Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2024/03891

 

 

 

 

 

 

 

2024 10 17 181/ШШ2024/03891

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Г.У /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Б /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц овогтой Б нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 690,000 төгрөгийн үнэтэй Жава брэндийн бидэ суултуурыг урьдчилгаа 190,000 төгрөг төлөөд үлдэгдэл 500,000 төгрөгийг 5 сарын хугацаатай авсан боловч 2022 оны 4 дүгээр сарын 06-нд 100,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-нд 100,000 төгрөгийг тус тус төлсөн боловч үлдэгдэл 330,000 төгрөгийг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан. Иймд Ц.Баас зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 300,000 төгрөг, алданги 150,000 төгрөг, нийт 450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Г.У шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Г.У би Ц.Бт холбогдуулан 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хоорондоо тохиролцсон тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У нь Ц.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ц.Бт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.У нь Ц.Бт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ц.Бт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,150 төгрөгийн тал хувь буюу 7,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ