| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/04974/И |
| Дугаар | 181/ШШ2024/03981 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2024/03981
2024 10 22 181/ШШ2024/03981
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК /РД:6105572/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Эыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Эыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Г.Э нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 7100594514 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 330,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 7100600239 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 160,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 7100603704 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 70,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 7100519548 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 1,630,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 7100519715 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 760,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7100553689 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7100556260 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 110,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.
Зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардаж харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2024/06688 тоот захирамжаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй болох нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон захирамжилсан.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Эыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Д.М, П.Б нарт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2024/06688 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, зээлийн хүүгийн тооцоолол, зээл авах хүсэлт, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн P20133048 тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ-ний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №7100553689 тоот Цахим зээлийн гэрээ-ний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №7100519715 тоот Цахим зээлийн гэрээ-ний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №7100519545 тоот Цахим зээлийн гэрээ-ний хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №7100603704 тоот Цахим зээлийн гэрээ-ний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №7100600239 тоот Цахим зээлийн гэрээ-ний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №7100556260 тоот Цахим зээлийн гэрээ-ний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №7100594514 тоот Цахим зээлийн гэрээ-ний хуулбар, А ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн засаг даргын тодорхойлолт, Г овогт Г.Эын оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Эыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь Г.Этай 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр P20133048 тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Г.Эыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э нь Завхан аймаг, ____ хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн засаг даргын тодорхойлолт, Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Г овогт Г.Э /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Г овогт Г.Э /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г овогт Г.Э /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Г овогт Г.Э /РД:/-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч А ББСБ ХХК /утас: /-д мэдэгдэхийг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ