| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03594/И |
| Дугаар | 181/ШШ2024/03632 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/03632
2024 09 30 181/ШШ2024/03632
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... хаягт байрлах, ГЗЖФ ББСБ ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Д.Т /РД:.../-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,264,754 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Д.Т, нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ГЗЖФ ББСБ ХХК нь Д.Т / .../-д 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ:... тоот зээлийн данстай ... хэрэглээний зээлийн гэрээг байгуулж 4,549,900 төгрөгийг 1 жилийн 33,60 /сарын 2,8/ хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Хугацаа хэтэрсэн 546 хоног, үндсэн зээл 3,318,677.31 төгрөг, хүү 1,946,076.69 төгрөг, нийт 5,264,754 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Д.Т миний бие ГЗЖФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 5,264,754 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж сар бүрийн 25-ны өдөр 877,459 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГЗЖФ ББСБ ХХК нь хариуцагч Д.Тт холбогдуулан Гэрээний үүрэгт 5,264,754 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд зохигч тохиролцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна, 106.6. дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүргийн 5,264,754 төгрөгийг хариуцагч нь 6 сарын хугацаанд сар бүр 877,459 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, Д.Тт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ГЗЖФ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн 5,264,754 төгрөгийг хариуцагч Д.Т нь сар бүрийн 25-ны өдрийн дотор 887,459 төгрөгийн хэмжээгээр нийт 6 сарын хугацаанд хуваан нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ГЗЖФ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 99,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Төөс улсын тэмдэгтийн хураамж 99,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА