Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03628

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30 181/ШШ2024/03628

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

Нэхэмжлэгч: ... байрлах ХБ ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...тоотод оршин суух, ... овогт А.Б /РД:.../

 

... тоотод оршин суух, Б.Д /РД:.../ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн 2,929,744 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Б, Б.Д нар нь ХБтай 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ... дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Банк нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлдэгч А.Бийн ХБ дахь ... тоот дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээлд 2,333,334 төгрөг, зээлийн хүүд 1,043,073.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,815.23 төгрөгийг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан ... дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 133 хоног хугацаа хэтрүүлээд байна.

ХБ нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ... дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2,666,666 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх хүү 256,526 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,552 төгрөг, нийт 2,929,744 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,731,676 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөр 1,198,068 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 398,068 төгрөгийг төлөх, нэхэмжлэгч тал нь хариуцагч Б.Дд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч А.Б, Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,929,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч эвлэрч шүүхэд эвлэрлийн гэрээг бичгээр ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч Б.Дд холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,731,676 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөр 1,198,068 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 398,068 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ байгуулах тухай баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч Б.Дд холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,731,676 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөр 1,198,068 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 398,068 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,900 төгрөгийн 30,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 30,950 төгрөгийг, хариуцагч А.Биас 30,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХБ ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА