Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0498

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Д.А*******ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст тус тус холбогдох Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №2 тоот шийдвэр болон Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...дээрх шийдвэрийн үндэслэл нь Эрүүл мэндийн сайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хамтарсан А/758, А/197 тушаалаас үүдэлтэй байх тул уг хамтарсан тушаал бүхий захиргааны хэм хэмжээний актад холбогдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас тус шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 10-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар хянаад 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/4258 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Иймд миний бие өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн бүхэлд нь татгалзаж буйгаа үүгээр илэрхийлж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А*******ээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст тус тус холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №2 тоот шийдвэр болон Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Д.А******* бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А*******ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст тус тус холбогдох Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №2 тоот шийдвэр болон Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Д.А******* бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ