Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/04784

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/04784

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, ** дүгээр хороо, *** тоот хаягт оршин суух, D овогт О-н э /РД:***/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Ч тоот хаягт оршин суух, D овогт М.Б /РД:***/-гийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн О.э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.э болон М.Б бидний бие нь 2022 оны 10 дугаар сарны 26-ны өдөр Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ** шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ эхийн асрамжид үлдээж шийдвэрлүүлж байсан. Үүнээс хойш 2023 оны 1 сар хүртэл хүүхдүүд маань ээжтэйгээ хамт, 2023 оны 2 сараас- 6 сард аавтайгаа хамт, 2023 оны 7, 8 сард ээжтэйгээ хамт, 2023 оны 8 сараас хойш надтай хамт одоог болтол амьдарч байна. Миний том хүү Э.Т 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү Э.Тн, Э.Тл /ихэр/ нар тус тус төрсөн. Одоо хүүхдүүд маань аавын хамт эсэн мэнд бойжиж, сургууль соёлдоо суралцаж байна. Одоо нэгэнт хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа учраас хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Мөн Б нь өөрийн гэсэн орон гэр байхгүй, тогтвор суурьшилтай ажил хөдөлмөр эрхэлдэггүй учраас түүнд хүүхдүүдээ өгөх боломжгүй байна. Хүүхдүүд над дээр байх хугацаанд Бгаас 3 хүүхдэд олгодог халамжийн мөнгийг хадгалдаг эсэхийг асуухад тэрээр хадгалдаг гэсэн боловч үнэн чанартаа хуримтлал үүсгээгүй өөртөө зарцуулдаг бололтой. Хүүхдэдээ зарцуулаарай гэсэн мөнийг 3 хүүхдэдээ өгдөггүй юмаа гэхэд ядаж ирээдүйд нь зориулж хадгалж хуримтлал үүсгэх ёстой гэж үзэж байна. Тиймээс 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Э.Т, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Э.Тн, Э.Тл нарыг эхийн асрамжаас өөрчилж эцэг О.э миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн О.э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие  овогтой э нь М овогтой Бд холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагаасаа сайн дураараа татгалзаж байна. Учир нь хариуцагч М.Бтай хүүхдийн асрамжийн талаар эвлэрэн хэлэлцсэн гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.э нь хариуцагч М.Бд холбогдуулан Асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.э нь хариуцагч М.Бтай хүүхдийн асрамжийн талаар эвлэрэн хэлэлцсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Харин ийнхүү шийдвэрлэсэн нь О.эаас дахин энэ асуудлаар иргэний шүүхэд хандахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч М.Бд холбогдох Асрамж өөрчлүүлэх тухай О.эын нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан О.эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг буцаан олгож, үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг хариуцагч М.Бгаас гаргуулж, нэхэмжлэгч О.эад олгосугай.

 

3. Нэхэмжлэгч О.эаас нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргаж шийдвэрлүүлэхэд энэ захирамж саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС