Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 55

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Ж.Энхжаргал,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д,

шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Яийн Бд холбогдох 201724000360 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Яийн Б /РД:.../,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Насанд хүрээгүй хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад замын цаад талд байдаг ахындаа орохоор ганцаараа явсан. Ах Б замын цаад талаас намайг дуудсан, би зам гарч яваад машинд мөргүүлсэн. Би явган хүмүүс гардаг замаар  гарч явсан. Ах Б явган хүн явдаг замын цаад талд зогсож байсан.. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 102 х/

 

1.2.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ослын улмаас Бын биед тархиндаа 3 оёо тавиулсан, зүүн талын 3 хавирга хугарсан, уушги гэмтсэн, мөн баруун хөлийн дунд чөмөг нь хугарсан байсан. ...одоогийн байдлаар эмчилгээнд ойролцоогоор 1 сая гаруй төгрөг зарцуулаад байна. Жолооч талаас 570,000 төгрөг өгсөн. ...Хүүгээ эрүүл болгоод авчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт гээд байх зүйл алга. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 15 х/

 

1.3.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Сая манай хүүхэд шинжилгээ өгөхөд элэг нь өөрчлөлттэй гэж гарсан. Одоо хөлнийхөө төмрийг авхуулна, хичээл дээрээ суухад толгой нь өвдөөд хичээл нь их хоцрогдсон байгаа. Сэргээн засах эмнэлэгт 2 удаа хэвтсэн, гэмтэлд хэвтсэн, их нялхаст уушгаараа хэвтсэн. Тэнгэр хангай муудах үед хөл гар нь их өвддөг. Энэ хүнд эхнээсээ би гайгүй хандсан. Хүүхэд л гайгүй бол таныг ял авхуулах гээд байх зүйл байхгүй гэж хэлсэн, гэтэл замын цагдаагийн Ганболд байцаагч хэргийг нь хаа гээд явуулсан байсан. Тэгэхээр нь эхнэр рүү ярьсан чинь хүн дайрч алчихаад зугатаагаад явсан хүмүүс зүгээр яваад л байна, та нар яах гээд байгаа юм гээд загнасан, би тэрэнд нь маш их гомдож байна. Одоо миний хүүхдийн хөл нь богинохон болсон, уламчтай яваа, Б ах тэрийг харсан одоо хэр нь улавчтайгаагаа сойлттой яваа, хамгийн гол нь хүүхдийг маань эрүүл саруул болгоод өгчихвөл бид нарт хүнээс илүү дутуу нэхээд байх шаардлага байхгүй.  ...570,000 төгрөг бэлнээр авсан, дансруу 200,000 төгрөг хийсэн, би наад 1,984,000 төгрөгтэй санал нийлэхгүй байна. Энэ хүн хоол авчирч өгсөн, ундаа жипс авчирч өгсөн мөнгөнүүдээ оруулаад байгаа. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.4.Шүүгдэгч Я.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 16-нб өдрийн 18 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн С.Свифт маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны урд талын гудамжинд зорчигч буулгаад Баянхошууны эцэс орохоор Баруун салааны замаар ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү 40-50 км/цагийн хурдтай явж байтал ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү явж байсан автомашины хойд талаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү явган зорчигч Б гүйж гарч ирэхэд нь би тоормос гишгээд өөрийн жолоодож явсан автомашины урд талын гуфер улсын дугаар хэсгээр Бын зүүн ташаа руу мөргөхөд Б урагшаа шигдэгдэж замын боржуур дээр баруун талаараа унасан. Би машинаасаа буугаад  Б дээр очоод тэврээд түргэн болон цагдаад дуудлага өгсний дараа Бын ээж нь хүрч ирсэн. 103 ирэхгүй удаад байсан тул такси барьж Б түүний ээж Д хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Эхлээд 1 замын цагдаа ирсэн, тэгээд замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж ослын газарт хэмжилт хийсэн. Анхны хэмжилт хийхэд би А болон Б цэгийг зааж өгсөн, замын цагдаагийн бүрэлдэхүүн явсны дараа би гэмтлийн эмнэлэг орсон. Өөрийн гэм буруугаа маш ихээр ойлгож байна. ...” гэх мэдүүлэг /хх 39, 140 х/

 

1.5.Шүүгдэгч Я.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...18 цаг 30 минутын үед баруун салаа орчихоод буцаад Баянхошууны эцэс рүү зам салаад Тэс перолиум шатахуун түгээгүүрийн хойд зам дээр машин зөрөхөд хүүхэд араас нь гүйгээд гарч ирсэн, тэгээд би тоормос гишгээд зогсоход машины урд гуперээр хүүхдийг мөргөөд хүүхэд замын боржуур дээр унасан. Тэгээд хүүхдийг тэврээд удаагүй байхад ээж нь гарч ирсэн, тэгээд цагдаа, түргэн дуудсан. Түргэн ирэхгүй болохоор нь ээжид нь такси барьж өгөөд би эмнэлэгт хүргүүлсэн. Тэгээд замын цагдаагийн үзлэг хийлгэчихээд би машинаа журмын хашаанд тавиад замын цагдаа дээр оччихоод шууд гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд хүүхдийн толгой хагарсан хөл нь гэмтсэн байна гэсэн. ...” / гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.6.Насанд хүрээгүй гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ээж Дтай гэрээсээ гарч гадуур явж байгаад автобуснаас буусан. Тэгээд зам гараад хүнсний дэлгүүр орох гэж байтал ээж Баасансүрэн ахын хашаа руу орсон. Би хашааны гадна замын хажууд зогсож байтал замын нөгөө талд миний дүү Б явж байсан. Би Быг дуудсан чинь Б зам гарч яваад дээрээс уруудаж явсан цэнхэр өнгийн автомашинд баруун талаараа мөргүүлээд газар унасан. Б явган хүний гарцаар гарч явсан, би замын нөгөө талд явган хүний гарцны хажууд зогсож байсан. ...”  гэх мэдүүлэг / хх 104 х/

 

 1.7.Шинжээчийн 6615 дугаар дүгнэлт:

1.Б.Бын биед зүүн 6, 7, 9-р хавирганы хугарал, зүүн уушигны бүрэн бус авчийлт, зүүн плеврийн хөндийд хий шингэн хуралт, баруун дунд чөмөгний далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх 75 х/

 

1.8.“Авто тээврийн үндэсний төв”-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт:

 “... Уг автомашиныг Швед улсад үйлдвэрлэсэн EWJ маркийн тэнхлэг шалгагч тоног төхөөрөмж ашиглан шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -15,4мм/м, Швед улсад үйлдвэрлэсэн EWJ-94060 маркийн тоормос шалгагч тоног төхөөрөмж ашиглан шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,70кН, баруун талдаа 1,90кН, зөрүү 10,53% /стандарт 20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,50кН, баруун талдаа 0,30кН, зөрүү нь 40,0% стандарт 30%, тоормос зогсохгүй байв. ...” гэх дүгнэлт /хх 63-65 х/

 

1.9.Замын цагдаагийн албаны шинжээчийн 243 дугаар дүгнэлт

1. Suzuki Swift маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:

Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй болон үзэгдэл хангалтгүй болсон үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

....

3. Suzuki Swift ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хурдыг тодорхойлвол: Барьцалтын коэффциентыг асфальтан, уруу, хуурай гэж үзээд 0.7-р Тоормосны ажиллагааны /идэвхижилтын/ коэффциентыг суудлын авто машинд 1,2-р тус тус сонгон авлаа.

V=(254*St*ф)Кэ=(254*16.1*07/1.2)=48.84 км/цаг

 

Хоёр:хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Гэрч Э.Эрдэнэманлайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 20-ны үед Б надтай уулзаад Баянхошууны баруун салаанд өөрийнхөө машиныг жолоодож яваад хүүхэд мөргөсөн гэж хэлж байсан. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй. Б нь төлөв даруу зантай, хүний үгнээс гардаггүй, хааяа баяр ёслолын үеэр тохируулж архи хэрэглэдэг. Томоотой хүн байгаа юм. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. ...” гэх мэдүүлэг /хх 116-117 х/

 

2.2.Гэрч И.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б бид 2 ханилж суугаад 12 жил болж байна, нэг хүүхэдтэй. Б зан аашны хувьд даруу, үг цөөтэй, хүнд тусархуу, томоотой, баяр ёслолын үеэр архи дарс бага хэрэглэдэг. Б нь хүүхдээ сургуульд хүргэж өгдөг. Хааяа халтуур хийдэг. ...” гэх мэдүүлэг /хх 118-119 х/

 

2.3.Я.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42, 45 х/

2.4.Я.Бгийн оршин суугаа хаягийн тодорхйололт /хх 42/

2.5.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53 х/

 

Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

3.1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дын “...Хүүгээ эрүүл болгоод авчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт гээд байх зүйл алга. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 15 х/

3.2.Хохирлын баримтууд /хх 54-57, 59-60 х/

Хохирол төлсөн баримт /хх 144 х/ зэрэг нотлох нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар.

Я.Б нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны “Тэс Петролиум” шатахуун түгээх станцын хойд замд С.Свифт маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Бын “...2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад замын цаад талд байдаг ахындаа орохоор ганцаараа явсан. Ах Б замын цаад талаас намайг дуудсан, би зам гарч яваад машинд мөргүүлсэн. Би явган хүмүүс гардаг замаар  гарч явсан. Ах Б явган хүн явдаг замын цаад талд зогсож байсан.. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 102 х/

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дын “...Ослын улмаас Бын биед тархиндаа 3 оёо тавиулсан, зүүн талын 3 хавирга хугарсан, уушги гэмтсэн, мөн баруун хөлийн дунд чөмөг нь хугарсан байсан. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 15 х/

 

Шүүгдэгч Я.Бгийн “...2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн С.Свифт маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны урд талын гудамжинд зорчигч буулгаад Баянхошууны эцэс орохоор Баруун салааны замаар ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү 40-50 км/цагийн хурдтай явж байтал ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү явж байсан автомашины хойд талаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү явган зорчигч Б гүйж гарч ирэхэд нь би тоормос гишгээд өөрийн жолоодож явсан автомашины урд талын гуфер улсын дугаар хэсгээр Бын зүүн ташаа руу мөргөхөд Б урагшаа шигдэгдэж замын боржуур дээр баруун талаараа унасан. ...” гэх мэдүүлэг /хх 39, 140 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Насанд хүрээгүй гэрч Д.Бын “... Би хашааны гадна замын хажууд зогсож байтал замын нөгөө талд миний дүү Б явж байсан. Би Быг дуудсан чинь Б зам гарч яваад дээрээс уруудаж явсан цэнхэр өнгийн автомашинд баруун талаараа мөргүүлээд газар унасан. Б явган хүний гарцаар гарч явсан, би замын нөгөө талд явган хүний гарцны хажууд зогсож байсан. ...”  гэх мэдүүлэг / хх 104 х/

 

Гэрч Э.Эрдэнэманлайгийн “...2017 оны 07 дугаар сарын 20-ны үед Б надтай уулзаад Баянхошууны баруун салаанд өөрийнхөө машиныг жолоодож яваад хүүхэд мөргөсөн гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 116-117 х/

 

 Шинжээчийн 6615 дугаар дүгнэлт:

1.Б.Бын биед зүүн 6, 7, 9-р хавирганы хугарал, зүүн уушигны бүрэн бус авчийлт, зүүн плеврийн хөндийд хий шингэн хуралт, баруун дунд чөмөгний далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх 75 х/

 

“Авто тээврийн үндэсний төв”-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт:

“... Уг автомашиныг Швед улсад үйлдвэрлэсэн EWJ маркийн тэнхлэг шалгагч тоног төхөөрөмж ашиглан шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -15,4мм/м, Швед улсад үйлдвэрлэсэн EWJ-94060 маркийн тоормос шалгагч тоног төхөөрөмж ашиглан шалгаж үзэхэд урд дугуйн тоорсоны хүч зүүн талдаа 1,70кН, баруун талдаа 1,90кН, зөрүү 10,53% /стандарт 20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,50кН, баруун талдаа 0,30кН, зөрүү нь 40,0% стандарт 30%, тоормос зогсохгүй байв. ...” гэх дүгнэлт /хх 63-65 х/

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 243 дугаар дүгнэлт

1. Suzuki Swift маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:

Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй болон үзэгдэл хангалтгүй болсон үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-н “...Жолооч талаас 570,000 төгрөг бэлнээр өгсөн. ... өнөөдрийн байдлаар гарсан эмчилгээний болон бусад зардлыг бүрэн өгсөн. ... Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 15 х/-ээр шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан бодит зардлыг нөхөн төлсөн гэж үзэхээр байгаа.

Харин хохирогч цаашид хөлний хадаас авахуулах болон бусад шаардлагатай зардлуудын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх гаргах эрхтэйг тогтоолд нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Я.Б-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит зардлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл  байдалд тооцогдоно харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар.

            Шүүгдэгч Я.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан бодит зардлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхдүүдтэй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцлүүдийг хангасан тул хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7 дугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шүүх шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул Я.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч цаашид гарах зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4  дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Тайж овогт Яийн Б-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Я.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар түүнд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх, авто тээврийн чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Я.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

           

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5.Я.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Хэрэгт хураагдан ирсэн 790245 дугаартай В ангиллын Я.Бгийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Я.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ