Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/03807

 

 

 

 

 

 

 

2024 10 10 181/ШШ2024/03807

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Е ББСБ ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М овогт Б.Т /РД:.............../-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,010,556.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Е ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.Т нь Е ББСБ ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдаж авахтай холбогдуулан 3,059,910 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Гэтэл зээлдэгч Б.Т нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Б.Тгээс үндсэн зээлийн үлдэгдэл 918,293.62 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 18,385.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 3677.22 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт 940,356.79 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсан шүүхийн зардал 70,200 төгрөг, нийт 1,010,556.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б.Т нь Е ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,010,556.79 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 505,278 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 505,278.79 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Е ББСБ ХХК нь хариуцагч Б.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,010,556.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Т нь Е ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,010,556.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 505,278 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 505,278.79 төгрөгөөр төлж барагдуулах тухай тайлбар гаргажээ.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Тд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Б.Т нь Е ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,010,556.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Тд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,804 төгрөгөөс 14,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 14,402 төгрөгийг, хариуцагч Б.Тгээс 14,402 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Е ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ