Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 121/ШШ2024/0023

 

2024 оны 07 сарын 04                         Дугаар 121/ШШ2024/0023                                Өвөрхангай аймаг

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Н/****/

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгч Ц.Т

Нэхэмжлэлийн шаардлага: “Т.Дын Г.Да, Ж.На нарт үрчлэгдсэн үрчлэлтийг хүчингүй болох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний улсын бүртгэгч Ц.Т, гэрч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага:

Т.Дын Г.Да, Ж.На нарт үрчлэгдсэн үрчлэлтийг хүчингүй болох

2. Хэргийн нөхцөл байдлын талаар

Манай том охин болох Т.Дыг түүний өвөө Г.Да, эмээ Ж.На нараас 1997 онд үрчлэн авсан. Миний охин Т.Д нь өмнө нь Г.НЦ нэртэй байсан бөгөөд үрчилж авах үедээ одоогийн аав Д.Таар овоглон нэрийг нь одоогийн нэрээр нь өөрчилж Улсын бүртгэлд бүртгүүлэн бичиг баримтыг авсан. Гэтэл миний бие энэ жил тэтэгвэрт гарах болоод холбогдох баримт бичгийг бүрдүүлэх гээд иргэний бүртгэлийн мэдээллийн төвөөс лавлагаа авах үед өмнө нь үрчлэгдсэн баримт давхар бүртгэгдсэн зөрчил байсан талаар мэдсэн.

  1. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Нэхэмжлэгч Ч.Нгаас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан өмнөх үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргажээ.

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ц.Төмөрсүхээс дээрх хүсэлттэй холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 20-ны өгсөн хариундаа: Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж ...” гэж заасан тул хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргаж шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгчээ.

4. Нэхэмжлэгч Ч.Нгаас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч овогтой Н нь 1993 онд нөхөр Д.Ттай гэр бүл болж, Арвайхээр сумын 3-р баг 1-6 тоотод амьдарч байна. Манайх ам бүл 4, хоёр охинтой. Том охин болох Т.Д нь 1996 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. (үрчлэн авсан охин юм) Тухайн үед өөрийн нь төрсөн ээж болох Д.Г нь 1996 оны 06.01 өдөр төрөхийн хүндрэлээр нас барсан байсан. Т.Д нь манайд үрчлэгдэхээс өмнө Гийн НЦ нэртэй байсан юм. Ээжийг нь нас барснаас хойш асран халамжилж бойжуулах хүн үгүй тул Гийн аав Г.Да ээж Ж.На нь 1996 оны 06 дугаар 01-1997 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд асран хамгаалж, өсгөн бойжуулж байхад нь манай гэр бүлийн зүгээс үрчлэх хүсэлт гарган Г.НЦыг өөрийн охин болгон үрчлэн авсан.

Бид өөрийн хайртай охин болгон өсгөн бойжуулах эрхэм зорилготой байсан учраас Д.Г овгийг солин одоогийн аав Д.Таар овоглон мөн охины тухайн үеийн нэр (Г.НЦ) нэрийг солин Т.Д болгон өөрчилж Улсын бүртгэлд бүртгүүлэн бичиг баримтыг авсан. Нөхөр Д.Т бид хоёр Г.НЦыг үрчилж авахдаа өвөө Г.Да эмээ Ж.На нарт өмнө үрчлэгдэж байсан гэх баримт бичиг давхардан үүссэн болохыг огт мэдээгүй.

Миний бие энэ жил тэтгэвэрт гарах болоод холбогдох баримт бичиг бүрдүүлэхэд энэ тухай Улсын иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа авах үед охин Т.Дд өмнө нь мөн үрчлэгдсэн байсан баримт үүссэн зөрчил байсан тухай мэдсэн. Миний бие энэ асуудлыг лавлах зорилгоор 2024 оны 1-р сарын 16 өдөр эмээ Ж.На гуайтай энэ асуудлаар утсаар холбогдон лавлан асуухад тухайн үед бид ямар ч тийм баримт бичиг авч байгаагүй сайн мэдэхгүй байна хэмээн хариулсан.

Миний бие тэтгэвэрт хоёр хүүхэдтэй гэж гарсан боловч энэ асуудлаас болж тэтгэвэр тогтоолгоход хүндрэлтэй болж байна. Иймээс надад үүсээд байгаа энэхүү баримт бичгийн зөрчил болох дээрх байдлыг харгалзан үзэж, том охин болох Т.Дын өвөө Г.Да эмээ Ж.На нарт үрчлэгдэж байсан өмнөх үрчлэлтийн баримт бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн архив болон иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд Тын Д нь ЙЮ**** регистрийн дугаараар бүртгэлтэй байна.

Тын Дын төрсний бүртгэлд Гийн НЦ эхээрээ овоглон бүртгэгдсэн байна.

Арвайхээр сумын үрчлэлтийн бүртгэлийн дэвтэрт Т.НЦыг 1996 оны 07 дугаар сарын 17-нд эх Гээс өвөг эцэг Г.Да, эмэг эх Ж.На нарт үрчлэгдсэн бүртгэл, 1997 оны 02 дугаар сарын 06-нд Г.Да, Ж.На нараас Д.Т, Ннарт үрчлэгдсэн давхар бүртгэл байна.

Иймд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ” гэж заасан тул хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ.

6. Гэрч Т.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би энэ талаар сайн мэдэхгүй  Аав, ээж хоёртоо үрчлэгдсэн гэдгээ л мэднэ. Өөр зүйл мэдэхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ннь тус шүүхэд хандан “Т.Дын Г.Да, Ж.На нарт үрчлэгдсэн үрчлэлтийг хүчингүй болох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Том охин болох Т.Д нь 1996 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. (үрчлэн авсан охин юм) Тухайн үед өөрийн нь төрсөн ээж болох Д.Г нь 1996 оны 06.01 өдөр төрөхийн хүндрэлээр нас барсан байсан. Т.Д нь манайд үрчлэгдэхээс өмнө Гийн НЦ нэртэй байсан юм. Ээжийг нь нас барснаас хойш асран халамжилж бойжуулах хүн үгүй тул Гийн аав Г.Да ээж Ж.На нь 1996 оны 06 дугаар 01-1997 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд асран хамгаалж, өсгөн бойжуулж байхад нь манай гэр бүлийн зүгээс үрчлэх хүсэлт гарган Г.НЦыг өөрийн охин болгон үрчлэн авсан.

Бид өөрийн хайртай охин болгон өсгөн бойжуулах эрхэм зорилготой байсан учраас Д.Г овгийг солин одоогийн аав Д.Таар овоглон мөн охины тухайн үеийн нэр (Г.НЦ) нэрийг солин Т.Д болгон өөрчилж Улсын бүртгэлд бүртгүүлэн бичиг баримтыг авсан. Нөхөр Д.Т бид хоёр Г.НЦыг үрчилж авахдаа өвөө Г.Да эмээ Ж.На нарт өмнө үрчлэгдэж байсан гэх баримт бичиг давхардан үүссэн болохыг огт мэдээгүй.

Миний бие энэ жил тэтгэвэрт гарах болоод холбогдох баримт бичиг бүрдүүлэхэд энэ тухай Улсын иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа авах үед охин Т.Дд өмнө нь мөн үрчлэгдсэн байсан баримт үүссэн зөрчил байсан тухай мэдсэн. Миний бие энэ асуудлыг лавлах зорилгоор 2024 оны 1-р сарын 16 өдөр эмээ Ж.На гуайтай энэ асуудлаар утсаар холбогдон лавлан асуухад тухайн үед бид ямар ч тийм баримт бичиг авч байгаагүй сайн мэдэхгүй байна хэмээн хариулсан.

Миний бие тэтгэвэрт хоёр хүүхэдтэй гэж гарсан боловч энэ асуудлаас болж тэтгэвэр тогтоолгоход хүндрэлтэй болж байна. Иймээс надад үүсээд байгаа энэхүү баримт бичгийн зөрчил болох дээрх байдлыг харгалзан үзэж, том охин болох Т.Дын өвөө Г.Да эмээ Ж.На нарт үрчлэгдэж байсан өмнөх үрчлэлтийн баримт бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэж тодорхойлжээ.

3. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа ... Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ” гэж заасан тул хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр шийдвэрлэх боломжгүй байна”  гэж тайлбарлажээ.

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Арвайхээр сумын үрчлэлтийн бүртгэлийн дэвтэрт Г.НЦ /Т.Д/ 1996 оны 07 дугаар сарын эх Д.Гээс өвөг эцэг Г.Да, эмэг эх Ж.На нарт үрчлэгдсэн бүртгэл, 1997 оны 02 дугаар сарын 06-нд Г.Да, Ж.На нараас Д.Т, Ннарт үрчлэгдсэн давхар бүртгэл байна.

5. Гэрч Т.Дын шүүх хуралдаанд гаргасан ... мэдүүлэг болон Т.Дын өвөг эцэг, Г.Да, эмэг эх Ж.На нараас Т.Дыг Д.Т, Ннарт үрчлүүлсэн талаар маргаагүй болох нь тогтоогдож байна.

6. Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ, Иргэний бүртгэлийн тухай /1999 оны/ хуулийн 16.9.Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан уг бүртгэлд өөрчлөлт оруулж төрсний гэрчилгээг нь сэргээж, төрсөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно гэж, Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ гэж хуульчилжээ.

7. Гэтэл тухайн үеийн улсын бүртгэлийн ажилтнаас Т.Дыг Д.Т, Ннарт үрчлүүлсэн бүртгэлийг хийхдээ өмнөх үрчлэлт буюу Г.Да, Ж.На нарт үрчлүүлсэн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосон талаарх шийдвэрийг хянаж үзээгүй, тухайн бүртгэлийг хүчингүй болгоогүй байхад хоёр дахь үрчлэлтийн бүртгэлийг давхардуулан бүртгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

8. Дээрх бүртгэлээс шалтгаалан  Монгол Улсын иргэний хуулиар олгогдсон нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах боломж нөхцөл хязгаарлагдаж иргэний хувьд баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон байна гэж шүүхээс дүгнээд иргэний эрхийг сэргээж бүртгэлийг зөвтгөн залруулах шаардлагатай байна гэж үзэв. 

9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай харилцааг хуульчлан заасан байна. Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж хуульчлан зохицуулж өгчээ.

 10. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр” гэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна.   Мөн Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгсөн байна.  

11. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн “Т.Дын Г.Да, Ж.На нарт үрчлэгдсэн үрчлэлтийг хүчингүй болох”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 1996 оны 07 дугаарт бүртгэгдсэн Т.Д /Г.НЦ/-ыг өвөг эцэг Гомбын Да, эмэг эх Жанлавын На нарт үрчлэгдсэн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож, 1997 оны 03 дугаарт бүртгэгдсэн Т.Дын Дын Т, Чийн Н нарт үрчлүүлсэн үрчлэлтийн бүртгэлийг хэвээр үлдээхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Нгийн Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 1996 оны 07 дугаарт бүртгэгдсэн Т.Д /Г.НЦ/-ыг өвөг эцэг Г-ын Да, эмэг эх Ж-ын На нарт үрчлэгдсэн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож, 1997 оны 03 дугаарт бүртгэгдсэн Т.Дын Д-ын Т, Чийн Н нарт үрчлүүлсэн үрчлэлтийн бүртгэлийг хэвээр үлдээхийг хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.НЭРГҮЙ