| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2023/05762/И |
| Дугаар | 181/ШШ2024/04273 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2024/04273
2024 11 04 181/ШШ2024/04273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............. тоотод байрлах Г ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................... өөрийн байранд байрлах шшггт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б , түүний өмгөөлөгчС.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь хариуцагч шшггт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1 ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01965 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2203 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2022/00454 дугаар тогтоолоор Г ХХК-иас 2,456,652,772 төгрөгийг гаргуулж төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн Ү-2203033490 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпын гудамж, 7/3 байр, 1001 тоот хаягт байршилтай 570 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203033491 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпын гудамж, 7/3 байр, В-1 1 тоот хаягт байршилтай 320 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203033488 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпын гудамж, 7/3 байр, В-1 2 тоот хаягт байршилтай 215 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ГХ2022/00841 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудаст бичигдсэний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 22280731 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу ажиллагаа хийгдэж эхэлсэн.
Ажиллагааны хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хөрөнгүүдийг хураан авч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4-240/22782 дугаар албан бичгээр хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоон 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэсэн. Манай компанийн зүгээс төлбөр авагчтай харилцан тохиролцохоор үнийн саналаа хүргүүлсэн.
Түүний дараа 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол шуудангаар 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/428 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол ирсэн. Тус тогтоолтой танилцаж үзэхэд: Тогтоолын 1 дүгээр зүйлд ...Э.Ганбаатар-ыг шинжээчээр томилсугай гэсэн байсан.
2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээс үнэлгээний тайлан гарсан тул ирж танилцана уу гэсний дагуу манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шшггт очиж 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4-240/2708 дугаартай мэдэгдэл, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Итгэлт эстимэйт үнэлгээ" ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-тай танилцжээ.
Дээр дурдсан шинжээч томилсон тогтоол, Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-тай танилцаж үзэхэд хэд хэдэн хууль зөрчсөн асуудал байх бөгөөд үнэлгээ хүчингүй болгох үндэслэлтэй байна хэмээн үзэж дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь:
А. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/428 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын 1 дүгээр зүйлд: ...Э.Ганбаатар-ыг шинжээчээр томилсугай гэж шинжээчээр Э.Ганбаатарыг томилж хууль сануулжээ.
Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК хийж ирүүлсэн байх бөгөөд тус тайланд Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК-ийн ерөнхий захирал Э.Ганбаатар, үнэлгээний мэргэжилтэй Х.Ганбилэг нар гарын үсэг зурж компанийн тэмдэг даржээ.
Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК-ийн тэмдэгийг харахад регистрийн дугаар нь 8388849 гэж байх бөгөөд тайланд хавсарган ирүүлсэн Улсын бүртгэлийн гэрчилгээнд дээрх регистрийн 2866641 дугаартай Итгэлт эстимэйт ХХК гэх өөр компанийн гэрчилгээ ирүүлжээ.
Тус гэрчилгээний Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд: Э.Ганчимэгийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв гэсэн тэмдэглэгээ байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тайланд байх баримтууд нь өөр өөр байгууллагын зөрүүтэй баримтууд байна.
Хууль сануулж шинжээчээр томилогдсон этгээд Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргах байтал Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК гэх хууль сануулаагүй, шинжээчээр томилогдоогүй этгээд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан, тайланд ирүүлсэн Улсын бүртгэлийн гэрчилгээ нь Итгэлт эстимэйт ХХК гэх өөр байгууллагын гэрчилгээ байх бөгөөд дээрх асуудлууд нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Тиймээс тус тус Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээ нь хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Б. Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн шинжилгээ хийж дуусгах хугацааг тооцно, 11.2 дахь хэсэгт Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь объектын тоо хэмжээ, шинжилгээний цар хүрээ, онцлогийг харгалзан шинжилгээ хийх хугацааг тогтооно гэж заасан.
2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/428 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын 2 дугаар зүйлд: ...шинжээчийн дүгнэлтийг 2023 оны 10 дугаар сарын -ны өдрийн дотор гаргаж, тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгасугай гэжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 240 дүгээр тойргийн Шийдвэр гүйцэтгэгч, Ахлах дэслэгч П.Уранбилэг, Ахлах шийдвэр гүйцэтгэгч Ахлах дэслэг Н.Байгалтуяа нар Шинжээч томилох тухай тогтоол гаргахдаа хуульд заасны дагуу шинжилгээ хийх хугацааг тогтоогоогүй байна. Тус хугацааг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд хэрэв тухайн тогтоолд заасан хугацаанд шинжээч дүгнэлтээ гаргаагүй бол Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт Шинжээч нь энэ хуулийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгуулах тухай хүсэлтээ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргана, 11.4 дэх хэсэгт Энэ хуулийн 11.3 дахь хэсэгт заасан хүсэлтийг хүлээн авсан этгээд шүүхийн шинжилгээ хийх хугацааг мөн хуулийн 11.2 дахь хэсэгт заасныг үндэслэн сунгана гэх заалттай бөгөөд хэрэв шинжилгээ хийх хугацаа өнгөрсөн, шинжилгээ хийх хугацааг сунгаагүй бол шинжээчийн дүгнэлт хүчингүй болдог. Иймд Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь мөн хүчингүй болох давхар үндэслэл байна гэж үзэж байна.
Түүнчлэн тус Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК гэх хууль сануулаагүй, хуульд заасан хугацааг тогтоолгүйгээр хийж гүйцэтгэсэн Хөрөнгийн үнэлгээний тайлан гэх баримтыг үзэж танилцахад зах зээлийн жишиг үнийн арга хэрэглэхдээ хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнийг хэт доогуур үнэлсэн, үнэлгээ хийсэн огноо нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэж бичигдсэн зэрэг хууль зөрчсөн зүйлс байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
1.2. ...үүнээс гадна хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн зохицуулалтыг дараах байдлаар зөрчсөн байна.
Хуулийн 177.1 дэх хэсэгт ... үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд шинжээчийн саналыг үндэслэн тогтооно. Шинжээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээл томилно. гэсэн байна.
Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс үнийн талаар харилцан тохиролцуулах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй буюу төлбөр авагч Төрийн банкнаас үнийн санал аваагүй хэрнээ шинжээч томилсон. Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч талаас үнийн саналыг хуульд журмын дагуу аваагүй. Үнийн санал төлөөлөн гаргах эрхгүй этгээдээс үнийн саналыг бичүүлэн авч үүнд үндэслэн шинжээч томилох шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн саналыг авч харилцан тохиролцуулах ажиллагааг хийгээгүй хэрнээ тохиролцоогүй, тохиролцохгүй гэж үндэслэлгүй дүгнэлт өгсний үндсэн дээр шинжээч томилсон байна. Оролцогч талуудаас аль алинаас ч үнийн саналыг аваагүй байхад талуудыг тохиролцох боломжтой эсэхийг дүгнэх боломжгүй юм.
Иймээс үнийн санал аваагүй, тохиролцуулах ажиллагаа хийлгүйгээр шинжээч томилсон тул шинжээч томилсон болон шинжээчийн дүгнэлт зэргийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй болно.
Иймээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. ... гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1965 дугаар шийдвэрээр Г ХХК-иас 2,468,990,853 төгрөгийг гаргуулж Төрийн банканд олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар бүртгэлийн 22280731 дугаарт бүртгэлтэй гүйцэтгэх баримт бичгийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч хуулийн этгээдэд төлбөр төлөх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч талд удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар төлбөр төлөгч Г ХХК /2661696/-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2203033490 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байрны 1001 тоотод байрлах 570 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-2203033491 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байрны В-1 1 тоотод байрлах 320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-2203033488 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байрны В-1 дүгээр давхарт 2 тоотод байрлах 215 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22280731/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22280731/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, төлбөр төлөх мэдэгдлийг, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4-240/22782 дугаартай үнийн санал өгөх мэдэгдлийг талуудад өгч тэмдэглэлээр баримтжуулсан.
Төлбөр төлөгч талаас хураагдсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг тус бүр 12,000,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлснийг төлбөр авагч тал харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/428 дугаартай шинжээч томилох тогтоолоор Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК-ийн шинжээч Э.Ганбаатарыг томилж, үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын Ү-2203033490 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байрны 1001 тоотод байрлах 570 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 3,645,140,400 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2203033491 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байрны В-1 1 тоотод байрлах 320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,773,736,400 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2203033488 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпийн гудамж, 7/3 байрны В-1 дүгээр давхарт 2 тоотод байрлах 215 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,191,729,100 төгрөгөөр тус тус, нийт 6,610,605,900 төгрөгөөр үнэлэгдснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4-240/2708 дугаартай мэдэгдлийг талуудад өгч тэмдэглэлээр баримтжуулан, мөн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4-240/25472 дугаартай анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/9 дугаартай анхны албадан дуудлага худалдааны тогтоолуудыг төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудад гардуулан өгч тэмдэглэлээр баримтжуулж, битүүмжлэн хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлсэн.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21643 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд байна.
Хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү. ... гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.Б т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/428 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г ХХК-д хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4-240/2708 дугаартай үнэлгээний мэдэгдэл, Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №356/02 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01965 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2203 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2022/00454 дүгээр тогтоолын хуулбар, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/9 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г ХХК-д хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4-240/25472 дугаартай албадан дуудлага худалдааны мэдэгдэл /1хх 5-84, 87-90/-ийг,
3.2. Хариуцагч талаас: П.Уранбилэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/10918 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 181/ГХ2022/00841 дүгээр Гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01965 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2203 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2022/00454 дүгээр тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 22280731 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22280731/01, 22280731/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, мөн өдрийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22280731/03 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г ХХК-д хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4-240/22782 дугаартай Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэлээс шшггт хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Үнийн санал, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/428 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г ХХК-д хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4-240/2708 дугаартай үнэлгээний мэдэгдэл, мөн өдрийн тэмдэглэл, Итгэлт эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №356/02 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/9 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г ХХК-д хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4-240/25472 дугаар албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 2023 оны 12 дугаар сарын 11, 13-ны өдрийн тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаархи мэдээлэл тодруулсан тэмдэглэл, мөн өдрийн Шинжээчид хууль сануулсан тухай тэмдэглэл /1хх 96, 104-205, 241-242/-ийг тус тус гаргаж өгсөн.
- шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/428 дугаар Шинжээч томилох тухай тогтоол,
- Г ХХК-иас Л.Г, Б.Ц нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлүүд /2хх 15-17/-ийг,
3.4. Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2024/18344 дүгээр захирамжийн дагуу:
- гэрч Э.Г мэдүүлэг /2хх 5-11/-ийг тус тус бүрдүүлсэн.
3.5. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч шшггт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033490 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпын гудамж, 7/3 байр, 1001 тоот хаягт байршилтай 570 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033491 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпын гудамж, 7/3 байр, В-1 давхар 1 тоот хаягт байршилтай, 320 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033488 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпын гудамж, 7/3 байр, В-1 давхар 2 тоот хаягт байршилтай 215 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн И үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №356/02 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр маргажээ.
5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5.1. Г ХХК-иас 2,456,652,772 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 12,338,081 төгрөгийн хамт гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033490 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпын гудамж, 7/3 байр, 1001 тоот хаягт байршилтай 570 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033491 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпын гудамж, 7/3 байр, В-1 давхар 1 тоот хаягт байршилтай, 320 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033488 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпын гудамж, 7/3 байр, В-1 давхар 2 тоот хаягт байршилтай 215 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01956 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2203 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2022/00454 дүгээр тогтоолд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 181/ГХ2022/00841 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шшгг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж байна. /1хх 51-84, 104-141/
5.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, барьцаа хөрөнгүүдийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22280731/01, 22280731/02 дугаартай тогтоолуудаар битүүмжлэн, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22280731/03 дугаартай тогтоолоор хураасан байна. /1хх 142-152/
5.3. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэсэн үндэслэлээр хариуцагч байгууллага нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/428 дугаартай тогтоолоор Э.Ганбаатарыг шинжээчээр томилж, улмаар шинжээчээр оролцоход татгалзах болон оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг тодруулан хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлаж, шинжээч томилох тухай тогтоолыг гардуулан өгчээ. /1хх 9, 153-157, 241-242, 2хх 15/
5.4. И үнэлгээ ХХК /үнэлгээчин Э.Ганбаатар, Х.Ганбилэг/ нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №356/02 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайландаа Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпын гудамж, 7/3 байрны 1001 тоот хаягт байршилтай, 570 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 3,645,140,400 төгрөгөөр, тус байрны В-1 давхар 1 тоот хаягт байршилтай, 320 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,773,736,400 төгрөгөөр, 2 тоот хаягт байршилтай 215 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,191,729,100 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /1хх 11-50, 160-199/,
5.5. Үнэлгээг талуудад 2023 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд танилцуулж, үнэлгээний мэдэгдлийг тайлангийн хамтаар гардуулан өгч тэмдэглэл үйлджээ. /1хх 10, 158-159/
6. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар талуудыг харилцан тохиролцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, эрх олгогдоогүй этгээдээс үнийн санал авсан гэх боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4-240/22782 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч /мөн хувийг төлбөр авагч/-д хүргүүлэхэд тогтоосон хугацаанд төлбөр авагчаас санал ирүүлээгүй бол төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэлээс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үнийн санал ирүүлсэн байна. /1хх 153-154, 2хх 16-17/
Төлбөр төлөгчөөс Б.Цэнгэлд олгосон 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 23/05 дугаар итгэмжлэлд үнийн санал өгөх эрхийг эдлүүлэхгүй байхаар заагаагүй байх тул тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар уг эрхийг хэрэгжүүлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас явуулсан хөрөнгө битүүмжлэх, хураах, шинжээч томилох ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэв.
7. Нэхэмжлэгчээс шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчсөн, хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэд нийцээгүй, хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр И үнэлгээ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан энэхүү гомдлоо 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргажээ. /1хх 10, 158-159/
Иймээс хуульд заасан хугацааны дотор гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй эсэхийг шүүх хянан шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зохицуулалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заасан боловч энэхүү журмыг зөрчсөн дараах үндэслэл тогтоогдов.
Шинжээчээр томилогдсон Э.Ганбаатарт хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний тухай /2022 оны/, Хөрөнгийн үнэлгээний тухай /2022 оны/ хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлаагүй, шинжээчээр оролцоход татгалзах болон оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг тодруулаагүйн сацуу хөрөнгийн үнэлгээний тайланг шинжээчээр томилогдоогүй, хууль сануулаагүй этгээд болох үнэлгээний мэргэжилтэн гэх Х.Ганбилэгийн хамтаар бичжээ.
Түүнчлэн шинжээч Э.Ганбаатар нь шинжилгээ хийхдээ тухайн хөрөнгийн байдалтай биечлэн танилцаж, ажлын нөхцөл, зорилгод тохируулан холбогдох мэдээллийг авч, түүний үндсэн дээр зах зээлийн судалдааг хийх ажиллагааг гардан гүйцэтгэсэн гэж үзэхээргүй, энэ талаар өгсөн гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, өөр бусад баримтаар давхар нотлогдоогүйн гадна, Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1-д зааснаар тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах үүргээ биелүүлээгүй байна. /2хх 5-11/
Нөгөөтээгүүр, хөрөнгийн үнэлгээний тайланд хуулийн этгээдийн мэдээлэл, үнэлгээний өдөр болон тайлан бэлтгэсэн он, сар, өдрийг зөрүүтэй тусгасан, мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх мэдээллийг тусгаагүй, хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүй зэргээр Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.5, 8.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэнгүй.
9. Иймд И үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №356/02 дугаартай үнэлгээг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан дээрх үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
10. Харин нэхэмжлэгч зах зээлийн бодит үнэд нийцээгүй, хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд хандан өөрийн мэдэлд байгаа хөрөнгийнхөө үнэ цэнийг тогтоолгох боломжтой бөгөөд энэхүү хөрөнгийн үнэлгээний тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримт болно.
Гэвч хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлохыг нэхэмжлэгчээс шаардах боломжгүй юм.
11. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033490 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпын гудамж, 7/3 байр, 1001 тоот хаягт байршилтай 570 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033491 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпын гудамж, 7/3 байр, В-1 давхар 1 тоот хаягт байршилтай, 320 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033488 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Олимпын гудамж, 7/3 байр, В-1 давхар 2 тоот хаягт байршилтай 215 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн И үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №356/02 дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2023/21643 дугаар захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН