Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0495

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “З*******х*******” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Маргааны төрөл:

  1. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, газар ашигт ашиглах гэрээний хугацааг сунгаж, ашиглах гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, иргэдийн төлөөлөгч А.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, газар ашигт ашиглах гэрээний хугацааг сунгаж, ашиглах гэрээ байгуулахыг даалгах

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: "*******" ХХК-ий нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай 2016/37 тоот газар ашиглах тухай гэрээ байгуулж, Улаанбаатар хотын Налайх дүүргийн Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 1.0 га газрыг 5 жилийн хугацаанд, жилийн 1,200,000.00 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг төлж ашиглах эрхтэй болсон хэдий ч үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй дараах асуудлууд гарсан. Үүнд: 2017 онд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаанаас зохион байгуулсан тооллогоор БОАЖЯ болон тус газрын кадастрын зургуудын огтлолцолийн цэгүүд болон газрын байршил зөрсөн учраас тус компани БОАЖЯ-д хандаж тодруулга авахад 2018 оны 1 сарын 25 нд яамны мэдээлэлийн санд бүртгэлтэй, бусад газар ашиглагч нарын газартай давхцалгүй гэсэн бичиг ирсэн. Улмаар 2018 онд түр хашаа барьж, төслөө эхлүүлэхээр контейнер болон барилгын тоног төхөөрөмжүүдээ байршуулж бэлтгэл ажлаа хангах үед нь гэнэт давхцал гарч тус талбай дээр өөр айл дүнз мод буулгаж байшин барьж эхэлснээс маргаан үүсэж, улмаар Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар хандахад маргаан шийдэгдтэл 2 газрын үйл ажиллагааг зогсо*******он хэдий ч одоо хүртэл шийдвэр нь гараагүй бөгөөд шийдэгдсэн эсэх нь тодорхой бус байдалтай байна.

 

Дээрх асуудал шийдэгдээгүй хэдий ч 2019 оны 6-р сард газар ашиглалтын ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэж, цахилгааны техникийн нөхцөлөө гаргуулсан боловч газрын давхцалын улмаас бүтээн байгуулалтын ажил саатсан хэвээр энэ асуудал нь манай компанийн хүсэл зориго******* үл хамаарах ажил байсан. Мөн Налайх дүүргийн зам засварын ажил, Дэлхийн цар тахал Ковид-19 нөхцөл байдал зэрэг шалтгаанаар тус газарт үйл ажиллагаагаа явуулах боломж олдоогүй. Мөн манай компанийн зүгээс тухайн газрын анхны дуудлагын үнэ болох 5,000,000.00 /таван сая/ төгрөг, байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх 2,800,000 төгрөг, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд 5,000,000 төгрөг, 6 жилийн газрын төлбөр, цахилгаан эрчим хүчний техникийн нөхцөл гаргуулж зураг хийлгэхэд 1,800,000 төгрөг трасмотар хуурай салгуурын урьдчилгаанд 10,000,000 төгрөг түр хашаа барих зардал гэх мэт 20 гаруй сая төгрөгийн зардал гаргаад байгаа билээ. Манай компанийн зүгээс газрын төлбөрт 2016-2022 он хүртэл нийт 6,594,000 /зургаан хусэлтээ хүргүүлсэн хэдий ч бидний асуудлыг шийдэж өгөхгүй байсаар Монгол Улсын сая таван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөг төлж дахин газар ашиглах гэрээг сунгуулах тухай Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тоот тушаалаар газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлээр манай газар ашиглах эрхийг цуцалсанд гомдолтой байна. Нэхэмжлэлийн үндэслэл: 1. Газрын төлбөрийн асуудал дээр бүрэн төлсөн төлбөр тооцоогүй тухай 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 112 тоот акт зэргээр төлбөрийн үлдэгдэлгүйгээр баталгаажуулсан /2016-2020 онуудад 4,530,000 төгрөг/ Налайхын газрын албаны нэхэмжлэлийн дагуу 2021,2022 онуудад 2,064,000 төгрөгийг 100 хувь, төлсөн.

 2 2021 оны 4 дүгээр сард газрын ашиглах эрхийг сунгуулах хүсэлтээ өгсөн боловч манай хүсэлтийг шийдвэрлээгүй учир дахин 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 20/92 тоот албан бичгээр дахин Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны Тусгай Хамгаалалттай Бүс Нутгийн Удирдлагын Газарт хандсан хэдий ч шаардлагатай арга хэмжээ аваагүй. 3. Газрын давхцал, зам засвар, цар тахал гэх мэт нэмэлт давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас манай компани үйл ажиллагаагаа эхлэх боломж нөхцөл бүрдээгүй. Шүүхийн өмнөх шатны ажиллагаа болгон дээрх 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож өгөх талаар 2022 оны 11 сарын 23-ны өдөр хандсан боловч тус яамнаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09/7249 тоот албан бичгээр хариу өгснийг хүлээн аваад хүлээн зөвшөөрөх боломжгүй учир шүүхэд хандаж байгаа болно. Иймд, Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож газар ашиглах гэрээний хугацааг сунгаж, ашиглах гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 5 жилийн хугацаатай газар ашиглах гэрээ байгуулж газар ашиглах эрхээ авсан. Үүнээс хойш газрын тооллого явуулж 2018 онд манай газрыг давхцалтай гэсэн учраас бид Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж газрын давхцалыг шалгуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр газар давхцалгүй гэж албан бичиг хүргүүлсэн. 2019 онд зам засвартай байсан учраас бид нар үйл ажиллагаа явуулж чадаагүй. Манай компанид 2020 онд газар ашиглах эрх цуцлах тухай бичиг ирсэн. Бид 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд албан бичиг өгсөн. Манай компани 06 дугаар сард барилгын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр контейнер буулгасан байсан. Үүний дараа манай хүмүүс газар дээр очиход хэд хэдэн дөрвөлжин байшингууд буулгасан байсан. Гэтэл манай яг газартай давхцуулаад өөр хуулийн этгээдэд газар олг*******он байсан. Тухайн үед Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас газрын давхцалтай маргаан үүссэн учраас уг маргааныг дуустал 2 тал үйл ажиллагаагаа эхлэхгүй байх талаар санал тавьсан. Үүнээс хойш бидэнд ямар нэгэн хариу албан бичиг ирүүлээгүй. Газрын төлбөрийн тухайд манай компани газрын төлбөрөө 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлсөн байсан. Мөн 2022 онд манай компанид газрын төлбөрийн нэхэмжлэх ирсэн учраас бид газар ашиглах эрх цуцлагдсан байхад ч төлж байсан.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Бид 2 үндэслэлээр маргаж байгаа. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч "З*******х*******" ХХК-ийн 1 га газар эзэмших, ашиглах эрхийг цуцлахдаа газрын төлбөрөө төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан. Газрын төлбөрөө 2021 он хүртэл төлж байснаа манай үйлчлүүлэгч хангалттай нотолж байгаа. Хэдийгээр газар ашиглах эрх цуцалсан ч 2022 онд төлбөрийн нэхэмжлэх ирэхэд нь төлбөрийг төлж байсан. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Засаг дарга, "З*******х*******" ХХК-иуд нь гуравласан газар ашиглах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу газрын төлбөрүүдээ төлж байсан. Эдгээр баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд анх 2016 онд газар ашиглах эрх олг*******но******* хойш 2017 онд үйл ажиллагаагаа явуулах гэхэд газрын давхцалтай маргаан үүссэн тул үйл ажиллагаа эхлэхгүй байх талаар мэдэгдсэн байдаг. 2018 оны 01 дүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгч компанид газрын давхцалгүй тул үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн агуулга бүхий албан бичгийг ирүүлсэн байдаг. Газрын давхцалын асуудалтай холбоотой 2 жил өнгөрсөн. Үүний дараа Ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогссон. Ийнхүү мөн 2 жил хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “З*******" ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай" дугаар тушаалын хавсралтын өөрт холбогдох 16 дэх хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар тушаалаар тус компанид Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, Тэрэлжид аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олг*******он байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай" дугаар тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т ".. газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...", 35.3.4-т "... газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогто*******он журмын дагуу хийлгэж байх...", 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...", 40.1.6- д"...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болг*******он. Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Мөн хамгаалалтын захиргаанаас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 тоот албан бичиг, 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 156 дугаар тушаалаар тус компанид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олг*******он. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Тус тушаалын үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1, Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.4, 39.1.1, 40.1.5, 41.6-д заасан заалтууд мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 361,  08 дугаар сарын 16-ны өдрийн 529 дүгээр одоо саналуудыг тус тус үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Уг хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналууд нь нэхэмжлэгчийн газрын маргаантай холбоотойгоор хийсэн хяналт шалгалт болон хээрийн судалгаатай холбоотой саналуудыг ирүүлсэн. Нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуульд заасан төлбөрийн хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ганцхан 2 жил дараалан ашиглаагүй талаарх баримтуудыг хавсарган ирүүлсэн байдаг. Газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй нь хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн санал, хавсралт баримт, зургуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. Газрын төлбөртэй холбоотой асуудлын хувьд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 08 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 665 дугаар албан бичгээр газрын төлбөр нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний байдлаар төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн албан бичгээр нотлогдож байгаа.

Нэхэмжлэгч сая тайлбартаа 2022 онд газар ашиглах эрхийг цуцалсан байхад 2022 оны газрын төлбөрийг төлсөн гэж дурдаж байна. Энэ нь маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш төлсөн төлбөр тул маргаан бүхий тушаалтай хамааралгүй юм. Уг тушаал нь Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 08 дугаар сарын 11-ний ирүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэсэн байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу "З*******х*******" ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн хээрийн судалгаа болон хяналт шалгалтын дүнгээр тогтоогдож байгаа. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч гэрчилгээний хугацаа дуусахаас гучаас доошгүй хоногийн өмнө газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргана. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хүсэлтээ газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссаны дараа буюу 2022 оны 04 дүгээр сард гаргасан тул хуульд заасан хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэж үзэхээр байна. Яам болон хамгаалалтын захиргаанууд газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэдэг тул хүсэлт гаргахад хугацаа алдах ямар нэгэн хүндрэл бэрхшээл  байхгүй.

Газар ашиглах эрхийг дуусгавар болгох болон хүчингүй болгох нь ялгаатай юм. Газар ашиглах эрхийг дуусгавар болгох гэдэг нь газар эзэмших эрхийн хугацаа дууссан бол харин хүчингүй болгох нь 40.1.6-д заасан үйл ажиллагаа хийгдээгүй учраас газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан  газрын давхцалтай холбоотой асуудлаар  манайхаас газрын давхцалгүй талаар албан бичгийг 2018 онд хүргүүлсэн. Нэхэмжлэгч 2018 оно******* 2 жилийн хугацааг тооцож үзэхэд 2020 онд ямар нэгэн байдлаар газрын давхцал байгаагүй. асуудал яригдаагүй. Нэхэмжлэгч компаниас газар давхцалтай, ашиглах боломжгүй байна гэдэг үндэслэлээр яам болон хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаж байгаагүй. Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар бий. Тайлбарт гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, элэгдэлт, цөлжилт болсон, бусдын хууль бус үйлдэл зэргээс хамааралтай, мөн зүйл хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт газар эзэмших тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа гэж зааж өгсөн байдаг. Маргаан бүхий газрын гэрээг 2016 оны 07 дугаар сарын 25-ны байгуулсан байдаг. Гэрээ байгуулсан үеэс хуанлин бүтэн 2 жилийн хугацааг тооцож хамгаалалтын захиргаа болон нэгж байгууллагууд хяналт шалгалт, хээрийн судалгаагаа хийж 2022 онд албан бичгүүдийг ирүүлсний дагуу маргаан бүхий тушаал гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

Иргэдийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: “Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч нь газар эзэмшиж байх хугацаандаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй мэт харагдаж байна. Газар дээр зөвхөн хашаа барьсан нь үйл ажиллагаа явуулсан гэж үзэх нь үндэслэлтэй эсэхэд эргэлзэж байна.” гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалын “З*******х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар ашиглах гэрээний хугацааг сунгахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр буюу газрын төлбөрийг заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй болон газраа зориулалтын дагуу хоёро******* дээш жил ашиглаагүй гэсэн 2 үндэслэлээр хүчингүй болг*******он байна.

Газар ашиглах эрхийн гэрчилгээнээс үзэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар тушаалаар тус компанид Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс Тэрэлжид аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олг*******он байна. 

Газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №112 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд, нэхэмжлэгч “З*******х*******” ХХК нь 2016 оно******* 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх газрын төлбөрт 4,530,000 төгрөг төлсөн төлбөрийн үлдэгдэлгүй, харин 2020 оны 07 дугаар сараас хойш газрын төлбөрт 2,064,276 төгрөгийг төлсөн нь банкны шилжүүлгийн баримтуудаар[1] тогтоогдож байх ба төлбөрийн үлдэгдэлгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь газрын төлбөрийн үлдэгдэлгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба энэ үндэслэлтэй маргаагүй болно.

Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэж гаргасан нь үндэслэлгүй төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-о******* дээш жил ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...манай компанийн зүгээс тухайн газрын анхны дуудлагын үнэ болох 5,000,000.00 /таван сая/ төгрөг, байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх 2,800,000 төгрөг, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд 5,000,000 төгрөг, 6 жилийн газрын төлбөр, цахилгаан эрчим хүчний техникийн нөхцөл гаргуулж зураг хийлгэхэд 1,800,000 төгрөг трасмотар хуурай салгуурын урьдчилгаанд 10,000,000 төгрөг түр хашаа барих зардал гэх мэт 20 гаруй сая төгрөгийн зардал гаргаад байгаа...” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглахын тулд тодорхой үйл ажиллагаа явуулж, хөрөнгө зардал гаргасан байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг ашиглахын тулд тодорхой үйл ажиллагаа явуулж, хөрөнгө зардал гаргасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн видео бичлэг, Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд гаргаж өгсөн фото зургууд, нэхэмжлэгчийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг байгууллагад гаргаж байсан хүсэлтүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийг маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-о******* дээш жил ашиглаагүй гэж үзэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24 дүгээр зүйлийн 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас, мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, шалгасны үндсэн дээр бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...Дэлхийн цар тахал Ковид-19 нөхцөл байдал зэрэг шалтгаанаар тус газарт үйл ажиллагаагаа явуулах боломж олдоогүй...” гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 Учир нь манай улс нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас шалтгаалан эрх бүхий байгууллагын шийдвэрээр гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс шалтгаалан олон иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон нийтэд илэрхий үйл баримтыг нэхэмжлэгч компанид хамааралгүй гэж үзэх боломжгүй байна.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд: “Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч нь газар эзэмшиж байх хугацаандаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй мэт харагдаж байна. Газар дээр зөвхөн хашаа барьсан нь үйл ажиллагаа явуулсан гэж үзэх нь үндэслэлтэй эсэхэд эргэлзэж байна.” гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан байна.

Дээрх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь “тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарласан үндэслэлүүдээр няцаагдаж байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалд заасан газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-о******* дээш жил ашиглаагүй гэсэн үндэслэлүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар няцаагдаж байх тул иргэдийн төлөөлөгчийг уг дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан тус баримтлан нэхэмжлэгч “З*******х*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” дугаар тушаалын “З*******х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн газар ашиглах гэрээний хугацааг сунгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай.   

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “З*******х*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олг*******угай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                   Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн 77-80 дугаар хуудас