| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/04671/И |
| Дугаар | 181/ШШ2024/03777 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2024/03777
2024 10 09 181/ШШ2024/03777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох хболон өнарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ө нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох б нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдөр б нар нь ё-тай 039071210053 дугаар "Зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ"-г тус тус байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч ё, Б.Намундарь нар үүрэг гүйцэтгэх хугацааг 1,502 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 31-ны өдөр дуусгавар болсон. Тэрээр зээлийг авах үедээ ё нь Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Холбоо толгой 8 дугаар гудамж, 66 тоот хаяг, Б.Номундарь нь Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Эрдэнэ толгой 47 дугаар гудамж, 203а тоотод оршин суудаг байсан бөгөөд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 101/Ш32023/27149 дугаар захирамж гарсан. Зээлдэгч б нар хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани дээрх дурдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болоод байна.
Иймд б нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү, гэжээ.
3. Нэхэмжлэгч ө нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох б нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Нэхэмжлэх, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шүүгчийн захирамж, Итгэмжлэл, Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ зэрэг баримтыг ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. б нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана. Нэхэмжлэгч ө нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох б нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээний үүргээ биелүүлээгүй, бүртгэлтэй гэх хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон гэж тодорхойлж байна.
б нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь ө-тай 2019 оны 07 сарын 31-ны өдөр байгуулсан 039071210053 дугаар Зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
6. Түүнчлэн нэхэмжлэгч ө нь б нарт холбогдуулан гэрээний үүргийг шаардсан боловч гэрээ байгуулах үеийн ёий Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Холбоо толгой 8 гудамж, 66 тоот болон Б.Номундарийн Баянзүрх дүүрэг 8-р хороо, Эрдэнэ толгой 47 гудамж, 203а тоот гэсэн хаягууд нь тус хороонд байдаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 101/Ш32023/27149 дугаар захирамжаар нотлогджээ.
Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох б нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ө-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох б нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох хболон Урад овогт Болормаагийн Номундарь/РД:УП96122420/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ё эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч -д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ө-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД