Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/03808

 

 

 

 

 

 

 

2024 10 10 181/ШШ2024/03808

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ш овогт Д.С /РД:.../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,835,937 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.С нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 11 дүгээр сарын 04-нд 7101622056 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 600,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 10 дугаар сарын 20-нд 7101480858 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 230,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 10 дугаар сарын 16-нд 7101445174 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 9 дүгээр сарын 04-нд 7101078981 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 550,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 7 дугаар сарын 31-нд 7100815121 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 500,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 11 дүгээр сарын 02-нд 7101602919 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 300,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 7 дугаар сарын 25-нд 7100774015 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 400,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 7 дугаар сарын 18-нд 7100731599 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 250,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 8 дугаар сарын 07-нд 7100863580 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 400,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 9 дүгээр сарын 25-нд 7101251575 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 7 дугаар сарын 27-нд 7100788838 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 8 дугаар сарын 29-нд 7101031175 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 500,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 8 дугаар сарын 21-нд 7100962993 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 600,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 7 дугаар сарын 04-нд 7100664941 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 1,000,001 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 9 дүгээр сарын 14-нд 7101155314 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 3,200,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 7 дугаар сарын 06-нд 7100674735 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 8 дугаар сарын 13-нд 71009076 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийг 1.9%-ийн хүүтэй, 24 cap хугацаатай тус тус зээлдэн авсан.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5,842,591 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 2,841,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 8,683,878 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Д.С нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101622056, 7101480858, 7101445174, 7101078981, 7100815121, 7101602919, 7100774015 7100731599, 7100863580, 7101251575, 7100788838, 7101031175, 7100962993, 7100664941, 7101155314, 7100674735, 7100907604 тоот гэрээний үүрэг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 18,835,937 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдэгч Д.Сгаас 18,835,937 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 18,835,937 төгрөгийг хариуцагч Д.С нь

1.     2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг,

2.     2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг,

3.     2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг,

4.     2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг,

5.     2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг,

6.     2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг,

7.     2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг,

8.     2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг,

9.     2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг,

10.  2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг,

11.  2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг,

12.  2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,565,937 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Д.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,835,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдаваа, хариуцагч Д.С нар харилцан тохиролцож, хариуцагч Д.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,835,937 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,565,937 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч А ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Д.Сд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Сд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,835,937 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Д.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,835,937 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,570,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,565,937 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Д.Сд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,275 төгрөгөөс 126,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 205,210 төгрөгийг, хариуцагч Д.Сгаас 126,065 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ