Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/03695

 

 

 

 

 

 

 

 

2024 10 02 181/ШШ2024/03695

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсан татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах, РД:, ЛТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .тоот хаягт оршин байх, РД:.., ПМТ ХХК-д холбогдох,

 

Гэрээний үлдэгдэл төлбөр 10,065,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад​ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЛТ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "ЛТ" ХХК-ийн зүгээс "ПМТ" ХХК-тай Улаанбаатараас БНСВ-ын Дананг хот, БНСВ-ын Дананг хотоос Улаанбаатар хот уруу аялах 8 өдрийн 1 хүний 4.840.000 төгрөгийн үнэтэй аялал зохион байгуулж 21 хүнийг нийт 101.640.000 төгрөгөөр аялуулж урьдчилгаа 75.400.000 төгрөгийг авч үлдэгдэл хөлсийг 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцож 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн DAD/0118-25 тоот "Аяллын гэрээ" байгуулсан.

Хариуцагчийн хувьд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 73.000.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 8.500.000 төгрөг, 2023 ны 04 дүгээр сарын 03-ны өдөр 3.430.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус төлөлт хийж 6.710.000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байгаа болно.

"ПМТ" ХХК нь "Аяллын гэрээ-ний дагуу үлдэгдэл 6.710.000 төгрөгийг төлөөгүй, гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д "Захиалагч төлбөрийг энэхүү гэрээний 2.4-р хэсэгт заасны дагуу толоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг компанид толно" гэж заасны дагуу алдангийг тооцож үзвэл 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 6.710.000 төгрөгийн хоногийн алданги 33.550 төгрөг ба нийт алдангийн хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 20-ны байдлаар 10.065.000 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасны дагуу 3.355.000 төгрөг нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд хариуцагчаас гэрээний дагуу аяллын хөлсний үлдэгдэл 6.710.000 төгрөг, алданги 3.355.000 төгрөг, нийт 10.065.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...хариуцагч нь гэрээний төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашиг сэргэсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЛТ ХХК нь хариуцагч ПМТ ХХК-нд холбогдуулан Гэрээний үлдэгдэл төлбөр 10,065,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 10,065,000 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ПМТ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээний үүргийн 10,065,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч ЛТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЛТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,990 төгрөгийн 87,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 87,995 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ЛТ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА