| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/04882/И |
| Дугаар | 181/ШШ2024/04311 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/04311
2024 11 05 181/ШШ2024/04311
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: О ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Л /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 407,085 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
О ББСБ ХХК нь Б овогтой Л-той 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 20240126-29229 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
Улмаар 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 315,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5.5 хувийн хүүтэй, z000228402 тоот зээлийг Б.Лгийн Хаан банк дахь 50...... тоот дансанд шилжүүлсэн.
Хариуцагч Б.Л нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар z000228402 тоот зээл 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 315,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 154 хоног /зээлийн гэрээний 30+хугацаа хэтэрсэн 124+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 88,935 төгрөг + шимтгэл 3,150 төгрөг байна.
Иймд хариуцагч Б.Лгоос үндсэн зээл 315,000 төгрөг, хүү 88,935 төгрөг, шимтгэл нийлбэр 3,150 төгрөг, нийт 407,085 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Б овогтой Л нь О компаниас авсан 315,000 төгрөгийг хэтэрсэн хугацааны хүү 88,395, нийт 407,085 төгрөгийн хамт бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Б.Лд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 407,085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Л нь нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 407,085 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Лд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Б.Л нь нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 407,085 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Лд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,863 төгрөгөөс 6,431.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 6,431.5 төгрөгийг, хариуцагч Б.Лгоос 6,431.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ