| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01073/и |
| Дугаар | 155/ШШ2016/00047 |
| Огноо | 2015-12-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2015 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2016/00047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 8 дугаар багт байрлах, Х аймгийн М сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Э,
Хамтран хариуцагч: Я.А нарт холбогдох
Үндсэн зээл 15.000.000 /арван таван сая/ төгрөг, үндсэн зээлийн хүү 708.441 /долоон зуун найман мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117.150 /нэг зуун арван долоон мянга нэг зуун тавь/ төгрөг, нийт 15.825.591 /арван таван сая найман зуун хорин таван мянга таван зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2015/01073/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж, хариуцагч Ө.Э, түүний өмгөөлөгч Б.Батдорж, хамтран хариуцагч Я.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан сум бүрт олгогдож буй жижиг дунд үйлдвэрийг дэмжих Сум хөгжүүлэх сан-гаас иргэн Ө.Э нь 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй Гэрийн мод үйлдвэрлэл-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зээл авч №67 дахь гэрээг байгуулсан. Зээлийн барьцаанд гэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг барьцаалсан байна.
Зээлдэгч иргэн Ө.Э нь 2013, 2014, 2015 онуудад зээлийн гэрээний дагуу зээлээ хугацаанд нь төлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Мэдэгдэлд заасан хугацаанд зээлийн төлбөр хийгдээгүй тул журмын дагуу сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/119 дүгээр дугаарт Зээл цуцлах захирамж гарсан хэдий ч 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээл, зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй болно. Зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээл 0 төгрөг, зээлийн хүү 140.000 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч иргэн Ө.Э нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй тул зээлийн гэрээний 4.3, сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар зээлийн гэрээг цуцлуулах, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгч иргэн Ө.Эаас үндсэн зээл 15.000.000 /арван таван сая/ төгрөг, үндсэн зээлийн хүү 708.441 /долоон зуун найман мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117.150 /нэг зуун арван долоон мянга нэг зуун тавь/ төгрөг, нийт 15.825.591 /арван таван сая найман зуун хорин таван мянга таван зуун ерэн нэг/ төгрөг гаргуулж М сумын Засаг даргын Тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Э нь барьцаа хөрөнгөгүй учраас тоног төхөөрөмжөө 33.000.000 төгрөгөөр үнэлүүлж, уг тоног төхөөрөмжөө барьцаалан 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 15.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, сарын 0.25 хувийн хүүтэйгээр зээлж авсан юм. Зээлийн гэрээнд зааснаар 3 жилийн хугацаанд эхний жил 37.500 төгрөгийг сар бүр хийх байсан ч үүнээс 140.000 төгрөг хийсэн бөгөөд өдрийн алданги нэг сарын 4.500 төгрөг юм. Ө.Э нь үйл ажиллагаа явуулдаггүй, оршин суугаа хаягаа өөрчлөхөөрөө мэдэгддэггүй бөгөөд үндсэндээ би 2 жил эрэн сурвалжилсан. Иргэний нийгэм, Аудитын байгууллагаас шалгалт хийхэд Ө.Э нь үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Ө.Э байр түрээслээд үйл ажиллагаа явуулж байна гэсэн болохоор нь үйл ажиллагааг нь дэмжээд 15.000.000 төгрөг зээлсэн бөгөөд тоног төхөөрөмж авахаар гэрээ байгуулаагүй юм. Я.А, Ө.Э хоёр хамтарч үйл ажиллагаа явуулж байгаа гэж хамтран зээл авсан учир Я.Аг хариуцагчаар татсан. Зээлийн эргэн төлөлт хийхгүй, мөн үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа учраас зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж байна. Үндсэн зээлийн хүүг 0.25 хувиар, нэмэгдүүлсэн хүүг 0.01 хувиар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсон. Ө.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа, харин хамтран хариуцагч Я.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Зээлийн төлбөрийг энэ хоёр хүнээс гаргуулж авна гэв.
Хариуцагч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 15.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлж аваад үйл ажиллагаагаа явуулсан. Би 4, 5 төрлийн тоног төхөөрөмж барьцаалаад өөр нэмж тоног төхөөрөмж авсан. Х.Ж намайг тоног төхөөрөмжөө нэг өдөр ирээд аваад явсан гэсэн хүний худлаа үгэнд итгээд намайг шүүхэд өгсөн байсан. Би зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлж барагдуулмаар байна. Мөн намайг 2 жил эрэн сурвалжилсан гэж байгаа ч манай байгууллага 2014 оны шилдэг аж ахуй нэгжээр шалгарч байсан бөгөөд биеийн байдлаас шалтгаалаад энэ зун үйл ажиллагаа явуулаагүй. Би нягтлангаараа 450.000 төгрөг хийлгэхээр өгсөн хэдий ч 140.000 төгрөг хийсэн юм билээ. Я.А уг зээлээс нэг төгрөг ч аваагүй учир би Х аймгийн М сумын Засаг даргаас нэхэмжлээд байгаа үндсэн зээл 15.000.000 /арван таван сая/ төгрөг, үндсэн зээлийн хүү 708.441 /долоон зуун найман мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117.150 /нэг зуун арван долоон мянга нэг зуун тавь/ төгрөг, нийт 15.825.591 /арван таван сая найман зуун хорин таван мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг би ганцаараа төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Я.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ө.Эы зээлж авсан мөнгөнөөс нэг төгрөг ч хэрэглээгүй учир надад хамааралгүй, би хариуцахгүй, гэрээнд гарын үсэг зурсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Надад хохиролтой байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би хариуцагч биш гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Ө.Э, хамтран хариуцагч Я.А нарт холбогдуулан үндсэн зээл 15.000.000 /арван таван сая/ төгрөг, үндсэн зээлийн хүү 708.441 /долоон зуун найман мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117.150 /нэг зуун арван долоон мянга нэг зуун тавь/ төгрөг, нийт 15.825.591 /арван таван сая найман зуун хорин таван мянга таван зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ө.Э, Я.А нар хоёулаа хариуцагч учраас нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас гаргуулж авна, хариуцагч Ө.Э зээлийн төлбөрийг би ганцаараа төлнө, хамтран хариуцагч Я.А би тус зээлээс нэг ч төгрөг аваагүй учир хариуцагч биш, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг дарга нь иргэн Ө.Э, Я.А нартай Сум хөгжүүлэх сангаас 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаагаар, үндсэн зээлийн хүү 0.25 хувь, торгууль 0.01 хувиар тус тус тооцож, 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж мэтгэлцэж байгаа боловч шүүхэд гаргаж өгсөн М сум хөгжүүлэх сангаас олгох 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нар гарын үсэг зураагүй байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй, зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээний хуулбаруудад тухайн байгууллагын хуулбар үнэн дардас дарж баталгаажуулсан тул нотлох баримтанд үнэлэх боломжгүй байна.
Гэвч хариуцагч Ө.Э нь Би 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 15.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлж аваад үйл ажиллагаагаа явуулсан... Я.А уг зээлээс нэг ч төгрөг аваагүй учир би Х аймгийн М сумын Засаг даргаас нэхэмжлээд байгаа үндсэн зээл 15.000.000 /арван таван сая/ төгрөг, үндсэн зээлийн хүү 708.441 /долоон зуун найман мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117.150 /нэг зуун арван долоон мянга нэг зуун тавь/ төгрөг, нийт 15.825.591 /арван таван сая найман зуун хорин таван мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг ганцаараа төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хамтран хариуцагч Я.А Ө.Эы зээлж авсан мөнгөнөөс нэг төгрөг ч хэрэглээгүй учир надад хамааралгүй, би хариуцахгүй, гэрээнд гарын үсэг зурсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Би хариуцагч биш учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Я.А М сум хөгжүүлэх сангаас олгох 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зураагүй, хариуцагч Ө.Эы шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийнг шаардлагыг ганцаараа төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбар зэргээс дүгнэхэд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах этгээд буюу хамтран хариуцагч биш болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Ө.Эаас 15.825.591 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 237.077 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ө.Эаас үндсэн зээл 15.000.000 /арван таван сая/ төгрөг, үндсэн зээлийн хүү 708.441 /долоон зуун найман мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117.150 /нэг зуун арван долоон мянга нэг зуун тавь/ төгрөг, нийт 15.825.591 /арван таван сая найман зуун хорин таван мянга таван зуун ерэн нэг/ төгрөг гаргуулан гаргуулан нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг даргын тамгын газарт олгож, хамтран хариуцагч Я.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ө.Эаас улсын тэмдэгтийн хураамж 237.077 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА