| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2206 00579 1344 |
| Дугаар | 2023/ДШМ/118 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | А.Өсөхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ДШМ/118
2023 01 26 2023/ДШМ/118
Х.Тд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Өсөхбаяр,
шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/1647 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2206 00579 1344 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Х-ийн Т, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., ... боловсролтой, мэргэжилгүй, “....” хүнсний сүлжээ дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан, ам бүл ..., .... нарын хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ....ийн .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;
Х.Т нь 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод гэртээ бага насны А.А /13 нас 9 сар/-г архи согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь хоёр удаа бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Х-ийн Т-ийг бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Тд оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Би хохирогч А.Аг үнэхээр 13 настай гэдгийг мэдээгүй. Мэдэж байсан бол өөрийн дүү шиг хүүхэдтэй ийм үйлдэл хийхгүй байсан бөгөөд уг үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Иймд та бүхэн миний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Х.Т-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Х.Т нь гэм буруу дээрээ маргаагүй тул өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Хэргийн тухайд хохирогч А.А нь эрх зүйн бүрэн чадамжгүй. Өөрөөр хэлбэл, эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдтэй холбоотой асуудалд ямар нөхцөл байдал үүссэн, яаж өөрийгөө илэрхийлэх талаарх нөхцөл байдлуудыг ойлгуулахад маш хэцүү байдаг. Хэрэгт авагдсан баримтыг шүүх бүрэлдэхүүн бүхэлд нь хянаж байгаатай холбоотойгоор нэг зүйлийг анхаарч өгнө үү гэж хүсэж байна. Х.Т “А.А надад 13 настай байсан гэж хэлсэн” гэж огт хэлдэггүй. Харин А.А нь Х.Ттэй анх танилцахдаа 17 настай гэж танилцсан. Дараа нь биечлэн уулзахдаа 16 настай гэж ч хэлээгүй атлаа 17 настай гэж ойлгуулсан. Өөрөөр хэлбэл, А.Аг 18 насанд хүрээгүй болохыг мэдсэн байдаг. Х.Т нь А.Атай танилцсан үеэс хойш А.Аг Улаанбаатар хотод байхад нь бэлгийн харилцаанд орох талаар ямар нэгэн санаачлага гаргаж, дуудаж байгаагүй. Хэрэгт авагдсан шүүгдэгч Х.Т, хохирогч А.А нарын хоорондоо харилцсан зурвасаас үзэхэд А.А нь Х.Т-г өөрөө дуудсан байдаг. Шүүх бүрэлдэхүүнийг зөвөөр ойлгоорой гэж хүсэж байна. Би А.Аг өөрөө дуудсан юм чинь гэх агуулгаар хэлж байгаа юм биш. Харин А.А эрх зүйн чадамжгүй байсныг Х.Т огт мэдээгүй байсан талаар тодруулж байгаа юм. А.А нь Х.Т рүү фэйсбүүк чатаар “чи хүрээд ирээч” гэж хэлсэн учраас Х.Т Эрдэнэт хотод очсон бөгөөд тухайн өдрөө цуг хоносон боловч ямар нэгэн байдлаар А.Атай бэлгийн харилцаанд орох санаачлага гаргаагүй. Анхнаасаа Х.Т нь Эрдэнэт хотод ирсэн өдрөө буцаж явах гэж байсан. Гэтэл А.А “ирсэн өдрөө явах гэж байгаа юм уу, эсхүл намайг цуг аваад яваач” гэж хэлсэн тул А.Атай цуг явж Х.Т-ийн гэрт ирсэн байдаг. А.А, Х.Т нар нь нэг л удаа бэлгийн харьцаанд орсон бөгөөд гэрч “ямар нэгэн байдлаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байгаагүй” гэж мэдүүлдэг. Улмаар А.Агийн эхтэй нь холбогдож, түүнийг авч явсан байдаг. Х.Т А.Аг 16 нас хүрсэн гэж бодож байсан. Гэтэл вокзал дээр очиж явах тасалбар авах гэхэд А.А “би 16 нас хүрээгүй” гэж хэлдэг. Насанд хүрээгүй, эрх зүйн бүрэн чадамжгүй хүүхдэд бэлгийн халдлага үйлдсэн байгаа нөхцөл байдал байгаа боловч Х.Т нь А.Аг насанд хүрээгүй талаар огт мэдээгүйн улмаас уг гэмт хэрэгт холбогдсон. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Тд оногдуулсан ял шийтгэлийг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Мөн үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна.” гэв.
Прокурор А.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Т нь “миний бие өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Би хохирогч А.Аг үнэхээр 13 настай гэдгийг мэдээгүй. Мэдэж байсан бол өөрийн дүү шиг хүүхэдтэй ийм үйлдэл хийхгүй байсан бөгөөд уг үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Иймд та бүхэн миний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж, ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэж гомдол гаргасан байна. Шүүгдэгч Х.Т-ийн гаргасан гомдол, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбараас дүгнэхэд гэм буруу дээрээ маргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хамаарахгүй. Иймд шүүгдэгч Х.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Х.Т-ийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Х.Т нь 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр ... дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар гудамжны .... тоотод гэртээ бага насны А.А /13 нас 9 сар/-г архи согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь хоёр удаа бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1544 дугаартай “...А.Агийн биед гэмтэл тогтоогдсонгүй. А.Агийн охин хальсанд 6 цагийн түвшинд сууриа бүрэн хүрээгүй, сорвижил үүсээгүй язарсан урагдалтай байна. Дээрх урагдал нь бэлгийн харьцаанд орох болон мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр үүсгэгдэх боломжтой. ...А.Агийн биеийн хөгжил насандаа тохирсон байна. ...” /1хх 84-85/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2885 дугаартай “...Х.Т нь бэлгийн харьцаанд орох чадвартай. ...” /1хх 90-91/ гэсэн дүгнэлтүүд,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 5/, насанд хүрээгүй хохирогч А.Агийн нас тоолсон тэмдэглэл /1хх 12, 188-189/, насанд хүрээгүй хохирогч А.Агийн төрсний бүртгэлийн лавлагаа /1хх 13/, фейсбүүк мессенжерийн чатын хуулбар /1хх 14-31/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Т-г бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаарддаг бөгөөд бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийг айлган сүрдүүлэх эсхүл хууран мэхлэх замаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглүүлсэн, эрүүл мэндэд нь хор уршиг учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан байдлаар айлган сүрдүүлж, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тохиолдолд “хүчиндэх” гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэл оногдуулдаг.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлд “...Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно. Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан ...-ыг ойлгоно.” гэж тайлбарласан байна.
Шүүгдэгч Х.Т-ийн бага насны А.А /13 нас 9 сар/-г архи согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь хоёр удаа бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Шүүгдэгч Х.Т “...миний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж, ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Х.Т-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.
Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах” гэж заасан бөгөөд уг хуулийг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй байх ба түүнд хуульд заасан хамгийн бага ял оногдуулсан байх тул шүүгдэгч Х.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/1647 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Х.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.
Шүүгдэгч Х.Т нь 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр .... дүүргийн .... хороо, .... дугаар гудамж, .... тоот гэртээ бага насны хохирогч /13 нас 9 сартай/ А.Аг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь 2 удаа бэлгийн харьцаанд орсон үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх боломжгүй юм.
Шүүгдэгч Х.Т нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 79 /далан ес/ хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/1647 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-ийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 79 /далан ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ