| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2024/04041/И |
| Дугаар | 181/ШШ2024/04087 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2024/04087
2024 10 25 181/ШШ2024/04087
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн би,
Нэхэмжлэгч: ................д байрлахГ ХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....................... тоотод оршин суухБ.Б н /РД:........./,
Хариуцагч: .................. оршин суух Ц.Н /РД:........./ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 50,690,792.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. НэхэмжлэгчГ ХК нь хариуцагч Б.Б, Ц.Н н нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Иргэн Б.Б, Ц.Н н нар нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Голомт банктай ЗГ3635119978 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 49,900,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан. 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ЗГ3635119978 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг сунгаж ЗГ3635119978-СоА тоот гэрээг байгуулсан.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр БГ3635119978 дугаар Ипотекийн гэрээгээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 48 байр, 35 тоот 46.32 м.кв, улсын бүртгэлийн Ү-2203035040 дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан.
Ийнхүү зээл авсан хэдий ч зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлөх эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан. Зээлийн гэрээний дагуу төлөлт хийгдэхгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай зээлдэгч нарт мэдэгдсэн боловч үр дүн гарахгүй 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 189 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл төлбөр 48,289,030.99 төгрөг, зээлийн хүү төлбөрт 2,315,446.85 төгрөг, нэмэглүүлсэн хүүний төлбөрт 1,399.82 төгрөг, даатгалын төлбөрт 84,914.58 төгрөг нийт 50,690,792.24 төгрөг байна.
Иймд банкны зүгээс зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээлийн болон барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
- Б.Б, Ц.Н н нараас 50,690,792.24 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банкинд олгуулж өгнө үү.
- БГ3635119978 дугаарт Ипотекийн гэрээгээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 48 байр, 35 тоот 46.32 м.кв, улсын бүртгэлийн Ү-2203035040 дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан ЗГ3635119978 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэх талаар хариу тайлбар гаргаагүй.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд дараах хүсэлтийг гаргасан. Үүнд:
...ГХК нь иргэн Б.Баяржавхлан болон Ц.Н нарт холбогдуулан 50,690,792.24 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нар нь дээрх төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргаж байна. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
НэхэмжлэгчГ ХК нь хариуцагч Б.Б, Ц.Н н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,690,792.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ас хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар дээрх нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, ... эрхтэй. гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж, 74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ...-г баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж, 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. гэж, 106 дугаар зүйл Хэрэг хэлэлцэж эхлэх-ийн 106.3 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. гэж, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ... нэхэмжлэгчийн татгалзал, ...-г баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах нь нэхэмжлэлээс татгалзсантай адилтган ойлгохоор хуульчилсан байх бөгөөд манай тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт олгогдсон эрхийнхээ дагуу ийнхүү хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б, Ц.Н н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50,690,792.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481,604 төгрөгийн 240,802 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 240,802 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН