| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0633/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.УУганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Б.Баа, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллач Д.Ууганцэцэг,
Иргэдийн төлөөлөгч Г.Мөнхтуяа, Д.Бтөмөр,
Хохирогч Д.Б,
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч В.Энхболд /ҮД:1203/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дийн Г-д холбогдох 1708012840167 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “...” ХХК-д хАлагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Дийн Г /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Шүүгдэгч Д.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 1968 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд айлын 6 дахь хүүхэд болон мэндэлсэн. Дээрээ 1 эгч, 4 ахтай, доороо 3 эмэгтэй дүүтэй, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Мөрөн суманд цэцэрлэгт явж байгаад 1-р арван жилийн сургуульд 1976 онд элсэн орж, 1986 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. ОХУ-ын Тула хотод 2 жил үйлдвэрлэл сургалтын сургуульд сурч мужааны мэргэжлээр төгсөж 1988 онд Хөвсгөл аймагтаа ирсэн. 1988 онд Зэвсэгт хүчний 089-р анги буюу Блан хАлах яамны жанжин штабын грашийн ангид 2 жилийн цэргийн алба хаагаад 1990 онд халагдсан. Цэргээс халагдаад Улаанбаатар хотод шилжин ирж амьдарсан ба хувиараа Сүм хийд сэргээн завсарлах газар байгуулж ажиллаж байгаад 2000 оноос хойш уг ажлаа болиод энд тэнд хАлагчийн ажил хийж байна. би өөрийн эхнэр Бдуламтай 2001 онд Улаанбаатар хотод танилцаж гэр бүл болж байсан. Одоо 2 охинтой, охидууд бүгд тусдаа гарсан. Эхнэр зочид буудалд ресепшний ажил хийж байгаа. Эцэг, эх маань 2-лаа бурхан болсон. Ах дүү нар бүгд Улаанбаатар хотод суурьшин амьдарч байна. Болсон хэргийн тухайд гэвэл Б нь манай хашаанд нүүж ирээд 3 жил болж байгаа бөгөөд анх ээж аав нь гуйгаад 1 жил буулгаач гээд байхаар нь буулгасан. Тэрнээс хойш одоог хүртэл байгаа бөгөөд тогны мөнгө өгдөггүй, түрээс, хашааны мөнгө өгдөггүй. Тэр өдөр буюу 2017 оны 08-р сарын 26-ны өдөр би зуслангаас өөрийн 5 ханатай Монгол гэрээ хашаандаа авчирч буулгасан. Тэгээд зурагтаа засварт өгөх гээд явсан бөгөөд Б нь машин олж ирээд хамт явсан. Тэгэхэд манай найз Ц бас хамт явсан. Бид 3 зурагтаа дүүргийн автобусны буудлын ойролцоо байх зурагт засварын газар өгчихөөд буцаад гэр рүүгээ явах замд зам дагуу 25-30 орчим насны эмэгтэй хүн согтуу байдалтай зогсож байсан чинь Б машинаа зогсоогоод тэр хүнтэй ярьж байгаад тэр эмэгтэйг машиндаа суулгасан. Би тэр эмэгтэйг нь танихгүй. Тэгээд бид 4 манай гэрт ирсэн. Замдаа Б надаас мөнгө аваад дэлгүүр орж 2 лааз пиво, 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи худалдаж аваад манай хашаанд очиход хашаан дотор аав нь сууж байсан. Тэгэхэд Б та аавыг аргалаад явуулчих гэж гуйхаар нь би түрүүлж буугаад аавыг нь “та харьж бай хүн ирж байна” гэж хэлж явуулаад бид 4 гэрт орсон. Би гэрийн гадна гараад уранхай цоорхой дээвэр туургаа янзалж байсан, эхний архинаас нь 2 татсан. Тэгэхэд Бын найз нь гэх залуу машинтай ирсэн. Тэгээд Б картаа өгчих гээд миний картыг аваад дахиж 0,5 литрийн архи ундаа авчирсан. Тэгээд архиа ууж байгаад нөгөө эмэгтэй унтаад өгсөн. Б найзтайгаа хамт гараад явчихсан. Ц өдөр эхнэр нь дуудаад байна гээд яваад өгсөн. Тэгээд орой 22 цагийн үед би гэртээ байж байтал Б өдрийн найзтайгаа хамт ирсэн. 1 шил архи авчирсан байсан. Тэгээд би маргааш ажилтай уухгүй гэхэд татаж чангаагаад байсан. Тэгэхэд манай гэрийн ширээн дээр тарвас зүсэж байсан шар өнгийн иштэй жижиг богино хутга байхаар нь айлгах санаатай аваад энэ хүүхнээ аваад гэртээ орж унт гэж хэлэхэд Б чаддаг юм бол шаачих, хутгалчих гээд байсан. Тэгээд л нэг мэдэхэд Б хутгалуулчихсан, бараг миний гар дээр өөрөө ороод ирсэн. Тэгэхэд тэр охин босож ирээд та энэ Шарыг хутгалчихсан юм биш биш үү гэхээр нь гэнэт ухаан ороод л түргэн дуудаад гэр рүү нь орж аавд нь хэлээд удалгүй түргэн ирж Быг аваад явсан. Ийм л зүйл болсон. ... Би тэр хутгыг хэрэг болсноос хойш нөгөөдөр нь өөрийн танил А гэх хүн гэрт ирчихсэн байхаар нь энэ муухай хутгыг жорлон руу хаячих гээд өгөхөд авч гараад л жорлон руу шидэж байсан. А миний танил хүүхэд бөгөөд тухайн үед манай гэрт зүгээр ирчихсэн байсан. Тэгээд 7-8 хоногийн дараа гэж санаж байна, жорлон руу ороход л хутга цухуйгаад харагдаад байхаар нь хашаан дотор байсан хэрэггүй муу панер модыг аваад дээрээс нь даруулаад хаячихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 58-59, 60-61 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.2.Шүүгдэгч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “8 дугаар сарын 26-ны өдөр би гэрээ зуслангаас оруулж ирж барьсан. Тэгээд зурагтаа засуулах гээд Б, Ц нарын хамт явсан. Засварын газар орчихоод буцаж байхдаа үл таних эмэгтэйг зам дээрээс авсан. Би Бт согтуу юм бишүү гэж хэлэхэд тоолгүй очиж авсан. Замдаа дэлгүүр орж нэг шил архи, 2 пиво, ундаа авсан. Эдгээр зүйлсийн мөнгийг би төлсөн. Хашааны үүдэнд ирэхэд Бын аав нь манай гэрийн буйран дээр сууж байсан. Б аавыгаа явуулчих гэхээр нь би аавд нь хэлээд явуулсан. Дараа нь бид архи уусан. Тэр өдөр их хүйтэн байсан тул би үдээс хойш унтсан. Хутга ширээн дээр байсан. Б орж ирээд намайг 2 удаа татсан. Маргааш нь би ажилтай байсан тул архи уухгүй гээд 2 удаа гаргасан. Тэгтэл буцаж орж ирээд хөнжил хуу татсан. Маргаан манайд байсан эмэгтэйгээс үүдэлтэй. Хамгийн гол гэрч тэр эмэгтэй байсан боловч олдоогүй. Ингээд Бын мэдүүлэгт тусгагдсан үйл явдал өрнөсөн... би гэм буруу дээр маргахгүй ....” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.3.Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”…2017 оны 08 дугаар сарын 26-ны ...орой 22 цаг өнгөрч байхад дэлгүүр рүү тамхинд явж байсан. Замд манай найз О машинтай тааралдсан. Тэгээд би Оын машинд суугаад гэрийнхээ үүдэнд буугаад Оыг “Байж бай, би Г ахынд ороод ирье” гэж хэлээд Г ахынд орсон. Тэгсэн Г ах гэртээ өдөр хамт байсан танихгүй эмэгтэйтэй хэвтэж байхаар нь Г ахыг дуудаад “Би доошиллоо. Хоёулаа ганц юм хувааж уух уу” гэхэд Г ах “чи хүн амраахгүй яах гээд байгаа пизда вэ” гээд орны хөлд байсан шүүгээнээс зүүн гараараа хутга аваад миний баруун хэвлий хэсэг рүү урдаас хутгалсан. Г ах намайг хутгалахаасаа өмнө бид хоёр маргалдаад хашаан дотор миний толгой руу гартаа байсан заазуурын хавтгай талаар нь 3 удаа цохисон. Тэгээд түүнээс болж маргалдаад араас нь гэр рүү орсон чинь намайг хутгалсан. ...Гыг унтаж байхад нь би гаднаас ороод бос гээд хөнжлийг нь татсан. Г ах уурлаад түүнээс болж маргаан эхэлсэн. ...Намайг хагалгаанд ороод 4 хонож байхад Г ах эхнэртэйгээ эмнэлэг дээр ирээд “Тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байна. Уурын улмаас ийм зүйл хийчихлээ, ахыгаа уучлаарай гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-28 х/,
1.4.Хохирогч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өглөө 10 цагийн үед Г ах зуслангаас гэрээ авчирсан. Ц, А бид нар гэрийг буулгалцсан. Г 2 шил архи авчираад бид хэд хувааж уусан. Тэр өдөртөө гэрээ барихаа болиод зурагт засуулах гээд явсан. Засварчинд зурагтаа өгчихөөд буцаж явтал урьд таксины мөнгөө өгөлгүй буусан эгч зогсож байсан. Би “өст хүн өлийн даваанд дээр” гэгчээр мөнгөө авнаа гээд ухраад очиход согтуу байсан. Гэтэл Г ах болон бусад хүмүүс суулгачихаач гэсэн. Замдаа дэлгүүрээс 1 шоколад, 2 шил пиво, нэг шил 0.75 граммын архи авч ирээд Г ахынд уусан. Ц, Б-А хоёрт нэг шил архи авч өгөөд өөр газар уу гэж хэлсэн. Тэр эмэгтэй, Г ах бид гурав архи хувааж уусан. Би нэлээд согтоод байхаар нь гэр рүүгээ орж унтсан. Орой 22 цагийн үед тамхи татах гээд гартал О манайх руу ирж явсан. Бид уулзаад Г ахынд ирэхэд тэр эмэгтэй цаад талд нь Г ах наад талд нь хоёулаа шалдан унтаж байсан. Би Гын ахын хөнжлийг хуу татахад Г ах уурлаад хувцсаа өмсөөд гарсан. Гарснаа чи яах гээд байгаа нусгай вэ гээд заазуураар толгой дундуур цохисон. Бид хоёр гадаа муудалцаж байгаад буцаж ороод орон дээр сууж байтал Г ах зүүн гараараа хутга аваад намайг хутгалсан. Намайг өнхрөөд ойчсон байхад тэр эмэгтэй босч ирээд та хүн алчихлаа гээд орилоод байсан. 103 ирээд намайг цэргийн госпиталд аваачиж хагалгаанд оруулсан. Нэхэмжлэх зүйл гэвэл элэг хАлах эмээ авч уумаар байна. Уг эм 10 ширхэг нь 47000 төгрөг болдог тул би 2 сарын хугацаанд л уусан, дахиж худалдаж авч чадахгүй байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
1.5.Гэрч С.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Бын гэр рүү уруудаж явдаг гудамжинд түүнтэй тааралдсан. Б манайд очоодхьё гээд тэдний хашааны гадаа очоод зогссон. ...Ойролцоогоор 5 минут болоод Б 1 хашаанд байдаг Г гэдэг хүнтэй маргалдсан байдалтай хашаанаас гарч ирээд бие биенийгээ заамдаж аваад гараараа түлхээд машинд хүрч ирж наалдаад байхаар нь би жоохон холдоод зогссон. ... Тэр хоёр гадаа удлаа гэхэд 10-д минут болоод буцаад хашаа руугаа орсон. ...Г гэдэг хүний амьдарч байсан амбаар руу яваад орсон чинь Б сандал дээр эвхрэлдсэн байдалтай намайг хутгалчихлаа ш дээ гэж Гд хэлээд сууж байсан. Удалгүй газар унаад өгсөн. Г гэдэг хүн орон дээр сууж байсан. Гартаа ямар нэгэн хутга мэсний зүйл бариагүй харагдсан. ... Б шалан дээр эвхрэлдээд унасан боловч ухаантай байсан. ...Би өөрийн дугаараас шилэн дээр хүн уначихлаа гэж хэлж түргэн дуудсан. Тухайн үед сандраад юу гэж хэлэхээ мэдэхгүй би өөрөө шилэн дээр унаад бэртчихлээ гэж түргэн дуудсан. ...Намайг анх гэрт ороход Б та намайг хутгалчихлаа гэж Гд хандан хэлж байсан. Эмч үзээд хутганы шарх байна гэж хэлж байсан болохоор би Быг хутгалуулж гэмтсэн байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх 29-32 х /
1.6.Гэрч О.ДашДийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай хажуу хашааны Г гэх хүн манайд 23 цагийн орчимд орж ирээд намайг дуудсан. Би гараад очсон. Г надад хэлэхдээ “Би Быг хутгалчихлаа. Айлгах гэсэн чинь хутга нь орчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би Гынд ороход Б шалан дээр нь эвхрэлдээд хэвтэж байсан. ...Түргэн дуудахдаа Быг шилэн дээр уначихсан байна гэж хэлсэн байсан. ...Түргэн тусламжийн эмч Быг авч явахдаа хутгалуулсан юм шиг байна гэж байсан. …гэх мэдүүлэг /хх 33-35 х /
1.7.Гэрч Б.Б-Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа би Г ахын гэр рүү орсон. Тэгэхэд “Шар бид 2 хүүхнээс болж муудалцаад шарыг хутгалчихлаа. Тэгээд эмнэлэг рүү явчихсан байгаа” гэж хэлэхээр нь би барьж гараад жорлон руу нь шидсэн юм. ...Тэр хутга нь шар өнгийн иштэй жижгэвтэр хутга байсан. ...Г ах гэрийнхээ шургуулганаас бор өнгийн хутгаа гаргаж ирээд муу ёрын энэ хутгыг гаргаад хаячих, Быг хутгалсан хутга байгаа юм. Энэ хутгаар л ийм юм болчлоо, гаргаад хаячих гээд гаргаж өгсөн. Тэгэхээр нь би жорлон руу нь шидчихээд л гараад явсан. .…гэх мэдүүлэг /хх 39-41 х /
1.8.Гэрч Ч.Цэгмэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай гэр Г гэж хүнийхтэй ойрхон яг ар талд нь байдаг юм. Бид нар хөрш зэргэлдээ амьдраад 17 жил болж байна. Бие биенээ сайн таньж мэднэ. Тэр өдөр өглөө 10 цаг өнгөрч байсан байх Гын гэр рүү ороход Б, Г, бас 1 залуутай 3-лаа дундаа 1 шил архи тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд би ороод архинаас хамт хувааж уучихаад Г 1 машин дуудчихсан байсан, тэрийг нь би танихгүй. Тэгээд Г өөрийн гэрийнхээ зурагтыг янзлуулна гээд Б, Г, би, жолоочийн хамт 4-лээ зурагтыг нь авч 21-р хорооллын ойролцоо байсан зурагт засварын газарт оруулж өгсөн. Тэгээд буцаад Гынд очих гээд явж байтал толгойт явах зам дагуу нэг кафе маягийн газрын урд согтуу байдалтай гуйваад, үсээ задгай тавьчихсан нэг хүүхэн зогсож байсан. Тэрийг өнгөрөөд нэлээн явж байтал Б буугаад тэр хүүхнийг авч ирээд машинд суусан. Тэгээд юм яриагүй Гын гэрт очсон. Замдаа Г дэлгүүр орж 1 шил 0,75 литрийн архи аваад гэрийнх нь гадаа очоод бид нар буугаад машин яваад өгсөн. Б, Г, би, нөгөө хүүхэн бид 4 орсон. Гэрт нь ороод би удалгүй архинаас нь ч уугаагүй арын хаалгаар нь гараад явсан. Тэрнээс хойш дахиж Гынд ороогүй, юу болсон талаар мэдэхгүй байна. Сүүлд нь сонсоход Г би Быг хутгалчихсан байна гэж хэлж байсан. Юунаас болоод яагаад муудалдаж хутгалсан талаар нь мэдэхгүй байна. Би тэр өдөр гэрээсээ гараагүй. Тэгэхэд Гынд Б, Г, нөгөө тахихгүй хүүхэн 3 үлдсэн. Бид нарыг зурагт аваад гарахад нь үлдсэн залууг хайчсаныг нь мэдэхгүй байна. …” гэх мэдүүлэг /хх 36-38 х /
1.9.Шинжээчийн 11540 дугаартай дүгнэлт
1.Д.Бын биед хэвлийн хөндийд нэвтэрч элэгний 5-р сигментэд хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх 53 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.
2.1.Гэрч А.Бдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Г миний нөхөр байгаа юм. Бид 2 анх 1986 онд барилгын модон эдлэлээр хамт ажиллаж байгаад танилцаж байсан. Г 1988 онд цэрэгт алба хаагаад 1990 онд халагдаж ирээд тэр ондоо гэр бүл болж байсан. 1989 онд гэр бүлээ албан ёсоор Блуулж эхнэр нөхөр болсон. Анхны хүүхэд 1990 онд төрсөн. Байгальмаа гэдэг, дараагийнх нь 1991 онд төрсөн, Гэрэлмаа гэдэг, ам бүл 4-лээ амьдарч байна. Манай нөхөр хувиараа энд тэнд ажиллаж байсан, ихэвчлэн мужааны ажил хийдэг. 1993 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу шилжин нүүж амьдрахаар явсан. 1997 онд Улаанбаатар хотод ирж одоогийн энэ хаяган дээр одоог хүртэл амьдарч байна. Манай нөхөр эцэг, эхээс 10-лаа айлын дээрээсээ 6 дахь хүүхэд байгаа юм. Ах дүү нар нь ихэнх нь Хөвсгөл аймагт амьдардаг. Ээж, аав нь бурхан болоод удаж байна. Манай нөхөр хүнд тусархуу, цайлган цагаан сэтгэлтэй, үр хүүхэд, ар гэртээ анхаарал халамж сайн тавьдаг, хамт олон гэр бүл, хамаатан садандаа нэр хүндтэй, ажилсаг зантай, хүнд хар буруу санаад байдаггүй, өгөөмөр зантай хүн байгаа юм. Жоохон сул тал нь архи үе үе уудаг, уусан үедээ хэвийн, зан араншин нь эвдрээд байдаггүй, агсам согтуу тавиад байдаггүй хүн байгаа юм. Мөрөөрөө л уучихаад унтаад өгдөг хүн. .…гэх мэдүүлэг /хх 42-44, 45-46 х /
2.2.Гэрч Д.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Би Гын төрсөн ах нь байгаа юм. Бид нар эцэг, эхээс 10-лаа, 5 дахь хүүхэд юм. ...Одоо бүгд өөрсдийн гэсэн амьдралтай, бие даасан хүмүүс байдаг. ...Г нь бага байхдаа төлөв даруу зантай, спортод сонирхолтой, сэргэлэн цовоо хүүхэд байсан. Зан аашны хувьд даруухан, төлөв томоотой, ажилсаг зантай, ар гэртээ анхаарал халамж сайн тавьдаг, элдэв долоон ааш байхгүй, шударга зантай хүн. Хаа нэг архи уучихдаг, бусдаар бол ямар нэгэн асуудал гаргаад байдаггүй мөрөөрөө л ажлаа хийгээд явдаг хүн юм. …” гэх мэдүүлэг /хх 47-48 х /
2.3.Д.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 77 х/
2.4.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 78 х/
2.5.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 85 х/
2.6.Д.Гын хувийн байдлын тодорхойлолтууд /хх 86-88 х/
2.7.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 89 х/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1.Өвчний түүх /хх 91-103 х/
3.2.Хохирогч Д.Бын “... эмчилгээний зардалд 400,000 төгрөг, 2 жилийн эрүүл мэндийн даатгалын хураамж 106,000 төгрөг нийт 506,000 төгрөг авсан, хэрэглэх шаардлагатай эмийн зардлын баримтаа би бүрдүүлж өгөөгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Д.Г нь архидан согтуурсан үедээ 2017 оны 08 дугаар сарын 26-ны шөнийн 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 12-6 тоотод байрлах гэртээ үл таних хүүхний хамт хэвтэж байхад Д.Б орж ирээд хөнжлийг нь татсанаас болж уурлан улмаар хашаанд гарч маргалдаж байгаад салаад гэр лүүгээ ороход араас нь хохирогч дагаж ирэхээр хэвлий хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч элэгний 5 дугаар сигментэд хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.Гын “... орой 22 цагийн үед би гэртээ байж байтал Б өдрийн найзтайгаа хамт ирсэн. 1 шил архи авчирсан байсан. Тэгээд би маргааш ажилтай уухгүй гэхэд татаж чангаагаад байсан. Тэгэхэд манай гэрийн ширээн дээр тарвас зүсэж байсан шар өнгийн иштэй жижиг богино хутга байхаар нь айлгах санаатай аваад энэ хүүхнээ аваад гэртээ орж унт гэж хэлэхэд Б чаддаг юм бол шаачих, хутгалчих гээд байсан. Тэгээд л нэг мэдэхэд Б хутгалуулчихсан, бараг миний гар дээр өөрөө ороод ирсэн. ... Би тэр хутгыг хэрэг болсноос хойш нөгөөдөр нь өөрийн танил А гэх хүн гэрт ирчихсэн байхаар нь энэ муухай хутгыг жорлон руу хаячих гээд өгөхөд авч гараад л жорлон руу шидэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 58-59, 60-61 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Д.Бын ”… би Оын машинд суугаад гэрийнхээ үүдэнд буугаад Оыг “Байж бай, би Г ахынд ороод ирье” гэж хэлээд Г ахынд орсон. Тэгсэн Г ах гэртээ өдөр хамт байсан танихгүй эмэгтэйтэй хэвтэж байхаар нь “би гаднаас ороод бос гээд хөнжлийг нь татсан. ... Г ах намайг хутгалхаасаа өмнө бид хоёр маргалдаад гадаа хашаан дотор миний толгой руу гартаа байсан заазуурын хавтгай талаар нь 3 удаа цохисон түүнээс болж маргалдаад араас нь гэр рүү нь орсон чинь намайг хутгалсан. ... орны хөлд байсан шүүгээнээс зүүн гараараа хутга аваад миний баруун хэвлий хэсэг рүү урдаас хутгалсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-28 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч С.Оын “… Б манайд очоодхьё гээд тэдний хашааны гадаа очоод зогссон. ...Ойролцоогоор 5 минут болоод Б 1 хашаанд байдаг Г гэдэг хүнтэй маргалдсан байдалтай хашаанаас гарч ирээд бие биенийгээ заамдаж аваад гараараа түлхээд машинд хүрч ирж наалдаад байхаар нь би жоохон холдоод зогссон. ... Тэр хоёр гадаа удлаа гэхэд 10-д минут болоод буцаад хашаа руугаа орсон. ...Г гэдэг хүний амьдарч байсан амбаар руу яваад орсон чинь Б сандал дээр эвхрэлдсэн байдалтай намайг хутгалчихлаа ш дээ гэж Гд хэлээд сууж байсан. ...Намайг анх гэрт ороход Б та намайг хутгалчихлаа гэж Гд хандан хэлж байсан. Эмч үзээд хутганы шарх байна гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх 29-32 х/,
Гэрч О.ДашДийн “…Манай хажуу хашааны Г гэх хүн манайд 23 цагийн орчимд орж ирээд намайг дуудсан. Би гараад очсон. Г надад хэлэхдээ “Би Быг хутгалчихлаа. Айлгах гэсэн чинь хутга нь орчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би Гынд ороход Б шалан дээр нь эвхрэлдээд хэвтэж байсан. ...Түргэн тусламжийн эмч Быг авч явахдаа хутгалуулсан юм шиг байна гэж байсан. …гэх мэдүүлэг /хх 33-35 х/,
Гэрч Б.Б-Агийн “…Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа би Г ахын гэр рүү орсон. Тэгэхэд “Шар бид 2 хүүхнээс болж муудалцаад шарыг хутгалчихлаа. ...Г ах гэрийнхээ шургуулганаас бор өнгийн хутгаа гаргаж ирээд муу ёрын энэ хутгыг гаргаад хаячих, Быг хутгалсан хутга байгаа юм. Энэ хутгаар л ийм юм болчлоо, гаргаад хаячих гээд гаргаж өгсөн. Тэгэхээр нь би жорлон руу нь шидчихээд л гараад явсан. .…гэх мэдүүлэг /хх 39-41 х/,
Гэрч Ч.Цэгмэдийн “… Сүүлд нь сонсоход Г би Быг хутгалчихсан байна гэж хэлж байсан. ...Тэгэхэд Гынд Б, Г, нөгөө танихгүй хүүхэн 3 үлдсэн. …” гэх мэдүүлэг /хх 36-38 х/,
Шинжээчийн 11540 дугаартай дүгнэлт
1.Д.Бын биед хэвлийн хөндийд нэвтэрч элэгний 5-р сигментэд хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх 53 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Хохирлын талаар.
Хохирогч Д.Бын “... эмчилгээний зардалд 400,000 төгрөг, 2 жилийн эрүүл мэндийн даатгалын хураамж 106,000 төгрөг нийт 506,000 төгрөг авсан, хэрэглэх эмийн зардлын баримтаа би бүрдүүлж өгөөгүй ...”, шүүгдэгчийн “ ... би эмчилгээний зардал 400,000 төгрөг, 2 жилийн эрүүл мэндийн даатгалын хураамж 106,000 төгрөгийг төлсөн, цаашид зардал гарвал төлнө ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эмчилгээ хийлгэхтэй холбоотой бодит зардлыг төлсөн болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Харин хохирогч үргэлжлүүлээд хийгдэх эмчилгээний зардлын нотлох баримтуудаа бүрдүүлж өгөөгүй нь хохирогчийн буруутай ажиллагаатай холбоотой, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд нөлөөлөхгүй, гарсан бодит зардлыг төлсөн гэж үзэх боломжтой бөгөөд харин хохирогч цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Д.Г өөрийн сайн дураар эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан бодит зардлыг төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа зохих хэмжээгээр нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа зохих хэмжэээгээр нөлөөлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд түүнд шүүхээс 3 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 506,000 төгрөг төлөгдсөн, хохирогч цаашид хийгдэх эмчилгээний зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич шийдвэрлүүлэхийг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 см ажлын хэсэгтэй, 11 см урт бариултай, нийт 23 см урттай, 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Дийн Гыг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Д.Гыг 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Гын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Д.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохиролд 506,000 төгрөг төлөгдсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч цаашид гэм хор учруулсны төлбөр гаргуулахтай холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12 см ажлын хэсэгтэй, 11 см урт бариултай, нийт 23 см урттай, 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Г-д урьд авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
Б.БААТАР