| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03483/И |
| Дугаар | 181/ШШ2024/03627 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/03627
2024 09 30 181/ШШ2024/03627
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах, "ОК ББСБ" ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, СА /РД:.../-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 682,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ОК ББСБ ХХК нь САтай 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2024 оны 1 сарын 3-ны өдөр 120,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй ... тоот зээлийг ХААН банк дахь ... тоот дансанд, 2. 2024 оны 1 сарын 3-ны өдөр 80,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй ... тоот зээлийг ХААН банк дахь ... тоот дансанд, 3. 2024 оны 1 сарын 3-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй ... тоот зээлийг Хаан банк дахь ... тоот дансанд, Дээрх зээлүүдийг зээлдэгч С.А нь шилжүүлэн авсан. Хариуцагч С.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-06-05-ны өдрийн байдлаар: 1. ... тоот зээл 2024 оны 2 сарын 2-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 120,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 154 хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 124 + 0 удаагийн сунгалтаар 30 хоног/-ын хүү 8,280 төгрөг + шимтгэл 1,200 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 42,504, Нийт дүн 163,704 төгрөг 2. ... тоот зээл 2024 оны 2 сарын 2-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 80,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 154 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 124 + 0 удаагийн сунгалтаар 30 хоног/-ын хүү 5,520 төгрөг + шимтгэл 800 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 28,336, Нийт дүн 109,136 төгрөг 3. ... тоот зээл 2024 оны 2 сарын 2-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 154 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 124 + 0 удаагийн сунгалтаар 30 хоног/-ын хүү 20,700 төгрөг + шимтгэл 3,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 106,260, Нийт дүн 409,260 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 500,000 төгрөг, нийт хүү 177,100 төгрөг, шимтгэл нийлбэр 5,000 төгрөг Нийт 682,100/зургаан зуун наян хоёр мянга нэг зуу/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.А шүүхэд гаргасан тайлбартаа: ОК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох 682,100 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 7 сарын 25-нд 200,000, 8 сарын 25-нд 200,000, 9 сарын 25-нд 282,100 төгрөгийг тус тус төлнө гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "ОК ББСБ" ХХК нь хариуцагч С.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 682,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 282,100 төгрөгийг тус тус нэхэмжлэгч "ОК ББСБ" ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь С.А нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 682,100 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 282,100 төгрөгийг тус тус нэхэмжлэгч "ОК ББСБ" ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "ОК ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 10,460 төгрөгийг, хариуцагч С.Ааас 10,460 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "ОК ББСБ" ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА