Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Т.Нансалмаа,

Өсвөр насны шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан шувуу овогт Гын Хд холбогдох 1708018320227 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар  сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цагаан шувуу овогт Гын Х /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

           

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Шүүгдэгч Г.Хн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн үед би найз Мтай уулзах гээд хуучин давхрын буудал дээр байдаг Цэцэн нэртэй караокед очсон. Тэгээд намайг очсон чинь Мын ээж нь гэр рүүгээ яваад цайгаа уучихаад ирье та хоёр байж бай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд М бид хоёр байж байсан чинь согтуу ах орж ирээд ширээн дээр суугаад унтаад өгсөн. Тэгээд нилээд байсны дараа та гараарай гэж хэлсэн чинь сүртэй пизда вэ гэж хэлсэн. Тэгээд тэр ах гарч яваад буцаж орж ирээд нэг пиво өгчих гэж хэлээд задгай мөнгө өгөөд байсан, тэгэхээр нь би энэ мөнгө чинь хүрэхгүй юм байна танд үйлчлэхгүй гэж хэлсэн чинь май гээд өөдөөс салаавч өгсөн чинь Схажуу талаас нь гарыг нь түлхсэн чинь нөгөө ах ширээн дээр очиж суугаад цүнхээ уудлаад 3000-4000 төгрөг гаргаж ирсэн. Тэгээд Нийслэл нэртэй 1 шил пиво аваад ширээн дээр очоод уугаад сууж байсан. Тухайн залуугийн хажуу талын ширээн дээр 2 эгч сууж байсан. Тэгээд нөгөө 2 эмэгтэй дуулсан чинь нөгөө ах тэр хоёр эмэгтэй дээр очоод юм ярьж сууж байгаад ширээн дээр нь цуг суусан. Тэгээд нэг эмэгтэй нь энэ залууг ширээнд нь суулгаач явахгүй байна гэж хэлэхээр нь би очоогүй тэгсэн нөгөө залуу сууж байсан ширээн дээрээ ирээд унтаад өгсөн. Тэгээд нөгөө ах 30-аад минут унтаж байгаад сэрээд буйдангийн матраснаас зулгаагаад байхаар нь би очоод болиорой ах гэж хэлсэн чинь пизда минь яадаг юм бэ гээд намайг заамдаад авахаар нь би буйдан руу түлхэж унагаад дээрээс нь дараад хэвтээд Мыг цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд М цагдаа дуудаад байж байхад нөгөө ах миний доороос босох гээд тонгочоод байхаар нь би Мыг вип өрөөнөөс хүн дуудчих гэж хэлсэн чинь нэг залуу гарч ирээд буцаад орчихсон. Тэгээд нөгөө ах миний дор тонгочоод босч ирэх гээд “би чамайг ална гээд байсан” тэгээд би босоод зугатаагаад гадаа гарсан, тэгсэн М нөгөө хоёр эгчтэй нөгөө ахыг болиулах гээд байж байхад би гаднаас хараад байсан чинь Мыг цохиод авсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм болиоч гэж хэлсэн. Тэгтэл намайг цохиод авсан, тэгэхээр нь би гарыг нь хажуу тийш нь түлхсэн чинь буйдан дээр суучихсан. Тэгээд босч ирэх гэхээр нь нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд би хойшоо болсон. ...Цагдаа нар ирээд нөгөө ах бид хоёрыг аваад саатуулах дээр очсон. Саатуулах байранд очоод нөгөө ах согтуудаа чамд зодуулчихлаа тэрнээс би чамайг алах байсан юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө ах хоёулаа тохиролцьё гээд 50,000 төгрөг аваад салсан. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 41-42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.2.Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах давхрын буудлын “паб”-д үйлчлүүлж байсан 2 эмэгтэй дээр очиж пиво ууж, тамхи татаад байж байхад тухайн “паб”-д үйлчилж байсан эмэгтэй найз залуутайгаа 2-лаа намайг гар гэж түлхэж хөөгөөд байсан. Тэгэхээр нь би буцаж ороод тухайн паб-ны ширээн дээр сууж байсан байсан чинь Гын Х гэх залуу ширээн дээгүүр давж орж ирээд миний нүүр рүү шууд өшиглөсөн. Тэгтэл хамарнаас цус гарч дээд уруул дотор талдаа язарч, нүд тагларсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд нөгөө Х гэх залуу таныг явахгүй байхаар чинь цохисон гэж хэлсэн. ...тэгээд миний нүд гайгүй байна гэж бодоод 50,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгтэл дуудлагын цагдаа ирсэн. Тэгэхээр нь 50,000 төгрөгөө аваад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 х/

 

1.3.Гэрч Г.Очирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай “Си” нэртэй караокед 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 22 цаг өнгөрч байхад манай караокед зодоон болоод хаалгачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил дээр ирэхэд караоке хаагдсан байхаар нь Сонгины цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх дээр очоод цагдаатай уулзахад манай бармен Тогтохжаргалын охин Мын найз залуу нь үйлчлүүлж байсан хүнийг зодсон гээд саатуулах байранд орчихсон байсан. ...тухайн үед Бын зүүн талын нүд хавдаж, уруул нь хавдаж хөхөрсөн, хамраас нь цус гоожсон байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 х/

 

1.4.Гэрч Г.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний биед учирсан гэмтэл байхгүй. 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Б.Быг Г.Х нь ширээний ард сууж байхад нь дээгүүр давж нүүр рүү нь 1 удаа өшиглөөд 1 удаа нүүр рүү нь гараараа цохисон. Тухайн үед үйлчлүүлж байсан Бын биед зүүн нүдний доод хэсэгт язарсан шархтай, хамар нь хавдаж, доод  уруул нь хавдчихсан байсан. Тухайн үед эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлэхэд Ба үзүүлэхгүй, хоёр найзыгаа дуудаад саатуулахаас ирээд авсан. Тэгээд Ба нь манай ээжийн ажиллаж байсан караокений эзэн Очирбат болон манай ээжийг дагаж яваад ажил дэр нь очиж 50,000 төгрөг өгөөд тухайн үед гомдол саналгүй гэсэн бичиг хийлгээд салсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 х/

 

1.5.Шинжээчийн 12709 тоот дүгнэлт

1.Б.Бын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын дотор салстад сорви, баруун шанаанд зулгаралтын нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 20 х/,

 

Хоёр:Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд.

2.1.Гэрч Ц.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2000 оны 02 дугаар сарын 08-нд Гын анхны хүү болон Улаанбаатар хотод төрсөн. Миний хувьд 2 дахь хүүхэд нь юм. Х нь дээрээ төрсөн 1 ахтай, тэр ах нь өөр эцэгтэй юм. Бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад Улаанбаатар хотод сургуульд 9-р анги төгсөөд Баянчандманы мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуульд засал чимэглэлийн ангид сурч төгссөн. Одоо засал чимэглэлчин мэргэжилтэй. Түргэн уур уцаар байдаггүй, дуу цөөтэй, гадуур тэнээд байдаггүй, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, эрх зантай, гачигдаж дутагдах зүйлгүй, хангалуун амьдралд өссөн юм. Манай хүү их дураараа өссөн. Хгийн аав нь манай хүүг төрснөөс хойш 10 сарын дараа хүнд зодуулаад нас барсан. ...” гэх мэдүүлэг /хх 45-46 х/

2.2.Г.Хн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 х/

2.3.Г.Хн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27 х/

2.4.Г.Хн нас тоолсон тэмдэглэл /хх 35 х/

2.5.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50 х/            

2.6.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хх-57-58/

 

Гурав:Хохирлын талаарх баримт.

3.1.Хохирогч Б.Бын “гомдол, санал байхгүй” тухай баримт /хх 33 х/

3.2.Хохиролд 50,000 төгрөг авсан тухай баримт /хх 02 х/

3.3.Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 59 х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Г.Х нь гэм буруу дээр маргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Х 2017 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15а-12 тоотод байрлах “Си” нэртэй караокед ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тус газраар үйлчлүүлж байсан Б.Бын бусдын ширээн очиж суух, бусдын биед халдах зэрэг зүй бус үйлдлийн улмаас түүнтэй маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь  гараараа цохих мөн хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын дотор салстад сорви, баруун шанаанд нөсөө” бүхий хөнгөн  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

              

Шүүгдэгч Г.Хн “... нөгөө ах 30-аад минут унтаж байгаад сэрээд намайг заамдаад авахаар нь би буйдан руу түлхэж унагаад дээрээс нь дараад хэвтээд Мыг цагдаа дууд гэж хэлсэн. ... нөгөө ах миний дор тонгочоод босч ирэх гээд “би чамайг ална гээд байсан” тэгээд би босоод зугатаагаад гадаа гарсан, тэгсэн М нөгөө хоёр эгчтэй нөгөө ахыг болиулах гээд байж байхад би гаднаас хараад байсан чинь Мыг цохиод авсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм болиоч гэж хэлсэн. Тэгтэл намайг цохиод авсан, тэгэхээр нь би гарыг нь хажуу тийш нь түлхсэн чинь буйдан дээр суучихсан. Тэгээд босч ирэх гэхээр нь нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 41-42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Б.Бын “...2017 оны 09 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах давхрын буудлын “паб”-д ... Гын Х гэх залуу ширээн дээгүүр давж орж ирээд миний нүүр рүү шууд өшиглөсөн. Тэгтэл хамарнаас цус гарч дээд уруул дотор талдаа язарч, нүд тагларсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд нөгөө Х гэх залуу таныг явахгүй байхаар чинь цохисон гэж хэлсэн. ...тэгээд миний нүд гайгүй байна гэж бодоод 50,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгтэл дуудлагын цагдаа ирсэн. Тэгэхээр нь 50,000 төгрөгөө аваад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 х/

                                                                                                               

Гэрч Г.Очирбатын “...Манай “Си” нэртэй караокед 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 22 цаг өнгөрч байхад манай караокед зодоон болоод хаалгачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил дээр ирэхэд караоке хаагдсан байхаар нь Сонгины цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх дээр очоод цагдаатай уулзахад манай бармен Тогтохжаргалын охин Мын найз залуу нь үйлчлүүлж байсан хүнийг зодсон гээд саатуулах байранд орчихсон байсан. ...тухайн үед Бын зүүн талын нүд хавдаж, уруул нь хавдаж хөхөрсөн, хамраас нь цус гоожсон байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 х/

Гэрч Г.Мын “... 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Б.Быг Г.Х нь ширээний ард сууж байхад нь дээгүүр давж нүүр рүү нь 1 удаа өшиглөөд 1 удаа нүүр рүү нь гараараа цохисон. Тухайн үед үйлчлүүлж байсан Бын биед зүүн нүдний доод хэсэгт язарсан шархтай, хамар нь хавдаж, доод  уруул нь хавдчихсан байсан. Тухайн үед эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлэхэд Ба үзүүлэхгүй, хоёр найзыгаа дуудаад саатуулахаас ирээд авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 х/

 

Шинжээчийн 12709 тоот дүгнэлт

1.Б.Бын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын дотор салстад сорви, баруун шанаанд зулгаралтын нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 20 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч хохирлын төлбөрт бэлнээр 50,000 төгрөг авсан болох нь шүүгдэгч болон хохирогч, мөн гэрч Г.М нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийн зүгээс эмчилгээний зардлын баримтууд гаргаж ирүүлээгүй, нэхэмжилсэн зүйл байхгүй хэдий ч хөнгөн гэмтэлтэй холбогдуулж эмчилгээ хийлгэсэн болон хийлгэх шаардлагатай бол зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж үзсэн.

 

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Уг гэмт хэрэг гарахад хохирогч Б.Ба нь олон нийтийн газар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж бусдын бие махбод, эрх чөлөөнд халдаж зүй бус зан авир, үйлдэл гаргасан нь уг гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж шүүх үзсэн тул дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар.

            Шүүгдэгч Г.Х арван найман насанд хүрээгүй болох нь түүний нас тоолсон тэмдэглэл /хх 35 х/-ээр тогтоогдож байгаа бөгөөд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, бие бялдрын онцлог, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа зохих хэмжээгээр нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 130 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

            Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохиролд 50,000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хохирогч хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж, Г.Х-д тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Цагаан шувуу овогт Гын Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Х-г 130 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Г.Х-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 50,000 төгрөг төлөгдсөн, хохирогч хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ