Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0490

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ******* ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар хяналт, шалгалтын татварын улсын байцаагч С., Б.

Маргааны төрөл: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.*******, Г.******* нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******, хариуцагч Ц.*******, Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.*******, Г.******* нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай "Б******* *******" ХХК нь 2005 онд Ашигт малтмал ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр Монгол ерөнхий захиралтайгаар ОХУ-ын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж ОХУ, Украйн болон БНХАУ руу хайлуур ******* экспортолж эхэлсэн. Улмаар 2012 онд 100% Монгол захиралтай Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани өөрчлөгдөн Бор-Өндөр, Айраг, Чойр өртөөнөөс ФК-75%, ФК-85, ФК-92%, ФК-95% агуулгатай хайлуур *******ийг зохих хууль тогтоомжийн дагуу ОХУ экспортолж ирсэн. Манай компани 2022 оны байдлаар ерөнхий 1 захиралтай 19 туслах болон удирдах ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц. *******, Г. ******* нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн НА-******* дугаартай Нөхөн ногдуулалтын акт"-ыг эс зөвшөөрч захиргааны хэргийг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гардан аваад энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана." гэж хуульчилжээ. Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалын 01 хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 1.3.-т Татварын хяналт шалгалт гэдэгт /цаашид "хяналт шалгалт" гэх/ олон улсын гэрээ, татварын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг, татварын албаны баталсан дүрэм, журам, заавар, зөвлөмжийг мөрдлөг болгон "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-ын дагуу эрсдэлийн үнэлгээ тооцож хийсэн хяналт шалгалтыг ойлгоно. Мөн журмын 2.9.1-д хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжээс ирүүлсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг үндэслэн энэ журмын 3.5-д заасан томилолт олгогдсоноор хийнэ", 3.5-д "Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжийн төлөвлөгөөний мэдээлэлд үндэслэн тухайн албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга олгоно." гэж тус тус заажээ. Манай компанийн татварын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, тухай бүр төлж байсан. Гэтэл татварын хяналт улсын байцаагчид татварын алба хүлээн авч баталгаажуулан, тухайн тайлангаар АМНАТ-ыг төлж байсан манай компанийг олон жилийн дараа буруутгаж АМНАТ-өө буруу гаргаж байсан мэтээр биднийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үнэхээр манай татварын тайланд туссан гэрээний үнийг баримтлахгүй хаана байдаг нь мэдэгдэхгүй, мөн ямар зорилгоор ажиллуулдаг эсэх нь тодорхой бус бирж гэх зүйлийн мэдээ, үнийг баримтлах ёстой гэж үзэж байсан бол манай компанийн тайланг хүлээн авахгүй буцаах эрх боломж нь татварын албанд бүрэн байсан, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх гэснийхээ эсрэг Монголын татварын алба татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, үйлчилгээг үзүүлж /татварын албаны бүтцэд татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх нэгж байдаг байна./ чадахгүй биднийг ноцтой эрсдэл орууллаа. Түүнчлэн татварын хяналт шалгалтын улсын байцаагчид аж ахуйн нэгжид ашигтай Засгийн газрын тогтоол болон Жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй ба харин түүний оронд хүчингүй болсон түүнчлэн үндэслэл болсон хууль Цэц дээр хүчингүй болсон зэрэг олон шалтгаанаар хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг ямар онол, сургаалын дагуу мөрдөх ёстой зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Эрх зүйн онолын суурь зарчим болох "хуулийг буцаан хэрэглэх талаар тухайлан заагаагүй бол тухай хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын акт үйлдэгдэж байх үед хүчингүй байсан Засгийн газрын тогтоолыг ямар хэм хэмжээний актаар амилуулж зөрчил гэж үзсэнийг тааж мэдэхгүй байна. Монгол Улсын Дээд шүүх олон нийтийн эрх зүйн мэдлэг, боловсролд зориулж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эрх зүйн маргааны шийдвэрлэлтийн хураангуйг https://supremecourt.mn/ гэсэн хуудаст байршуулдаг болсон байна. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оруулсан Татвар нэмэгдүүлэн тооцох журмыг буцааж хэрэглэхгүй гэсэн мэдээнд ...Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд "эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй" байх суурь зарчмыг баримталдаг, энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн төлбөл зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн журам нь гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй. Тодруулбал, 2019 оны 7, 8 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй, дагаж мөрдөгдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар журмыг хэрэглэж, татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцох нь маргааныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцэхгүй, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв..." гэсэн байна. 2. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйл. Монгол Улсын татвар 7.1. Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ. 7.2.6.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр; 7.3. Тодорхой төрлийн татварын харилцааг ЭНЭ ХУУЛЬ болон ТУХАЙН ТӨРЛИЙН ТАТВАРЫН ХУУЛИАР зохицуулна. Хүчингүй болсон 2008 оны Татварын ерөнхий хуулийн "48 дугаар зүйл. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох гэсэн зохицуулалт 2019 оны Татварын ерөнхий хуулийн зохицуулалтаар илүү нарийвчилсан, ойлгомжтой болсон. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3. Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна. Татварын ерөнхий хуулийн: 6.1.6. "бодит үнэ тодорхойлох зарчим" гэж харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөл татварын зорилгоор түүнтэй харьцуулж болох бие даасан ажил гүйлгээний нөхцөлөөс ялгаатай байгаагаас татварын суурь багассан бол тухайн ажил гүйлгээний бодит үнийг тодорхойлж, татварын ногдолд тохируулга хийхийг; 6.1.7."үнэ шилжилтийн тохируулга хийх арга" гэж бодит үнэ тодорхойлох зарчмын дагуу харилцан хамаарал бүхий этгээд хооронд хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нөхцөл, үнийг тодорхойлохыг; 6.1.11."жишиг үнийн арга" гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг, тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг;

Манай тохиолдолд харилцан хамаарал бүхий этгээдийн асуудал яригдахгүй тул Татварын алба "жишиг үнийн арга"-ыг ашиглах ёстой байна. Тиймээс татварын улсын байцаагч хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох Татварын ерөнхий хуулиар хүлээсэн нотлох баримт цуглуулах үүрэгтэй байна. Эцэст нь тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үүрэгтэй. Татварын алба ямар мэдээллийг ашиглах үүрэгтэй, эрхтэй вэ? гэсэн асуулт гарч ирэх ба Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасны дагуу: Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын " 3.3.Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлохдоо тухайн татвар төлөгчтэй харилцан хамааралгүй, ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг, харьцуулалт хийх боломжтой татвар төлөгч олон байгаа тохиолдолд хэд хэдэн татвар төлөгчийн этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоотой харьцуулалт хийн татварын ногдлыг тодорхойлж болно. 2.2. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба дараах эх үүсвэрийн мэдээллийг ашиглана: 2.2.6.уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл" гэсэн журмыг баримтална. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47.2. Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно: 47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан; 47.2.2. дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн; 47.2.3.дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн. 47.14. Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана. гэж заасан. Өөрөөр хэлбэл Засгийн газраас баталсан энэхүү мэдээллийн эх сурвалжид заагдсан www.indmin.com цахим сайт нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалж" гэсэн шаардлагыг ХАЙЛУУР ЖОНШ-ны хувьд хангахгүй тухай дэлхийд алдартай PWC байгууллагын дүгнэлт бидэнд байна. Монгол Улсын Засгийн газар нь *******ны олон улсын зах зээлийн үнэ, тэр дундаа жишиг болгох ямар ч үндэслэлгүй БНХАУ-ын Тяньжин боомт дахь FOB нөхцлийн үнийн мэдээллийг нийтлэдэг www.indmin.com цахим хуудсанд үндэслэн Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд *******ны үнийг тогтоодог олон улсын, бүс нутгийн, түүнчлэн орон нутгийн бирж ч байдаггүй. Жонш нь биржийн бус бүтээгдэхүүн тул олон улсын аль ч бирж дээр үнэ зарладаггүй болно. Жоншны зах зээлийн бодит үнэ нь олон улсын худалдааны эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр буюу гэрээний үнээр тогтоогддог. Гэрээний үнэ нь Монгол Улсын хувьд ОХУ, БНХАУ ГЭСЭН улс руу экспортод гаргаж гадаадын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, төлбөрийг банк хоорондын гадаад төлбөр тооцоогоор бэлэн бус шилжүүлгээр хийгддэг тул гэрээлэгч талууд үнийг зохиомлоор өөрчлөх боломж байдаггүй. Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрт заасны дагуу DAF-Наушки, DAF-Эрээн нөхцөлөөр үнэ тогтсон байдаг бөгөөд энэ нь харьцангуй тогтвортой үнэ юм. Гэтэл Монгол Улсын Засгийн газар нь хувийн www.indmin.com гэсэн цахим хаяг дээрх үнийг олон улсын зах зээлийн үнийн эх сурвалж гэж илтэд дураар авирласан үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

ДҮГНЭЖ ХЭЛБЭЛ: Татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын акт" нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;, Татварын ерөнхий хуулийн 5.1.2.тодорхой байх; 5.1.3. шударга байх; зарчмыг зөрчсөн өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3. "дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн" гэсний дагуу нөхөн татвар ногдуулах уу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын 2.2.6-д уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл" ашиглах уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6-д уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийг ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь шийдвэр нь үндэслэлтэй болж чадсангүй. 3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах. гэсэн зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3.-д татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх;" гэсэн зарчимтай харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэж болох ба гагцхүү бидний санхүүгийн тайланг Монголын татварын алба зөв байна хэмээн удаа дараа тайлан хүлээн авч байсан болно. Манай компани ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ******* олборлож АМНАТ-аа төлсөн аж ахуйн нэгж болон хувь хүнээс *******ийг худалдан авч ОХУ руу нийлүүлдэг худалдааны бизнес эрхэлдэг. Гэтэл нэгэнт АМНАТ төлөгдсөн *******ны бүтээгдэхүүн дээр дахин АМНАТ төлбөр ногдуулж нэг төрлийн татварыг давхардуулан ногдуулж байгаа нь татварын хууль тогтоомжид нийцэхгүй юм. 5. Бидний хувьд *******ийг ОХУ-д худалдаж байгаа үнэ нь Монгол Улс дахь жишиг үнүүдээс хамгийн өндөр үнэ бөгөөд ингэснээр татварын орлогыг бууруулах болон далд эдийн засаг үүсгэх сөрөг үр дагавар үүсгэдэггүй. Тухайн өндөр дүнтэй борлуулалтын орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг үнэн зөв төлж тайлагнасаар ирсэн. 6. Жоншны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс хэсэгчилсэн, түүвэрчилсэн шалгалт хийх бүрдээ татвар төлөлтийн зөрчил гаргадаггүй манай компанийг байнга тогтмол шалгаж, улмаар үндэслэлгүй нөхөн ногдуулалтын акт тавьсанд гомдолтой байна. Иймд Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц. *******, Г. ******* нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн НА-******* дугаартай Нөхөн ногдуулалтын акт"-ыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Б******* *******" ХХК нь 2005 оноос хойш ашигт малтмал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Оросын Холбооны улс, Украйн, Бүгд Найрамдах Хятад Ард улс руу ******* экспортолдог. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т татварын алба эрсдэлд, эсхүл бол татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн хяналт шалгалт хийнэ гэж хуульчилсан байдаг. Татварын ерөнхий хуулийн шинэ хуулийн үзэл баримтлал, танилцуулгад татварын алба гагцхүү эрсдэлд суурилж хяналт шалгалт хийнэ гэж дурдсан байдаг. Нэхэмжлэгч хуулийн этгээд ямар эрсдэлтэй, ямар тохиолдол үүсэж хяналт шалгалтын ажил хийснийг ойлгохгүй байна. Бидэнд "Мэргэжлийн хяналтын газрын болон Татварын ерөнхий газрын даргын хамтарсан удирдамжийн хүрээнд хийсэн. Энэ удирдамжийн гол агуулга нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хууль, тогтоомжийг заавар, зөвлөмжөөр хангана гэсэн ерөнхий агуулгатай удирдамж байсан. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар төлөөгүй гэдэг үндэслэлээр хяналт шалгалтын ажиллагаа хийж улмаар нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ гэсэн агуулга байгаагүй. Дээр дурдсан Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсгийг ноцтой зөрчиж байна" гэдэг агуулгыг хэлж тайлбарладаг. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр хураамжаас бүрдэнэ", 7.3-т "Тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна" гэж заасан. Өөрөөр хэлбэл бидний маргаж буй хариуцагчийн эш татсан Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын хавсралтаар indmin.com цахим сайтын үнийг үндэслэн үнэ аваад тогтоосонд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс маргаж байгаа. Татварын ерөнхий хууль нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдөж байгаа. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна гэсэн харилцааг тухайлан авч үзэх ёстой. Яагаад гэвэл Татварын ерөнхий хуулийн үзэл баримтлал, зарчмын хүрээнд татварын нөхөн ногдуулалтын акт үйлдээгүй. Өөрөөр хэлбэл зах зээлийн үнэ буюу биржийн үнэ нь жишиг үнэ юм. Жишиг үнийг эш татаж хэрэглэх тохиолдолд Монгол Улсын ******* экспортлогч нар энэ хэмжээний орлого олж, татвар төлөх, бодит татварын ачаалал үүрэх боломж нөхцөлийг зайлшгүй судалж үзэх ёстой байсан. Маргаан бүхий захиргааны актын төлбөрийн хэмжээ нь 8,9 тэрбум төгрөг юм. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд тодорхой байх, шударга байх зарчмыг хуульчилсан байдаг. Хэдийгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу орлогоос үл шалтгаалах татвар боловч нэхэмжлэгч хуулийн этгээд нь 8.9 тэрбум төгрөгийн татварыг төлөх бодит нөхцөл байдал байгаа эсэхийг судалж үзэх ёстой. Татварын алба хууль тогтоомж хэрэгжүүлэхийг буруутгахгүй. Гол зүйл нь шударга ёсны зарчимдаа нийцэж энэ татварын төлбөрийг төлөх боломж байгаа эсэхийг судлахыг хүсэж байна.

Indmin.com гэх цахим сайт байдаг. Монгол Улсын Засгийн газрын эш татаж буй олон улсын зах зээлийн үнэ нь үндэсний аюулгүй байдалтай харшилсан үнэ юм. Энэ цахим сайтын өмчлөгч нь Бүгд Найрамдах Хятад Ард улс байдаг. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэ тогтоох аргачлалаар Монгол Улсын хуулийн этгээдүүдэд хэрэглэх журмын дагуу маш их татварын ачаалал үүрүүлж татан буугдах, дампуурах, зах зээлээс шахагдах эрсдэл үүсэж байгаа талаар Захиргааны хэргийн Давж заалдах шатын шүүхэд хандан захиргааны хэрэг үүссэн. Холбооны зүгээс Үндэсний аюулгүй байдал, Улсын Их хурал зэрэг байгууллагуудад энэ цахим сайтын ард Бүгд Найрамдах Хятад Ард улс байдаг, Монгол Улсын хувьд энэ мэдээллийг ашиглан дотоодын аж ахуйн нэгжүүд татан буугдах, дампуурах зэрэг эрсдэлтэй талаар бодит жишээ, баримтад үндэслэн гомдол гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн гол маргаж буй үндэслэл нь зарласан үнэ нь Татварын ерөнхий хуульд нийцэхгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтад Улсын дээд шүүхийн тайлбар бий. Уг тайлбарт ашигт малтмал олборлож байгаа этгээд АМНАТ-ын төлбөрийг төлөхөөр тайлбарласан. Мөн *******ны стандарт байдаг юм. ФК-75, ФК-85, ФК-92 гэсэн 3 төрлийн *******ийг Оросын Холбооны улс руу экспортолдог. 2010 онд ФК-75-ын агуулгатай ******* нь 135 доллар байсан бол 2022 онд 208 доллар болсон байсан. Би металлургийн *******оо Оросын Холбооны улсын үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Гэрээгээрээ нийлүүлсэн үнэ буюу 205 доллар, 208 доллар үнээрээ миний "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн дансанд нийлүүлсэн жин, тонны хэмжээгээр *******ны төлбөр орж ирдэг. Татварын байцаагч нар хяналт шалгалт хийсэн учраас батлах байх. Indmin.com гэх цахим сайтын *******ны ханш нь Тяньжин хотын ханш юм. 2022 онд шалгалт хийх үед Мексик улсын ханш буюу 368 доллар байсан. Манай компани *******оо 205 доллароор экспортолсон хэр нь 365 доллароор тооцсон татвар төлөхөөр болсон. Манай зардлын тухай тайлбар хэлэхэд 300 км-ийн тойрогт байгаа Бор-Өндөр, Чойрт байгаа өртөөнд байгаа ашигт малтмал олборлосон компани буюу нөхөрлөлөөс ******* тээвэрлэж, нөгөө үйлдвэрүүдийн захиалсан ФК-75 гэсэн *******ийг хагалж бутлах, цэвэршүүлэн ангилж экспортолно. ФК-80, ФК-92, ФК-95 агуулгатай *******нууд өөр өөр байна. Мөн үнийн хувьд ФК-75 нь 205-208 доллар, ФК-85 нь 260-265 доллар, ФК-92 нь 285-300 долларын хооронд байдаг. Гэтэл Indmin.com цахим сайтын ханшийн буюу ФК-75 нь 365 доллар, ФК-85 нь 415 доллар, ФК-92 нь 485 долларын ханшаар татвар тооцож байгаа. Мөн төлбөр 200 доллароос дээшээ байх юм бол өсөн нэмэгдэх татвар 4,5 хувь, АМНАТ-ийн татвар 5 хувь нийлээд 9,5 хувийн татвар төлөх болж байгаа юм. 2010 оноос хойш Татварын ерөнхий газраас манай компанид шалгалт хийдэг. Манай компани АМНАТ-ийг нэг ч төгрөгийн зөрүүгүй төлсөн. Сая сонсгол дээр манай компанийг татвар төлдөггүй, тайлангаа өгдөггүй гэсэн. Татварын байгууллагаас хяналт шалгалт хийх бүрд АМНАТ-ийг дурддаг. Манай компани татвараа тухай бүрд нь төлдөг байсан. Манай компани *******ны салбартаа улсдаа ганцхан Оросын Холбооны улс руу хамгийн сайн экспорт хийж байгаа компани. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нарийн, зөв гаргалгааг тайлбарлах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Бичил уурхайн хуульд ******* олборлодог компаниуд хамаарах болсон. Татварын байгууллагууд ашигт малтмал экспортолж байгаа компаниудаа шахаад байвал татвар авна гэж бодож байх шиг байна. Бид Оросын Холбооны улстай хийсэн гэрээгээ Монгол хэл дээр нь орчуулж хавсраад лабораторитой нь Гаалийн ерөнхий газар өгдөг юм. Гаалийн ерөнхий газар мэдээллийг аваад хавсралтаар сард эсхүл улиралд ийм тонн, агууламжтай *******ийг хэдэн төгрөгөөр авахыг заасан байдаг юм. гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т "Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана." гэж хуульчилжээ. Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалын 01 хавсралтаар батлагдсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 1.3.-т Татварын хяналт шалгалт гэдэгт /цаашид "хяналт шалгалт" гэх/ олон улсын гэрээ, татварын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг, татварын албаны баталсан дүрэм, журам, заавар, зөвлөмжийг мөрдлөг болгон "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-ын дагуу эрсдэлийн үнэлгээ тооцож хийсэн хяналт шалгалтыг ойлгоно. Мөн журмын 2.9.1-д "хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжээс ирүүлсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг үндэслэн энэ журмын 3.5-д заасан томилолт олгогдсоноор хийнэ", 3.5-д "Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжийн төлөвлөгөөний мэдээлэлд үндэслэн тухайн албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга олгоно." гэж тус тус заажээ. Манай компанийн татварын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, тухай бүр төлж байсан. Гэтэл татварын хяналт улсын байцаагчид татварын алба хүлээн авч баталгаажуулан, тухайн тайлангаар АМНАТ-ыг төлж байсан манай компанийг олон жилийн дараа буруутгаж АМНАТ-өө буруу гаргаж байсан мэтээр биднийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үнэхээр манай татварын тайланд туссан гэрээний үнийг баримтлахгүй хаана байдаг нь мэдэгдэхгүй, мөн ямар зорилгоор ажиллуулдаг эсэх нь тодорхой бус бирж гэх зүйлийн мэдээ, үнийг баримтлах ёстой гэж үзэж байсан бол манай компанийн тайланг хүлээн авахгүй буцаах эрх боломж нь татварын албанд бүрэн байсан, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3.-д "татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх:" гэснийхээ эсрэг Монголын татварын алба татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, үйлчилгээг үзүүлж /татварын албаны бүтцэд татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх нэгж байдаг байна./ чадахгүй биднийг ноцтой эрсдэл орууллаа. Түүнчлэн татварын хяналт шалгалтын улсын байцаагчид аж ахуйн нэгжид ашигтай Засгийн газрын тогтоол болон Жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг огт хэрэглээгүй ба харин түүний оронд хүчингүй болсон түүнчлэн үндэслэл болсон хууль Цэц дээр хүчингүй болсон зэрэг олон шалтгаанаар хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг ямар онол, сургаалын дагуу мөрдөх ёстой зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Эрх зүйн онолын суурь зарчим болох "хуулийг буцаан хэрэглэх талаар тухайлан заагаагүй бол тухай хуулийг буцаан хэрэглэхгүй "гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын акт үйлдэгдэж байх үед хүчингүй байсан Засгийн газрын тогтоолыг ямар хэм хэмжээний актаар амилуулж зөрчил гэж үзсэнийг тааж мэдэхгүй байна." Монгол Улсын дээд шүүх олон нийтийн эрх зүйн мэдлэг, боловсролд зориулж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эрх зүйн маргааны шийдвэрлэлтийн хураангуйг https://supremecourt.mn/ гэсэн хуудаст байршуулдаг болсон байна. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оруулсан "Татвар нэмэгдүүлэн тооцох журмыг буцаан хэрэглэхгүй гэсэн мэдээнд "... Хууль тогтоомжийг хэрэглэхэд "эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" байх байр суурь зарчмыг баримталдаг, энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн төлбөл зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн журам нь гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй. Тодруулбал 2019 оны 7,8 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй, дагаж мөрдөгдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар журмыг хэрэглэж, татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцох нь маргааныг тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцэхгүй, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв..." гэсний тухайд: Тайлбар:. Татварын ерөнхий хуулийн 41.2. Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 3.5. "Төрийн албаны бусад байгууллагуудтай тусгай удирдамжаар хамтарсан хяналт шалгалт хийж болно." гэж заасны дагуу Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтран баталсан хяналт шалгалт хийх тусгай удирдамжийн хүрээнд Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хэсэгчилсэн хяналт шалгалтыг удирдамжид заасан ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 41.5. "Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ." гэсний дагуу татвар төлөгчийн татварын албанд бүртгэлтэй, утас болон цахим хаягаар Хяналт шалгалтын томилолтыг хүргүүлж мэдэгдэж, баримт бичгийн хүсэлт хүргүүлэн, татвар төлөгчөөс цахимаар ирүүлсэн санхүүгийн бүртгэл, татварын албаны хөндлөнгийн мэдээллийн сангаас авсан мэдээлэл, цахим тайлангийн системд илгээсэн татварын тайлан, санхүүгийн тайланд үндэслэн "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"- д заасны дагуу хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэсэн.

"Манай компани татварын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж, тухай бүр төлж байсан." гэсний тухайд:

Б******* ******* ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд гаалийн мэдээгээр 2018 онд 17,915.75 тонн, 2019 онд 18,001.75 тонн, 2020 онд 19,345.01 тонн, 2021 онд 24,524.52 тонн нийт 79,787.02 тонн ******* экспортод гарган борлуулсан боловч Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ- 15/-гаар 2018-2021 онд "Х" тайлан тайлагнасан нь татвар төлөгч тайлангаар ногдуулсан төлбөрөө үнэн зөв ногдуулсан гэж үзэх боломжгүй юм. Хуулийн үндэслэл: Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны / 47 дугаар зүйлийн 47.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө, 47.2 Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, "47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;" 47.3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна, 47.3.2.энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү, Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр" журам, 2014 оны 7 дугаар сарын 4-ний 220 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал", 47.4. Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна, 47.5. Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно, 47.8. Энэ хуулийн 47.5-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэж заасныг мөн Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулснаар/-ийн 47 дугаар зүйлийн 47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд, 47.2. Энэ хуулийн 47.16д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна, 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2- т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар тус тус батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-д заасныг тус тус зөрчсөн. Тиймээс татварын улсын байцаагч хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох Татварын ерөнхий хуулиар хүлээсэн нотлох баримт цуглуулах үүрэгтэй. Татварын алба ямар мэдээллийг ашиглах үүрэгтэй, эрхтэй вэ? Гэсэн асуулт гарч ирэх ба Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйл 36.3. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасны дагуу: Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын 3.3. Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлохдоо тухайн татвар төлөгчтэй харилцан хамааралгүй, ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг, харьцуулалт хийх боломжтой татвар төлөгч олон байгаа тохиолдолд хэд хэдэн татвар төлөгчийн этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоотой харьцуулалт хийн татварын ногдлыг тодорхойлж болно. Монгол улсын Засгийн газар нь *******ны олон улсын зах зээлийн үнэ, тэр дундаа жишиг болгох ямар ч үндэслэлгүй БНХАУ-ын Тяньжин боомт дахь FOB нөхцлийн үний мэдээллийг нийтэлдэг www.indmin.com цахим хуудсанд үндэслэн Монгол улсын аж ахуйн нэгжүүдэдэ Ашигт малтмалын төлбөр ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм....... Гэтэл Монгол улсын Засгийн газар нь хувийн www.indmin.com гэсэн цахим хаяг дээрх үнийг олон улсын зах зээлийн үнийн эх сурвалж гэж илтэд дураар авирласан үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. гэсэн тухайд Тайлбар:. Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны / 47 дугаар зүйлийн 47.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө, 47.2 Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, "47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, мөн Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсанаар/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд, 47.2. Энэ хуулийн 47.16д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна, 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар тус тус батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-д заасныг үндэслэн тус компанийн экспортод *******инд ашигт малтмалын төлбөр ногдуулсан. Гурав: Татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын акт нь "Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Татварын ерөнхий хуулийн 5.1.2.тодорхой байх; 5.1.3.шударга байх; зарчмыг зөрчсөн .гэсний тухайд:Тайлбар: Татвар төлөгчийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий хуулийн 41.1."Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана." гэсний дагуу хяналт шалгалт хийж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул "Б******* *******" ХХК-д 2022 оны 09 сарын 27-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актаар 6,085,684,535.36 төгрөгийн нөхөн татвар, 1,825,705,360.61 төгрөгийн торгууль, 1,017,687,829.17 төгрөгийн алданги, нийт 8,929,077,725.14 төгрөгийн төлбөр ногдуулсан. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б******* ******* ХХК нь *******ны олборлолт, ******* экспортлох үйл ажиллагаа явуулдаг. Хяналт шалгалтад хамрагдах 2018-2021 оны хугацаанд 80 мянга орчим тонн ******* экспортолсон байдаг. Гаалийн мэдээ, гаалийн лабораторийн дүгнэлтүүдээр ямар ангиллын ******* вэ гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэгч компанийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаа огт тайлагнаж байгаагүй. Нэхэмжлэгч сая тайлбартаа экспортолсон гэрээний үнээр татвар тайлагнах боломжтой байхад жишиг үнээр хэт өндрөөр тооцож байна гэж дурдлаа. Гэгтэл нөгөө гэрээнийхээ үнээс АМНАТ ногдуулж, АМНАТ-ийн тайлангаа гаргах ёстой байтал тайлангаа өгөөгүй. Ашигт малтмалын нөөц ашигласны тайланг ирүүлж байсан. Гэхдээ олборлолт, борлуулалт байхгүй Х тайлангаар ирүүлж байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд ашигт малтмалын татвар төлөлттэй холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч компанийн тухайд ашигт малтмал худалдсан, худалдахаар авчуулсан, олборлосон тусгай зөвшөөрөл эзэмшигч гээд 47.1 дэх хэсэгт заасан шаардлагуудыг бүгдийг хангаж байгаа АМНАТ төлөгч субъект юм. Мөн хуулийн 47.2.1-д экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална, 47.14-д Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэж тусгайлан заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10 дахь заалтыг үндэслэн Засгийн газар 2016 онд 81 дүгээр тогтоолыг гаргасан. Уг тогтоолд нэхэмжлэгчийн үндэслэлдээ дурдсан Indmin.com сайтаас хайлуур *******ны үнийг жишиг үнэ гэж зарласан. Ашигт малтмал нь Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу төрийн өмч, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Төрийн өмчийг компаниуд тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олборлох, борлуулах зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа тул төр өмчөө ашиглуулсны төлөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож тэр төлбөрөө авч байгаа юм. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б******* ******* ХХК нь Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.*******, Г.******* нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн НА-******* тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Татварын ерөнхий газрын харьяа Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.*******, Г.******* нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн НА-******* тоот Нөхөн ногдуулалтын актаар Б******* ******* ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нийт 8,929,077,725.14 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна.

Дээрх НА-******* тоот Нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрөн Б******* ******* ХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх ба тус Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор НА-******* тоот Нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдвэрлэсэн байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үүнийг тайлбарлавал:

Нэхэмжлэгч нь ...Монгол Улсын Засгийн газар нь *******ны олон улсын зах зээлийн үнэ, тэр дундаа жишиг болгох ямар ч үндэслэлгүй БНХАУ-ын Тяньжин боомт дахь FOB нөхцөлийн үнийн мэдээллийг нийтэлдэг www.indmin.com цахим хуудсанд үндэслэн Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд *******ны үнийг тогтоодог олон улсын, бүс нутгийн, түүнчлэн орон нутгийн бирж ч байдаггүй. Жонш нь биржийн бус бүтээгдэхүүн тул олон улсын аль ч бирж дээр үнэ зарладаггүй болно. Жоншны зах зээлийн бодит үнэ нь олон улсын худалдааны эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр буюу гэрээний үнээр тогтоогддог. Гэрээний үнэ нь Монгол Улсын хувьд ОХУ, БНХАУ гэсэн улс руу экспортод гаргаж гадаадын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, төлбөрийг банк хоорондын гадаад төлбөр тооцоогоор бэлэн бус шилжүүлгээр хийгддэг тул гэрээлэгч талууд үнийг зохиомлоор өөрчлөх боломж байдаггүй...зах зээлийн үнэ буюу гэрээний үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:, 47.2.1-д экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;, 47.14-д Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана. гэж тус тус заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ,үнэлгээний үндэслэл болгох монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр-ийн 5-д Хайлуур *******, Хятадын хайлуур *******ны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com) гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, экспортод гаргасан хайлуур *******ны борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцохоор зохицуулсан байх тул хариуцагч нь олон улсын зах зээлийн үнийг баримтлан төлбөр тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч гэрээний үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь ... Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалын 01 хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын ... 2.9.1-д хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжээс ирүүлсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтыг үндэслэн энэ журмын 3.5-д заасан томилолт олгогдсоноор хийнэ" гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь тус хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон 2122501542 дугаартай татварын хяналт шалгалт хийх томилолт авагдсан байна.

Үүнээс үзэхэд, хариуцагч нь хариу тайлбартаа ...Татварын ерөнхий хуулийн 41.5. "Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ." гэсний дагуу татвар төлөгчийн татварын албанд бүртгэлтэй, утас болон цахим хаягаар Хяналт шалгалтын томилолтыг хүргүүлж мэдэгдэж, баримт бичгийн хүсэлт хүргүүлэн, татвар төлөгчөөс цахимаар ирүүлсэн санхүүгийн бүртгэл, татварын албаны хөндлөнгийн мэдээллийн сангаас авсан мэдээлэл, цахим тайлангийн системд илгээсэн татварын тайлан, санхүүгийн тайланд үндэслэн "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"- д заасны дагуу хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэсэн... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх гэсэн хуулийн заалтыг хариуцагч хэрэгжүүлээгүй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хариуцагч зөрчсөн гэсэн үндэслэлээр маргаж байх хэдий ч эдгээр үндэслэлүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээний үндэслэл болж чадахгүй байна.

Шүүх нэгэнт экспортод гаргасан хайлуур *******ны борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцсон хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талын маргаж байгаа бусад үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.14-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.*******, Г.******* нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн НА-******* тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Б******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ