Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/132

 

 

 

 

 

 

  2023           01            31                                          2023/ДШМ/132          

  

    А.Ш-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч А.Ш, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

насанд хүрээгүй хохирогч О.А-ийн хууль ёсны төлөөлөгч Г.О,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1466 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Ш-д холбогдох эрүүгийн 2208000001150 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б....... овгийн А-ийн Ш, .... оны .. дугаар сарын ...-ны өдөр .................... төрсөн, 20 настай, э..эгтэй, ................ боловсролтой, .............. мэргэжилтэй, ............... ажил.., ам бүл .., ............... хамт ................... дүүргийн ... дугаар хороо, ...................... тоотод оршин суух, /РД: ........................./.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 984 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5  дугаар сарын 02-ны өдөр 533 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 2 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хохирогч О.Алимаатай уулзахыг хориглох”, 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн.

Шүүгдэгч А.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Орбит 16-243 тоотод оршин суух иргэн И.О-гийнд зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураар авирласан, хохирогч И.О-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон, хүчиндэх явцдаа нүүрэн тус газар нь гараараа алгадах, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “үтрээний амсар, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бэлгийн бага уруул, охин хальс, хярзанд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч Г.Т, О.Б, Х.Снартай бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 33 дугаар байрны автомашины ил зогсоолд байрлуулсан байсан иргэн С.Т-ийн ..-.. УАЕ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг хормойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг машин механизм ашиглан үйлдсэн,

2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 21 дүгээр гудамжны 11 тоот хашаанд 21-66 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 7 настай, эмэгтэй О.А-ийн амыг гараараа дарж, хоолойг нь боож, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хохирогчийн бэлэг эрхтэнд долоовор хуруугаа оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч А.Ш-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, хоёр хүнийг хүчиндэж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж, 3 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д оногдуулсан бүх насаар нь хорих ял дээр, 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-ийн цагдан хоригдсон 168 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-аас нийт 4.030.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-т 3.730.000 төгрөгийг, хохирогч А.Түмэндэмбэрэлд 300.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч И.О, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нар нь эмчилгээтэй холбоотой гарсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Ш-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-т хохирлын 3.730.000 төгрөгийг шүүгдэгч А.Ш нь барагдуулаагүй буюу дутуу барагдуулсан тохиолдолд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 10.3 дахь хэсгийн 10.3.2 дахь заалт, мөн Засгийн газраас баталсан “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу урьдчилан төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй, хэрэв Засгийн газрын тусгай сангаас 3.730.000 төгрөгийг тус хохирогчийн төлөөлөгчид урьдчилан олгосон бол шүүгдэгч А.Ш-аас 3.730.000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тухайн тусгай санд төлүүлэх үндэслэл үүсэхийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн насанд хүрээгүй хохирогч О.А-ийн ягаан өнгийн дотоож 1 ширхэг, шар өнгийн трико 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, цагаан өнгийн 1 хос оймс зэргийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-т олгож, хохирогч И.О-гийн ягаан өнгийн дотоож 1 ширхэг, улаан өнгийн 2x0.8м хэмжээтэй хивсэнцэр 1 ширхэг, шүүгдэгч А.Ш-ийн хар өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, цайвар цэнхэр өнгийн фудволк 1 ширхэг, цайвар цэнхэр өнгийг эрэгтэй дотоож 1 ширхэг, саарал өнгийн хар шоотой өмд 1 ширхэг, цайвар шаргал өнгийн хагас түрийтэй эрэгтэй гутал 1 хос, цагаан өнгийн 1 хос оймс, хар хөх өнгийн дэлгэц цуурсан самсунг маркийн гар утас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-аас 500.000 төгрөгийг гаргуулж хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч А.Ш-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Ш миний бие 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэгдэн бүх насаар хаалттай хорих байгууллагад таслагдсан болно. Миний бие уг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дараах гомдлыг гаргаж байна.

Хохирогч И.О-гийн хэрэг дээр тус хэргийг шалгаж байсан байцаагчид удаа дараа намайг эмэгтэй хүн авч явсан камерын бичлэг байгаа гэж хэлсэн боловч одоо болтол тус бичлэгийг авч хэлэлцээгүй. Мөн хохирогчийн биеээс илэрсэн эр бэлгийн эс шинжилгээнд тэнцсэн гэсэн мөртлөө, эсийн харьцуулалт хийгээгүй, хохирогчийн охин руугаа утастсан утас, цаг байхгүй.

Мөн хохирогч А гэртээ орсны дараа цус гарсныг мэдсэн гэсэн мөртлөө хэргийн газраас цустай оймс илрэх жишээний, хохирогч дотуур хувцсаа угаасан байхад цусны толбо илрэх, эр бэлгийн эс илрэх жишээ.

Мөрдөн байцаалтын шатанд байсан өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэх нь битгий хэл удаа дараа сүрдүүлж байсан ба татгалзсан боловч прокурор, байцаагчийн хүсэлтээр ирж холбогдох материалд гарын үсэг зурдаг. 2022 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газар авто ослын хэргээр шалгагдаж байсан боловч хэрэгт нэгтгээгүй болохоор нэгтгүүлэх хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр хэргийн талаар дурдаагүй шалтгаан нь хэлэлцүүлэг хүртэл хууль ёсны төлөөлөгч байхгүй байсны улмаас хэлж чадаагүй болно.

Тус хэргийг хянаж байсан прокурор хэт нэг талыг баримтлан миний зүгээс хэлсэн баримт нотолгоон дээр ажиллаагүй, миний санал хүсэлтээс үл хамааран хэрэгтэй танилцаагүй өмгөөлөгчийг байцаалт, хавтас хэрэгтэй танилцахад авчирч гарын үсэг зуруулж ажлаа хөнгөвчилсөн. Хохирогчид зураг танилцуулах үедээ гэрчээр биш хохирогчоор зураг таниулж, миний оролцоогүй хэрэгт яллах талын материал бүрдүүлэн шүүхэд оруулсан болохоор тус прокурор хэрэг шалгах үед хяналт тавьж чадаагүй гэж бодож байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, нэгтгэгдээгүй хэргүүдийг нэгтгүүлж, дээр дурдсан байдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Ш-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүйгээр зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нөгөө талаас А.Ш-ийн үйлдсэн хэргийн үйл баримтын бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэгдүгээрт, А.Ш давж заалдах гомдолдоо ...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед эмэгтэй хүн намайг авч явж байсан талаарх бичлэг байдаг. Уг бичлэгийг хавтаст хэрэгт тусгаж, бэхжүүлэх талаар мөрдөгчид хэлэхэд авч хэлэлцээгүй... гэдэг. Миний хувьд анхан шатны шүүхийн шатанд оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 60 хүртэл хугацаагаар хойшлуулж, улмаар прокурорт даалгаж, тодорхой мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байна гэсэн хууль зүйн дүгнэлтийг хэлсэн. Камерын бичлэгийг хавтаст хэрэгт тусгаж, бэхжүүлж улмаар үнэлэх эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсэж байна гэж үзэж байна. Хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүхээс хохирогч И.О-тай холбоотой асуудалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, тус зүйл ангид ...гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол... гэх шинж байгаа юм. Хохирогч И.О-гийн хувьд 50 гаруй насны хүн байдаг. Энэ утгаар хоёр хохирогчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн мэтээр хууль зүйн дүгнэлт хийж тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдалтай байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасны дагуу ...бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох... гэмт хэргээр гэм буруутайд тооцсон. Ийнхүү зүйлчилсэн хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хүчиндэх гэмт хэрэгт гэм буруугаар тооцож байгаа тохиолдолд давхар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэж зүйлчлэх нь буруу гэж үзэж байна. Ийм учраас тодорхой нэмэлт ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхтэй холбоотой асуудлыг зөвтгүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч О.А-ийн хууль ёсны төлөөлөгч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч болох 5 хүүхэд байгаа. Гэрч нар шүүгдэгчийн царай зүсийг хараад танина. Хийсэн үйлдлээ хийгээгүй гэж байна. Жижигхэн хашааны завсраар багтаж орсон байсан. Мэдүүлэг зөрүүтэй гэсэнд нь гайхаж байна. Үнэхээр гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Ш гаргасан давж заалдах гомдолдоо камерын бичлэгийн талаар дурдаж байна. Камерын бичлэгийн хувьд анхан шатны шүүх хуралдаан зарласнаас хойш яллагдагчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Урьдчилсан хэлэлцүүлгээр А.Ш нь ...намайг баарнаас хүн авч явсан... гэх байдлаар камерын бичлэгийн талаар дурддаг. Хавтаст хэрэгт камерын бичлэгийн талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас баримтаар авагдаагүй. Тухайн камерын бичлэгт дурдагдсан эмэгтэй намайг авч явсан гэдэг боловч тухайн эмэгтэйг танихгүй талаараа хэлдэг. Иймээс камерын бичлэгт хэрэгт хамааралгүй нөхцөл байдал байгаа тул анхан шатны шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ойлгомжгүй нөхцөл байдал байхгүй гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.Ш-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Орбит 16-243 тоотод оршин суух иргэн И.О-гийнд зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураар авирласан, хохирогч И.О-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон, хүчиндэх явцдаа нүүрэн тус газар нь гараараа алгадах, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “үтрээний амсар, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бэлгийн бага уруул, охин хальс, хярзанд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч И.О-гийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 215/,

хохирогч И.О-гийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16-243 тоотод монгол гэрт ганцаараа амьдардаг юм. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр орой 23 цагийн орчим монгол гэрээ дотроос нь түгжээд, гэрлээ унтраагаад унтаж амарсан. Тэгтэл 2022 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө 00 цагийн үед байх цагийг нь тодорхой санахгүй байна, монгол гэрийн хаалганы түгжээ тайлах гэж байгаа бололтой чимээ гарахаар нь би шууд “хэн бэ” гэж хэлээд гэрлээ ч асааж амжаагүй, хаалгаа дотор талаас нь тайлахгүй гээд татаад зогсож байтал гэрийн унь миний дээрээс унасан. Тэгээд хаалга онгойсон бөгөөд нэг залуу шууд манай гэрт орж ирээд “алнаа” гэж хэлээд миний үснээс хоёр гараараа зулгаасан. Тэгээд би газарт унасан бөгөөд миний дээр сандайлж суугаад, миний хоёр чих рүү ээлжлэн алгадаж намайг хөдөлгөөнгүй болгосон. Тэгээд миний өмсөж байсан цамцыг дээш сөхөж миний, нүүрийг таглаж “би чамайг жаргаагаад өгье, харамсахгүй биз дээ” гэж хэлээд миний дотуур хувцсыг нэг гараараа тайлсан. Би тэгэхээр нь тухайн залуугаас айгаад “эгч нь юм ярихгүй, чи юу хүссэнээ хий” гэхэд тухайн залуу шууд намайг хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон. Би эсэргүүцэл үзүүлсэн боловч миний үснээс зуурч дарчихаад “би тавихгүй байна” гэж хэлж байсан. Тухайн залуу надтай бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй гэдгийг мэдэж байна. Тэгээд бэлгийн харьцаанд орж дуусаад, миний дотор үрийн шингэнээ гаргасан бөгөөд намайг босвол ална шүү гэж айлгасан. Би айгаад босож чадахгүй 20 орчим минут газарт хэвтсэн. Тухайн залуу их согтолттой байсан болохоор миний үс гараас бариад тавихгүй хэвтээд байсан. Тэгээд гар нь сулраад унтах гэж байгаа бололтой байхаар нь зөөлөн сэрээхгүй босоод хувцсаа өмсөөд нөмрөх юм аваад гар утсаа аваад гэрээс гарсан. Тэгээд гэрийн хажуу талд байдаг түлээ нүүрсний амбаарт орж эхлээд 102 дугаарын утсанд дуудлага өгөх гээд залгасан боловч утас нь дуудаад авахгүй байхаар нь салгаад охин Д руу өөрийнхөө утаснаас залгаж болсон асуудлын талаар хэлсэн. 20 орчим минутын дараа цагдаа ирсэн. Миний гэрээс нөмрөх гээд авсан куртик нь тухайн залуугийн куртик байсан бөгөөд халаасанд нь унтраалттай Самсунг 83 маркийн гар утас байсан. Тэгээд би цагдаад болсон асуудлын талаар хэлж, тухайн цагдаа нөгөө залууг гэрээс авч гарах гээд гэрийн гэрлийг асаахад нөгөө залуу ямар ч хувцасгүй шалдан хэвтэж байсан, тэгээд хувцсыг нь өмсүүлээд авч машиндаа хийсэн. Удалгүй манай охин Дэлгэрзаяа ирсэн бөгөөд гадаа машинаас нөгөө залууг цагдаа нь алдчихсан гэж байсан. Тухайн залуу анх орж ирээд намайг үснээс үсдэж дарахдаа миний ээмэг тэмтэрч үзээд байхаар нь би эгчийн наад ээмэг чинь хуурамч ээмэг шүү гэж хэлтэл нөгөө залуу “хэн чиний юмыг дээрэмдэх гэсэн юм” гэж хэлж байсан. Мөн надтай бэлгийн харьцаанд орж дуусчихаад миний үснээс чирээд намайг өөрийнхөө бэлэг эрхтнийг хөх гэж хэлэхээр нь би амруугаа бэлэг эрхтнийг нь хийж хөхөж өгсөн. Тухайн залуу намайг хоёр удаа хүч хэрэглэж дур тавьсан. Тухайн залуугийн царайг нь бол хараад танина. Сүүлд цагдаа ирээд гэрэл асаахад харсан. Надтай бэлгийн харилцаанд орж байхад царайг нь  бол хараагүй, гэрэл асаагаагүй байсан юм. 20 орчим насны шардуу царайтай залуу байсан. Би тухайн залууг анх удаа л харж байна.  Өмнө нь таньдаггүй байсан. Одоо миний хоёр чих хааяа өвдөж, нэг чих сонсгол муудсан байна. Одоо би их айдас хүйдэстэй шөнө унтаж амарч чадахгүй байна. ...” /1 хх 242-243/,

гэрч О.О-ын “...2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр би дуудлагад 117 чиглэлд ахлагч Л.Лхагвабаярын хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад 2022 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-ны шилжих шөнө 02 цагийн ... минутад жижүүрээс “согтуу хүн хоргоогоод байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16-243 тоотод очсон юм. Тэгээд дуудлага өгсөн О гэх хүний хашаанд орж уулзахад, тухайн эмэгтэй нүүрсний амбаартаа нуугдаад зогсож байсан бөгөөд “манай гэрт танихгүй согтуу эрэгтэй хүн байгаа” гэж хэлсэн. Би “яахаараа танай гэрт ордог юм” гэж асуутал “намайг унтах гээд хэвтэж байхад хатавчийн завсраар гараа хийж хаалга онгойлгож орж ирсэн” гэхээр нь би гэрт нь ороход гэрийн баруун хойд талд 20 гаран насны залуу согтуу хэвтэж байсан. Би тухайн залууг сэрээгээд машиндаа суулгасан. Тэгээд би дуудлага өгсөн эмэгтэйтэй уулзахад, “энэ залуу намайг хүчиндчихлээ, хоёр удаа тавьсан, миний боовыг хөх гээд хөхүүлсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс нь гараад машин дээр очиход нөгөө залуу зугтаачихсан байсан бөгөөд Огийн охин нь гэх эмэгтэй машины хаалга онгойлгож үсдэж зодох гэж оролдох үед зугтаачихсан гэж ахлагч Л.Л надад хэлсэн. Би тухайн залууг хараад танина. Урьд нь харж байгаагүй. 20 насны, 1.75 см өндөр нуруутай туранхай шар залуу байсан. Тухайн залуу гэрт нь ямар нэгэн хувцасгүй, нүцгэн унтаж байсан. Хар өнгийн богино нимгэн куртик, саарал өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй байсан. Хүчиндүүлсэн гэх О-гийн охин нь машины хаалга онгойлгоогүй байсан бол тухайн залууг алдахгүй байх байсан. Тухайн хүчиндүүлсэн эмэгтэй тухайн залуугийн гар утсыг авчихсан байсан бөгөөд одоо тэр гар утас нь жижүүрийн бүрэлдэхүүнд байгаа байх гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлгүүд /1 хх 226/,

2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрий 6125 дугаар Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /2 хх 13-15/,

мөн шүүгдэгч А.Ш нь яллагдагч Г.Т, О.Б, Х.С нартай бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 33 дугаар байрны автомашины ил зогсоолд байрлуулсан байсан иргэн С.Т-ийн ..-.. УАЕ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг хормойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг машин механизм ашиглан үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Түмэндэмбэрэлийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 хх 101/,

хохирогч С.Т-ийн “...2022 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 06 цагт ажилдаа өөрийн ..-.. УАЕ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр явсан. Тэгээд орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэх үед миний машины хажуу талын 2 ширхэг хормой алга болсон байсан ба тэр үед ойр орчимдоо хяналтын камер үзэж байгаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би камер шүүж үзэхэд, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 04 цаг 28 минутад ... залуу миний машины хормойг авч байсан ба цагаан өнгийн спорт загварын, урд талдаа улаан тэнтэй, Чеазер машинтай байсан. Миний бие 2020 онд 13.000.000 төгрөгөөр 2008 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд орж ирсэн Приус-20 маркийн саарал өнгийн машин 4 хормойтой нь авч байсан. Миний машины хормой ориг учир тус бүрийг нь 600.000 төгрөгөөр үнэлж байна. Хяналтын камертай зогсоолд машинаа тавьсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 109-110/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 130-132/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1093 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 147-148/,

 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1522 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 164-165/,

шүүгдэгч А.Ш нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 21 дүгээр гудамжны 11 тоот хашаанд ..-.. УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 7 настай, эмэгтэй О.А-ийн амыг гараараа дарж, хоолойг нь боож, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хохирогчийн бэлэг эрхтэнд долоовор хуруугаа оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 10/,

насанд хүрээгүй хохирогч О.А-ийн “...Би 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг өнгөрч байхад босоод цайгаа уучихаад хашаандаа хамаатны охидууд болох Н, З, Н нартай тоглоод байж байтал хажуу талын айлын хашаанд гоё дуу дугараад ... би хашаан дотроо бүжиглээд байж байтал хажуу талын хашааны завсраар нэг танихгүй хүн “ахын дүү нааш ир, хоёулаа юм яръя” гэхээр нь би “за” гээд хашааны онгорхойгоор гараад тэр айлын хашаанд ортол, тэр танихгүй хүн “хоёулаа машин дотор орж юм яръя” гэхээр нь би “тэгье” гээд тэр хашаан дотор байсан машинд бид 2 орж суугаад эхлээд дуу сонссон. Тэгснээ миний фудволк, өмд, дотуур хувцсыг тайлаад байхаар нь би “хувцсаа буцаагаад өмсье” гэтэл тэр ах миний хувцсыг өмсүүлэхгүй, өөрийнхөө өмдийг тайлаад байсан. Тэгснээ миний шээдэг зүйл рүү долоовор хуруугаа хийгээд байхаар нь би уурлаад, “болиоч” гэж хэлтэл тэр ах “дуугай байгаач” гэж хэлээд өөрийнхөө шээдэг зүйлийг миний шээдэг зүйл рүү хийгээд, миний шээдэг зүйл өвдөөд байхаар нь би “болиоч ээ” гэтэл болихгүй байсан. Хэр удаан болсон цаг хугацааг нь би мэдэхгүй байна. Тэгээд би “гэртээ ормоор байна, шээмээр байна, эмээ уурлана” гэтэл намайг хоолойноос боогоод “машины багажинд орж шээ” гэсэн. Тэгэхээр нь би “ахаа гэртээ ормоор байна” гээд уйлсан чинь тэр танихгүй залуу “за за ор” гэхээр нь би машины руль дээр нь суугаад хувцсаа өмсөөд тэр ах өмдөө татаад, тэгээд би гэр рүүгээ ортол манай эмээ , Жагаа эгч 2 том өрөөнд кино үзээд сууж байхаар нь би гал тогооны өрөөндөө эмээ, эгч хоёртоо хэлэлгүйгээр түмпэнд ус хийж байгаад шээдэг зүйлээ угаачихаад том өрөө рүү ороод орон дээр гараад унтсан. Би дотуур өмдөө харахад цус гарсан байхаар нь айж сандарч гэрийнхээ угаалгын машин дотор угаах гээд хийсэн устай хувцас руу хийсэн. Тэгээд унтаад сэртэл миний үздэг кино гарч байсан тэгэхэд 19 цаг болж байсан тэгээд би шээх гээд 00 ортол миний шээдэг зүйл хорсоод өвдөөд шээж чадаагүй. Би тэр хүнийг танихгүй, өмнө нь харж байгаагүй. Манай хажуу хашааны айлын Т гэдэг ахын найз нь юм шиг байсан. Миний орж суусан машин тэр хажуу айлын хашаан дотор байсан, саарал өнгөтэй, бор өнгийн бүтээлгээр бүтээчихсэн машин байсан. Тэр танихгүй хүн бүтээлгийг авалгүйгээр бүтээлгийг сөхөөд намайг дагуулаад машинд суусан. Тэр хүн буржгар үстэй, хар цамцтай, өндөр, цагаан эрээн өмдтэй, цагаандуу царайтай хүн байсан. ..." /1 хх 43-45, 47-49/,

гэрч Г.О-ийн “...Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 21-10 тоотод нөхөр, 2 хүүхэд, ээжийн хамт амьдардаг юм. 2022 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг өнгөрч байхад ажилдаа явах гээд гэрээсээ гартал манай хажуу талын айлын Т гэх зүс таних залуу 3 танихгүй залуугийн хамт хашааныхаа гадаа юм яриад зогсож байсан, би гараад явтал Т надад хандан “юу байна” гэхээр нь би “тайвандаа, эндээ хэзээ ирсэн юм” гэтэл Т “өчигдөр ирсэн” гээд надаас “хаачих гэж байгаа юм” гэхээр нь би “ажилдаа явж байна” гээд зөрөөд өнгөрсөн. Тэгээд ажил дээрээ очоод ажлаа хийж байгаад 00 цаг 30 минут гэж буугаад гэртээ ирэх гэсээр байтал 01 цаг 30 минут болсон. Тэгээд би ороо засчихаад бага охиноо өвөртөлж унтах гээд эмээгийнх нь өврөөс аваад орондоо оруулах гэж байхдаа том охин О.А-ийнхээ хөлөнд санамсаргүй хүрсэн чинь манай охин О.А “битгий хүрээ, би шургаад уначихсан юм аа, одоо болио” гээд байхаар нь би “хүүе яасан бэ, миний охин сэрээрэй” гээд сэрээгээд аргадах гээд хөл гуя руу нь харсан чинь гуяных нь дотор тал руу хартал цус болчихсон байхаар нь охиноосоо “хүүе миний охин яасан юм, хэн ийм болгосон бэ” гэхэд миний охин айсан, 2 нүд нь нулимсаар дүүрчихсэн, 5-6 минут орчим миний өөдөөс хараад юу ч дугараагүй, айсан, сандарсан байдалтай суугаад байсан. Тэгээд охиноо тэврээд “ээждээ үнэнээ хэлчих, ээж нь яах ч үгүй” гээд аргадаад асуутал охин маань уйлж байснаа “Тэмүүлэн агаагийнд ирсэн нэг найз нь намайг хашаа руугаа оруулаад миний боов руу өөрийнхөө боовыг оруулаад надаас аймаар их цус гараад тэгээд би угаагаад шээж чадахгүй байсан” гээд уйлаад байсан. Тэгээд жоохон тайвшруулж байгаад “яагаад хажуу талын айлын хашаа руу орсон” талаар асуутал “хажуу талын айлын хашаанд хөгжим дуугараад ... би хашаандаа бүжиглээд байж байтал хажуу алын хашааны завсраар нэг ах намайг харчихаад дуудаад хоёулаа жоохон юм ярья гээд байхаар нь би тэр ах дээр очсон чинь ороод ир гээд байхаар нь би тэр хашаа руу орсон. Тэгээд тэр ах намайг машинд суулгаад дуу сонсгоод миний хувцсыг тайлсан” гэж хэлсэн. Тэгээд “ээж рүүгээ залгахгүй яасан юм” гэтэл “намайг утсаар яриулаагүй, гэртээ ормоор байна гэтэл хоолойноос боогоод байсан, тэгээд би шээмээр байна гэж хэлсэн чинь наанаа шээ” гэж хэлсэн гэсэн. Тэгээд би Тэмүүлэн ах нь байсан уу гэж асуухад тэр байшингаас нэг халзан толгойтой ах гарч ирээд 00 орчихоод буцаад орсон. Тэмүүлэн ах гэр дотроо байсан гэж хэлсэн. Тэгээд би нөхөр, дүү, ах руугаа залгаад, цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Өдөр би 15 цаг өнгөрч байхад ээж рүүгээ залгаад охинтойгоо ярьтал миний охин О.А ээж та юу хийж байна,12 цагт бууна биз дээ, та хурдан ирээрэй гэж байсан ба тэгээд холбоогүй байж байгаад 19 цаг өнгөрч байхад “би унтаж байгаад сая сэрлээ гээд утсаар ярьсан. ...” гэсэн мэдүүлгүүд /1 хх 52-53/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8653 дугаар Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 66-67/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3189 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 95-100/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 3187 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 115-120/,

шинжээч Л.А-гийн “...Миний гаргасан 3189 дугаар дүгнэлтийн объект болох ягаан өнгийн шар оруулгатай цайвар цэнхэр өнгийн дотоож, хар, цагаан өнгийн шоотой өмд, дүгнэлт 3187 дугаар дүгнэлтийн цагаан өнгийн оймс, шар өнгийн тирко, ягаан өнгийн дотоож дээрээс илэрсэн цуснууд нь хүний биеийн хромосомын микросателлит 16 локусийн аллелиар нэг хүний цус мөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Энэ нь дүгнэлтийн хавсралт хэсэг болох ДНХ-ийн шинжилгээний хүснэгт нь үзүүлэлтийн локусын хэмжээний тоон үзүүлэлтээс 16 локус гэсэн үзүүлэлтээс харагдаж байна. Тодруулбал, хохирогчийн ягаан өнгийн дотоож, шар өнгийн трико, цагаан оймс дээр илэрсэн цус нь сэжигтний өмсөж явсан гэх дотоож болон шоотой өмд дээр илэрсэн цус нь хоорондоо таарсан, нэг эмэгтэй хүний цус байна гэсэн үг юм. Мөн ДНХ дүгнэлтийн хохирогчийн өмсөж явсан ягаан өнгийн дотоож дээрээс илэрсэн хучуур эсийн ДНХ тогтцоороо тухайн дотоож дээрээс илэрсэн цус хоёр хоорондоо нэг хүнийх болох нь локусын хэмжээгээрээ таарсан байна. Тиймээс тухайн дотоожийг өмсөж байсан хүний цус болох нь харагдаж байна. Хохирогчийн ягаан өнгийн дотоож дээрээс илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ тогтоц нь ОБ3242 дугаар А.Ш-ийн гэх хатаасан цусны ДНХ тогтоцтой тохирч байна. Хүний биеийн хромосомын микросателлит 23 локусийн аллелиар тохирч байна. Энэ нь 3187 дугаар дүгнэлтийн хүснэгт хэсгийн 2 дээрээс харагдаж байна. ...” гэсэн мэдүүлэг /2 хх 63-65/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 693 дугаар дүгнэлт /1 хх 124-125/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 698 дугаар дүгнэлт /1 хх 128-129/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13321 дугаар Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /3 хх 2-24/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ш-г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, хүчиндэх гэмт хэргийг урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, хоёр хүнийг хүчиндэж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д оногдуулсан бүх насаар нь хорих ял дээр, 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч А.Ш-аас “...Хохирогч И.О-гийн хэрэг дээр камерын бичлэгийг шалгаагүй, мөн 2022 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газар авто осолын хэргээр шалгагдаж байсан тул хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч А.Ш нь Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газар Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж шалгагдаж байгаа гэх нотлох баримт авагдаагүй байх бөгөөд хэрвээ уг гэмт хэргээр шалгагдаж байгаа нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч А.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Ш-ийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1466 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-ийн цагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                            ШҮҮГЧ                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ