| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2024/06039/И |
| Дугаар | 181/ШШ2024/04334 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/04334
2024 11 06 181/ШШ2024/04334
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн би,
Нэхэмжлэгч: ................... байрлах СБД ХХ /РД: ...../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. оршин суух Б овогт С.С /РД: ......./-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11-д заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн С.С т Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй, 36 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3/232 тоот гэрээ байгуулан олгосон. Энэхүү гэрээ нь алданги, хүү, торгуульгүй гэрээ юм.
С.С нь гэрээ байгуулж санхүүжилт авснаас хойш 24 сарын хугацаанд ямар нэгэн төлбөр төлөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлах нөхцөл байдал үүссэн учир 10,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийн төлбөрийг хариуцагч С.С ээс гаргуулан СБД ХХ тийг дэмжих сангийн Төрийн сан банкны 100200637010 тоот дансанд төлүүлж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
...Сүрэн овогтой Сумъяацэцэг би Хххт 10,000,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлж дуусгана. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СБД ХХ с нь хариуцагч С.С т холбогдуулан Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан ба үүнийг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Д дэмжсэн тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 87,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. СБД ХХҮХ нэхэмжлэлтэй, С.С т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 87,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН