Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2016/00049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б.Э-ийн

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 155/2015/01202/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаач нөхөр М-тай 1995 оны 01 дүгээр сард гэр бүл болж амьдарсан бөгөөд бидний дундаас 1995 онд охин М.Э, 1997 онд хүү М.М нар төрсөн. Нөхөр маань хөгширсөн хойноо гэр бүл болсон учраас санаа зовоод байна гээд гэрлэлтээ батлуулдаггүй байсан юм. Харин хүүхдүүд маань эцэг М овоглодог. Хамгийн бага хүүхэд маань 18 настай. Манай нөхөр 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зуурдаар нас барсан тул хүү М.М-д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл нөхөр М-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн учир миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Э нь талийгаач Н.М-тай хамтын амьдралтай

байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй.

Ш овогт Н-н М 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олгосон Хаймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Монгол улсын иргэн,  Ш овогтой Н-н М нь 2015/10/08-нд нас барсныг Х аймгийн Т сумын 2015/10/19-ний өдрийн 673100036 дугаарт бүртгүүлсэн нас барсны бүртгэл байгаа... гэх бичилттэй 08/001019 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч Н.М-ийн ...манай ах Н.М нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зуурдаар нас барж..." гэх мэдүүлэг, гэрч Ц.М-ын ...Н.М нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зуурдаар нас барж, Б.Э нь өрх толгойлж үлдсэн... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдов.

Хүсэлт гаргагч Б.Э, талийгаач Н.М нар нь 1995 оноос 2015 оны 10 дугаар хүртэл хугацаанд хамт амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй, тэдний дундаас охин М.Э, 1 хүү М.М нар төрсөн болох нь Х аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Тус сумын М багийн иргэн Б.Э нь 1995-2015 оны 10 сар хүртэл талийгаач Н.М-тай хамтран амьдарч байсан нь үнэн болно. Энэ хугацаанд 1995 онд охин М.Э, 1997 онд хүү М.М нар нь тус тус төрсөн болно гэх 3/761 тоот тодорхойлолт, Х аймгийн Т сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Тус сумын М багийн харъяат иргэн Б овогтой Э  нь Н овогтой М-тай хамтран амьдарч байсан нь үнэн бөгөөд 2 хүүхэдтэй, М овогтой М, М овогтой Э нарын хамт ам бүл 4 амьдарч байсан нь үнэн болно гэх 456 тоот тодорхойлолт, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөрийн Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Н.М, Б.Э нарын гэрлэлт бүртгэлгүйн тухай 08/001018 тоот лавлагаа, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08/001067, 08/001068 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, гэрч Н.М-ийн Б.Э миний төрсөн ахын эхнэр буюу манай бэр юм...Б.Э, Н.М нар нь 1995 оноос хойш 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хамт амьдарч ирсэн. Хамт амьдрах хугацаанд охин Э, хүү М нар нь төрсөн юм. Эднийх Х аймгийн Т сумын Гахайн хонхорт амьдардаг байсан ба манай ах М нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зуурдаар нас барж одоо Б.Э нь хоёр хүүхдийн хамт уг хаягтаа оршин сууж байна. Н.М нь өмнө нь гэр бүл болж байгаагүй, ганцаараа байж байгаад Э- тэй гэр бүл болсон. Энэ хоёр хүн хамт амьдарч үр хүүхэдтэй болсон нь үнэн юм... гэх мэдүүлэг, гэрч Ц.М-ын 1995 онд хуримаа хийж Б.Э, Н.М нар нь нэг гэртээ орж байсан юм. Түүнээс хойш айл гэр болон амьдарч ирсэн ба 2 хүүхэдтэй болсон. Том охин нь 20 настай, бага хүү нь 18 настай. 1995 оноос хойш хамт амьдарч байгаад Н.М нь 2015 оны 10 дугаар сард зуурдаар нас барж Б.Э нь өрх толгойлж үлдсэн...Талийгаач Н.М нь хувиараа пийшин барих, байшин барих, торх өрөх зэрэг ажил хийдэг байсан. Б.Э нь Т сумын эмнэлэгт сувилагчаар ажилладаг юм. Энэ хоёр хүний хамтын амьдралын талаар сумын эмнэлгийн хүмүүс мөн сайн мэднэ... Н.М бол Т-гийн уугуул хүн юм. Б.Э нь Т суманд шилжин очиж тэнд Н.М-тай гэр бүл болсноос хойш Т суманд амьдарч байгаа юм... гэх мэдүүлэг, 1999 онд нөхөр, хоёр хүүхдийн хамт, 2015 оны 9 дүгээр сард нөхөр хүүхдүүдийн хамт жимсэнд явж байгаа гэрэл зургууд, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б.Э,  Н.М нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн, 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА