Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/04312

 

 

 

 

 

 

 

2024 11 05 181/ШШ2024/04312

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Э.А /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Х /РД:/

 

Хариуцагч: Д.Б /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 10,589,400 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.А миний бие нөхөр Э.А-ийн хамтаар 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орой 20:40 цагийн үед Lexus RX350 маркийн ...... улсын дугаартай автомашинаар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын замыг чиглэн явах үед Kia Lotze маркийн ........ улсын дугаартай автомашины жолооч Л.Х нь хөдөлгөөн эхлэх дүрмийг зөрчин, тээврийн хэрэгслийн баруун урд талаас мөргөсний улмаас өндөр хэмжээний хохирол учруулсан нь замын цагдаагийн газрын дүгнэлтээр баталгаажиж байгаа. Тээврийн хэрэгслийн кузов чихэгдэж, тэнхлэгт үүссэн гэмтлийн улмаас автомашины зах зээлийн үнэлгээнд smartcar лавлагааг үндэслэн 3-4 сая төгрөгийн бодит бус хохирол учруулсан.

Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлийн дагуу хариуцагч Х нь учирсан хохирлыг хуваан төлөх хүсэлт удаа дараа гаргасан боловч одоог хүртэл биелүүлээгүй,

Л.Х нь 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, улсын үзлэг оношлогоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцон уг хохирлыг учруулсан байдаг. Л.Хын буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол нь Замын цагдаагийн газрын хэргийн газрын үзлэг хийсэн актаар тогтоогдсон бөгөөд хохирлын хэмжээг И ХХК-ийн үнэлгээгээр шууд зардлын дүн 8,830,000 төгрөг, шууд бус зардлын дүн 1,270,000 төгрөг, нийт 10,100,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн газарт зөрчил хариуцсан байцаагч М.Б гэрчийн дэргэд Л.Х нь хугацаа тохиролцон төлбөрийн барагдуулах баталгаа гаргасан боловч тохирсон хугацаанд одоог хүртэл огт төлбөр барагдуулаагүй, сар сард хуваан төлөх тохиролцоо хийсэн боловч мөн л утсаа авахгүй байгаа тул тухайн үед автомашин жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн тухайн үеийн .......... автомашины эзэмшигч Д овогтой Б-ыг мөн хариуцагчаар татуулах хүсэлт гаргаж байна.

Хариуцагч нараас автомашинд учирсан хохирол үнэлгээний дагуу 10,100,000 төгрөг, ослын улмаас автомашины урд хэсэг чихэгдэж, руллийн аппарат гэмтсэний улмаас засвар хооронд зөөсөн 3 удаагийн автомашин ачилтын төлбөр 200,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,400 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 10,589,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Э.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Э.А миний бие Л.Х, Д.Б нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Л.Хтай тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан тул хариуцагч Д.Баас татгалзаж байна гэжээ.

 

3. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Э.Аийн нэхэмжлэлтэй, Л.Хт холбогдох иргэний хэрэгт зохигчид эвлэрч дараах байдлаар харилцан тохиролцов.

2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг

2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг

2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг

2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг

2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг

2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг

2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг

2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг

2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг

2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Л.Х, Д.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 10,589,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Баас татгалзсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Л.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,589,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөгөөр нэхэмжлэгч Э.Ат төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Л.Х, Д.Б нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Э.Аийн нэхэмжлэлтэй, Л.Х, Д.Б нарт холбогдох гэм хорын хохиролд 10,589,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Д.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч Л.Х нь 10,589,400 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1,058,940 төгрөгөөр нэхэмжлэгч Э.Ат төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Л.Х, Д.Б нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,380 төгрөгөөс 92,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 92,190 төгрөгийг, хариуцагч Л.Хаас 92,190 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Ат олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ