Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/131

 

 

 

 

         2023           01            26                                    2023/ДШМ/131

 

Д.А, Д.О, М.Ц

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Б, Ш.Бэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

хохирогч С.Жийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

хохирогч Б.Н, Б.Н,

хохирогч У.Дын хууль ёсны төлөөлөгч Ц.Жаргалсайхан,      

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1516 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.О, М.Ц нарын өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.А, Д.О, М.Ц нарт холбогдох 1911007650652 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.А нь ганцаараа Э.Эын хүү Э.Мыг “Батлан хамгаалахын их сургуулийн харьяа ахлагчийн сургуульд оруулж өгнө” гэж хуурч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах “Мираж” рестораны гадна Э.Эаас 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг залилж авсан,

Б.Нгийн хүү Б.Бийг “цагдаагийн сургуульд сургаж, ажилд оруулж өгнө” гэж хуурч Б.Нгаас 2018 оны 2 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ТЭЦ-3 зүүн хойно байрлах ЗХ-011 дүгээр ангид очиж бэлнээр 3.000.000 төгрөгийг залилж авсан,

Т.Бг “ажилд оруулж өгнө” гэж хуурч Т.Бгээс 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “ХААН” банкнаас 5018241408 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг залилж авсан,

Б.Эг “энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч, Б.Эгөөс “ХААН” банкны 5920354312 дугаарын дансаар 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг залилж авсан,

Т.Цийг “энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч Т.Цээс 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг залилж авсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Д.А нь М.Цтой бүлэглэн Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн жолооч ажилтай Н.Б, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн холбоочин ажилтай Б.Б нарыг “Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч Н.Б болон Б.Б нараас 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 5.500.000, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 сая, нийт 8.500.000 төгрөгийг залилж авсан,

- Д.А нь Д.Отэй бүлэглэн С.Ныг “энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч С.Наас 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт 4.900.000 төгрөгийг “ХААН” банкны 5018241408 дугаарын дансаар шилжүүлэн залилж авсан,

С.Жийн хүү Г.Сийг “Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө” гэж хуурч, С.Жээс 2018 оны 7 дугаар сарын 17-ноос 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт 5.300.000 төгрөгийг залилж авсан,

Б.Нийг “Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа Б.Нэс дансаар 2017 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд 3 удаагийн үйлдлээр 6.095.000 төгрөгийг залилж авсан,

Н.Аыг “Цагдаагийн академи, Батлан хамгаалах их сургуулийн аль нэгэнд оруулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Улсын их дэлгүүрийн 1 давхарт байхдаа хохирогч Б.Ааас 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг залилж авсан,

У.Дыг “энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 9-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.Даас 4.000.000 төгрөгийг залилж авсан,

Д.Жгийн охин Б.Дыг “Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд оруулж өгнө” гэж хуурч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа 2017 оны 3 дугаар сард Д.Жгаас 3.000.000 төгрөгийг залилж авсан,

“Зэвсэгт хүчинд ажилд оруулж өгнө” гэж хуурч Н.Егаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Скайтаун 2” дугаар байрны хойно байрлах 2 давхар байрны гадаа 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 1.000.000, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Зүүн дөрвөн замд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1.800.000 төгрөгийг нийт 2.800.000 төгрөгийг залилж авсан, энэ гэмт хэргийн улмаас 28.595.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Д.А нь Д.О, М.Ц нартай бүлэглэн Г.Гийг “Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000, 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 500.000, нийт 5.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудлын “Эмон” төвийн бэлэн мөнгөний автомат машинаас шилжүүлэн залилж авсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. - Д.Онь ганцаараа “Хилийн цэргийн байгууллагад ажилд оруулж өгнө” гэж хуурч Баянзүрх дүүрэг Шар хадны ойролцоо уулзаж 2015 оны 10 дугаар сард Д.Гөөс 1.500.000 төгрөгийг залилж авсан,

“Хилийн цэргийн ангид жолоочоор ажилд оруулж өгнө” гэж хуурч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа 2016 оны 2 дугаар сард Л.Эөөс 1.600.000 төгрөгийг залилж авсан,

Х.Чын хүү Эийг “Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд оруулж өгнө” гэж хуурч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа 2016 оны 6 дугаар сард Х.Чаас 4.000.000 төгрөгийг залилж авсан,

С.Бийн хүү Мыг “Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө” гэж хуурч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр С.Бээс 3.000.000 төгрөгийг залилж авсан,

С.Бийн хүү Б.Гийг “Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө” гэж хуурч, 2017 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 4.500.000 төгрөгийг залилж авсан,

Ч.Оын хүү Б.Аийг “Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд оруулж өгнө” гэж хуурч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа 2017 оны 6 дугаар сард Ч.Оаас 3.000.000 төгрөгийг залилж авсан,

Ц.Оийн дүү Ц.Быг ““Тэмүүжин өрлөг” сургуульд оруулж өгнө” гэж хуурч Ц.Оээс 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байхад нь 4 удаагийн үйлдлээр нийт 2.500.000 төгрөгийг Д.Баяржаргал нэртэй “ХААН” банкны дансаар шилжүүлүүлэн залилж авсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад 20.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Д.Онь Д.Атай бүлэглэн С.Ныг “энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч С.Наас 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт 4.900.000 төгрөгийг “ХААН” банкны 5018241408 дугаарын дансаар шилжүүлэн залилж авсан,

С.Жийн хүү Г.Сийг “Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө” гэж хуурч, С.Жээс 2018 оны 7 дугаар сарын 17-ноос 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт 5.300.000 төгрөгийг залилж авсан,

Б.Нийг “Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө” гэж хуурч зсхиомол байдлыг зориудаар бий болгон Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа Б.Нэс дансаар 2017 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд 3 удаагийн үйлдлээр 6.095.000 төгрөгийг залилж авсан,

Н.Аыг “Цагдаагийн академи, Батлан хамгаалах их сургуулийн аль нэгэнд оруулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Улсын их дэлгүүрийн 1 давхарт байхдаа хохирогч Б.Ааас 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг залилж авсан,

У.Дыг “энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 9-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.Даас 4.000.000 төгрөгийг залилж авсан,

Д.Жгийн охин Б.Дыг “Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд оруулж өгнө” гэж хуурч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа 2017 оны 3 дугаар сард Д.Жгаас 3.000.000 төгрөгийг залилж авсан,

“Зэвсэгт хүчинд ажилд оруулж өгнө” гэж хуурч Н.Егаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Скайтаун 2” дугаар байрны хойно байрлах 2 давхар байрны гадаа 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 1.000.000, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Зүүн дөрвөн замд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1.800.000 төгрөгийг нийт 2.800.000 төгрөгийг залилж авсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад 28.595.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Д.Онь Д.А, М.Ц нартай бүлэглэн Г.Гийг “Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000, 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 500.000, нийт 5.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудлын “Эмон” төвийн бэлэн мөнгөний автомат машинаас шилжүүлэн залилж авсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. - М.Ц нь иргэн Б.Аыг “цагдаагийн байгууллагад ажилд оруулж өгнө” гэж хуурч Б.Ааас 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг Улсын их дэлгүүр дотор 4.500.000 төгрөгийг залилж авсан,

- М.Ц нь Д.Атай бүлэглэн Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн жолооч ажилтай Н.Б, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн холбоочин ажилтай Б.Б нарыг “Өмнөд судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч Н.Б болон Б.Б нараас 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 5.500.000, 2018 оны 5 дугаар сарын 25-ны эдөр 2.000.000, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000, нийт 8.500.000 төгрөгийг залилж авсан,

- М.Ц нь Д.А, Д.Онартай бүлэглэн Г.Гийг “Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000, 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 500.000, нийт 5.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудлын “Эмон” төвийн бэлэн мөнгөний автомат машинаас шилжүүлэн залилж авсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Д.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

М.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Даваабатын А, Бүргэд овогт Дашдаваагийн Онарыг тус бүрийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Мужуу овогт Мягмаржавын Цыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Цод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Д.От оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Цод нь шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Оээс 30.507.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гт 1.400.000 төгрөг, хохирогч Л.Эд 1.600.000 төгрөг, хохирогч Х.Чд 4.000.000 төгрөг, хохирогч С.Бт 3.000.000 төгрөг, хохирогч С.Бэд 4.500.000 төгрөг, хохирогч У.Дд 3.750.000 төгрөг, хохирогч Н.Ед 2.260.000 төгрөг, хохирогч С.Над 2.450.000 төгрөг, хохирогч С.Нд 3.047.500 төгрөг, хохирогч С.Жэд 3.000.000 төгрөг, хохирогч Д.Жд 1.500.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Агийн хүүхдүүд болох 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн О.Онон /рд:УЛ20232732/, 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн О.Оргил /рд:УБ18222258/, 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн А.Жамъян /рд:УК11211276/ нарын асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.А, М.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.О, Д.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Нэг. Шийтгэх тогтоолд “Д.Аг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Учир нь,

1. Д.А нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн яллаж буйг зөвшөөрөхгүй байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан, Эрүүгийн хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн заалтуудаар 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдсөн хууль болно.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулсан ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх заалтаар Д.Ад хүндрүүлэн ял оногдуулсаныг хянаж үзэхийг хүсэж байна. Д.Агийн үйлдэл уг нэмэлт өөрчлөлт орохоос өмнө буюу Б.Нийг залилсан үйлдэл нь 2017 оны 1 дүгээр сард, Г.Гийг залилсан үйлдэл 2017 оны 5 дугаар сарын 29-нд хийгдсэн байдаг.

4. Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны 306 дугаартай тогтоолд “энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эс сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралын хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийгээ амьжиргааны эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй, тогтвортой үйлдлийн нэгдэл байхыг анхаарвал зохино гэж тодорхойлсон. Гэтэл эдгээр шинжүүд болох гэмт хэрэг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, гэмт хэрэг үйлдэж ашиг олох боломжийг байнга эрэлхийлж байсан гэх, олсон ашигаа гэр бүлдээ болон үр хүүхдээ тэжээх, эдийн засгийн эх үүсвэр болгож, байнга, тогтвортой ашиглаж байсан, байнга тогтвортой үйлдсэн гэх нөхцөл байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлаар болон мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу эргэлзээгүй нотлон тогтоосон нөхцөл байдал, үйл баримт огт нотлогдон тогтоогдож чадаагүй байхад ялыг нь хүндрүүлж оноосонд гомдолтой байна.

Хоёр. Шийтгэх тогтоолд Д.А нь ганцаараа болон бүлэглэн 11 удаагийн үйлдлээр 43.995.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн. Гэтэл У.Дыг 2017 оны 1 дүгээр сарын 20-ноос 6 дүгээр сарын 9-ний хооронд хуурч 4.000.000 төгрөг, Жгийн охин Б.Дыг “Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө” гэж 2017 оны 3 дугаар сард 3.000.000 төгрөг, “Зэвсэгт хүчинд ажилд оруулж өгнө” гэж хуурч Н.Ерөөлтмаагаас 2019 оны 9 дүгээр сарын 11-нд 2.800.000 төгрөг залилж авсан гэж 3 хүнд 9.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Д.Оийн үйлдлийг нэмж нийт 14 хүнд 53.795.000 төгрөгийн хохирол учруулсан мэтээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэн шийдвэрлэсэн. Эдгээр 3 хүний хохирол Д.Ад огт хамааралгүй болохыг хавтас хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 23-нд “Д.Ад холбогдох хэргийн тухай” гэх хүсэлтдээ тодорхой, нэг бүрчлэн дурдаж, мөрдөгч, прокурорт удаа дараа гомдол хүсэлт гаргасны үр дүнд холбогдолгүй гэдгийг тогтоолгон хасуулсан байсан. Тэгсэн атал шүүхийн шийтгэх тогтоолд дахин дурдаж оруулсанг хасаж өгнө үү.

Гурав. Д.А нь урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, 2 наснаас 10 насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эх хүн бөгөөд бусдад учруулсан бүх хохирлоо бүрэн төлж барагдуулан өөрийн гэм буруугаа хүлээн, чин санаанаасаа гэмшин, уучлалт гуйж, харамсаж байгаа болно.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.О, М.Ц нарын өмгөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Анхан шатны шүүхээс Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өмгөөлөгчийн хувьд шийтгэх тогтоолын зарим заалттай санал нийлэхгүй байх тул дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Д.Оийг залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон хэмээн хүндрүүлэн зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь, Д.Оэнэ хугацаанд өндөр насны тэтгэвэр /2008 оноос буюу улсад 32 жил бага ангийн багшаар ажилласан/ тогтоолгосон, мөн хүү Д.Баяржаргалын хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг 80 хувиар 2015 оноос хойш авч байгаа. Өөрөөр хэлбэл, тэр 2015 оноос хойш 37.000.000 төгрөгийг улсаас амьдралын эх үүсвэр болгон авч байсан. Иймд хүндрүүлэн зүйлчилсэн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн өөрчлөлт орсон заалтыг буцаан хэрэглэсэн буюу 2015 оноос үйлдсэн гэмт хэрэгт буцаан хэрэглэсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм.

3. Хохирогч С.Нын мөнгийг Д.Оаваагүй бөгөөд энэ мөнгө нь Д.А, М.Ц нарын дансаар орж авсан. Энэ бүхэнд хамааралгүй учраас түүний үйлдлээс хасаж тооцож өгнө үү.

4. Д.Онь 66 настай. Түүний үйлдлээс С.Нын үйлдлийг хасаж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Шүүгч нараас өршөөл гуйж байна. 3 хүүхдийг минь харж үзнэ үү. Дахиж ийм алдаа хийхгүй. 2017, 2018, 2019 онуудад наймаа хийдэг байсан. Дахиж ийм хэрэг хийхгүй. Миний том хүү 11 настай, өсвөр насан дээрээ явж байгаа үед нь энэ газар орсондоо маш их харамсаж байна. 2 бага хүүхэд минь дутуу төрж байсан. Биеийн эрүүл мэндийн хувьд асаргаа шаарддаг. Хамтран амьдрагч маань намайг ийм зүйлд холбогдсон гэдгийг мэдээд хаяад явсан. Намайг уучлаарай, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Отус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. 3 шүүгчээс ял хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Хохирогч С.Жийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмэлт тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцсан. 3.000.000 төгрөгөөс 1.855.000 төгрөгийг дансаар өгсөн. Үлдсэн 1.145.000 төгрөгийг олгох талаар шийтгэх тогтоолд тусгагдаагүй байсан учраас давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.

Хохирогч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Агийн хувьд миний хохирлыг барагдуулж дууссан. 3 хүүхдийг нь бодоод 1.200.000 төгрөг авах байсан ч, дараа өгье гэдэг тохиролцоонд хүрч, гомдолгүй гэж гарын үсэг зурж өгсөн. Шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч нь боломжоороо хүмүүст хохирлыг нь өгч байгаа гэж ярьж байна. Д.Огэдэг хүн надтай нэг ч удаа холбогдоогүй, нэг ч төгрөг өгөөгүй. Д.Агаас “үлдсэн 3.500.000 төгрөгийг ээж Д.Оөгөх ёстой. Миний хувьд хохирлоо төлж барагдуулсан учраас 3 хүүхдийг минь бодоод гарын үсэг зураад өгөөч” гэхэд нь гарын үсэг зурж өгсөн. Д.Агийн хувьд гомдолгүй. Харин Д.Огэдэг хүнд гомдолтой, хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч У.Дын хууль ёсны төлөөлөгч Ц.Жтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Огэдэг хүн 2017 онд энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж 4.000.000 төгрөг авсан. Буцаан төлөлт хийхгүй байж байгаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны дараа данс руу нь 250.000 төгрөг төлсөн. Д.Оүлдэгдэл 3.750.000 төгрөг төлөөгүй. ...” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гомдолд нэр бүхий 3 хохирогчоос гэмт хэрэг үйлдэхдээ Д.Отэй бүлэглээгүй гэж дурдсан байсан. Бүлэглэж үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Хэдийгээр Д.Оийн дансаар мөнгөө авсан боловч ээж, охин хоёр Д.А нь энэ ажлыг хөөцөлдөж байна гэж гар утсаар ярьдаг байсан нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Д.А, Д.Охоёр нь үйлдлээрээ санаа сэдэлтээр гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Д.Оийн өмгөөлөгч нэг үйлдлийг Д.Атай бүлэглэж үйлдээгүй гэж байна. Хохирогч Г.Г нь Бээс Д.Огэдэг хүний утасны дугаарыг авч ярьсан. Тэгсэн Д.Онь “Д.А гэх хүн рүү мөнгөө шилжүүлчих, наад хүн чинь оруулж өгнө” гэж хэлсэн. Үүний  дагуу Д.Агийн данс руу шилжүүлсэн гэж мэдүүлсэн. Энэ гэмт хэргийг Д.А, Д.Онар нь бүлэглэж үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч нарын хувьд ганцаараа болон бусадтай бүлэглэж 2017 оны 8 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд Д.А нь нэр бүхий 14 хохирогчийг, Д.Оийн хувьд нэр бүхий 15 хохирогчийг залилж гэмт хэргийг үйлдэж, бусдад тус бүртээ их хэмжээний хохирол учруулж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажилгүй байхдаа гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ахуйн хэрэглээндээ зарцуулдаг байсан болох нь тогтоогдсон. Тиймээс зүйлчлэл тохирсон. Прокурор яллах дүгнэлтдээ үйлдсэн гэмт хэргүүдийг хохиролтой нь нэг бүрчлэн бичсэн. Тогтоох хэсэгтээ товчилж бичихдээ мөнгөн дүн дээр алдаа гаргасан байна. Гэхдээ бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжүүдийг бүрэн бичсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Д.А, Д.Онарыг тус бүрийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Энэ дээр их хэмжээний хохирол учруулсан гэдэг шинжийг орхигдуулсан. Яллах дүгнэлтэд мөнгөн дүнг зөрүүтэй бичсэн ч, шийтгэх тогтоолд мөнгөн дүн бичихгүйгээр гэм буруутайд тооцсон учраас их хэмжээний хохирол учруулсан гэдэг шинж нь орох нь зүйтэй. Тиймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 1 дэх заалтад тус бүр их хэмжээний хохирол учруулсан гэдгийг нэмж оруулж өгнө үү. Мөн хохирогч Б.Н шүүх хуралдаанд оролцож хохирлоо дутуу авсан талаар тайлбар хэлсэн. Энэ дээр шүүгдэгч Д.Агаас 1.145.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нд олгуулахаар шийдвэрлүүлэхээр шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт нэмэлтээр өөрчлөлт оруулах саналтай байна. Шүүгдэгч нарын ял шийтгэл нь тэдгээрийн үйлдсэн гэмт үйлдэл, бусдад учруулсан хохиролд нь тохирсон байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Д.А нь ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд “цагдаагийн сургуульд оруулж өгнө, энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө, ажилд оруулж өгнө” гэх зэргээр 5 удаагийн үйлдлээр бусдыг хуурч нийт 13.500.000 төгрөгийг,

Д.Онь ганцаараа 2015 оны 10 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд “сургуульд оруулж өгнө, ажилд оруулж өгнө” гэх зэргээр 7 удаагийн үйлдлээр бусдыг хуурч нийт 20.100.000 төгрөгийг,

М.Ц нь ганцаараа 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Б.Аыг “цагдаагийн байгууллагад ажилд оруулж өгнө” гэж хуурч 4.500.000 төгрөгийг,

Д.А, М.Ц нар нь бүлэглэн “Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч Н.Б, Б.Б нараас 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 8.500.000 төгрөгийг,

Д.Ариунтаяа, Д.Онар нь бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд “зэвсэгт хүчинд ажилд оруулж өгнө, Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө, энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэх зэргээр 7 удаагийн үйлдлээр бусдыг хуурч нийт 28.595.000 төгрөгийг,

Д.А, Д.О, М.Ц нар нь бүлэглэн Г.Гийг “Өмнөд судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 5.500.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь:

гүйлгээ хийсэн дансны хуулга /1хх 17-25, 54-64, 71, 90, 232, 238-250, 2хх 28-32, 86, 87, 209, 224-225, 3хх 52-58, 87-88, 219, 4хх 62-65, 90-112, 203, 5хх 50-53, 59, 61, 70-71, 144-146, 223-224, 6хх 25-28, 7хх 219, /, хатуу дискэнд хураагдсан ярианы үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 208/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 204/, хохирол төлсөн баримтууд /10хх 170-196/, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх 38-39/,

хохирогч С.Жийн “...Отэй утсаар ярьж асуудлаа хэлэхэд “мөнгөө аваад, хүүхдээ дагуулаад Улаанбаатар хотод хүрээд ир, асуудалгүй оруулаад өгнө” гэж хэлж байсан. О, А нар нь хүүхдийн минь Батлан хамгаалахын сургуульд суралцах хүсэл дээр нь тулгуурлаж надаас нийт 3.400.000 төгрөгийг аваад байна. ...” /4хх 66-69/,

хохирогч Э.Эын “...2017 оны 8 дугаар сард өөрийн хүүхэд Э.Мыг Батлан хамгаалахын их сургуулийн харъяа ахлагчийн сургуульд оруулах гэж Д.Ад бэлнээр 3.500.000 төгрөг, дараа нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Д.Агийн данс руу 500.000 төгрөг хийсэн юм. ...” /1хх 131-136, 140/,

хохирогч Б.Нгийн “...О гэх залуутай уулзаад бүрдүүлсэн материал, 3.000.000 төгрөгийг өгсөн. 2017 оны 8 дугаар сард залгахад “та нараас авсан мөнгө, холбогдох бичиг баримтыг цааш нь хүнд өгсөн байгаа” гэж хэлээд өөрийн эхнэр Атай яриулсан. ...” /7хх 93-94, 137-138/,

хохирогч Т.Бгийн “...намайг А гэх хүнтэй танилцуулсан ба тэр хүн намайг зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажилд оруулж өгнө гэж хэлээд надаас 1.000.000 төгрөг авсан. Дараа нь дахиад 500.000 төгрөгийг А гэх дансаар авсан. ...” /5хх 225-227, 228/,

хохирогч Б.Эгийн “...2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр А гэх эмэгтэйтэй уулзаад мобайл банкаар 2.000.000 төгрөг шилжүүлсан. Тэгээд хэд хоног утсаар холбогдож байгаад сүүлдээ “нөгөө явуулж өгдөг хүн маань нас барчихсан байна” гээд утсаа авахгүй, уулзахгүй алга болсон. ...” /4хх 177-179, 180/,

хохирогч Т.Цийн “...2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн ба А гэх эмэгтэйгээс над руу залгаад “дахиад 1.000.000 төгрөг шилжүүлэхгүй бол бүтэхгүй байна” гэхээр нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дахин шилжүүлсэн. ...” /4хх 200-202, 204/,

хохирогч Н.Бийн “...Хамгийн эхэнд би 5.500.000 төгрөг өгсөн. Тэгтэл 2 хоногийн дараа А над руу утасдаад “чи эхнэрээ явуулах юм уу” гэхээр нь би “манай эхнэр саяхан төрсөн, мөн гэр бүлийн хүмүүм нэг дор явуулах юм уу” гэж асуухад “болно, би тэрийг зохицуулна” гэж хэлсэн. Эхнэр бид хоёр нийт 8.500.000 төгрөг шилжүүлсэн. ...” /20хх 58-60, 61, 138, 149, 164, 183/,

хохирогч Б.Бын “...нөхөр бид хоёр энхийг сахиулах ажиллагаанд явахын тул Агийн данс руу 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд 8.500.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 225-226, 227, 2хх 62-63, 137, 148, 182/,

хохирогч С.Нын “...энхийг сахиулах ажиллагаанд явахын тулд Оболон А нарт 4.900.000 төгрөгийг охин Агийн дансаар шилжүүлэн өгсөн. ...” /3хх 188-190, 191, 192-193/,

хохирогч Б.Нийн “...2016 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод амьдардаг Огэдэг хүний талаар мэдээлэл олоод холбогдоход Онь “3.000.000 төгрөг өгчих, ямар ч асуудалгүй оруулаад өгье, чиний сурч байгаа сургуулиас шилжүүлээд оруулаад өгье” гэж тохирсон. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр эгч бид хоёр Оийн төрсөн охин Агийн дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Онь надтай уулзаад “сургууль хоорондын шилжүүлгийн мөнгө хэрэгтэй байна” гээд байхаар нь охин Агийнх нь данс руу 1.400.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь От өөрт нь бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Атай уулзахад “кредитийн зөрүү 695.000 төгрөг болж байна. Үүнийг хурдан шилжүүлчих” гэхээр нь би Хөвсгөл аймагт байдаг эгч рүүгээ яриад Агийн дансанд мөнгийг хийлгэсэн. ...” /5хх 75-80, 81-82/,

хохирогч Б.Аын “...Огэх хүнтэй холбогдоод “дүүгээ цагдаагийн академд оруулмаар байна” гэхэд “болно” гээд 2.500.000 төгрөгийг А гэх хүний дансаар шилжүүлэн авсан. ...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр А, Огэх эмэгтэйчүүддэй уулзаад улмаар Ц гэх эмэгтэйтэй гар утсаар холбогдож Цын данс руу эхний ээлжинд 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Сүүлд 500.000 төгрөгийг дахин Цын данс руу шилжүүлсэн. ...” /2хх 210-211, 6хх 56, 133-134/,

хохирогч Д.Жгийн “...Л рүү залгаад “хүүхдээ сургуульд оруулмаар байна” гэхэд Огэдэг хүний утасны дугаарыг өгсөн. Би Отэй утсаар ярихад “одоо дансанд 3.000.000 төгрөг хийгээрэй” гэхээр нь түүний охин болох Агийн дансанд мөнгө хийсэн. ...” /5хх 112-117, 9хх 135/,

хохирогч Н.Егийн “...2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Огэх хүнтэй утсаар ярьж тохироод 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1.800.000 төгрөгийг мөн мобайл банк ашиглан шилжүүлсэн. ..." /6хх 21-24, 9хх 124-127/,

хохирогч Г.Гийн “...А гэх хүнтэй уулзсан чинь “өнөөдөр мөнгөө өгөхгүй бол ямар ч боломж байхгүй” гэхээр нь өөрийн унаж явсан машинаа зараад 5.000.000 төгрөгийг нь АТМ-с шилжүүлсэн. Тэгээд А гэх эмэгтэй ахиад 500.000 төгрөг нэмж нэхсэнг манай эгч Ганмөрөн нь А гэх хүний данс руу шилжүүлсэн. ...” /1хх 27-28/,

хохирогч Д.Гийн “...ажилд орох гэж От 1.500.000 төгрөг өгсөн. ...” /5хх 83-88, 6хх 149, 7хх 180, 9хх 121-123/,

хохирогч Х.Чын “...Огэдэг хүнийг надтай яриулахад тэрээр “одоо 4.000.000 төгрөг болсон. Та мөнгөө миний дансанд хийчих, хүүхэд чинь ирээд байх байр, хоол унд нь бэлэн” гэхээр нь би итгээд тэр хүний дансанд 4.000.000 төгрөг хийсэн. ...” /5хх 94-99, 9хх 142/,

хохирогч С.Бийн “...М гэдэг хүн надад хэлэхдээ “Улаанбаатар хотод ажилладаг Огэдэг хүн байдаг. Тэр хүн Батлан хамгаалахын их сургуульд хүүхэд оруулж чаддаг юм, өмнөх жилүүдэд хүүхэд оруулж байсан” гэхээр нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Мын гэрт нь очиж бэлэн 3.000.000 төгрөг өгсөн. М цааш нь Огэдэг хүнд өгнө гэсэн. ...” /5хх 106-111, 9хх 145/,

хохирогч Ч.Оын “...би “хүүхдээ оруулъя, элсэлтийн ерөнхий шалгалтын оноог нь орхиуллаа шүү” гээд Мад бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр “хүүхдээ Улаанбаатар хот руу явуулаарай” гэхээр нь хүүгээ явуулсан. Тэгээд хүү маань хотод очоод Отэй уулзахад “удахгүй сургуульд оруулна, байж байгаарай” гээд хүлээлгээд байсан ба хүү минь аргаа бараад 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэртээ буцаж ирсэн. ...” /5хх 118-123, 9хх 145/,

хохирогч Ц.Оийн “...Онь “Тэмүүжин өрлөг сургуульд ажилладаг миний таньдаг, танай дүүг сургуульд оруулах гээд хөөцөлдүүлж байгаа багш нарт өгнө гэж 1.000.000 төгрөг, “бараг бүтчихсэн байгаа шүү, мөнгө явуул” гэж 1.100.000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Д.Онь “яаралтай эм тарианы мөнгө хэрэгтэй байна, нөгөө мөнгөнөөсөө хэдэн төгрөг өгч байгаач” гээд би тухайн өдрөө Баяржаргал гэсэн данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. ...” /7хх 225-228/,

хохирогч У.Дын “...“Д.Огэдэг хүн хүмүүсийг энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгдөг” гэж танилцсан ба нийт 4.000.000 төгрөг өгсөн. ...” /3хх 21-24, 25-26, 117-118, 10хх 29/,

хохирогч С.Бийн “...Огэх хүнтэй ярихад “Би Зэвсэгт хүчний жанжин штабын газар ажилладаг. Сургуульд хүүхэд оруулж чадна, 3.000.000 төгрөг байхад болно” гэхээр нь өгсөн. Мөн 2017 оны 10 дугаар сард “одоо яг сургуульдаа орох боллоо дахиад 1.500.000 төгрөг явуул” гээд Отэй уулзаж мөнгөө өгсөн. ...” /5хх 100-105, 6хх 148, 9хх 138/,

гэрч Г.Сийн “...мөнгөө өгчих гэхээр нь 800.000 төгрөгийг машин дотор тоолоод өгсөн. Хажууд нь охин нь гэх А хамт явж байсан. Үүний дараа 2018 оны 7 дугаар сарын 20-нд ээж Жийн данснаас 1.600.000 төгрөгийг Оийн дансанд шилжүүлсэн. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин ээжийн данснаас 1.399.000 төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 74-76/,

гэрч Т.Алтантуяагийн “...Манай хамаатны эгч С.Ж нь хүүхдээ Батлан хамгаалахын их сургуульд оруулна гээд От 3.400.000 төгрөгийг өгөөд залилуулсан байсан. ...” /4хх 79-80/,

гэрч Ц.Оын “...Манай эхнэр А нь “хүн чамд мөнгө аваачиж өгнө, уг мөнгийг аваад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд машинтай нэг ах ирээд өгөхөөр нь би авсан. Уг тортой мөнгийг аваад Ад аваачиж өгсөн. ...” /7хх 141-143/,

гэрч О.Бийн “...Б нь надаас “ахлагчаар ажилд орчих ажил байна уу” гэж асуусан. Тэгээд би Огэх хүний дугаарыг Бд өгсөн. Тэр үед би “наад хүнийг чинь би танихгүй шүү, өөрөө уулзаж үзээд найдвартай бол мөнгөө өг” гэж хэлсэн. ...” /5хх 243-244/,

гэрч Н.Аын “...2 эмэгтэй хүнтэй уулзсан чинь Ариунаа гэх эмэгтэй нь “манай нөхөр цэргийн ангид зэвсгийн даргын ажил эрхэлдэг” гэж хэлээд “хэрэв цагдаагийн академийн энгийн ангид оруулахаар бол 5.000.000 төгрөг, төлбөргүй ангид оруулахаар бол 6.000.000 төгрөг, Батлан хамгаалахын их сургуульд оруулахаар бол 4.000.000 төгрөг болно. Та нар өөрсдөө сонго” гэж хэлсэн. Тэгээд би ээжээсээ мөнгө аваад эгч Аын хамтаар Агийн данс руу нийт 2.500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. ...” /2хх 214/,

гэрч О.Лийн “...Би Огэх хүнтэй танилцах зуураа энэ хүнийг Батлан хамгаалахын их сургуульд хүүхэд оруулдаг гэж мэдсэн. Би “ийм хүн байдаг юм байна, Батлан хамгаалахын их сургуульд хүүхэд оруулж өгдөг юм шиг байна лээ” гэж хэлсэн. Үүний дагуу хүүхдүүдийн аав, ээж нь Отэй ярьсан байсан. ...” /5хх 144-146/,

гэрч Б.Дын “...манай ээж Ж над руу залгаад “Батлан хамгаалахын их сургуульд орох уу, чамайг сургуулиас чинь шилжүүлээд оруулж чадах нэг эмэгтэй байна” гээд Оийн дугаарыг өгсөн. Тэгээд ээж Ж А гэх хүний данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /9хх 150-152/,

гэрч Б.Шын “...Би Ед хандан “надад нэг таньдаг хүн байгаа, тэр хүн чамайг ажилд оруулж өгч чадах байх” гэж хэлээд Оэгчийн утасны дугаарыг нь өгсөн. Оэгч цэргийн ангийн хүмүүсийг их таньдаг юм байсан. ...” /6хх 32-33/,

гэрч Д.Ариунгэрэлийн “...Е гэгч нь ээж рүү удаа дараа залгасан. Тэгээд ээж надад “тухайн Е гэгчээс нийт 2.800.000 төгрөг авснаа хэлж байсан, тэгээд намайг мөнгө байвал ээждээ өгөөч Егийн мөнгийг өгөхгүй бол болохгүй байна” гэж байсан. ...” /9хх 154-157/,

гэрч Д.Амаржаргалын “...Г.Г нь машинаа 7.000.000 төгрөгөөр зараад тэр хүмүүст мөнгө өгч байхад хүүг минь залилж маш их хохироосон. ...” /1хх 27-28/,

гэрч Б.Ганмөрөнгийн “...тэр эмэгтэй Г бид хоёрт “би явуулж чадна, өмнө зөндөө хүмүүсийг явуулж байсан, хамгийн гол нь мөнгө бэлэн байлга, 5.000.000 төгрөг маргааш гэхэд өг, тэгэхгүй бол хоцрох гээд байна” гэх мэтчилэн яриад дүү бид хоёр тэр эмэгтэйд 5.000.000 төгрөгийг өгсөн. Дараа нь би өөрийн данснаас Агийн данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1хх 41-42/,

гэрч Ч.Мын “...2016 оны 4-өөс 5 дугаар сард манай найз Л гэх эмэгтэй над руу яриад “миний танил Огэх эмэгтэй нь Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд хүүхэд оруулж өгнө гэж байна. Танай сумаас мөнгө төгрөгийг нь өгөөд орох хүн байна уу” гэсэн. Тэгээд би 3-4 хоногийн дараа Л рүү яриад “манай суманд ахлагчийн сургуульд орох сонирхолтой 3-4 хүүхэд байна, чи цааш нь яриад өгөөч” гэж гуйхад “нэг хүүхэд ороход 3.000.000 төгрөг юм байна гэхээр нь тэдгээрийг 3 хүүхдийн эцэг, эхэд мэдэгдэхэд зөвшөөрсөн. Тэгээд би Буяннамжил, Б хоёрын тус бүр 3.000.000 төгрөгийг аваад Огэх хүний дансанд хийсэн. ...” /5хх 127-129/,

гэрч С.Ггийн “...Огэдэг нэртэй хүн байсан бөгөөд манай охин тэр Огэх хүнтэй хүүг минь Тэмүүжин өрлөг сургуульд оруулах талаар ярилцсан байсан. Манай охин Онь Огэх хүнд 2 сая гаран төгрөг өгсөн юм билээ. Тэгтэл худлаа яриад бид нарыг залилсан байна. ...” /7хх 232/,

гэрч У.Үнэнбаярын “...Д надад хэлэхдээ “би өмнөд судан руу явмаар байна. Таних хүн байна уу” гэсэн. Тэгэхээр нь би “Огэх хүний утасны дугаарыг өгсөн. Өөр зүйлийг би мэдэхгүй байна. Би Огэдэг хүнтэй уулзаж байгаагүй, хараачгүй, танихгүй хүн байгаа юм. ...” /3хх 36/,

гэрч О.Огийн “...би Оэгчийн утасны дугаарыг өгөөд “энэ хүнтэй ярьж үзэхгүй юу даа” гэж хэлсэн. Намайг Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ажилд орох үед надад туслаж байсан хүн байгаа юм. Ажилд оруулж өгөхдөө надаас мөнгө, төгрөг авч байгаагүй. ...” /3хх 37/,

гэрч Д.Мгийн “...Д нь “энхийг сахиулах ажиллагаанд явах гэж байгаа, хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна, 1.500.000 төгрөг дутчихлаа” гээд нөхөр бид хоёроос 1.500.000 төгрөг зээлж авсан. Гэхдээ Д нь зээлсэн мөнгөө өөрөөсөө эргүүлээд төлсөн байгаа. ...” /3хх 119/,

 гэрч Б.Гийн “...Би Огэх хүнтэй уулзахад “оруулж чадна 3.500.000 төгрөг өгчих” гэхээр нь ээжид хэлэхэд ээж над руу 3.500.000 төгрөг энд тэндээс цуглуулж байгаад өгсөн. ...Биднийг бие бялдарын шалгалт өгч байхад Огэх хүн ирээд “бие дээрээ шивээстэй хүн байна уу” гэхээр нь би “байна” гэхэд “шивээстэй хүн энэ сургуульд орж болохгүй, би наадахыг чинь аргалаад өгье, нэмээд 1.000.000 төгрөг өгчих” гэхээр нь би өөрийн данснаас 1.000.000 төгрөг бэлнээр аваад От өгсөн. ...” /5хх 130-132/,

түүнчлэн, хохирогч нараас мөнгө авсан байдлаа мэдүүлсэн яллагдагч Д.А /1хх 50-51, 162-164, 216, 2хх 66-68, 69-71, 153-154, 171-172, 217-218, 4хх 15-16, 17, 41-43, 142-143, 191, 212, 5хх 195-196, 6хх 189, 7хх 148-150, 153-156, 178-179, 9хх 159-160, 195-196, 10хх 31/, яллагдагч Д.О/1хх 48-49, 2хх 219-220, 3хх 160-161, 4хх 18-19, 20, 39-40, 149-150, 5хх 204, 6хх 38, 190-191, 7хх 248, 249-250, 9хх 162-163, 188-189, 10хх 33/, яллагдагч М.Ц /4хх 160-162, 6хх 138-139, 187-188/ нарын мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч С.О, Д.Оийн өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын “зарим үйлдлийг бүлэглэн үйлдээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.А, Д.Онарыг нарыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, М.Цыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь энэ төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон байх хууль зүйн ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээдийн үйлдлүүд нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, өөрийн хэрэгцээний эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг тул тэдгээрийн үйлдлийг тус зүйл, хэсэг, заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Цод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө буюу 2017 оны 1 дүгээр сард Б.Нийг, 2017 оны 5 дугаар сард Г.Гийг залилсан. ...” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно. ...” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Агийн үйлдлүүд нь 2015 оны 10 дугаар сараас эхэлж 2019 оны 7 дугаар сарын 17-ны хугацаанд үйлдэгдсэн тул түүний үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх ба зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хохирогч Б.Нгийн хохирлыг орхигдуулсан байх бөгөөд хохирогч Б.Н нь 1.855.000 төгрөгийг авсан болох нь /9хх 197, 198, 199, 10хх 176-186/ тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Агаас үлдэх 1.145.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нд олгох,

мөн хохирогч Ч.Оын 3.000.000 төгрөг төлөгдөөгүй байхад орхигдуулсан тул шүүгдэгч Д.Оээс 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Од олгох,  

хохирогч Ц.От учирсан 2.500.000 төгрөгийн хохирлоос 2.320.000 төгрөг төлөгдөөгүйг орхигдуулсан тул шүүгдэгч Д.Оээс 2.320.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.От олгох,

хохирогч Б.А нь Цод учирсан 4.500.000 төгрөгийн хохирлоос төлөгдсөн 3.750.000 төгрөгийг /6хх 133-134/ хасаж, үлдсэн 750.000 төгрөгийг шүүгдэгч М.Цоос гаргуулж хохирогч Б.Ат олгох нэмэлт өөрчлөлтийг шийтгэх тогтоолын 6 дахь заалтад оруулах үндэслэлтэй байна.

Түүнчлэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад: “...хохирогч Д.Гт 1.400.000 төгрөгийг. ...” гэсэн байх ба хохирогч Д.Гт 1.500.000 төгрөгийг хохирол учирсан, төлөгдөөгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...хохирогч Д.Гт 1.500.000 төгрөгийг. ...” гэж,

“...хохирогч С.Нд 3.047.500 төгрөгийг ...” гэсэн байх ба хохирогч С.Нд 6.095.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 3.695.000 төгрөгийг хүлээн авсан талаар баримт /10хх 243/ байх тул “...хохирогч С.Нд 2.400.000 төгрөгийг. ...” гэж,

“...хохирогч С.Жэд 3.000.000 төгрөг. ...” гэсэн байх бөгөөд хохирогч С.Ж нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...1.900.000 төгрөг үлдсэн байгаа. ...” /10хх 246/ гэж мэдүүлсэн байх тул “...хохирогч С.Жэд 1.900.000 төгрөгийг. ...” гэж,

хохирогч Д.Жд 3.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 1.800.000 төгрөг төлөгдөөгүй байхад анхан шатны шүүхээс “...хохирогч Д.Жд 1.500.000 төгрөгийг. ...” гэсэн нь үндэслэлгүй байх тул “...хохирогч Д.Жд 1.800.000 төгрөгийг. ...” гэж тус тус өөрчилж,

хохирогч С.Над 4.900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнийг төлж барагдуулсан болох нь /3хх 191, 10хх 185-187, 190-195/ тогтоогдож байх тул түүний хохирлыг төлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.О, М.Ц нарын өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын “...зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1516 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтүүдийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.А, Д.Онар нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 99 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1516 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Оээс 32.030.000 /гучин хоёр сая гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Л.Эд 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг, хохирогч Х.Чд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг, хохирогч С.Бт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, хохирогч С.Бэд 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч У.Дд 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Н.Ед 2.260.000 /хоёр сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг, хохирогч С.Нд 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч С.Жэд 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Д.Жд 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг, хохирогч Ч.Од 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, хохирогч Ц.От 2.320.000 /хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Д.Агаас 1.145.000 /нэг сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нд, шүүгдэгч Цоос 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ат тус тус олгосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...хохирогч С.Над төлөх төлбөргүй болохыг дурдсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.О, М.Ц нарын өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Д.Онар нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 99 хоног /ерэн ес/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.Б

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БЭ