Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03626

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30 181/ШШ2024/03626

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би

Нэхэмжлэгч: ИХ ББСБ ХХК /... тоотод байрлах, РД:../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух,... адуут овогт А.З /РД:../

Зээлийн гэрээний үүрэгт 1,514,165.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ИХ ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.З нь манай компанитай 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ... дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч А.З-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ... дугаартай зээлийн дансны дугаартай, 449,000.00 /дөрвөн зуун дөчин есөн мянган төгрөг/-ийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4201192191 дансанд;

2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ... дугаартай зээлийн дансны дугаартай, 853,000.00 /найман зуун тавин гурван мянган төгрөг/-ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2022 оны 6 дугаар сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 224,299.71, шимтгэл 0.00, үндсэн хүү 103,977, нэмэгдүүлсэн хүү 16,828, нийт: 345,104.72,

2. 2022 оны 5 дугаар сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 682,397.94, шимтгэл: 29,700.00, үндсэн хүү 374,552.34, нэмэгдүүлсэн хүү 74,910, нийт 1,161,560.75 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг болно.

Иймд хариуцагч А.Зээс нийт 1,514,165.46 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.З нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...1,514,165.46 төгрөгний өглөгтэй тул өөрийн санхүүгийн чадвартаа тулгуурлан 3 хувааж төлөх боломжтой. 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 314,165.46 төгрөг гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ИХ ББСБ ХХК нь хариуцагч А.Зт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,514,165.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,514,165.46 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 314,165.46 төгрөгийг тус тус нэхэмжлэгч СЛБЗГ ХХК-нд төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч А.З нь нэхэмжлэлийн шаардлага 1,514,165.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 314,165.46 төгрөгийг тус тус нэхэмжлэгч СЛБЗГ ХХК-нд төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч СЛБЗГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,176 төгрөгийн 19,588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн ... тоот данснаас 19,588 төгрөгийг, хариуцагч А.Зээс 19,588 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ИХ ББСБ ХХКолгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА