Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/04351

 

 

 

 

 

 

 

 

2024 11 07 181/ШШ2024/04351

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Б.Д /РД:/-ийн хүсэлттэй,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.Д ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Бовогтой Д /РД:/ би 1987 онд Худалдааны техникум төгсөөд Ажилчны районы нийтийн хоолны трестийн А.П ахлах тогоочтой 49 дүгээр гуанзанд тогоочоор хуваарилагдан очиж 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилласан. Улмаар 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Октябрийн районы нийтийн хоолны трестийн 13 дугаар гуанзанд тогоочоор томилогдон ажиллаж байгаад зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Наран кафед тогоочоор ажилласан.

Одоо тэтгэврийн нас болоод тэтгэврээ хөөцөлдөхөд тэр үеийн нийтийн хоолны салбарт ажиллаж байсан хүмүүсийн бичиг баримт Улсын төв архив, Нийслэлийн архивын алинд нь ч байхгүй учир тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж, Үнэн сонины нүүрний зураг, нийтлэлийг өргөдлийн хамт хавсаргав.

Иймд Б.Д миний 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Ажилчны районы нийтийн хоолны трестийн 49 дүгээр гуанзанд ажилласан жил, 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1997 он хүртэлх хугацаанд Октябрийн районы нийтийн хоолны трестийн Наран кафед тогоочоор ажилласан жилүүдийг шүүхээр тогтоож өгч тусална уу гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Б.Дийн иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 614 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 564 дүгээр тодорхойлолт, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт, Б.Дийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үнэн сонины 5 дахь хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/00077 дугаар шийдвэр, Д.С-гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ц.Ба-ын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ө.Ж-ын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, А.П-ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зураг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Ц.Б, Д.С нараас гэрчийн мэдүүлэг авч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүсэлт гаргагч Б.Д /РД: / нь анх ХААТР-1 маягтад өөрийн мэргэжил, ажлыг хэрхэн тусгаж мэдүүлсэн болон түүнд анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэний паспорт олгоход өөрийн биеийн байцаалтыг хэрхэн тусгасан мэдээллийг, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Наран кафе нь Б.Д /РД:/-ийн нэрээр 1990-1992 он дуусталх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Наран кафе нь Б.Д /РД:/-ийн нэрээр 1993-1994 он дуусталх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх лавлагааг гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх хүсэлтээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Б.Д нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Д миний 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Ажилчны районы нийтийн хоолны трестийн 49 дүгээр гуанзанд ажилласан жил, 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1997 он хүртэлх хугацаанд Октябрийн районы нийтийн хоолны трестийн Наран кафед тогоочоор ажилласан жилд холбогдох баримтууд архивт хадгалагдаагүй учраас ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэж тодорхойлов.

 

3. Хүсэлт гаргагч Б.Д нь ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хүсэлт гаргагч Б.Д нь 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ажилчны районы нийтийн хоолны трестийн 49 дүгээр гуанзанд тогоочоор ажиллаж байсан болох нь Ажилчны районы нийтийн хоолны трестээс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 23.....5 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт дахь 1987 онд 49 дүгээр гуанзанд тогоочоор ажилд орж ажиллаж байгаа гэх бичилтээр тогтоогдож байна.

 

4.2. Улмаар 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Октябрийн районы нийтийн хоолны трестийн 13 дугаар гуанзанд тогоочоор ажилласан болох нь Ажилчны районы нийтийн хоолны трестээс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 23.....5 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.3. Хүсэлт гаргагч Б.Д нь 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Октябрийн районы нийтийн хоолны трестийн Наран кафед тогоочоор ажиллаж байсан болох нь 232285 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, Үнэн сонины 1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №68 дугаарт нийтлэгдсэн Чулууг чулуу биш, ус элээдэг гэх гарчигтай нийтлэлийн Тогооч Б.Дийг ажиллаж байхад таарлаа. гэх хэсэг, гэрч Ц.Байгалын Би 1990 онд Наран ХХК-д нарийн боовны шарагчаар ажилд орсон. Дараа нь Наран ХХК-д 1992 онд буфетийн худалдагчаар ажиллаж байсан. Тухайн үед намайг ажилд ороход Б.Д тогоочоор ажиллаж байсан...Бид 1990 оны 9 дүгээр сараас эхлээд 1999 оны 4 дүгээр сар хүртэл 8 жил, 7 сарын хугацаанд тасралтгүй хамт ажилласан. гэх мэдүүлэг, гэрч Д.С-ийн Би 1989 онд Наран ХХК-д зөөгчөөр ажилд орсон. 1990 онд Б.Д нь нэг газраас тогоочоор шилжин ирж ажилд орсон. 1997 он хүртэл буюу Наран кафе-г өмч хувьчлалаар өөр байгууллага худалдаж авах хүртэл хамт ажилласан. гэх мэдүүлэг, гэрэл зураг, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, Төрснийг бүртгэх анкет дахь Эх Б.Д Октябрийн районы нийтийн хоолны трестийн Наран кафед тогоочоор ажилладаг. гэх бичилт, Гэрлэснийг бүртгэх анкет дахь Эхнэр Б.Д Наран кафед тогоочоор ажилладаг: гэх бичилтээр тогтоогдож байна.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн хүсэлт гаргагч Б.Дийг 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ажилчны районы нийтийн хоолны трестийн 49 дүгээр гуанзанд тогоочоор, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Октябрийн районы нийтийн хоолны трестийн 13 дугаар гуанзанд тогоочоор, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Наран кафед тогоочоор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

6. Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч тус бүрээр төлж эхэлсэн, улмаар мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данстай байхаар заасан тул шүүх 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилласан хугацааг тогтоох үндэслэлгүй.

 

Иймд хүсэлт гаргагч Б.Дийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

7. Шүүх хүсэлтээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Б овогт Б.Д /РД:/-ийг 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ажилчны районы нийтийн хоолны трестийн 49 дүгээр гуанзанд тогоочоор, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Октябрийн районы нийтийн хоолны трестийн 13 дугаар гуанзанд тогоочоор, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Наран кафед тогоочоор ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсэг болох 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ