгаа бичүүлж авч өгсөн учраас надад шагнал гэж өгсөн. Оийн 100,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг шагнал гэж авсан. Үлдсэн 90,000,000 төгрөгийг О, Б нар авсан. ...Гэтэл би баталгаа бичиж өгөөгүй, миний гарын үсэгтэй зүйл байхгүй учраас анхнаасаа Т захирлыг энэ хэрэгт холбогдуулъя гэсэн бид хоёрын үгсэн тохиролцсон санаа байсан учраас Т Хаан банкны дансаар нь энэ мөнгийг оруулсан. Энэ мөнгийг тухайн үед 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр О нөхрийнхөө данснаас хадгаламж барьцаалсан зээл гаргасан. Ц намайг 2014 онд О, Ц нартай ярьж тооцоолоод мөрдөн байцаалтад очоогүй байсан үед Т захирлыг дарамталж 5 сая төгрөг авсан байх гэж би бодож байгаа. Т захирлыг зээлсэн гэж гүтгэсэн байна. ...2015 онд хохирогч О, Ц гэдэг хүмүүсийн өгсөн мэдүүлгүүд анхнаасаа надтай яриад тохирсон байсан. Ц би энэ мөнгөнүүдийг авсан. Надаас тухайн үед бид нарын ярьж тохирсон барьцаа хөрөнгө, надаар дамжуулан авсан баталгаагаар дамжуулан өгсөн. Намайг цагдан хоригдож, буруутай гээд сууж байх хугацаанд Т захирлыг хамаатуулахын тулд 2014, 2015 онд Ц бид нараас мөнгө аваагүй, Ц хамаагүй гэсэн анхны мэдүүлэг бүгд байгаа. Гэтэл 2016 онд цагдан хорих ангид 01 жил хоригдохдоо маш олон зүйлийг ойлгосон. Аливаа зүйлийн үйлийн үр гэж байгаа. Ээж минь ирээд торны цаана уйлаад сууж байхдаа үнэнээ хэлээд өөрийнхөө тохирох ёстой хариуцлагыг хүлээгээд дуусга гэж хэлсэн. Би 2016 онд гарч ирээд өөрт шаардлагатай бүх нотлох баримтыг гаргаж өгсөн. Мэдүүлгийг зөв өгч эхэлсэн. ...Ц, О нарын хооронд эсвэл Ц, Ц нарын хооронд мөнгөн харилцаа яваад дууссаны дараа Ц, Тг аргалж, хуурамч баталгаа гэдэг зүйлийг авч өгсөн гэдгийг илчлэх зүйл бол 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5 сая төгрөгийн баталгаа байна. 4 дүгээр сарын 31-ний өдрөөр энэ баталгаа хийгдсэн байдаг. Тухайн үед 4 дүгээр сарын 31-ний өдөр гэж байгаагүй. ...2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 10 сая төгрөг гэрээс ирж авсан. Тухайн өдөр О эгчийн төрсөн өдөр байсан. О надаар дамжуулан 1-2 удаа уулзаж үзсэн баталгаа гаргаж өгсөн. Компанийн олон хүмүүс дунд орсон. Захирлыг яаж хүндэлдэг, ямар уур амьсгал байгаа талаар мэдрээд тухайн байгууллагаас салахаа больсон. Цдариас илүү Т захирлын арга эвийг олж, итгэлийг олох гээд тухайн байгууллагад байнга ирдэг болсон. Сүүлдээ бид хоёрын үгсэн тохиролцсон. С аймгийн Түнхэл тосгонд баригдаж байгаа барилгад шунаж эхэлсэн. Ц миний хувьд 22, 23 настай байсан учраас амар хялбар аргаар мөнгө олох амархан санагдсан. Мөнгөний үнэ цэнийг мэддэггүй, амьдралыг ойлгодоггүй байсан. Дахин нэг айлын ээж, охин хоёрыг гэр бүлээр нь, нэг компанийг сүйрүүлж хэдэн мянган ажилчдыг цалингүй, хоолгүй болгож байгаагаа ойлгоогүй байсан. Би хүнд нэгийг нь хуурч цаас авч өгснийхөө төлөө өнөөдөр мөнгөтэй, илүү сайхан зүйлийг хэрэглэж байна гэж ойлгосон. Энэ буруу байсан. Т захирал ажилчдынхаа төрсөн өдөр, ар гэрт нь ажил явдал юу ч гарсан бүгдэд нь тусалдаг. О гэгчийн төрсөн өдөрт Ө бэлэг хүргээд явж байх нь таарсан. Би Өийг О эгч 10 сая төгрөг надад өгүүлэх юм аа, чи замдаа манай Хас банкны тийшээ авчраад өгөөч гэдэг байдлаар Өээр оруулж авхуулсан. Ө мөнгийг авсан асуудал байдаггүй. ...Банк эргэн зээл төлөгдөх байдлаар эрсдэлийг тооцдог учраас тогтмол үйл ажиллагаатай хүнд зээл олгодог. Банкинд энэ зээлийг олгохын тулд арай өндөр дүнгээр мөнгө авахын тулд Т захирлыг гуйж хамтран зээлдэгч гэж гарын үсэг зуруулсан болохоос Т захирал 30 сая төгрөгийг авах гээд хамтран зээлдэгчээр орсон зүйл бишээ. Энэ мөнгийг гарах үед О өөрөө зарлага гаргаж авсан баримт нь байна. Зарлага гарсны дараа 5-10 минутын дараа миний данс руу 9 сая төгрөг орсон баримт нь 4 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар хуудсанд байгаа. 3 дугаар хавтаст хэргийн 94-р хуудсанд 21 сая төгрөг зарлага гаргаж авсан гарын үсэгтэй баримт байна. Миний таньдаг Базараагаар дамжуулан Э гэдэг хүнээр 50 сая төгрөгийн зээлийг  О хоёрт битгий хэлээрэй, ямар нэгэн хүн асуух юм бол Т захиралтай холбогдуулан энэ мэдүүлгийг өгөөрэй гэдэг зүйлийг хэлсэн. Миний хэлсний дагуу Базараа, Э нарын мэдүүлэг бүгд Т захирал руу чиглэж байгаа. Ц миний нэрийг огт дурдаагүй. ...2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гурван өрөө байрны хугацаа дуусаж зээлээ чөлөөлж авсан. Тухайн мөнгийг О эгч өөрөө гарын үсгээ зурж хүлээж авсан. Би Оээс ажлын хөлс гэж 19 сая төгрөг авсан. Эаас зээлийн хугацаа дуусаж арай өндөр дүнтэй зээл авч болох Б гэдэг хүн рүү гурван өрөө байрны зээлийг шилжүүлсэн. Бын хувьд 110,000,000 төгрөгөөр гурван өрөө байранд мөнгө гаргаж өгсөн. 110 сая төгрөгийг гарын үсгийн баталгааг нь оруулсан. Т захирлын нэр дээр үүсгэсэн боловч Ц ашигладаг байсан. Сүүлд хэрэг мөрдөн байцаалтад буцахад Криминалистикийн шинжилгээ хийгээд Ц Т захирлын гарын үсгийг нь хуурамчаар үйлддэг байсан нь тогтоогдсон. Энэ данс руу 110 сая төгрөгийг шилжүүлэн авсан. Тухайн өдөр 51 сая төгрөгийг О эгчид бэлнээр өгсөн асуудал байгаа. Э хүний газрын асуудал байгаа. Газрын асуудлыг Т гэдэг хүн нийтийн байртай гэдгийг мэдээд нийтийн байрыг нэр дээрээ шилжүүлэн авч барьцаанд тавиад байгаа асуудал биш Т захирлын хувьд О бид хоёр энэ газар дээр орон сууцны барилга барьж тухайн үед орон сууц байгаагүй, доороо үйлчилгээний төвтэй, барилгыг та бариад нэг давхрын үйлчилгээний төвийг О авна гэж нөхцөл тавьж итгүүлээд таны нэр дээр газраа шилжүүлье гэдэг зүйлийг Т захирлын нэр дээр шилжүүлэн холбогдуулсан. ...Т, О гэдэг хүмүүст баталгаа гэдэг бичиг байгаа. О гэдэг хүнд би энэ баталгааг яаж авч өгсөн бэ гэхээр Т захиралд итгэл үнэмшил төрүүлж байгаад авч өгсөн. Ц, Тгаас мөнгө зээлээд О бид хоёр том зүйл хийх гэж байгаа, өндөр дүнгээр зээл гаргах гэж байгаа учраас энэ мөнгийг өөрсдөө хариуцна гэдэг бичгийг Ц би бичиж өгөөд зөрүүд нь От баталгаа гэдэг бичгийг авч өгсөн. Баталгаа, барьцаа, зээлийн гэрээ Оийн мөнгө нэхэж байгаа хуурамч баримтын хувьд хөрөнгө оруулсан эсвэл зээлийн гэрээ гэсэн утга бүхий баталгаа байгаа. ...Хохирогч Ц, Н гэдэг үйлдэл дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хувьд Н эгчид 50.000 төгрөгийг шилжүүлсэн. 500.000 төгрөгийг цувуулж ажил хийгээд төлөх гэсэн боловч шүүхийн шийдвэр гаргахаар нэг мөсөн авъя гэсэн. Эийн хувьд мөнгө өгч аваад явж байсан баримт байдаг. Би 650.000 төгрөг шилжүүлсэн...’' гэж мэдүүлсэн.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ...” заасныг зөрчиж нотлох баримтыг дутуу үнэлсэн. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолно” гэж заасныг зөрчсөн. Иймд дээрх баримт болон бусад нотлох баримтуудаар Ж.Т, Н.Ө нар нь тус хэргийн хохирогч нар бөгөөд 2012 оноос өнөөдрийг хүртэл тус хэргийн улмаас биеийн болон эдийн засаг, сэтгэл санааны хувьд маш их хохирол амсаад байна.

Бидний үйлчлүүлэгч Ж.Т, Н.Ө нар нь Б.Цд хууртан төөрөгдөлд орсны улмаас бусдад хохирол учруулсан үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаа бөгөөд Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулах болно.

Анхан шатны шүүхээс Ж.Тгийн өмчлөлийн "'А Констракшн'' ХХК- ийн С аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны төвд 2013 оны 4 дүгээр сараас 2013 оны 11 дүгээр сар хүртэл барилгын ажил гүйцэтгэсэн /баригдаж дуусаагүй/ “Худалдаа, үйлчилгээний төв, орон сууцны” зориулалттай үл хөдлөх 237.013.363.00 төгрөгийн үнэлгээ бүхий барилгыг шүүгдэгч Ж.Т, Н.Ө нарын бусдад учруулсан хохиролд тооцуулахаар Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авч хохиролд зарцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд Ж.Тгийн өмчлөлийн 237.013.363.00 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөөр хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөх бүрэн боломжтой гэж үзэн төлөх төлбөрөөс суутгаж өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэсэн ба шүүгдэгч Ж.Т, Н.Ө нар нь Б.Цд хууртагдан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж /гэмт хэрэгт холбогдож байгаагаа огт мэдээгүй/ тус хэрэгт холбогдсон. Ж.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр хорих ангид хоригдож байхдаа 44 хоног өлсгөлөн зарласны улмаас эдгэшгүй гэсэн тодотголтой бүх биеийг хамарсан “Тархмал хэлбэрийн системийн арьс хатууралт” /Systemic Scleroderma symptom/ гэсэн хүн өвчнөөр өвчилсөн бөгөөд байнгын дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэдэг. Тус өвчний улмаас Ж.Тгийн бүх биеийн арьс хатууран харлаж, судас шөрмөс нарийсаж, үе мөч, гар хурууны хэлбэр өөрчлөгдөн богиносон, арьсны хатуурал зузааран дотор булчин идэгдсэн, дотор эрхтнүүдийн судас нарийсаж хатууран, үе мөчний хөдөлгөөн багасаж хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Мөн тус өвчний улмаас дотор эрхтнүүд болон ходоод, элэг, бөөр жижгэрч эрхтнүүдэд өөрчлөлт орж байнгын хүний асаргаа, эмчилгээнд байдаг бөгөөд эмийн хамааралтай байдлаас шалтгаалан ходоодны шарх цооролт үүсэх хэмжээнд хүрсэн биеийн эрүүл мэндийн хувьд маш хүнд өөрөө явах чадваргүй болсон байна. Мөн Н.Ө нь 4-6 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд одоо хүүхдүүд нь бусдын асрамжид амьдарч байна. Н.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлнө. Бидний үйлчлүүлэгч Ж.Т, Н.Ө нар нь 2010 онд “А Констракшн’' ХХК-г байгуулж ажилгүй байсан олон залуучуудыг ажлын байраар ханган, Улаанбаатар хотод баригдсан “Хурд”, “Гангар Инвест” гэх зэрэг олон компанитай хамтарч Монгол Улсын бүтээн байгуулалтад их хувь нэмэр оруулсан. Мөн Ж.Т нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсад “Эдийн засгийн” дээд сургуулийг, Бүгд Найрамдах Хятад Ард улсад магистрын зэрэг хамгаалсан сэхээтэн эмэгтэй билээ. Иймд Ж.Тгийн эрүүл мэндийн байдал, Н.Өий бага насны 2 хүүхдийн эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд өсөж бойжих нөхцөл, гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн дээрх хувийн байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ж.Т, Н.Ө нарт оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Жич: Хэрэв шүүх Ж.Т, Н.Ө нарын хорих ялыг торгуулийн ялаар сольж хөнгөрүүлэн шийдвэрлэсэн тохиолдолд Ж.Т, Н.Ө нар торгуулийн мөнгийг төлөх боломжтой энэ талаар баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж өгөх болно.” гэв.    

Шүүгдэгч Ж.Цы өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Б нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийг үндэслэн шүүгдэгч, мөн хохирогч Ж.Цы өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Ж.Цыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэх үндэслэлээр түүнд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон.

1. Шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт “...Шүүгдэгч Б.Д, Ж.Ц нар нь бүлэглэн хохирогч С.Лд “...6.000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй зээлнэ...” гэж итгүүлэн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зээлийн гэрээ байгуулан 6.000 ам.доллар буюу 10,259,160 төгрөгийг хуурч шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч С.Лгийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч Б.Д, Ж.Ц болон тэдгээрийн өмгөөлөгч нар “гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтвортой, хууль сануулж өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Д, Ж.Ц, хохирогч С.Л нарын хооронд нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ зэргээр шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогчид хохирол учруулсан буюу “залилах” гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Ж.Ц нь Б.Дын хохирогч С.Лгээс авсан мөнгөнөөс 6,500,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ. ...” гэжээ. /хх49/

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Лгийн мэдүүлгээр шүүгдэгч Ж.Цыг гэмт буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. Тухайлбал:

а/ II хавтаст хэргийн 121 дүгээр хуудас. 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Цагдаад гаргасан өргөдөлд: Миний бие 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Дын олон удаагийн хүсэлтээр 6.000 ам.долларыг зээлдүүлсэн. /3 сарын хугацаатай/

Д нь зээлийн хугацааг сунгах хүсэлт тавихад зөвшөөрөөгүй, мөнгөө хугацаанд нь авна гэдгээ хэлсэн. Зээлсэн мөнгөө 2014 оны 3 дугаар сарын 10-нд өгөх байсан боловч одоо хүртэл: маргааш хүнээс 50 сая төгрөг авна тэгээд өгнө, нөгөөдөр өгнө, хөдөө явж байна, хүн нас барсан, буруу дансанд таны мөнгийг хийсэн байна гэх мэтээр намайг хуурч залилан мэхэлж байна. Батлан даасан байгууллагынхаа ерөнхий захирал Ж.Ттай огт уулзуулахгүй, Т утсаар ярих боломжгүй болгосон, сүүлийн үед өөрөө надаас зугтаж утсаа авахгүй, мессеж хариу бичихгүй алга болсон.

б/ II хавтаст хэргийн 127 дугаар хуудас. 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цагдаад гаргасан хүсэлтэд: би “Авга сүлдтэн” ХХК-ийн захирал Тгийн батлан даалтыг үндэслэн энэ компанийн захирал Тгийн нөхөр буюу ерөнхий инженер Дын олон удаагийн гуйлтаар 6.000 ам.доллар зээлүүлсэн.

в/ II хавтаст хэргийн 131 дүгээр хуудас. 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгт: Б.Д надаас дээрх их хэмжээний мөнгийг залилан авахад хамгийн гол итгэл төрүүлсэн зүйл бол Ж.Тгаас гарган өгсөн албан бичгийн баталгаанууд юм. Өөрөөр хэлбэл Б.Д надаас 6.000 ам.доллар зээлэхэд намайг баталгаа шаардахад Ж.Тгийн “А” ХХК-тай холбоотой баталгаануудыг авч ирсэн.

г/ II хавтаст хэргийн 140-154 дүгээр хуудас. Л, Д нарын бичсэн мессежнүүд.

Шүүгдэгч Б.Д, Ж.Ц, хохирогч С.Л нарын хооронд нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээг ямар шалтгаанаар хэрхэн байгуулсан талаар хохирогч С.Л тодорхой мэдүүлсэн байдаг. Үүнд:

а/ II хавтаст хэргийн 115-117 дугаар хуудас. С.Лгийн өгсөн мэдүүлэгт: Манай гэр бүлийн найз Ц над руу утасдаад: миний таньдаг залуу мөнгө зээлүүлээч, батлан даалт хийгээд өгнө гээд байна, чамд боломж байна уу гэсэн. Цыд очсоны дараа нэг залуу ирсэн нь Д байсан. Тэгээд би: чамайг огт танихгүй юм байна, таньдгаараа Ц өөрөө хамтран зээлдэгч болж баталгаа гаргавал мөнгө зээлье гэсэн. Ц зөвшөөрөөд гэрээс нь гурвуулаа гараад гэрээ байгуулсан.

б/ II хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас. С.Лгээс асууж авсан тайлбарт: манай гэр бүлийн найз Ц над руу утасдаад: миний таньдаг залуу мөнгө зээлүүлээч, батлан даалт хийгээд өгнө гээд байна, чамд боломж байна уу гэсэн. Цыд очиход нэг залуу байсан, өөрийгөө Д гэсэн. Тэгээд би: чамайг огт танихгүй юм байна, таньдгаараа Ц өөрөө хамтран зээлдэгч болж баталгаа гаргавал мөнгө зээлье гэсэн. Ц зөвшөөрөөд гэрээс нь гурвуулаа гараад гэрээ байгуулсан.

в/ II хавтаст хэргийн 129 дүгээр хуудас. С.Лгийн мэдүүлэгт: Дыг би сайн танихгүй Цы хэлснээр л мөнгө зээлсэн. Гэхдээ Цыг чи өөрөө баталгаа гарга гээд хамтран зээлдэгчээр нь гарын үсэг зуруулсан.

Шүүгдэгч Ж.Ц нь Б.Дын хохирогч С.Лгээс авсан мөнгөнөөс 6,500,000 төгрөг авсан гэх нөхцөл байдлын хувьд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй. Учир нь тухайн үед шүүгдэгч Ж.Т, Н.Ө нар нь Ж.Цаас авсан мөнгөө буцаан өгсөн байдаг. Энэ нь XVII хавтаст хэргийн 234-235-р хуудас. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч Н.Өий өгсөн мэдүүлгээр нотлогддог. Хохирогч С.Лгээс 6.000 ам.доллар хэрхэн авсан талаараа Б.Д хэд хэдэн хувилбараар худлаа ярьдаг. Үүнд:

  • 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн мэдүүлэгтээ: Ц надад хандан эгчдээ 5 сая төгрөг олоод өгчих гэж гуйхаар нь мөнгө байхгүй гэсэн. Тэгээд таньд мөнгө зээлчих хүн байна уу гэхэд байна гэсэн. Би Цд хандан тэгвэл 10 сая төгрөг зээлье, 5-г нь та ав, 5-г нь би авъя гэж хэлсэн. Мөнгөө аваад Ц эгчийн гэрт нь очоод түүнд 5 сая төгрөгт дүйцэхүйц доллар өгсөн.
  • 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлэгтээ: Л эгчээс мөнгө зээлүүлээч гэж гуйгаад цалингийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолтоо үзүүлээд 10 сая төгрөг зээлсэн. Хүү өгсөн, мөнгөө нэхээд байхаар нь уулзахгүй мессеж бичээд явж байсан.
  • 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлэгтээ: Ц надад: Лхамаа гээд манай мөнгөтэй найз байдаг, чи түүнээс мөнгө зээлээд өгчих гэсэн. Би: тэр мөнгийг эргэж төлөхгүй болохоор чинь яах вэ гэсэн чинь би чамтай хамтран зээлдэгч болно гэж хэлсэн. Зээлийн гэрээ хийхэд Ц эгч ярьснаараа хамтран зээлдэгч болсон.
  • 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэгтээ: Ц нь надад хандан би өөрөө хамтран Цы данс руу 5.0 сая, 1.5 сая төгрөг шилжүүлсэн. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлэгтээ: Цы гуйлтаар Лгээс мөнгө зээлж аваад Цд өгсөн, би нэг ч төгрөг аваагүй. Дансаар 5.0 сая, 1.5 сая төгрөг шилжүүлсэн. 1 өрөө байрыг нь 2 өрөө болгон иж бүрэн засвар хийсэн.

Өөрөөр хэлбэл, Цд 5 сая төгрөгт дүйцэхүйц доллар бэлнээр өгсөн. Цд дансаар 5 сая төгрөг шилжүүлэн өгсөн. Би нэг ч төгрөг аваагүй. Би Цд хандан мөнгө зээлэх хүн байна уу гэж асуусан. Ц надад: чи Лгээс мөнгө зээлээд өгчих гэсэн. Би Л эгчээс мөнгө зээлдүүлээч гэж гуйгаад ажлын газрын тодорхойлолт үзүүлээд 10 сая төгрөг зээлсэн. Лгээс 10 сая төгрөг зээлье 5-г нь та ав, 5-г би авъя гэж хэлсэн. Л эгчээс би 10 сая төгрөг зээлсэн. Цы гуйлтаар Лгээс 10 сая төгрөг зээлж аваад Цд өгсөн гэх мэтээр нэг үйл явдлын талаар илт зөрүүтэй, худлаа ярьсан. Мөн Ж.Цыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр гүтгэхийн тулд сэжигтэн яллагдагч нарын мэдүүлгийг өөрчлүүлсэн, бас гэрч нараар худал мэдүүлэг өгүүлсэн. Шалтгаан нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д, Т нарын нуугдаж байгаа газрыг цагдаа нарт зааж өгөн баривчлуулсанд өш хонзон санасанд байгаа болно. Хохирогч С.Лгээс 6.000 ам.доллар залилж авсан үйлдэлд шүүгдэгч Ж.Цы оролцоо байхгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдохгүй байгаа тул Ж.Цыг гэм буруугүй болохыг тогтоож, түүнд холбогдох үйлдлийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Тын өмгөөлөгч П.Эрхэмбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 46 дугаар хуудас, дээрээсээ 31 дэх мөр: “... Хохирогч Д.Тоос 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд түүний өмчлөлийн ... арлын дугаартай 82,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, ТГМНҮ05УХ84001612 арлын дугаартай 80,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “тоёота ландкруйзер 200” загварын 2 автомашиныг нийт 120,000 ам.доллараар худалдан авна гэж хуурч хохирогч Д.Тын танил Б.Мийн нэр дээр хохирогч Л.Эоос залилан авсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 25-621а хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх итгэмжлэл үйлдэн барьцаалан авч, бусдад зарж борлуулж 165,000,000 төгрөгийн хохирол нийт 373,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо” гэж,

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 47 дугаар хуудас, дээрээсээ 20 дахь мөр: “...Шүүгдэгч нь Д.Тын төлбөр тооцоог төлж дууссан гэж мэдүүлж байх боловч түүний мэдүүлгийг давхар нотолсон баримт байхгүй” гэж тус тус дурдсан атлаа шийтгэх тогтоолын 1.5 дахь хэсэг “Хохирол, хор уршиг”-ийн асуудлыг шийдвэрлэхдээ: Харин хохирогч Л.Эын дээрх газар, үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалан хохирогч Д.Тод 162,000,000 төгрөгийн хохирол учирсан дээрх хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч Ж.Тгаас 162,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Тод олгохоор шийдвэрлэв” гэсэн нь анхан шатны шүүхээс хохирол хор уршигийн хэмжээг хэрхэн тооцоолж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Мөн Д.Т нь өөрийн “тоёота ландкруйзер 200” загварын 2 автомашины төлбөрт тооцон Баянзүрх дүүргийн 12 дугаар хорбо, Жанжин 25-621а хаягт байрлах, Ү-220400477 Г- 220400477/ дугаар бүртгэгдсэн газар, тус хаягт байрлалтай Ү-2204053866 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан атал шүүхээс уг үл хөдлөх эд хөрөнгийг Х.Эын нэр дээр шилжүүлэхийг Улсын бүртгэлийн газарт даалгасан нь хохирогч Д.Тын эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж баигаа буюу түүнииг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдииг шударга эзэмшигч гэнэ” гэж хуульчилсан. Тэгвэл иргэн Д.Т нь дээрх үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу буюу “тоёота ландкруйзер 200” загварын 2 автомашины төлбөрт тооцон өмчлөлдөө шилжүүлэн авсан.

Иймд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 25-621а хаягт байрлах, Ү-2204004-" /Г-220400477/ дугаар бүртгэгдсэн газар, тус хаягт байрлалтай Ү-2204053866 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч Д.Тын өмчлөлд хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах гомдол гаргасан. Гомдол гаргаснаас хойш миний үйлчлүүлэгч хохирол төлбөрөө төлөөд, гомдол гаргахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч надад гаргасан гомдлоосоо татгалзаач гэсэн байр суурь илэрхийлсэн учраас гомдлоосоо татгалзаж байна. Гэхдээ хуульч хүний хувьд өнөөдөр боломж олдсон дээр хэдэн үг хэлье нуршихгүй. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг 5 үйлдэлд буруутгахдаа нэгдсэн байдлаар дүгнэлт хийсэн. Үйлдэл тус бүрт  нь дүгнэлт хийгээгүй. Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 486 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч нь хийсвэрлэн бодох чадвар бүхий амьд организм байна гэж бичсэн. Гэтэл миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа 5 үйлдлийн дунд” Нет капитал” ББСБ гээд хуулийн этгээд байдаг. Хуулийн этгээдтэй холбоотой үйлдэлд миний үйлчлүүлэгч уулзсан, зээлийн гэрээ байгуулсан зүйл байдаггүй. Өмнө нь өөрөө зээл авах боломжгүй байсан учраас захирал Ж.Тгийн нэрээр автомашинаа барьцаалаад зээл авхуулж байсан. Төсөл дээр орж барьцаа хөрөнгө шийдэгдсэн байдаг. Энэ төлбөрийн хувьд нийтдээ 20 гаруй сая төгрөг зээлж аваад 480.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж анхан шүүхээс төлбөрийн тооцоо гарч байсан. Ингээд буруутай гэж үзэн 3 хүнд 160.000 төгрөгийг тооцоод хасдаг. Хавтас хэргийн материалд барьцаа хөрөнгөд хураагдсан Nissan Murano автомашиныг хохиролд 6.000.000 төгрөгөөр тооцсон боловч  10.500.000 төгрөгөөр бусдад зарсан үйл баримт байдаг. Хохирол тооцоог харахад зээлийн гэрээ байгуулагдаад төлөгдөөд дууссан, барьцаа хөрөнгө илүү үнэлээд авсан асуудал байгаа учраас шүүх энэ дээр дүгнэлт хийж өгнө үү. Уранбилэгийн хувьд зөрүүтэй мэдүүлэг авагдсан. Анхан шүүх дүгнэлт хийлгүй, гэм буруутай гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн хувьд гаргасан гомдлоосоо татгалзсан учраас тайлбараа дуусгая. Миний үйлчлүүлэгч зарим зүйлийг сайн ярьж чадахгүй байна. Энэ хэрэг хуулийн байгууллагаар 9 жил гаруй хугацаанд шалгагдсан. Миний үйлчлүүлэгч анх энэ хэрэгт шалгагдаж эхлэхэд 28 настай байсан бол одоо 38 настай. Амьдралынхаа 9 гаруй жилийг үрсэн. Хэргийн удааширсан шалтгаан нь нэгдүгээрт хохирогч нарын хохирол төлбөрийн асуудал үүссэн. Тэр дотор нь Түвшин-Эрдэнэ гэдэг хүн 34.000.000 төгрөгөөр залилуулсан хуурамч нотлох баримт гаргаж ирснийг өмгөөлөгч нараас энэ хүний үйлдлийг шалгаж өгнө үү гэж хүсэлт гаргаж шүүхээс нэг удаа буцаж байсан. Энэ хүн хуурамч нотлох баримт бүрдүүлж, худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдож бүтэн нэг жил гаруй хугацаанд хуулийн байгууллагад буцсан асуудал байдаг. Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааны үүсэж, хэрэг түдгэлзсэн гэх мэт шалтгаанаас хэрэг удсан асуудал байдаг. Энэ хугацаанд миний үйлчлүүлэгч хууль хяналтын байгууллагад удаа дараа дуудагдаж байсан учраас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй, түр зуурын ажлууд хийж байсан. Ингэж 9 жилийн хугацааг өнгөрүүлсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирол, төлбөрийг бүрэн төлсөн. 2022 оны 10 дугаар сарын сүүлээр анхан шатны шүүхээс тогтоосон 17 сая төгрөгийг дурдсан хохирогч нарт тухай бүр нь төлсөн. Хохирогч нар нотариатаар гэрчлүүлэн хохирлыг хүлээж авлаа, мөн Б.Дт оногдуулсан хорих ялыг торгох ял болгож өгнө үү, гомдол, саналгүй гэсэн бичгийг гаргаж өгсөн. Б.Д нь өндөр настай эцэг, эхээ асарч, халамжилж амьдардаг. Б.Дын эцэг, эхээс шүүхэд хүсэлт гаргасан. Өмнөх шүүх хуралдаанд 131 хуудас баримт гаргаж өгсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Эрүүл мэндийн хувьд химийн эмчилгээ тасалдсан, эмчилгээ хийлгэхгүй бол биеийн эрүүл мэндийн байдал хүндрэх нөхцөл байдалтай байгаа. Хорих байгууллагад химийн эмчилгээ хийдэггүй учраас хүсэлтийг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Дтай үгсэн хуйвилдаж С.Лг залилаагүй. Тийм учраас баримтад тулгуурлан хэргийг цагаатгаж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Цдарийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгч Б.Цдарийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Б.Цдарийн ар гэрийн хувьд өндөр настай эцэг нь хэвтэрт, эх нь мал маллаж, Дорнод аймгийн Хэрлэн суманд амьдардаг. Шүүгдэгч Б.Цдарийн ар гэрээс өмгөөлөгчтэй удаа дараа холбогдож Б.Цдарийн гэм буруу болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх саналыг шүүхэд уламжилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Шүүгдэгч Б.Цдарийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон үйлдэлд маргах зүйлгүй. Цаашид хохирол, төлбөрийг төлнө гэсэн байр суурьтай байгаа. Тийм учраас өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн зүгээс хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Цаашид засарч хүмүүжиж, хохирогч нарын хохирол, төлбөрийг барагдуулахад чиглэсэн ажил, хөдөлмөр эрхэлж хохирлыг барагдуулах байр суурьтай байгаа. ...” гэв.

Хохирогч Х.О, Х.Э нарын өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Х.О, Л.Э нарын эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Өмгөөлөгч болон хохирогч нарын хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч 9 жил гаруй хугацаа болсон хэдий ч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг удирдлага болгоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаж, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэсэн. Өмнө нь шүүгдэгч нарт холбогдох хэрэг давж заалдах шатны шүүхээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянагдаж 1033 дугаар магадлал гарч байсан. Магадлалд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн, гэм хорын хохирол, хор уршиг, хохирол, төлбөртэй холбоотой бичгийн нотлох баримтуудыг хавсаргасан. Хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан, оролцогчийн эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гараагүй. Хор уршгийн шинж чанарын талаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг хийсэн. Шүүгдэгч нарын зүгээс давж заалдах шатны шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зарим нь хохирлоо төлж, зарим нь хохирол төлөхөө илэрхийлж оролцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгатай гомдлуудыг шүүгдэгч нар болон өмгөөлөгч нарын зүгээс  гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон. Хохирлоо нөхөн төлсөн шүүгдэгч нарын тухайд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Хохирогч Д.Тын гаргасан гомдлын хувьд анхан шатны шүүхээс түүнд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн хэмжээгээр буюу 162.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ мөнгийг залилж, гэмт хэрэг үйлдсэн этгээд Ж.Тгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Л.Эын өмчлөлд байсан гэмт хэргийн улмаас бусдад хууль бусаар шилжсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 25-621а хаягт байрлах газар, хувийн сууцын өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх гэсэн хуулийн зорилтод бүрэн нийцсэн. Хохирогч Л.Э тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн анхны өмчлөгч нь мөн бөгөөд залилах гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө Л.Эын өмчлөлд байсан. Л.Э одоо ч үл хөдлөх хөрөнгөд амьдарч байгаа талаар баримт хэрэгт хавсаргаж өгсөн. Шүүгдэгч Ж.Тгийн хувьд хохирогч Х.От 92.940.000 төгрөгийг хохирол төлөөгүй. Шүүгдэгч Б.Цдарийн хувьд хохирогч Х.От 92.921.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Х.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ олон жил манай дүү Ц бид хоёрыг хууран мэхлэн, сэтгэл санаагаар хохироосон учраас гомдолтой байгаа. Манай дүүгийн хохирлыг 100 хувь барагдуулаагүй. Шүүгдэгч Ж.Т нь Б.Цдарийн өмнөөс 100 хувь хохирлыг нь даан гэж баталгаа гаргаж өгсөн. ...” гэв.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ц нарт холбогдох хэрэг хуулийн байгууллагад 10 гаруй жил шалгагдаж, хянагдаж шүүхээр удаа дараа орсон асуудал хэргийн материалтай танилцахад байсан. Энэ асуудалд шүүгдэгч болон хохирогчийн буруутай ажиллагаа харагдаж байсан. Шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотойгоор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой хэргийн материалтай танилцсан. Шүүгдэгч Б.Ц, Ж.Т, Н.Ө, Б.Д нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн болон хэргийн зүйлчлэлд маргаан байхгүй гэдэг асуудал ярьсан учраас дараа нь шүүх бүрэлдэхүүнд танилцуулна. Энэ хэргийн шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дараах тайлбарыг танилцуулъя. 2 дугаар хавтас хэргийн 115-118, 92-94 дүгээр хуудаст Ж.Ц болон Б.Д нарын бүлэглэсэн үйлдлээс холбоотой хохирогч С.Лгийн тодорхой мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Ж.Цы хувьд Б.Дтай бүлэглэсэн үйлдэл хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Бусад шүүгдэгч нарын хувьд хохирол, төлбөр төлсөн баримтуудыг хэргийн материалд хавсаргасан боловч зарим шүүгдэгч нарын хувьд хохирлоо бүрэн төлсөн үү гэдэг асуудалд эргэлзээ бүхий байдал хэргийн материалтай танилцахад гарч ирсэн. Шүүгдэгч Н.Өий хувьд хохирогч Б.Эт 10.541.666 төгрөгийн үлдэгдэлтэй /37 хх-52/. “Ү” ББСБ-д 5,405,333 төгрөгийн төлбөр төлөх ёстойгоос 5.200.000 төгрөг төлөгдөж 1.155.333 төгрөгийг үлдэгдэлтэй. Шүүгдэгч нарын хохирол бүрэн барагдсан гэдэг нь эргэлзээ бүхий байдал үүсгэсэн. Шүүгдэгч Ж.Тгийн хувьд нийт төлөх ёстой хохирлоос хохирогч Сэлэнгийн хохирлыг бүрэн төлөгдсөн үү гэдэг нь эргэлзээ бүхий байсан. Учир нь, С хэрэгт хохирлоо бүрэн хүлээж авсан. Миний хохирлыг барагдуулсан гэдэг боловч санхүүгийн баримтаар төлсөн гэдэг нь хэрэгт байхгүй байсан. Иргэний нэхэмжлэгч Ж.Бод 40,000,000 төгрөгийн хохиролтой байсан. Мөн хохирол төлөгдсөн нь баримтаар байхгүй боловч өөрөө хүсэлтдээ илэрхийлсэн асуудал байгаа. Шүүгдэгч нарын гаргасан гомдолтой холбоотойгоор шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагын асуудалд улсын яллагчийн зүгээс өөр байр суурьтай байгаа гэдгээ танилцуулъя. Шүүгдэгч нар энэ гэмт хэргийг үйлдэхдээ тодорхой эрхэлсэн ажилгүй, прокуророос яллах дүгнэлт үйлдэхэд тодорхой эрхэлсэн ажилгүй, шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл тодорхой хэмжээний эрхэлсэн ажилгүй байгаа болох нь биеийн байцаалтын хэсэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгч нарт хохироос өөр төрлийн ял оногдуулах буюу торгох ял оногдуулахад шүүгдэгч нарт орлого байх ёстой, бусад орлого гэдэг зүйлүүдийг харгалзаж шүүгдэгч нарт торгох ял оногдуулах эрх хэмжээ, хуулийн зүйл заалт шаардлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тусгайлан хуульчлан зохицуулсан. Гэтэл өнөөдөр шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ямар орлоготой байсан, гэмт хэрэгт холбогдох хугацаанд ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан. Мөн хохирогч нарт учруулсан хохирлыг төлж байсан нөхцөл байдал тогтоогдохгүй. Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа нэр бүхий хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан байдаг. Шүүгдэгч нарын биеийн эрүүл мэндийн байдал хэдийгээр хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ч хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг торгох ялаар солих хууль зүйн боломж нь энэ хэрэгт байхгүй гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Тийм учраас шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага буюу тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан. Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд шүүх үнэлэлт бүхий дүгнэлт хийж, аль нотлох баримтуудыг үнэлэх үү, ямар нотлох баримтаар няцаагдаж байна, ямар нотлох баримт нь бүрэн нотлогдсон гэдэг байдлаар шүүгдэгч нарын тухайн үйлдэл тус бүрийн дор үнэлэлт бүхий дүгнэлтийг хийж явсан. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Хэргийн оролцогч нарын зүгээс шүүх хуралдаан эхлэхээс шүүх хуралдааны процесс явагдахад, шүүхийн шийтгэх тогтоол гарахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилтэй холбоотой гомдол, саналыг гаргаагүй гэдгийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч нар болон, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Ц нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2011 оны 9 дүгээр сараас 2014 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд 12 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж болон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилан авч, бусдад нийт 690.540.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.Т нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2012 оны 12 дугаар сараас 2014 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд 11 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад нийт 886.705.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Ө нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд 7 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад нийт 183.625.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Д нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2013 оны 2 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарыг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч нийт 68.884.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.Ц нь Б.Дтай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогч С.Лгээс 6.000 ам.долларыг буюу 10.259.160 төгрөгийн хохирол учруулсан бусдыг хуурч залилсан гэмт хэргийн үйл баримтууд нь:

хохирогч Д.Мгийн “...Б.Ц 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “түр мөнгө байвал надад өгөөч, нэг сарын дараа буцааж өгнө, хүнд хүүтэй мөнгө зээлэх гэсэн чинь мөнгө дутаад байна” гэж хэлж итгүүлэн 2.000.000 төгрөг авсан. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дансаараа 3.000.000 төгрөг, мөн өдрөө “удахгүй буцаан өгнө” гээд дахин дансаараа 180.000 төгрөг авсан. 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дансаараа 6.800.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр бэлэн байсан 180.000 төгрөгийг өгсөн. 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дансаараа 1.200.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр дансаараа 4.000.000 төгрөг, залилан авч надад нийт 18.860.000 төгрөгийн бодит хохирол учруулсан. ...” /2хх 3-6, 7-9, 10, 11-12, 13, 14-15, 20хх 103-104/,

хохирогч Б.Нын “...2013 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Ц “нэг сарын хугацаатай зээлүүлээч” гээд надаас нийт 4.500.000 төгрөг авсан. ...” /2хх 33-36, 20хх 83/,

хохирогч Ш.Дын “...Ц нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “3.000.000 төгрөг зээлээч” гэж гуйгаад байхаар нь данс руу нь хийсэн. ...” /2хх 44-46, 47, 20хх 112-113, 124/,

хохирогч Б.Оын “...2013 оны 7 дугаар сард Б.Ц “найздаа мөнгө зээлээч, байр хямдхан худалдаж аваад буцаагаад мөнгийг чинь өгнө, одоо яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэж хэлээд 2013 оны 9 дүгээр сарын дунд хүртэл хугацаанд уван цуван байдлаар надаас нийт 3.500.000 төгрөг авсан. 95.200 төгрөгийг миний дансаар өгсөн. ...” /19хх 118-119, 20хх 110-111/,

хохирогч Ж.Цы “...Б.Ц нь цалингийн зээлээр байр авсан байрны гэрчилгээ, Хас банкинд мөнгө төлж байгаа гэсэн Хас банкны хуулга зэргийг надад өгч 12.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлж авсан. ...” /2хх 155-158, 159, 160-161, 163, 167-169, 20хх 95-96, 114-115, 29хх 15-16/,

хохирогч Ж.Тгийн “...2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Б.Ц надтай уулзаад “манай ээжийн бие муу байна, эмчилгээнд нь мөнгө хэрэг болоод байна, та 12.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээч, би хүмүүст өндөр хүүтэй мөнгө зээлдэг учраас та санаа зовох зүйлгүй” гэж хэлээд нийт 186.000.000 төгрөгийн хохирол учруулсан. ...” /29хх 1-6/,

хохирогч Х.Цын “...2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Ц бэлнээр 6.000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 4.000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 5.000.000, нийт 15.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Ж.Т 1.200.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ж.Т 3.800.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг, “энэ байрыг үнэтэй зарахгүй, их хямд зарна, ороход бэлэн хямдхан байр байна, өнөөдөр мөнгө хэрэгтэй байна” гэх зэргээр өөртөө итгүүлээд 20.000.00 төгрөгийн бодит хохирол учруулсан. ...Би Т, Ц нарт байрны урьдчилгаа гэж 20.000.000 төгрөгийг өгч залилуулсан. ...” /3хх 29-30, 31, 32, 20хх 91, 33хх 11-13/,  

хохирогч Х.Нийн “...2014 оны 3 дугаар сарын үед Ц нь надад “ажил явдал гарчихлаа, мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь өөрөөсөө 500.000 төгрөг Тгийн охин Өд өгч явуулсан. ...Б.Цын байрны гэрээн дээр “Ж.Т надаас 500.000 төгрөг авсан” гэдгээ бичиж өгч байсан. ...” /3хх 13-14, 15, 16, 20хх 97-98, 29хх 7-8, 33хх 3-5/,

хохирогч Х.Оийн “...20.000.000, 100.000.000 төгрөгийг тус тус Ж.Тд бэлнээр өгсөн. 5.000.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Ж.Тгийн охин Н.Ө бэлнээр 10.000.000 төгрөгийг авсан. 5.000.000 төгрөгийг Ж.Тд бэлнээр өгсөн. 12.000.000 төгрөгийг Ж.Тгийн дансаар шилжүүлсэн. 8.380.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Охин бид хоёрын өмчлөлийн байрны үнэлгээ 115.000.000 төгрөгөөр, машины үнэлгээ 19.000.000 төгрөгөөр тус тус тогтоогдсон. Б.Ц нь Ж.Тг надтай танилцуулснаас хойш Ж.Т миний мөнгө, хөрөнгийг бусдын барьцаанд тавиулах зорилгоор над руу утсаар ярих, надтай уулзахаар ирдэг байсан. ... 2013 оны 6 дугаар сард Б.Д надтай уулзаад “Солонгол улсаас тоног төхөөрөмж оруулж ирж байгаа юм. Гэтэл мөнгөний хэрэг гараад байна. 2.000.000 төгрөг зээлээч, удаахгүй өгнө” гээд 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ мөнгөнөөс 500.000 төгрөгийг буцааж өгсөн, одоо 1.500.000 төгрөг авах ёстой. ...” /3хх 48-51, 52, 53-55, 19хх 177, 20хх 84-87, 119-120, 29хх 11-14, 31хх 110-111/,

хохирогч Д.Эын “...Ц нь “энэ миний байр байгаа юм. 20.000.000 төгрөг зээлэх юм бол 1 жилийн хугацаатай суулгана” гэж хэлсэн. Бид нар ярилцаж байгаад 10.000.000  төгрөгийг эхний ээлжинд өгөөд 6 сарын хугацаатай гэрээ хийе гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээгээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ны ажлын байран дээр нь хийсэн. Гэрээний эхийг Ө боловсруулсан байсан. Ц байхгүй байсан болохоор Ө надаас мөнгө тоолж авсан. ...Би Т, Ц нарт байрны урьдчилгаа гэж 20.000.000 төгрөгийг өгч залилуулсан. ...” /4хх 72-73, 74, 75, 76, 20хх 130, 33хх 9-10/,

хохирогч Л.Бын “...2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хоёр машинаа Т болон Ө хоёрт хүлээлгэн өгсөн. Надад 57.800.000 төгрөгийн хохирол учруулсан. ...” /2хх 55-56, 57-58, 59-60, 61, 20хх 102/,

хохирогч Б.Сэлэнгийн “...Ж.Т надтай “хамтран бизнес хийе. Чи өөрийнхөө амьдарч байгаа байрыг барьцаанд тавьчих” гэхээр нь би зөвшөөрөөд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 47-а-65 тоот нэг өрөө орон сууцыг Нарантуул захын зүүн талд байдаг Хаан банкинд 15.000.000 төгрөгөөр тавьсан. ...Ж.Т нь анх миний орон сууцыг барьцаанд тавиулж Хаан банкнаас бизнесийн зориулалтаар гэж худлаа хэлээд 15.000.000 төгрөгийн зээл авахуулж бүх мөнгийг өөртөө авсан. ...” /4хх 24-25, 26-27, 28, 19хх 179, 20хх 88-90/,

хохирогч Л.Эын “...2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “газар худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан боловч залилуулсан болохоо мэдээд ар, өврөөс нь хөөцөлдөөд олж авч чадаагүй. ...Дүүтэй маань найз, хамтарч бизнес хийдэг, яриандаа автуулж, итгүүлж чаддаг, миний газрыг өөрийнхөө нэр дээр түр шилжүүлж аваад барьцаанд тавиад буцаагаад аваад өгнө гэж хэлсэнд итгэсэн. ...хууль бусаар бусдын өмчлөлд шилжсэн газраа өөрийн нэр дээр шилжүүлэн авах, мөн нийтийн зориулалттай сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулж өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна. ...” /3хх 173-174, 19хх 190, 20хх 108/

хохирогч Д.Тын “...Ж.Т нь “хоёр машиныг чинь авъя, манайх барилга барьдаг компани” гэсэн. ...Би тухайн үед 2 ширхэг Ланд 200 загварын автомашинаа 1 ширхэгийг нь 60.000 ам.доллараар тооцон нийт 120.000 ам.доллараар зарахаар өгсөн. ...” /19хх 172-173, 174, 31хх 108-109/,

хохирогч Р.Хын “...Т, Ө нар “барилгын ажил олж өгнө, тендерийн баталгаа гаргахад мөнгө хэрэгтэй байна” гээд 2014 оны 3 дугаар сард 4.000.000 төгрөг авсан. 2014 оны 3 дугаар сард Ө надад “машинаа зарчихаач” гээд миний 48-55 УБИ улсын дугаартай Ниссан эрниса загварын авто машиныг авч явсан. ...Ж.Т нь охин Н.Өий хамт манай дэлгүүрт ирж бэлэн хувцас худалдаж авдаг байж байгаад бид анх танилцсан. ...Манай машины зах зээлийн үнэлгээг 5.200.00 төгрөгт тооцсон байсан ба мөн би бэлнээр 4.000.000 төгрөгийг тэдний дансанд шилжүүлсэн. ...” /3хх 205-206, 207-208, 209, 20хх 109, 33хх 6-8/,

хохирогч “Нет капитал” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч Ж.Гунгаагийн “...Т, Ө гэж хоёр хүн ирээд “20.000.000 төгрөгийн зээл авах гэсэн юм, 3 ширхэг автомашин барьцаанд тавъя” гэж санал тависан. Үүний дагуу Тгийн өмчлөлд байсан 04-28 УНА улсын дугаартай Ниссан Мурано, 91-41 УБД улсын дугаартай Хонда Эйч Ар-Ви, 76-36 УНЗ улсын дугаартай Хонда сивик загварын машинуудыг манай байгууллагын ажилтан нар үзээд “зээл гаргах боломжтой” гээд зээлийн гэрээ байгуулан дээрхи машинуудыг “Н” ББСБ-д шилжүүлээд гэрчилгээг хуулбарлан аваад 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 20.000.000 төгрөгний зээлийг олгосон. ...Зам тээвэр, хяналт, бүртгэлийн газрын ажилтан Хонда сивик загварын машины гэрчилгээний хуулбарыг харуулсан чинь “Ж.Т болон “Нет капитал” ББСБ хоёрын нэр дээр энэхүү машин нь огт шилжээгүй, харин Д гэж хүний нэр дээр байж байгаад дахиад хоёр хүний нэр рүү шилжсэн байсан” гэж хэлсэн. ...хүү, алдангид 9.940.000 төгрөгийг төлсөн. Барьцаанд нь Ж.Тгийн эзэмшлийн 04-28 УНА улсын дугаартай Ниссан Мурано, 76-36 УНЗ улсын дугаартай Хонда сивик машинуудыг тавьж, манай байгууллагын нэр дээр шилжүүлэн өгсөн. ...” /3хх 177-180, 181, 183-184, 20хх 116/,

хохирогч “Нет капитал” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн “...Ж.Т нар нь хуурч мэхлэн 20.000.000 төгрөгийн зээл авсан. ...нийт 19.518.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэж байна. Одоо 482.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. ...” /31хх 104-105/,

хохирогч Б.Эийн “...2014 оны 1 дүгээр сард Япон улсаас 2 автомашин оруулж ирсэн. Ж.Т, Б.Д нар миний 2 автомашиныг 38.000.000 төгрөгөөр худалдаж авна гээд 5.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд үлдэгдэл мөнгийг одоог хүртэл өгөхгүй залилж, хохироож байна. Мөн Н.Ө, Ж.Т нар С аймгийн Мандал сумын Түнхэлд манай хүү З.Бямбадоржтой барилга бариулна гэж гэрээ хийгээд ажилчдын цалинг надаар төлүүлж хохироосон юм. ...31.625.000 төгрөгийн хохирлоо Б.Д, Н.Ө нар болон гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ. ...” /4хх 124-125, 20хх 99-101, 118, 29хх 9-10, 31хх 106-107/,

хохирогч Б.ЭнхТгийн “...2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 2.500.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 1.500.000 төгрөгийг Өий Хаан банкны 5085027018 дугаарын өөрийнх нь данс руу хийсэн. Нийт 4.000.00 төгрөг зээлсэн ба мөнгө аваад 3-4 хоногийн дараа мөнгө өгөхөөр тохиролцсон. ...Н.Ө надад 1.517.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 2.483.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /4хх 87-88, 89, 90, 91, 20хх 80-81/,

хохирогч С.Зийн “...Д “би барилгын материал оруулж ирсэн чинь гаалийн татварын мөнгө өгөх болчихоод байна. 5.000.000 төгрөг яаралтай олоод өгөх боломж байна уу” гэхээр нь бэлнээр 5.000.000 төгрөгийг өгөөд явуулсан. Үүнээс 2.400.000 төгрөгийг өгсөн ба түүнийг хасаад 2.600.000 төгрөгийн бодит хохирол учраад байна. ...” /23хх 12-14/,

хохирогч С.Лгийн “...Ц бид нар гэр бүлийн найзууд юм. ...Ц намайг “хүрээд ир” гээд байсан ба тэднийд очиход гэрт нь нэг залуу сууж байсан. Д гэх залуу “дүү нь хэдэн төгрөг зээлмээр байна. Баталгаа гаргаж, хүүгээ хугацаанд нь төлнө. Би барилгын компанид ажилладаг, материал аваад бусад байгууллагад өгөөд мөнгөө авдаг. Одоо мөнгөгүй болоод бараагаа татаж чадахгүй байна. Таниас мөнгө зээлээд материалаа татаад, байгууллагадаа өгөөд эргүүлээд таны мөнгийг хугацаандаа өгнө” гэж хэлэхээр нь Ц, Д бид гурав зээлийн гэрээ байгуулаад 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай 6.000 ам.доллар зээлүүлсэн. Үүнээс 480 ам.доллар эргүүлж өгсөн. ...” /2хх 114-117, 118, 119-120, 129, 130-131, 20хх 92-94, 121/ гэсэн тухайн цаг хугацаанд болсон үйл явдлуудыг буюу хэнд, хэдэн төгрөг залилуулсан талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлгүүдээр, тус мэдүүлгүүд нь:

гүйлгээ хийсэн дансны хуулгууд /2хх 21-23, 26-31, 48-49, 3хх 189-195, 196-200, 4хх 94-95, 19хх 116/, зээлийн гэрээнүүд /2хх 24-25, 32, 43, 128, 4хх 34-41, 48-49/, баримт бичигт хийсэн тэмдэглэл /2хх 132-154, 170-171, 3хх 17, 4хх 29/, зээлийн график /3хх 40/, баталгаа /3хх 41, 3хх 18, 19, 104, 106, 108, 109, 112, 4хх 30, 139/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /3хх 84/, бэлэглэлийн гэрээ /3хх 85/, барилгын ажил гүйцэтгэх гэрээ /3хх 88-90/, итгэмжлэл /2хх 71-73, 3хх 91, 4хх 140/, авто машины үнэлгээ /3хх 115-120, 220-223, 4хх 128-133/, орон сууцны үнэлгээ /3хх 121-130/, хөрөнгийн үнэлгээ /2хх 78-85, 2хх 99-104/, элэгдэл /2хх 96/, түрээсийн гэрээ /4хх 82-84/, бэлэн мөнгөний орлогын баримт /4хх 85/, газар худалдах, худалдан авах гэрээ /3хх 171/, гэрчилгээ /3хх 172/, зээлийн баримт /23хх 15/, автомашины үнэлгээний тайлангууд /20хх 155-171, 216-220/, орон сууцны үнэлгээний тайлангууд /20хх 172-186/, эд мөрийн баримт /5хх 159/,

иргэний нэхэмжлэгч Э.Б /20хх 106/, Ц.Ц /29хх 135/, Л.С /20хх 77-78/, Н.С /20хх 75-76/, Б.Б /5хх 107-108, 19хх 178, 20хх 79/, Ж.Б /20хх 71-72/,

гэрч Л.Д /5хх 2-5/, Т.М /20хх 137/, Х.О /20хх 149/, Б.О /20хх 152/, Н.Б /5хх 90/, С.Д /5хх 94/, Ц.Э /5хх 21-22/, Д.Б /5хх 35-36/, Д.М /5хх 52/, Д.Ццэцэг /19хх 190/, Л.Б /5хх 89/, Н.Б /5хх 83/, Т.Б /5хх 67/, Г.Б /5хх 66/, Б.П /20хх 140/, С.Б /20хх 142/, Д.Б /19хх 199/,

яллагдагч Б.Цдарийн “...5.000.000 төгрөг авахдаа 500.000 төгрөгийг хүү гэж буцаагаад Нд өгсөн. ...2013 оны 10 дугаар сарын 18-наас 2013 оны 11 дүгээр сарын 8-ны хооронд Д.Мтай хамт ажиллаж байхдаа “хүнд мөнгө зээлүүлэх гэсэн чинь мөнгө дутаад байна. Мөнгө зээлээч” гэж хэлээд 18.800.000 төгрөг зээлсэн. ...2013 оны 11 дүгээр сард иргэн Х.Цад хямдхан байр авч өгнө гэж хуураад нийт 20.500.000 төгрөг авсан. Гэрээ хийгээгүй. ...Ж.Т, Н.Ө нартай бүлэглэсэн зүйл байхгүй. 2013 онд иргэн Цаас 51.000.000 төгрөгийг нэлээд олон цувуулж авсан. Ж.Т, Н.Ө нарыг гуйгаад барьцаанд машин тавиулсан. ...Х.О эгчээс 100 сая төгрөг авсан. “А” ХХК-ний ажлын өрөөнд дагуулж авч ирээд Ж.Т захиралтай танилцуулсан. Би Х.От итгэл төрүүлэх гэж Ж.Т захирлын компани дээр авч ирсэн юм. Ж.Т захирлыг гуйж хамтран зээлдэгчээр оруулахад Х.О их дуртай байраа барьцаанд тавьсан. Мөн Х.О эгчийн ланд 80 загварын машиныг барьцаанд тавьсан. ...Ш.Д 3.000.000 төгрөгийг Өий Хаан банкны данс руу шилжүүлэн авсан. Ж.Тг ятган эдгээр машиныг авахаар болсон. Дэөвүү машиныг 48 орчим сая, портерыг 6 сая төгрөгөөр авахаар болсон. Эхэлж портер машиныг худалдан авсан ба авахдаа 4 сая төгрөгийг бэлнээр касснаас зарлага хийн Ө авч явсан. “Ү” ББСБ-д нийт 20.000.000 төгрөгийн 8 хувийн хүүтэй зээлийн барьцаанд тавьж мөнгийг нь би авсан. ...Оаас нийт 1.080.000 төгрөг авсан. Хүү тооцоод 3.500.000 төгрөг болгож төлөхөөр болсон. ...хохирогч Ж.Цаас би удаа дараагаар цувуулан нийт 51.000.000 төгрөгийг авсан. ...” /17хх 191, 193-194, 195-196, 197, 198, 199-202, 203-204, 205, 206, 19хх 126-127, 21хх 150-153, 155-156, 157-160, 26хх 241-243, 29хх 136-140, 30хх 78-80, 31хх 137-143, 33хх 21-23/,

яллагдагч Ж.Тгийн “...Би Б.Цдариар ямар нэгэн байдлаар хүнээс мөнгө төгрөг зээлүүлж зохион байгуулсан асуудал огт байхгүй. Б.Ц хүмүүсээс ямар ч барьцаагүй, баталгаагүй зээлүүдийг авсан байсан. ...” /18хх 9-11, 12, 21хх 182-186, 26хх 248-249, 250-27хх 8, 30хх 1-24, 31хх 132-136/,

яллагдагч Н.Өий “...Хохирогч нар бүгд мөнгийг намайг болон ээж Тг авсан мэтээр мэдүүлсэн байна. Ц ямар ч төлбөрийн чадваргүй тул ээж бид хоёроос хохирлоо гаргуулж авахаар бид хоёр руу дайраад байна. ...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. ...” /17хх 242, 243, 244, 21хх 168-169, 170-178, 179-181, 27хх 13-14, 30хх 34-36, 31хх 143, 151/,

яллагдагч Б.Дын “...Лгээс 6.000 ам.доллар аваад хүүгээ хийчих гэхээр нь 250 ам.доллар газар дээр нь буцаагаад өгсөн. Лгээс 6.000 ам.долларыг өөрийн нэрээр зээлийн гэрээ байгуулан Цд авч өгсөн. ...2014 оны 4 дүгээр сард би Зоос 4 сая төгрөг авсан юм. Би өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэх гэж авсан. ...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад бусдын эд хөрөнгийг авч ашигласан зүйл байхгүй, залилах санаа зорилго байгаагүй. ...” /17хх 218, 220-221, 222, 223-225, 226, 227, 228-229, 230, 19хх 207-209, 21хх 163-167, 27хх 27-28, 30хх 51-53, 31хх 128-131/,

яллагдагч Ж.Цы “...Л, Д нар хамт байсан бөгөөд Л намайг “чи зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурчих уу” гэхээр нь “за за” гэж хэлээд гарын үсэг зураад өгсөн. Л данснаасаа 6.000 ам.доллар аваад Дт бэлнээр нь өгсөн. ...яллагдагчаар татах тогтоолд заасан гэмт хэргийг үйлдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” /21хх 142-143, 144-146, 27хх 17-21, 29хх 25-27, 30хх 39-41/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Т, Н.Ө нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, өмгөөлөгч Ц.Туул, Б.Баатарсайхан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудын “...”...гэмт хэргийн шинжгүй. ...” гэх агуулга бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Ц, Ж.Т, Н.Ө, Б.Д нарыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэн, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Цыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн Нийслэлийн прокуророос шүүгдэгч Ж.Ц үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Б.Ц, Ж.Т, Н.Ө, Б.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Ж.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дараа яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ц, Ж.Т, Н.Ө, Б.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Цд 4 жилийн хорих ял, Ж.Тд 3 жилийн хорих ял, Н.Ө, Б.Д нарт 2 жилийн хорих ял тус тус оногдуулж шийтгэв гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ж.Ц нь Б.Дтай бүлэглэн хохирогч С.Лгээс 6.000 ам.долларыг буюу 10.259.160 төгрөгийг хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Лгийн мэдүүлэг /2хх 114-117, 118, 119-120, 129, 130-131, 20хх 92-94, 121/, С.Л, Б.Д, Ж.Ц нарын байгуулсан зээлийн гэрээ /2хх 128/, баримт бичигт хийсэн тэмдэглэл /2хх 132-154/ зэргээр нотлогдсон байх тул “шүүгдэгч Ж.Цд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга шүүгдэгч Ж.Цы өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Ж.Т, Н.Ө, Б.Д нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэснийг, түүнчлэн тэдгээрийн хохирол, төлбөрөө төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараахь өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Т нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 31.200.000 төгрөгийг хохирогч Б.Сд /37хх 15/, 4.600.000 төгрөгийг хохирогч Р.Хд /37хх 16/, 10.000.000 төгрөгийг хохирогч Г.Цад /37хх 18/, 250.000 төгрөгийг хохирогч Х.Нт /37хх 21/, 9.130.000 төгрөгийг хохирогч Ж.Цд /37хх 23/, 160.666 төгрөгийг хохирогч “Нет капитал” ББСБ-д /37хх 25/, 10.541.666 төгрөгийг хохирогч Б.Эт /37хх 27/, 5.403.333 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Ү” ББСБ-д, 40.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ж.Бод тус тус төлж барагдуулсан, түүний системийн тархмал хэлбэрийн арьс хатуурах өвчинтэй, олон үений үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл “В” хэлбэр гэсэн оноштой /37хх 3-9/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өөрчилж, хуульд заасан торгох ял буюу 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Т нь 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 201 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт дүйцүүлэн хасч,  шүүгдэгч Ж.Тгийн төлөх торгох ялын хэмжээг 21.985.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Ө нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 4.600.000 төгрөгийг хохирогч Р.Хд /37хх 42/, 5.000.000 төгрөгийг хохирогч Д.Эод /37хх 44/, 9.130.000 төгрөгийг хохирогч Ж.Цд /37хх 47/, 160.666 төгрөгийг хохирогч “Нет капитал” ББСБ-д /37хх 49/, 10.541.666 төгрөгийг хохирогч Б.Эт /37хх 51/, 1.886.800 төгрөгийг Б.ЭнхТд /шүүхийн дансанд 37хх 53/, 5.403.333 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Ү” ББСБ-д /37хх 55/ зэргийг тус тус төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ба бага насны буюу 2016 онд төрсөн А.Амин-Эрдэнэ /37хх 38/, 2017 онд төрсөн А.Ачит-Эрдэнэ /37хх 38/ хүүхэдтэй, “12-13 долоо хоногтой жирэмсэн, ходоодны архаг үрэвсэл “В” хэлбэр” гэсэн оноштой /37хх 37/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрчилж, хуульд заасан торгох ялыг буюу 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13.000.000 төгрөгөөр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ө нь 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 161 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт дүйцүүлэн хасч,  шүүгдэгч Н.Өий төлөх торгох ялын хэмжээг 10.585.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Д нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 10.541.666 төгрөгийг хохирогч Б.Эт /37хх 60/, 2.938.427 төгрөгийг хохирогч С.Лд /37хх 61/,  2.600.000 төгрөгийг хохирогч С.Зт /37хх 62/, 160.666 төгрөгийг хохирогч “Нет капитал” ББСБ-д /37хх 64/ тус тус төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, түүний “захын мэдрэлийн системийн зангилааны хорт хавдар” гэсэн оноштойгоор хоёр удаа хагалгаанд орсон ба химийн эмчилгээнд орох шаардлагатай /37хх 70-122/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрчилж, хуульд заасан торгох ялыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д нь 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 263 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт дүйцүүлэн хасч, шүүгдэгч Б.Дын төлөх торгох ялын хэмжээг 6.055.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.Т, Н.Ө, Б.Д нарыг нэн даруй суллаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх Б.Цдариас 348.820.133 төгрөгийг гаргуулж 18.620.000 төгрөгийг хохирогч Д.Мд, 4.500.000 төгрөгийг хохирогч Б.Нд, 2.024.800 төгрөгийг хохирогч Б.Оад, 3.000.000 төгрөгийг хохирогч Ш.Дт, 21.130.000 төгрөгийг хохирогч Ж.Цд , 92.940.000 төгрөгийг хохирогч Х.От, 5.000.000 төгрөгийг хохирогч Б.Эод, 186.000.000 төгрөгийг хохирогч Ж.Тд 5.405.333 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Ү” ББСБ-д тус тус олгохоор, шүүгдэгч Ж.Тгаас 254.940.000 төгрөгийг гаргуулж 162.000.000 төгрөгийг хохирогч Д.Тод, 92.940.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.От тус тус олгохоор, шүүгдэгч Ж.Цаас 6.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Лд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц нь давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан гомдол, тайлбартаа “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч тэрээр хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн “...хохирогч Л.Эд 180.000.000 төгрөгийн хохирол учирсан ба түүний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25 дугаар гудамжны 621/а тоотод бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-220400477 /Г-220400477/ дугаарт бүртгэгдсэн газар, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25 дугаар гудамжны 621/а тоотод бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-2204053866 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг хохирогч Х.Эын нэр дээр тус тус шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгасан тул түүний хохирол нөхөн төлөгдсөн гэж үзсэн. Харин хохирогч Д.Эын дээрх газар, үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалан хохирогч Д.Тод 162.000.000 төгрөгийн хохирол учирсан дээрх хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч Ж.Тгаас 162.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Тод олгохоор шийдвэрлэв. ...” гэж дүгнэснийг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул хохирогч Д.Тын өмгөөлөгч П.Эрхэмбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц нь 833 хоног цагдан хоригдсон байхад 824 хоног гэж буруу тооцоолон дүгнэснийг залруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, дээд шатны прокурор, оролцогч нь шүүгч хэргийн талаар илтгэхээс өмнө давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлээсээ татгалзаж болно. ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч О.Батсүх нь илтгэгч шүүгч хэргийн талаар илтгэхээс өмнө давж заалдах гомдлоосоо татгалзаж буйгаа илэрхийлсэн тул түүний давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.  

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...шүүгдэгч Ж.Тгаас 366.227.665 төгрөг гаргуулж, .... 40.000.000 40.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ж.Бод тус тус олгох.” гэж алдаатай бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 Иймд шүүгдэгч Ж.Т, Н.Ө, тэдний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ц.Туул нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлуудын “...хорих ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг болон шүүгдэгч Б.Ц, шүүгдэгч Ж.Цы өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Б нарын хамтран гаргасан, хохирогч Д.Тын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдагдсан өөрчлөлтүүдийг оруулахаар давж заалдах шатны шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Б.Цдарийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 133 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/697 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Тг 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Өийг 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Дыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

12 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цдарийн урьд цагдан хоригдсон 833 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/697 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Тгийн цагдан хоригдсон 201 хоногийн, Н.Өий цагдан хоригдсон 161 хоногийн, Б.Дын цагдан хоригдсон 263 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт дүйцүүлэн хасч,  Ж.Тгийн төлөх торгох ялын хэмжээг 21.985.000 төгрөгөөр, Н.Өий төлөх торгох ялын хэмжээг 10.585.000 төгрөгөөр, Б.Дын төлөх торгох ялын хэмжээг 6.055.000 төгрөгөөр тус тус тогтоосугай. ...”,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Тд оногдуулсан 21.985 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 21.985.000 /хорин нэгэн сая есөн зуун наян таван мянга/ төгрөгөөр торгох ялыг, Н.Өд оногдуулсан 10.585 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.585.000 /арван сая таван зуун наян таван мянга/ төгрөгөөр торгох ялыг, Б.Дт оногдуулсан 6.055 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.055.000 /зургаан сая тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...”,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Т, Н.Ө, Б.Д нарт мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шүүгдэгч Н.Ө, Б.Д нар нь бусдад төлөх төлбөргүй болсон болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Т, Н.Ө, тэдний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ц.Туул нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлуудын “...хорих ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг болон шүүгдэгч Б.Ц, шүүгдэгч Ж.Цы өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Б нарын хамтран гаргасан, хохирогч Д.Тын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Т, Н.Ө, Б.Д нарыг нэн даруй сулласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цдарийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 133 /нэг зуун гучин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.Б

                                  ШҮҮГЧ                                                              Ш.Б