Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2024/0547/З |
Дугаар | 128/ШШ2024/0540 |
Огноо | 2024-06-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2024/0540
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монэнзим ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргаас Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монэнзим ГХОХХК-д Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эв нэгдлийн гудамж, 83/2 тоотод байрлах 1780200090 нэгж талбарын дугаартай кадастрын зурагт заагдсан А цэгт 3320 м.кв, С цэгт 890 м.кв, D цэгт 1184 м.кв газар буюу нийт 5394 м.кв газрыг ашиглуулах эрх олгосон захиргааны акт гаргахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монэнзим ХХК-иас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Монэнзим ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Айвико ХХК-д холбогдуулж дээрхи газартай холбоотой кадастр болон өөрийн ашиглаж буй газраас 5394 м.кв газрыг шилжүүлэх материалыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж Айвико, Монэнзим, иргэн Б.Одгэрэл нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 3 талт гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч байгууллага дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас хэлэлцүүлэхээр буцаасан.
Мөн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монэнзим ХХК нь дээрх газрыг ашиглуулах эрх олгохыг хүссэн хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад огт гаргаж байгаагүй байна. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргаас Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монэнзим ХХК-д Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эв нэгдлийн гудамж 83/2 тоотод байрлах 1780200090 нэгж талбарын дугаартай кадастрын зурагт заагдсан А цэгт 3320 м.кв, С цэгт 890 м.кв, D цэгт 1184 м.кв газар нийт 5394 м.кв газрыг ашиглуулах эрх олгосон захиргааны акт гаргахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учир нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нэхэмжлэгч Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монэнзим ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргаас Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монэнзим ГХОХХК-д Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эв нэгдлийн гудамж, 83/2 тоотод байрлах 1780200090 нэгж талбарын дугаартай кадастрын зурагт заагдсан А цэгт 3320 м.кв, С цэгт 890 м.кв, D цэгт 1184 м.кв газар буюу нийт 5394 м.кв газрыг ашиглуулах эрх олгосон захиргааны акт гаргахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монэнзим ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг албан бичгээр гаргаж, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монэнзим ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монэнзим ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргаас Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монэнзим ГХОХХК-д Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эв нэгдлийн гудамж, 83/2 тоотод байрлах 1780200090 нэгж талбарын дугаартай кадастрын зурагт заагдсан А цэгт 3320 м.кв, С цэгт 890 м.кв, D цэгт 1184 м.кв газар буюу нийт 5394 м.кв газрыг ашиглуулах эрх олгосон захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА