Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0499

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М*******ийн Н /РД:ЧР/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “Е*******” ХХК,

Маргааны төрөл: хөрш зэргэлдээ газрын хэмжээг нэмэгдүүлж эзэмшүүлсэн захирамжтай маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн ******* дугаар захирамжийн “Е*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий газрын баруун талд хил залгаа 12 м.кв “Ч*******тэй дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, Ж.Самбуугийн гудамжны тоот хаягтай” газрыг анх Нийслэлийн Засаг даргын 200 оны 5 дугаар захирамжаар эзэмших эрх авч, 2020 оны дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалттайгаар 15 жилээр эзэмших эрхийн хугацаа сунгаж, түүн дээрх гарааш, үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр 2005 онд эрхийн улсын бүртгэлийн Ү-220200 дугаарт бүртгэгдсэн.

2.2. Нэхэмжлэгчийн эзэмшил 12 м.кв газрын зүүн талд хил залгаа газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 555 дугаар захирамжаар “Ж” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 0 м.кв талбайтайгаар эзэмшүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 200 оны 83 дугаар тогтоолоор “Е*******” ХХК-д 00 м.кв талбайтай болгон нэмэгдүүлсэнд маргаан үүсэж, шүүхийн шийдвэрээр уг 83 дугаар тогтоолыг хүчингүй болгосон,

2.3. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 5 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг 378 м.кв хэмжээгээр Е******* ХХК-д эзэмшүүлсэнд мөн маргаан үүсэж, шүүхийн шийдвэрээр уг захирамжийг илт хүчин төгөлдөр бусад тооцож,

2.. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 200 оны дүгээр тогтоолоор “Е*******” ХХК-д 00 м.кв талбайгаар дахин ашиглах эрх олгосонд маргаан үүсэж, шүүхийн шийдвэрээр дүгээр тогтоолыг мөн л хүчингүй болгосон,

2.5. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 815 дугаар захирамжаар Е******* ХХК-д 810 м.кв талбайгаар дахин ашиглах эрх олгосонд мөн маргаан үүсэж, шүүхийн шийдвэрээр 815 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

2.. Нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаар сарын 2-ны өдрийн ******* дугаар захирамжаар Е******* ХХК-д 80 м.кв хэмжээгээр дахин эзэмшүүлсэнд нэхэмжлэгч М.Н ийнхүү маргаан үүсгэжээ.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа: Иргэн М.Н нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн ******* дугаар захирамжийн хавсралтын 20 дахь хэсэгт байгаа “Е*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэн М.Н 200 оны 5 дугаар захирамжаар Ч*******тэй дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, Самбуугийн гудамж тоот хаягт байршилтай 12 м.кв газрыг эзэмшиж, гэрээ байгуулж, уг газарт гарааш, үйлчилгээний зориулалттай барилгуудад эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ олгож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-220200 дугаарт бүртгэгдсэн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “газар эзэмших эрхийг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, барьцаалах үйл ажиллагааг зөвхөн Монгол Улсын иргэдийн хооронд явагдана” гэсэн хуулийн заалттай. Газрын тухай хуулийн дүгээр зүйлд “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн хуулийн этгээд эзэмших, ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг.

Гэтэл иргэн М.Над олгосон тухайн газрын дэргэд Монгол Улсын хуулийн этгээд “Ж” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2005 оны А/555 тоот захирамжаар 0 м.кв газар олгож, хуулийг ноцтой зөрчиж Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнд газрын хэмжээг 00 м.кв болгож, хуурамч бичиг баримт үйлдэж, худалдсан. Уг асуудлыг Захиргааны хэргийн шүүхээр тогтоолгосон. Холбогдох хуулийг зөрчөөд иргэн М.Нын газраас 5.3 метр зайтай барих ёстой барилгыг 1,20 метрт барьснаар иргэн М.Нын газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгөө эзэмших, өмчлөх эрх нь хөндөгдөж шүүхэд хандсан. Шүүхэд хандсанаар шүүх хүлээн авсан. Үүний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  “барилгын норм, дүрэм зөрчсөн байна” гэх дүгнэлт гарсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ч*******тэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 100 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 200 оны 72 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 200 оны 153 дугаар тогтоолоор иргэн М.Нын гараашийн барилгын зүүн хананаас 5,3 метр зайд барилгын үйл ажиллагаа зогсоож, хэвийн байдалд оруулахыг “Е*******” ХХК-д даалгасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хууль бусаар газар олгосон, хуурамч бичиг баримт үйлдээд 0 м.кв талбайг 00 м.кв болгосон асуудлаар хандаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Е*******” ХХК-д хууль бусаар газар олгосон, газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Барилгын үйл ажиллагааг 200-2007 онд зогсоож, барилга эхлүүлэх зөвшөөрөл, норм дүрэм, *******дартынхаа дагуу явуул гэсэн Мэргэжлийн хяналтын газрын шаардлагын дагуу уг барилгын ажил зогссон  ч хууль зөрчиж 7 давхар барилга барьсан. Газрын үзлэгээр шүүхээс очиж танилцсан. Газрын хэмжээ нь өөрчлөгдчихсөн, иргэн М.Нын өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгийг эвдэж сүйтгэсэн.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Солонгос Улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Е*******” ХХК дахин хандаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газар олгосон, Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бусаар газар олгосон газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн дүгээр тогтоолыг мөн хүчингүй болгосон байдаг.

Гэтэл 2010 онд тус компани дахин газар эзэмших эрхээ сэргээлгэх асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрүүдийг үл хүндэтгээд дахиад “Е*******” ХХК-д хууль бусаар 00 м.кв талбайтай газар олгосон. Иргэн М.Н Захиргааны хэргийн шүүхэд хандаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5 дүгээр магадлалаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамж буюу “Е*******” ХХК-д хууль бусаар олгосон 00 м.кв газрыг хүчингүй болгосон байдаг.

“Е*******” ХХК-ийн 2007-2013 оныг хүртэлх хугацааны барилга барих зөвшөөрөл, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2010 оны тоот захирамж гарахыг хүлээсээр хүчингүй болсон. “Е*******” ХХК нь зөвхөн 1,2 метр зайд барилгыг барихгүйгээр үлдээсэн бус мөн иргэн М.Нын эзэмшил газар дээгүүр барилгын консоль гаргаж барилгаа барьснаас үүдэн иргэн Г.Н, М.Н, н.Т******* нарын барилга барих үйл явц зогссон.

“Е*******” ХХК-ийн захиралтай үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх талаар олон удаа уулзсан боловч Монгол Улсад хилийн хориг тавиулаад ирж чадахааргүй болсон. Улмаар уг компанийг Э.Б захирал худалдаж авсан. Бид барилгаа барих гэхээр барих боломжгүй, “Е*******” ХХК нь консоль гаргахдаа бидний барилга руу агаараар оруулчихсан. Улмаар 2023 оны 0 дүгээр сарын 22-ны өдөр “Е*******” ХХК нь консоль хэсгийн барилгаа буулгасан гэхээр нь хүсэлтээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан. Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой захирамжийг хууль бусаар Газар зохион байгуулалтын албанд танилцуулж газар олгосон, хүчингүй болсон Засаг даргын захирамжийг дахин сэргээж 2023 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн ******* тоот захирамжийг гаргасан байдаг.

Үүний дараа 2023 оны 11 сард энэ барилгыг нураах шаардлагатай гэх байдлаар олон удаа Нийслэлийн Засаг даргад хандсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 0 дүгээр сарын 1-ний өдрийн А/25 тоот захирамжаар барилгыг нураахаар шийдвэрлэсэн. 

Е******* ХХК-ийн Солонгос захирал нь 1-3 давхраар нь М.Над 1200 м.кв талбай өгнө гэж байсан, компанийг худалдаж авсан монгол захирал нь 200 м.кв болгож өгье гэхээр чинь нэхэмжлэгч яаж хүлээж авах вэ. М.Н 0 гарсан хүн 1200 м.кв аваад салах л байсан. Тэр тохиролцсон 1200 м.кв талбайг нь 200 м.кв болгоод өгнө гэхээр чинь тэр хүн чинь зөвшөөрөхгүй шүү дээ.” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан арга хэрэгслийг бүрэн ашиглах ёстой. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас захиргааны шийдвэр гаргах ажиллагаагаа дутуу хийсэн байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Улсын Дээд шүүхийн гэм хортой холбоотой тогтоолыг аваачиж өгөөд “манай байгууллага М.Нтай холбоотой асуудлаа шийдсэн учраас манай газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэх хүсэлт гаргасны дагуу газар эзэмших эрхийг сэргээсэн. Хэрэгт авагдсан баримтаас харахад, сэргээх биш, дахин олгосон байсан. Сэргээсэн нь хууль зүйн хувьд асуудалтай байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын ******* дугаар захирамжаар шинээр 00 м.кв эзэмшүүлэхээр шийдвэрлэчихсэн. Тэгээд ******* дугаар захирамж гарахдаа шүүхийн шийдвэрээр хүчингүй болчихсон 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжийг үндэслэсэн. Хариуцагч өмнөх 815 дугаар захирамжийг сэргээсэн юм шиг байгаа юм. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинээр авч байгаа гэж тайлбарлаад байдаг. Газрын асуудлаа шийдэхдээ дээр нь барилга байгаа гэдгийг яагаад харгалзаагүй юм бэ. Барилга нь хууль зөрччихсөн. Тэр шүүхийн шийдвэр нь гүйцэт биелэгдээгүй байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд “бид М.Нтай учраа олчихсон, газраа үргэлжлүүлж эзэмшиээд байшингаа үргэлжлүүлж барина” гэдэг хүсэлт гаргасан. Тэр хүсэлтийг нь үндэслээд, мөн өмнөх 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаа үндэслээд газар эзэмших эрхийг сэргээсэн. Энэ шийдвэр нь эрх зүйн үр дагавар үүсгээд, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Захиргааны байгууллага хариуцлагагүй үйл ажиллагаа явуулчихаад, “шинээр газар эзэмших эрх олгосон, өмнөх захирамжаа дурдсан нь бичгийн алдаа” гэж байна.

Бид 2010 оны дугаар захирамжаа үргэлжлүүлээд газар эзэмших эрхийг сэргээж дахиад олгож байна л гэж үзэж байна. Шинээр олгогдож байгаа гэж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар үзвэл дуудлага худалдааны үнийг төлсөн байх, шинээр газар эзэмших хүсэлт гаргасан байх ёстой, ийм баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглаагүй. Тиймээс захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр өмнөх хүчингүй болчихсон захирамжийг өөрөө хүчингүй болгоод, дахин олгож байгаа үйл баримт захирамжид дурдсан. Шүүхийн шийдвэр зөрчиж гарсан Нийслэлийн Засаг даргын ******* дугаар захирамжийн “Е*******” ХХК-тай холбоотой хэсэг нь эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Иймд хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3.3. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн ******* дугаар газар эзэмших эрх олгох тухай захирамж нь хууль ёсны дагуу гарсан. Нэхэмжлэгчийн эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй. Газрын тухай хуулийг зөрчөөгүй. М.Нын эзэмшлийн газар дээгүүр орсон консолын хэсгийг чөлөөлж, газрын зөрчлийг арилгасан. Мөн барилгын зөвшөөрөл, хэмжээтэй холбоотой асуудал нь манай үйл ажиллагааны чиг үүрэгт хамаарахгүй, Хот байгуулалт, хөгжлийн газарт хамааралтай. Манайх газартай холбоотой асуудлыг шийдвэрлэхээс газар дээр байгаа барилгыг шийдвэрлэдэггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Г.Н нь иргэн М.Нын эрх ашиг сонирхлыг төлөөлж оролцож байгаа, нэхэмжлэгч биш. Г.Н газраа шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт ирсэн байсан. н.Т******* гэх хүнийг дурдаж байна, бас нэхэмжлэгч биш. “Е*******” ХХК-ийг Э.Б  хууль ёсны дагуу худалдаж авсан. “Е*******” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд. 0 м.кв талбайтай байсныг 00 м.кв болгосон гэж байна. М.Н гэдэг хүн барилгаа оруулж бариад, холбогдох хууль дүрэм, журам зөрчсөн учраас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. М.Нын газар руу 1, метр илүү орсон консолын хэсгийг нарийн мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулж байж буулгасан. М.Н, “Е*******” ХХК-ийн эзэмшил газар хооронд 1 см ч давхцалгүй. Өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлж зөрчлийг арилгаж консолыг буулгасан учраас “Е*******” ХХК нь хуучин эзэмшиж байсан газраа дахин эзэмших эрх авъя. Карказ ,000,000,000 төгрөгийн үнэтэй хөрөнгө байгаа. Газрын өнгө үзэмжийг сайжруулж, орчин тойрныг нь тохижуулъя гэх хүсэлтийг гаргаж, газар эзэмших эрх шинээр олгосон. Энэ захирамжийг олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх эрхийнхээ хүрээнд газар эзэмшүүлэх журмын дагуу олгосныг мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маш тодорхой хэлж байна.

Газар эзэмшүүлэхэд ямар шаардлага тавигдаг гэхээр Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байх ёстой гэсэн шаардлага тавьдаг бөгөөд уг шаардлагыг хангасан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  тусгагдсан. Бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй. Иймд газар эзэмших эрх олгох захирамжийг гаргах эрхтэй этгээд нь холбогдох баримтыг нь судлаад эзэмших эрх олгосон.  

Газрын тухай хууль, холбогдох барилгын норм *******дартад зааснаар эзэмшил газрын 70 хүртэлх хувьд барилга барих боломжтой. Гэтэл нэхэмжлэгч газраасаа илүү гаргаад барьсан байдалтай байгаа. Тэгсэн атлаа миний эрх ашиг сонирхол хөндөгдлөө гэж яриад байна.  

Е******* ХХК-ийн барилга нь анхнаасаа хууль дүрэм журмын дагуу баригдсан гэдгийг шүүх шийдвэрлэсэн. Энэ карказ, барилга барих, үргэлжлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар нь хугацаа нь дууссан. Нийслэлийн Засаг дарга зөвхөн газар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Барилгын зөвшөөрөл, хэмжээтэй холбоотой гомдол, санал байвал холбогдох байгууллагад нь хандах эрх нээлттэй. Эрх зүйн өөр хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх ёстой.

Барилгыг нураах тухай шүүхийн шийдвэр нэг ч байхгүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2018 оны 0 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолд дүгнэсэн байгаа. Өмнөх шүүхийн шийдвэрүүд нь барилгыг буулгах, нураахтай холбоотой асуудал шийдээгүй, хохирол шийдсэн, хохиролд 1,000,000 төгрөгийг М.Н авсан байна.

Дараагийн асуудал нь газар эзэмшүүлэх, маргаан бүхий актад 2010 оны 815 дугаар захирамжийг хүчингүй болгосон гэж тайлбарлаад байна. Захирамжийн үндэслэх буюу захирамжлах хэсэгт Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг удирдлага болгосон. Өөрөөр хэлбэл, Засаг дарга өөрийн бүрэн эрхийг дурдаж, шийдэх эрхтэй гэдгээ үндэслэн энэ захирамжийг гаргасан. Тиймээс энэ асуудлыг хольж ярьж болохгүй.

Миний хувьд М.Н гэх хүнтэй олон уулзалт хийсэн. “Барилгын нэг давхрыг бүхэлд нь авна” гэхэд нь “үйлчилгээний талбайгаас 00 м.кв талбайг нь өгье.  Газраа шилжүүлж өгөхгүй бол эвлэрэхгүй” гэсэн юм билээ.

Нэхэмжлэгчийн гол үндэслэл нь шүүхийн шийдвэр биелүүлээгүй байхад тэрийг зөрчиж шинээр газар эзэмших эрх олгосон гэдэг асуудал яриад байна, тийм асуудал  байхгүй. 2010 оны 12 дугаар сарын 07-ны дугаар захирамжийг захирамжид дурдсан нь уг газар эзэмших эрх өмнө нь ямар шийдвэртэй байж байгаад одоо олгож байгаа юм бэ гэдэг мэдээллийг дурдсан байсан. дугаартай захирамжийг угаасаа өмнө нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болгочихсон байсан. Тиймээс өмнө нь ийм захирамжтай яваад хүчингүй болчихсон. Одоо дахиж материалуудаа өгөөд шинээр захиргааны акт гаргуулж байгаа л асуудал. Яагаад шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж үзэж байгаа юм. Энд бүр мэргэжлийн экспертүүдийн дүгнэлт, техник, технологийн сургуулийн профессоруудын дүгнэлт гаргуулаад консолыг буулгачихсан, газрын зөрчил чинь арилчихсан. Нэхэмжлэгчийн ямар ч эрх ашиг сонирхлыг хөндөгдсөн зүйл байхгүй. Харин төлөөлөгчийнх нь тайлбарласнаар магадгүй М.Над “Е*******” ХХК-д газар олгох гэж байна шүү гэж мэдэгдэх ёстой байсан юм байна.

Нийслэлийн Засаг нийслэл хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж, хэрэгжүүлэх ёстой. маргаад байгаа газар хэдэн хуучин тоосгон гарааш байгаа. Хотын өнгө үзэмжийг нь хот засаад залруулаад явах ёстой юм. Хөрөнгө оруулалт, хувийн хэвшил орж байшин барилга, орчин тойрноо сайжруулах ёстой юм. Энэ агуулгаараа ч гэсэн Нийслэлийн Засаг даргын захирамж гарах нь зөв. Харин энэ захирамж гарсан нь нэхэмжлэгч мөнгө тохироогүй байсан гэдэг асуудал яриад байна. Нэхэмжлэгч М.Нын газрын зориулалт нь үйлчилгээтэй, орон сууц 2020 онд авчихсан. Газрын тухай хуульд зааснаар зориулалтын дагуу 2 жил ашиглахгүй бол цуцлагддаг хуультай. Дээр нь тоосгон гарааш. Энэ нь үйлчилгээтэй орон сууц нь юм уу. өөрсдөө газрын зөрчилтэй байж, бусдыг хууль дүрэм журмын дагуу зөрчлөө арилгаад, газар эзэмших эрх авахаар бид нартай тохирсонгүй, хохироод байна гэдэг асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй.

Барилга буулгах тухай Нийслэлийн Засаг даргын дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах захирамж яриад байна. Захирамжийн уншаад үзвэл, шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулга гэж байгаа. Энэ барилгыг албадан буулгах шүүхийн шийдвэр байхгүй. 2018 оны Улсын дээд шүүхийн тогтоолд хянавал хэсэгт дүгнэлтэд “барилгыг буулга гэж шийдээгүй, тийм нэхэмжлэл ч гаргаагүй” гээд тодорхой дүгнэчихсэн.

Нэхэмжлэгчийн гараашийн, газрын орц гарц нь нээлттэй, газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой. Уг газар дээрээ үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Е******* ХХК-иас болоод ямар нэгэн зөрчил үүсээгүй. Газрын давхцал байхгүй. Хохирол чинь юу юм гэхээр консолоос болж гэж тайлбарлаад байгаа. Мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж байгаад консолыг буулгасан.

“Е*******” ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд. Г.Ч******* гэдэг хувьцаа эзэмшигчтэй. Шүүх дээр асуудал үүсвэл “Е*******” ХХК буюу Г.Ч******* биелүүлэх үүрэгтэй. Тиймээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндөөд байгаа асуудал огт байхгүй. Барилгын тухай хуульд барилга барих аливаа зөвшөөрөл өгөхөд тэр барилга нь гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байвал харилцан тохиролцож зөрчил гаргахгүй байхыг анхаарах гэдэг зохицуулалт байдаг. Газрын тухай хуульд хажуу талынхаа газрын эзэмшигчээс зөвшөөрөл авах зохицуулалт байхгүй. Энэ нь Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал. Харин бусдын газрыг орц гарцгүй болгох, бусдын газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгох, мөн давхцалтай байвал олгож болохгүй. Энэ л хуулийн шаардлага. Иймд Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захиргааны акт бол хуулийн хүрээнд гарсан хүчин төгөлдөр акт. Нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Н нь “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн ******* дугаар захирамжийн “Е*******” ХХК-д 80 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлээд, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нэгэнт дүгнэгдсэн үйл баримтыг дурьдан, нэхэмжлэгчийн маргах эрхийн хүрээнд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн  шаардлагаас хэсэгчлэн хангаж, Е******* ХХК-д эзэмшүүлсэн 80 м.кв газраас М.Нын эзэмших эрхтэй нэгж талбарын ******* дугаартай 12 м.кв газар дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-220200 дугаарт бүртгэлтэй 100 м.кв гараашийн барилгын зүүн хананаас 5,3 метр зайд хамаарах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үйл баримтын хувьд  

1. Нэхэмжлэгч М.Н нь Е******* ХХК-д эзэмшүүлсэн маргаанд хамаарах газрын баруун талд хил залгаа 12 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 200 оны 5 дугаар захирамжаар гараашийн зориулалтаар эзэмших эрх авч, 2020 оны дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалттайгаар 15 жилээр эзэмших эрхийн хугацаа сунгаж, түүн дээрх гарааш, үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбайтай барилгын өмчлөх эрхийг 2005 онд эрхийн улсын бүртгэлийн Ү-220200 дугаарт бүртгүүлсэн.

Бодит байдалд нэхэмжлэгч М.Н эзэмшлийн нэгж талбарын ******* дугаартай 12 м.кв газраас болон эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрх баталгаажсан 100 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөс урагш илүү гарган нийтийн эзэмшлийн талбайд баригдсан гараашийн барилгыг ашигладаг.

2. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшлийн газрын хувьд аливаа давхцалгүй, хэн алиныхаа орц гарцыг хаагаагүй.

3. Нэхэмжлэгчийн эзэмшил 12 м.кв газрын зүүн талд хил залгаа энэ маргаанд хамаарах газрын хувьд эзэмших эрх олгосон дараах шийдвэрүүд гарч, тэдгээр шийдвэрт холбогдуулж М.Нын нэхэмжлэлээр шүүхэд маргаан үүсч дараах байдлаар шийдвэрлэгдэж байжээ. Тухайлбал,

3.1. Маргаанд хамаарах газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 555 дугаар захирамжаар “Ж” ХХК үйлчилгээний зориулалтаар 0 м.кв талбайтайгаар эзэмшиж байсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 200 оны 83 дугаар тогтоолоор “Е*******” ХХК-д 00 м.кв талбайтай болгон нэмэгдүүлэн шилжүүлсэнд маргаан үүсэж, тус шүүхийн 200 оны 3 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 200 оны 87 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 200 оны 7 дүгээр тогтоолоор уг 83 дугаар тогтоолыг хүчингүй болгосон,

3.2. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 5 дүгээр захирамжаар уг газрыг 378 м.кв хэмжээгээр Е******* ХХК-д эзэмшүүлсэнд мөн маргаан үүсэж, тус шүүхийн 200 оны 233 дугаар шийдвэрээр уг 5 дүгээр захирамжийг илт хүчин төгөлдөр бусад тооцож,

3.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 200 оны дүгээр тогтоолоор “Е*******” ХХК-д 00 м.кв талбайгаар дахин ашиглах эрх олгосонд маргаан үүсэж, тус шүүхийн 2010 оны 32 дүгээр шийдвэрээр уг дүгээр тогтоолыг мөн л хүчингүй болгож,

3.. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 815 дугаар захирамжаар Е******* ХХК-д 810 м.кв талбайгаар дахин ашиглах эрх олгосонд мөн маргаан үүсэж, тус шүүхийн 2011 оны дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2012 оны 5 дүгээр магадлалаар уг 815 дугаар захирамжийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байдаг.

3.5. Түүнчлэн Ч*******тэй дүүргийн шүүхийн 2008 оны 100 дугаар шийдвэр, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 200 оны 72 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 200 оны 153 дугаар тогтоолоор М.Нын гараашийн барилгын зүүн хананаас 5.3 м зайд Е******* ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоож, хэвийн байдалд оруулахыг Е******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

3.. Түүнчлэн Ч*******тэй дүүргийн шүүхийн 2013 оны 520 дугаар шийдвэрээр М.Нын гараашид гэм хор учруулахаас өмнөх байдал сэргээхэд шаардлагатай төлбөрт Е******* ХХК-иас 15,000,000 төгрөг гаргуулж М.Над олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Е******* ХХК-иас 1,02,50 төгрөг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр М.Нын дансанд төлөгдсөнөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

3.7. Мөн Ч*******тэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2332 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 111 дүгээр тогтоолоор “Е******* ХХК-иас 1,02,50 төгрөг төлөгдсөнөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох” Е******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

. Ийнхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “Е******* ХХК-ийн барилгыг М.Нын гараашийн зүүн хананаас 5.3 м зайд барихаар барилгын зураг, ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байхад 1.2 м зайд барьж буй нь тогтоогдсон”-оор, энэ нь М.Нын эзэмшил газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хэвийн ашиглалтад, газар эзэмших эрхээ зохих хэмжээнд хэрэгжүүлэхэд саад учруулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, газар эзэмших эрхийг зөрчсөн болохыг тогтоосноор Е******* ХХК-ийн барилгын сууриас илүү гарган дээд давхруудад хийгдсэн консолыг буулгах ажиллагаа хийгдсэн.

Тодруулбал Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төвөөр уг барилгын  баруун талын консоль хэсгийг авснаар барилгад үүсэх нэмэлт хүчлэлийг олж хүчитгэх эсэхийг шийдвэрлэх судалгааг 2022 онд хийлгэн уг судалгааны тайланд[1] үндэслэн Е******* ХХК-ийн барилгын баруун талын консолийг нэхэмжлэгчийн эзэмшил газартай хиллэсэн хэсгээр буулгасан нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар[2],  Газар зохион байгуулалтын албанаас хэрэгт ирүүлсэн “газрын зөрчил арилгуулсан” талаарх фото зургуудаар[3] тогтоогдож байна.

5. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй Нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаар сарын 2-ны өдрийн ******* дугаар захирамжаар Е******* ХХК-ийн баригдаж буй барилгын доорх болон орчны газрыг 80 м.кв хэмжээгээр буюу газрын хэмжээ байршлын хувьд, ялангуяа маргаанд хамаарах баруун талын хил заагийн хувьд 2010 оны 815 дугаар захирамжаар эзэмшүүлсэн хэмжээ, байршлаар дахин эзэмшүүлсэн.

. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр 200 онд “Е******* ХХК-ийн барилгыг М.Нын гараашийн зүүн хананаас 5.3 м зайд барихаар барилгын зураг, ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байхад 1.2 м зайд барьж буйг тогтоож, үүнээс шалтгаалж М.Нын гараашийн хана сууж шал хагарч гэмтсэн, зэргэлдээ барилга байгууламжийн хэвийн нөхцлийг алдагдуулахгүй байх шаардлага зөрчигдсөн, гараашийн хана дээр барьж буй барилгын цутгамал тулаасыг байрлуулж ханыг гэмтээсэн” болохыг дүгнээд М.Нын гараашийн барилгын зүүн хананаас 5.3 м зайд Е******* ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоож, хэвийн байдалд оруулахыг Е******* ХХК-д даалгаж шийдвэрлэснээр Е******* ХХК-д маргаан бүхий газрыг 810 м.кв талбайгаар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 815 дугаар захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрээр заасан барилга хоорондын зай хэмжээг харгалзалгүйгээр дахин өмнөх хэмжээ, хил заагаар Е******* ХХК-ийн газрын эзэмших эрхийг баталгаажуулсан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зарчмыг зөрчсөн, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд “бодит нөхцөл байдлыг тогтоох” зарчмыг хангаагүй гэж үзлээ.

Хариуцагч захиргааны байгууллага баригдаж буй барилгын газрын эзэмших эрхийг баталгаажуулах шийдвэр гаргахдаа газар эзэмшүүлсэн өмнөх 2010 оны 815 дугаар захирамжийг нь шүүх хүчингүй болгосон шалтгаан үндэслэлийг харгалзаагүй, хөрш зэргэлдээ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, газар эзэмшигчийн эрх зөрчигдсөн хэмээн маргаж буй нөхцөл байдлыг тогтоогоогүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 2 дүгээр зүйлийн 2.1-д заасан шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дахин зөрчжээ.  

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны дүгээр сарын 22-ны өдрийн тоотоор “Е******* ХХК М.Нын газарруу орсон тагтны хэсгийг чөлөөлснөөр газрын зөрчлийг арилгасан” хэмээн тодорхойлсноос үзэхэд зөвхөн консолыг чөлөөлснөөр газрын зөрчил арилсан гэж үзсэн нь алдаатай болжээ.

 

7. Тухайн эзэмших эрх олгогдсон газарт баригдаж буй барилга нь хөрш зэргэлдээ гараашийн барилгатай хоорондын зай хэмжээ консолоор тогтохгүй төлөвлөлтөө зөрчсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон, энэ зөрчил арилаагүй буюу зай хэмжээний төлөвлөлтийн шаардлага хангагдаагүй хэвээр, газрын эзэмших эрхийг өмнөх байдлаар баталгаажуулснаар дээрх барилгыг энэ хэмжээнд барихыг зөвшөөрөх эрх зүйн үр дагавар үүсгэхээр байна. 

8. Е******* ХХК-ийн барилгын газар эзэмших эрхийг баталгаажуулахдаа нөхцөл байдлыг дахин тогтоох хүртэл маргаан бүхий захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх байдлаар шийдвэрлэж болох ч 200 оноос үүдэлтэй энэ маргааныг шийдвэрлэх гарц биш гэж үзлээ.

. Иргэний хэргийн шүүх 2008 оны 100 дугаартай шийдвэрээ тайлбарласнаар “... “М.Нын гараашийн барилгын зүүн хананаас 5.3 м зайд Е******* ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоосон” нь Е******* ХХК барилгаа иргэн М.Нын гараашийн зүүн хананаас 5.3 м зайтай барих ёстой, 5.3 метрээс дотогшоо барилгын үйл ажиллагаа явуулахыг зогсоох агуулгатай, “хэвийн байдалд оруулахыг Е******* ХХК-д даалгасан” нь М.Нын гараашийн зүүн ханыг өмнө байсан байдалд нь оруулах, өөрөөр хэлбэл маргаж буй барилгыг барихаас өмнө М.Нын гараашийн зүүн хананаас 5.3 метр зайд барилга байгууламж байгаагүй бол тэр хэлбэр байдалд нь буцааж оруулахыг Е******* ХХК-д үүрэг болгосон” агуулгатай байна.

Түүнчлэн уг шийдвэрийг хянасан хяналтын шатны шүүхийн тогтоолд дүгнэснээр “Е******* ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоож хэвийн байдалд оруулахыг даалгасан” шийдвэр нь уг барилгыг цаашид үргэлжлүүлэн барихгүйгээр зогсоож, М.Нын эд хөрөнгийг урьд байсан хэвийн байдалд оруулж, эвдрэл хохирлыг арилгуулах агуулгатай, ... “хэвийн байдалд оруулах” гэдгийг баригдаж буй барилгыг нураах, буулгах гэж ойлгохгүй, М.Нын гараашийн барилгад учирсан хохирлын хэмжээ нэмэгдэж, цаашид ашиглах боломжгүй болсон үндэслэлээр гараашийг бүхэлд нь буулгаж дахин шинээр барихад шаардагдах зардалд 1,02,50 төгрөгийг Е******* ХХК-иас гаргуулсан байдаг.

Ч*******тэй дүүргийн шүүхийн 2013 оны 520 дугаартай шийдвэрээр төлбөр төлөгч Е******* ХХК-иас төлбөр авагч М.Над 1,02,50 төгрөг төлөгдсөнөөр 2008 оны 100 дугаартай шийдвэр биелэгдсэнд тооцсон нь Е******* ХХК-ийн барилга зай хэмжээний төлөвлөлт зөрчиж барьснаас үүдэн М.Нын барилгаас нураагдсан хэсгийг засварлахад, буулгаж дахин барьж хэвийн байдалд нь оруулахад гарах зардлын үнэлгээ байснаас биш 5.3 м зайг бариулах шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн агуулгагүй, эцэслэн шийдвэрлэгдсэн хохирол төлбөрийн үнэлгээ гэж үзэх  боломжгүй юм.

10. Е******* ХХК-ийн баригдаж буй барилгын чанартай холбоотой маргаан байхгүйгээс гадна эзэмшил газрын маргаанд хамаарахаас бусдаар байршил, хэмжээ энэ маргаанд хамаарахгүй болно. 

11. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” заалт хэдийгээр газар эзэмшигчид үүрэг хүлээлгэсэн зохицуулалт ч газар эзэмших эрх олгохдоо хөрш зэргэлдээ газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тухайн шийдвэрээр хөндөгдөх эсэх нөхцөл байдлыг тогтоох үүргээс захиргааны байгууллагыг чөлөөлөхгүй.

12. Энэ нэхэмжлэлийн шаардлагаар бүхэлд нь тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлэгдэнэ.

Нэхэмжлэгч М.Нын хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй нэгж талбарын ******* дугаартай 12 м.кв газрын хил зааг,  түүн дээрх эрхийн улсын бүртгэлд Ү-220200 дугаарт бүртгэлтэй 100 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хил зааг кадастрын солбицлын 1-5, -5 дугаартай цэгээр хязгаарлагдаж байх бөгөөд үүнээс илүү гарсан гарааш, авто угаалгын зориулалтаар ашиглаж буй барилга нь нийтийн эзэмшлийн талбайд баригдсан болох нь, эрхийн гэрчилгээгүй ашиглаж байгаа нь нэгж талбарын ******* дугаартай кадастрт[] хамаарахгүй байгаагаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч М.Нын эзэмшлийн газраас урагш илүү гарган нийтийн эзэмшлийн талбайд баригдсан гараашийн барилгын зэргэлдээ хэсэгт Е******* ХХК-ийн барилгын консол хэсгийг буулгаагүй ч энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргах эрх нь шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримтын хүрээнд, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрын хэмжээнд, мөн түүн дээрх өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгийн хил заагаар хязгаарлагдах тул ийнхүү нийтийн эзэмшлийн талбайтай хиллэсэн хэсэгт гуравдагч этгээдийн эзэмшлийн газарт баригдсан консолын хэсэгтэй болон газар эзэмшүүлсэн шийдвэртэй нэхэмжлэгч маргах эрхгүй.

Тиймээс ч нэхэмжлэгчийн эзэмшил газрын кадастрын 1-5 дугаар цэгээр хязгаарлаж гараашийн барилгын зүүн хананаас 5,3 метр зайд хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйд нийцнэ.

13. Нэхэмжлэгч М.Н, гуравдагч этгээд Е******* ХХК-ийн хооронд тухайн маргаантай асуудлаар эвлэрэн хэлэлцэхээр иргэний эрх зүйн хэлцэл хийгдэх санал яригдаж ирсэнийг, мөн ийм боломж бийг харуулсан үйл баримтыг талууд тайлбарласан.

Тодруулбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Е******* компанийн Солонгос захиралтай ойлголцож тохиролцоод хамтраад үйл ажиллагаагаа явуулах асуудал яригдаж байсан, “Е*******” ХХК-ийг н.Б захирал худалдаж авсанаар тохиролцоо өөрчлөгдсөн, ... Солонгос захирал нь М.Над 1-3 давхраар нь 1200 м.кв талбай өгөхөөр тохиролцож байсан ч одоо 200 м.кв талбай болгож өөрчилсөн тул хүлээж авах боломжгүй” хэмээн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М.Нтай олон уулзалт хийсэн. Барилгын нэг давхрыг тэр чигт нь авна, тэгвэл газраа зарна гэдэг асуудал яригддаг. Бид үйлчилгээний ашигтай талбайн 00 м.кв талбайн талыг нь өгье, газраа шилжүүлээд өг гэсэн, эвлэрэхгүй гэсэн” хэмээн тус тус тайлбарладаг,  түүнчлэн нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гараашийн зориулалтыг өөрчлөн үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшиж, гараашийн барилгыг буулгахаар, уг нэгж талбарт барих барилгын загвар зураг батлуулсан байдаг.

Эндээс үзвэл иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн агуулгад нийцүүлэн маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчийн маргах эрхийн хүрээнд хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр бодитой биелэгдэхүйц байх шаардлагад нийцнэ гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн энэхүү шийдвэр нь Е******* ХХК-ийн барилгыг М.Нын гараашийн барилгаас 5.3 м зай хангуулж хэсэгчилж буулгах агуулгаар биш, харин хөндөгдсөн гэх эрхийн хүрээг тогтоох агуулгатай юм.

1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны дүгээр сарын 1-ний өдрийн А/25 дугаартай захирамжид гуравдагч этгээд Е******* ХХК-ийн барилга дурдагдсан ч уг захирамж нь энэ хэргийн оролцогчдод гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар тухайлаад үүсгээгүй, захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалтын шинжтэй  дотоод нэгждээ чиглэл өгсөн байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 1 дүгээр зүйлийн 1.1, Захиргааны ерөнхий хуулийн 2 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн ******* дугаар захирамжийн “Е*******” ХХК-д холбогдох хэсгээс М.Нын эзэмших эрхтэй нэгж талбарын ******* дугаартай 12 м.кв газар дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-220200 дугаарт бүртгэлтэй 100 м.кв гараашийн барилгын зүүн хананаас 5,3 метр зайд хамаарах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ХАЛИУНА