| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2210000000693 |
| Дугаар | 2023/ДШМ/135 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ДШМ/135
2023 01 31 2023/ДШМ/135
Б.Тэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Амгалан,
насанд хүрээгүй хохирогч Г.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гр нарын өмгөөлөгч Ц.Баасанжаргал,
шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Ц.Энхболд,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Т.Алтантуяа, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/678 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Г.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Ц.Энхболдын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Тэд холбогдох 2210000000693 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Т нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын 18-3-11 тоотод өөрийн эхнэрийн ахын төрсөн хүүхэд болох өсвөр насны буюу 14 нас 4 сар 19 хоногтой хохирогч Г.Сгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн,
мөн хүчиндэх гэмт хэргийг үйлдэх үедээ хохирогч Г.Сгийн бэлэг эрхтэн рүү хуруугаа хийх, бэлэг эрхтэнээ хийх зэрэг санаатай үйлдлээрээ түүний эрүүл мэндэд охин хальсны шинэ урагдал, үтрээний үүдэвч хэсгийн урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шийтгэсэн 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэд шийтгэсэн 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийн цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Тэд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглох, насанд хүрээгүй хохирогч болон түүний гэр бүлийн гишүүнтэй уулзахгүй байх, түүний оршин суух газар зорчихгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.
Насанд хүрээгүй хохирогч Г.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Гр овогтой С нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн үед Тийн гэрт бал авах зорилгоор орсон. Намайг орох үед Т угаалга хийж байсан. Би орон дээр нь хэвтэж байхад надаас “бэлгийн харьцаанд орж болох уу” гэж асуусан ба би өөрөө хүлээн зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон.
Надад ямар нэгэн хүч хэрэглээгүй, намайг хүсээгүй байхад хүчлээгүй. Би тухайн үед ээж, ааваасаа айгаад худал мэдүүлэг өгсөн юм. Бид хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ асуудал болсон. Иймд ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Ц.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/678 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэртээ хувцасаа угаагаад байж байтал хохирогч Г.С түүний гэрт орж ирэн бал асуусан бөгөөд Б.Т түүнд балыг нь өгсөн боловч Г.С гэрээс нь гаралгүй орон дээр нь хэвтэж байсан. Ингээд Б.Т тухайн үед Г.Сгийн биеийг илэх үед Г.С огт эсэргүүцэл үзүүлээгүй тул түүнээс бэлгийн харьцаанд орох талаар асуухад хохирогч өөрөө зөвшөөрсөн байдаг.
Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сгийн “...Би Б.Т ахыг бэлгийн харьцаанд орж болох уу гэхэд нь зөвшөөрсөн” гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн давж заалдах гомдолдоо “...Б.Т ах надаас бэлгийн харьцаанд орж болох уу гэж асуухад би зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон, намайг хүчирхийлсэн зүйл байхгүй, би тухайн үед аав, ээжээсээ айгаад худал мэдүүлэг өгсөн” гэх,
Түүнчлэн, шүүгдэгч Б.Тийн тухайд удаа дараагийн мэдүүлэгтээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн эрх чөлөөнд халдсан зүйлгүй талаар мэдүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, шүүхээс гагцхүү хэргийн үйл баримтад эргэлзээтэй, зөрүүтэй байдал үүсгээгүй, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Гэтэл Б.Тийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэр тодорхойлогдохгүй байна.
Харин Б.Тийн тухайд хохирогч Г.Сг насанд хүрээгүй 14 настай болохыг мэдэж байсан тул уг үйлдэлдээ хуульд заасан хариуцлагыг хүлээх нь зүйтэй юм.
Иймд хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож, тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тохирох шийтгэлийг оногдуулж өгнө үү. ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Г.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гр нарын өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.С нь давж заалдах гомдлоо бичгээр гаргасан. Уг гомдолтой холбогдуулан өмгөөлөгчийн зүгээс нэмж хэлэх тайлбаргүй ...” гэв.
Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч нь зөрүүгүй, тогтвортой мэдүүлэг өгсөн байна. Хэдийгээр хохирогч давж заалдах гомдолдоо “бид харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Би зөвшөөрсөн” гэж байгаа боловч энэ талаар хэрэгт цугларсан баримтуудаар үгүйсгэж, няцаах үндэслэлгүй. Мөн хохирол төлбөрт 13.000.000 төгрөг авсан гэж байгаа боловч уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй. Учир нь, насанд хүрээгүй хүний эрх ашиг хөндөгдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Б.Т нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын 18-3-11 тоотод өөрийн эхнэрийн ахын төрсөн хүүхэд болох өсвөр насны буюу 14 нас 4 сар 19 хоногтой хохирогч Г.Сгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн,
мөн хүчиндэх гэмт хэргийг үйлдэх үедээ хохирогч Г.Сгийн бэлэг эрхтэн рүү хуруугаа хийх, бэлэг эрхтэнээ хийх зэрэг санаатай үйлдлээрээ түүний эрүүл мэндэд охин хальсны шинэ урагдал, үтрээний үүдэвч хэсгийн урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
дуудлагын лавлагааны хуудас /хх 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-10/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-16/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 19-20/, насанд хүрээгүй хохирогч Г.Сгийн насыг тоолсон тэмдэглэл /хх 73-74/, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 109-113/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 114-122/ зэрэг нотлох баримтууд болон,
насанд хүрээгүй хохирогч Г.Сгийн “...би 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 17 цаг 50 минутын үед бал асуухаар хажуу талын айл болох аавын төрсөн дүү Яын нөхөр Т ахын гэрт ороход Т угаалгын машинаараа хувцас угааж байсан ба Т ахаас бал асуухад “байгаа эсэхийг харъя” гэж хэлсэн. Би баруун талын орон дээр суугаад бал хүлээнгээ нүдээ аниад зүүн талаараа харан хэвтэж байхад миний нуруу хэсэгт Т ах хүрээд, илээд байсан ба намайг дээш харуулаад миний өмдийг дотуур хувцастай хамт тайлаад, хуруугаа миний бэлэн эрхтэн рүү хийсэн. Миний бэлэг эрхтэн их өвдсөн ба тухайн үед миний толгой эргээд юу болоод байгааг ойлгоогүй байж байхад Т ах өөрийнхөө бэлэг эрхтэнийг миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэгэхэд миний бэлэг эрхтэн маш их өвдсөн. Миний нүд харанхуйлаад байсан ба Т ах “хүн ороод ирэхвий дээ” гэж хэлээд миний дээрээс босоод гэрийнхээ хаалгыг хаачихаад буцаж ирээд миний бэлхүүсийг илээд байхаар нь би босоод өмд болон дотуур хувцасаа өмсөөд харих гэхэд Т ах намайг “байж бай илээд өгье” гэж хэлэхээр нь би “жорлон орчихоод ирье” гэж хэлээд тэдний гэрээс гарахад миний өмд салтаа хэсгээрээ цус болчихсон байсан. Би шууд гэртээ ороод хаалгаа цоожлоод өмд болон дотуур хувцасаа тайлахад миний гуяыг дагаад бэлэг эрхтэнээс цус гарч байсан. Би дотруур хувцас болон бэлэг эрхтэнээ угаачихаад ээж О рүү залгаж хэлэхэд “ээж нь Дарьсүрэн эгч рүү нь хэлье, ханьтай байж бай” гэсэн. Дарьсүрэн эгч орж ирээд надтай хамт байсан. Тэгэхэд Т ах гэрт орж ирээд “уучлаарай, зүгээр тоглож байсан шүү” гэж хэлээд гараад явсан. ...Би өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. ...2022 оны 4 дүгээр сард хоёр удаа миний биед хүрсэн ба цамц руу гараа хийж цээж хэсгээр илээд байсан. Тэрнээс өөр хүрч байгаагүй. Тухайн үед би бодохдоо тоглож байна гэж бодож байсан. Бэлгийн харьцаанд орох талаар хэлж байгаагүй. ...Миний бэлэг эрхтэн рүү эхлээд хуруугаа хийсэн. Аль гарын, ямар хуруугаа хийж байгааг мэдээгүй. Дараа нь өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийсэн. Ойролцоогоор 10 гаран минут болсон. ...Би эсэргүүцэл үзүүлээгүй, миний өмд, дотуур хувцасыг тайлаад эхлэхээр нь шоконд орсон ба юу болж байгааг сайн мэдэхгүй байсан. Одоо зарим үйл явдлаа сайн санахгүй байна. ...Т ах миний насыг 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр буюу хэрэг болохоос өмнө асуусан ба би “14 настай, удахгүй 15 нас хүрнэ” гэж хэлсэн. Т ах намайг 14 настай гэдгийг мэдэж байсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлнэ. Т ахаас айж байна, дахиж уулзмааргүй байна. ...” /хх 26-29/,
гэрч Н.Оийн “...Өдөр 18 цаг 15 минутын үед манай том охин С над руу залгаад “ирэх болж байгаа юм уу” гэж асуухаар нь би “арай болоогүй байна, яасан миний охин” гэж асуухад “намайг аваад явахгүй яасан юм бэ, Бороо ах намайг оролдсон” гэж хэлээд уйлаад байсан. Би яг яаж оролдсон талаар асуухад С хариу хэлэхгүй уйлаад байсан. Би “цус гарсан уу” гэж асуухад “гарсан” гэж хэлсэн. ...Би гэртээ ирээд Т рүү “яаж байгаа юм бэ” гэж уурлахад Т “уучлаарай, би зүгээр хуруугаа хийсэн. Би юу хийчих вэ, сайн мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Т нь миний нөхөр Грын төрсөн дүү Яын нөхөр бөгөөд 2021 оноос манай хашаанд амьдарч байгаа. Тухайн хэрэг явдал болсоны дараа би Сгаас асуухад “өмнө нь 2022 оны 4 дүгээр сард миний бэлхүүсээр тэвэрч аваад байсан, тухайн үед би тоглож байна гэж бодсон” гэж ярьсан. ...” /хх 31/,
гэрч Б.Яын “...Б.Т нь миний нөхөр боловч бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Нөхөр бид хоёр 2017 оноос хойш өдийг хүртэл хамтдаа амьдарч байгаа бөгөөд миний төрсөн охинд ямар нэгэн зан араншин, бэлгийн чиг хандлага огт гаргадаггүй, их сайн байдаг. Манай хүүхдүүд хүртэл Тэд сайн байдаг. Надтай хамт амьдарч байх хугацаандаа элдэв янзын эмэгтэй хүнтэй орооцолдож байгаагүй бөгөөд би ийм үйлдэл хийсэн гэж байгаад нь гайхаж байна. ...” /хх 45-46/,
шинжээч эмч Г.Эын “...тухайн гэмтлээс үзэхэд охин өмнө бэлгийн харьцаанд орж байгаагүй бөгөөд шинэ урагдал гэмтэл байна. ...Тухайн мөөгөнцөрийн халдвар нь бэлгийн замын үндсэн халдварын өвчинд орохгүй. Тухайн мөөгөнцөрийн халдвар нь ахуйн ариун цэврийн байдлаас болон антиветика хэрэглэсний улмаас үүсч болно. ...” /хх 49-50/,
яллагдагч Б.Тийн “...би гэртээ хувцасаа угаагаад байж байсан чинь гаднаас С орж ирсэн бөгөөд надаас “надаас цэнхэр өнгийн бал байна уу” гэхээр нь би ширээний шургуулганаас гаргаж өгсөн юм. Тэгээд намайг бал гаргаж өгөхөд С манай гэрийн зүүн талын орон дээр сууж байсан бөгөөд би угаасан хувцасаа гаргаж хатаачихаад гэрт эргээд ороод ирсэн чинь манай гэрийн зүүн талын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би Сгийн хажуу талаас тамхиа авах гээд хажууд нь очоод гэдсийг нь илсэн чинь ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэгэхээр нь би үргэлжлүүлээд Сгийн бэлэг эрхтэн рүү гарынхаа хурууг хийгээд хөдөлгөөд, оролдсон чинь С зүгээр хэвтээд байсан. Тэгээд миний сэрэл хөдлөөд өмд болон дотуур хувцасыг нь тайлсан чинь С өөрөө над руу өөрийн бэлэг эрхтэнээ харуулаад хэвтсэн бөгөөд би шууд орны ертөнцийн зүгээр баруун талд нь босож зогсоод өөрийн өмд болон дотуур хувцасыг тайлаад Сгийн бэлэг эрхтэн рүү хийсэн чинь “би 00 орлоо” гээд гэрээс гараад явсан. Би бэлгэвч хэрэглээгүй. ...” /хх 88-89, 90-92, 140/ гэсэн мэдүүлгүүд,
“...Г.Сгийн биед охин хальсны шинэ урагдал, үтрээний үүдэвч хэсгийн урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.Сгийн үтрээнээс авсан арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна. Трихомониаз, заг хүйтэн, хламидын халдвар илрээгүй, мөөгөнцөрийн халдвар илэрсэн байна. ...” гэсэн 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 7523 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 52-53/,
“...Б.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг үйлдэх үед болон одоо, мөн хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт үгүй, болсон үйл явдлыг бодитоор тусган мэдүүлэг өгөх чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” гэсэн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 572 дугаар /хх 58-61/,
“...Г.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг учрал болох үед, хэрэг учрал болсоны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй, юмыг зөвөөр тусган ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, одоогоор сэтгэл заслын эмчилгээ хийх шаардлагагүй байна. ...” гэсэн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 595 дугаар /хх 64-67/ шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Б.Тийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Ц.Энхболд давж заалдах гомдолдоо “...зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хохирогчийн хүсэл зоригийн дагуу бэлгийн харьцаанд орсон байхыг шаардах бөгөөд хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Тийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Насанд хүрээгүй хохирогч Г.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо “би өөрөө хүлээн зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон, харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ асуудал болсон. Иймд ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл насанд хүрээгүй хохирогч Г.Сгийн “Т ах намайг дээш харуулаад миний өмдийг дотуур хувцастай хамт тайлаад, хуруугаа миний бэлэн эрхтэн рүү хийсэн. Миний бэлэг эрхтэн их өвдсөн ба тухайн үед миний толгой эргээд юу болоод байгааг ойлгоогүй байж байхад Т ах өөрийнхөө бэлэг эрхтэнийг миний бэлэг эрхтэн рүү хийсэн.” гэж тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн баримтгүй, анхан шатны шүүхээс Б.Тийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, ял шийтгэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Ц.Энхболдын, насанд хүрээгүй хохирогч Г.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гр нар хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял дээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоож, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/678 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч Г.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Ц.Энхболдын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэл нийт 110 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/678 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч Г.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Ц.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэл нийт 110 хоног /нэг зуун арав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ