| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2024/03946/И |
| Дугаар | 181/ШШ2024/04271 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2024/04271
2024 11 04 181/ШШ2024/04271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................ оршин суух Б марал овогт Г.Г г /РД:________9/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: __________ дүүрэг, ............... байрлах ЭМ ХХК /РД:___________/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 34,627,307 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , түүний өмгөөлөгч Х.Ч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн Г.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь хариуцагч ЭМ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Г.Г нь ЭМ ХХК-д 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтэст Захиргаа хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн (+нууцын ажилтан)-ээр ажиллаж байгаад 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/93 тушаалаар үндэслэлгүй шилжүүлсэн.
Г.Г нь урьд нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжпэлийг шүүхэд гаргаж, гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/03610 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 287 дугаар магадлалаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож 80,151,319 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн ба магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
Магадлалд Г.Г ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр хүртэл буюу 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдсэн.
Г.Г нь шүүхийн шийдвэр, магадлал гарсны дараа ажилдаа эгүүлэн томилогдохоор хөөцөлдсөн бөгөөд түүнийг анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас 6 сарын гаруй хугацааны дараа буюу ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/86 дугаартай тушаалаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдсон.
Иймд тэрээр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд томилох тушаал гарах хүртэлх хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлж чадаагүй байгаа юм. Тодруулбал, Г.Г ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан учраас ажпын байранд нь эгүүлэн тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж зохицуулсан байдаг.
Иймд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх өдөр буюу ажилд эгүүлэн томилогдсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,627,307 (Нэг өдрийн цалин 242,149 төгрөг, нийт 143 хоног) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, тус хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу төлүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү. ... гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.Э д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, ЭМ ХХК-тай байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2021.1-2022.6/, ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/93 дугаар Д.Ганзоригийг ажилд шилжүүлэн томилох тухай, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/86 дугаар Г.Г ийг ажилд томилох тухай тушаалын хуулбарууд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/03610 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2024/00287 дугаар магадлалын хуулбар, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 24/54 дүгээр шийдвэр/тэмдэглэлийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2024/13307 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар /хх 3-34/-ыг,
3.2. Хариуцагчаас: Х.Ш г, О.Т нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, өөрийн компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 37, 57/-ыг тус тус гаргаж өгсөн.
3.3 Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч ЭМ ХХК-д холбогдуулан ажилгүй байсан 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,627,307 төгрөг /нэг өдрийн 242,149 төгрөг, нийт 143 хоног/ гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд ...шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл тодорхой хугацаа өнгөрсөн. Бид энэ хугацааны олговрыг нөхөн олгох боломжгүй байсан... гэсэн тайлбарыг өгсөн.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
4.1. Г.Г нь ЭМ ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр тус компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтэст Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн /+нууцын ажилтан/-ээр ажиллаж байжээ.
4.2. ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар ... Захиргаа, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаал шинэ бүтцээр байхгүй болсон үндэслэлээр Г.Г ийг Сургалт, хөгжил хариуцсан мэргэжилтнээр мөн өдрөөс эхлэн томилжээ.
4.3. Г.Г нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/03610 дугаар шийдвэр, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2024/00287 дугаар магадлалаар Г.Г ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2022 оны 7 дугаар сарын 20-ноос 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 80,151,319 төгрөг /нэг өдрийн 242,149 төгрөг, нийт 331 хоног/-ийг ЭМ ХХК-иас гаргуулж Г.Г т олгох, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг ЭМ ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.
4.4. Дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, улмаар албадан гүйцэтгэх ажиллагааны явцад ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар Г.Г ийг Хууль эрх зүйн газрын Хянан нийцүүлэлт хариуцсан ахлах хуулийн мэргэжилтнээр 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс томилсон байх ба түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгогдож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдөж, баталгаажуулалт хийгдсэн гэжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий уг гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасны дагуу шүүхэд гаргасан байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор зохицуулсан тул нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Ингэхдээ нэг өдрийн дундаж цалин хөлсийг 242,149 төгрөгөөр 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажлын 143 хоногоор тооцож, нийт 34,627,307 төгрөг шаардсан нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч уг тооцоололд маргаагүй болно.
Түүнчлэн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцэж байна.
Иймд хариуцагч ЭМ ХХК-иас ажилгүй байсан 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 34,627,307 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г т олгож, дээрх хугацааны олговроос зохих шимтгэлийг тооцон нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 331,086.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасанд тус тус нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭМ ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 34,627,307 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г т олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ЭМ ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 331,086.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН