| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0033/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ш.Баярбилэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Ш.Баярбилэг,
Хохирогч А.Т,
Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД:0157/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Маам овогт Цгийн Т-д холбогдох 201701000119 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум.. төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум ..., Цагаан-Овоо багт оршин суух,
-урьд Өмнөговь аймгийн сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Мөн шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсгийг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байгаад Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөрийн 9 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан Маам овогт Цгийн Т /РД: .../
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг:Яллах талын нотлох бармтууд.
1.1.Хохирогч А.Тын мөрдөн байцаалтын шат.. болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр найз Төрөөтэй уулзаад эхнэр Уянгаатай нь хамт гурвуулаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын ...боомт хотод байх “...” нэртэй буудалд орсон юм. Тэгээд бид 3 шөнөдөө пиво, хятад архи ууж байгаад би өөр өрөөнд унтаад Төрөө, Уянгаа 2 өөр өрөөнд унтсан. Тэгээд өглөө сэрчихээд гарч хоол идээд, өдөр 14-15 цагийн үед Б гэх зүс таних ах манай өрөөнд 2 найзтайгаа орж ирээд дарс уугаад гараад явсан. Би уг дарснаас нь бага зэрэг амссан тэгээд 16-17 цагийн үед Төрөө бид 3 жижиг дарс уугаад “би явлаа” гээд гэрлүүгээ харихаар явсан. Би “...” буудлаас гараад явж байтал “..” зочид буудлын орчимд хүмүүс маргалдаад байсан. Тухайн үед Б ах дээр очоод “Юу болоод байгаа юм бэ ах?” гэтэл Б ах “зүгээр зүгээр зүгээр ахын дүү” гэж хэлтэл нэг залуу ирээд миний толгойд пивоны шилээр цохисон. Тэгээд манараад байж байтал Дах намайг мотоциклонд суулгаад авч явсан. Тэгээд нэг цайны газар миний толгойг угаагаад хятад эмнэлэг орох гэхэд эмнэлэг байхгүй байсан. Тэгээд толгой хагарчихсан гайгүй байх гэж бодоод гараа хөдөлгөх гэхэд миний баруун гар, баруун хөл хөдлөхгүй байсан. Тэгээд Монголд ирээд үзүүлэхгүй бол болохгүй нь гээд эмнэлэгт үзүүлээд хэвтсэн. ...Би тухайн үед ганцаараа явж байсан.Баясгалантөгс гэдэг найз маань намайг авах гэж ирээд намайг цохиулсны дараа таарсан гэж байсан. ...Би дээрх хүнийг огт танихгүй. Яагаад миний толгойг шилээр цохисон талаар огт мэдэхгүй байна. тэр үедээ цагдаад х..аагүй. Шууд Монгол руугаа орж ирээд эмнэлэгт л х..сан. ...Миний шилээр цохиулсан БНХАУ-ын ...хотын “..” зочид буудлын орчим камер байхгүй. Би дараа нь ээжээр асуулгаад үзүүлэхэд ерөөсөө камер байхгүй байна гэж хэлсэн. ...Би их гомдолтой байна, эмчилгээний зардлаа бүрэн барагдуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32, 33-36, 37-39, 40-42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.2.Шүүгдэгч Ц.Тын мөрдөн байцаалтын шат.. өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өршөөлийн хуульд хамрагдаж хорих ангиас гарснаасаа хойш Бүгд Найрамдах Хятад Ард улсын .. аав, ээж, ах, дүү нарын хамт амьдрах болсон. Би 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед байх /цагийг нь яг хэлж мэдэхгүй байна/ өөрийн найз бүсгүй болох Нарангэрэл гэх эмэгтэйтэй микро автобус.. таарсан юм. Учир нь Нарангэрэл 2017 оны 05 дугаар сарын 05-нд гэртээ ирж хоноогүй, хаана хоносныг нь мэдээгүй. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 05 дугаар 07-ны өдөр “..” гэдэг нэртэй газарт “..” гэх цайны газрын гадна маргалдаад сууж байхад хажуугаар явж байсан залуу машины цонх нүдээд машин дотор чинь орж бие засая гэхээр нь зүгээр байгаарай гэж хэлтэл бас нэг залуу машины ард зогсоод хөнгөнөөр бие засаад байсан. Тэр үед нь аав цайны газраас гарч ирээд юу болоод байгаа юм явцгаа гэж хэлэхэд аавыг машины цонх нүдсэн залуу хоолойг нь цамцаар боогоод машин руу шахаад зогсоход нь би салгах гээд машинаас буугаад очтол хамт явсан залуу нь миний толгой руу мөргөсөн. Тэр үед миний хамарнаас цус гарахаар нь уур хүрээд харбин нэртэй пивоны хоосон шил газар байхад нь аваад намайг мөргөсөн залуугийн толгойруу 1 удаа цохьтол пивоны шил хагарсан. Тэр залуугийн толгойноос цус гарч байсан. Тэр үед ээж цагдаа дуудна гэж хэлтэл тэнд байсан 4 залуу мотоциклтой зугатаад явсан. Тэгээд дараа нь 2017 оны 08 дугаар сарын сүүлээр ээжтэй цагдаа уулзаад намайг сурагласан байсан. Тэгээд Цагаан хад гэх газрын цагдаатай уулзахад Т гэх хүнийг пивоны шилээр цохиж гэмтэл учруулсан гэж надад хэлсэн. Тэгээд намайг мөрдөн байцаах газарт очиж уулз гээд явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 235-237 х/
1.3.Шүүгдэгч Ц.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 11-13 цагийн хооронд би эхнэртэйгээ байж байхад Б гээд ах машины цонх нүдээд онгойлгосон чинь машин дотор чинь орж баая, шээе гээд байсан. Тэгэхэд нь цаанаас аав, ээж 2 гарч ирээд юу болоод байна явцгаа гэсэн чинь нэг залуу машины ард шээсэн, тэгтэл тэр Б гэдэг залуу нь аавыг гараад ирэхэд заамдаж аваад байж байтал цаанаас нь дахиад 2 залуу гараад ирсэн, тэгээд наанаас дэлгүүрийн Д гэдэг ах гарч ирээд салгасан. Тэр үед Т цаанаас гараад ирсэн байсан, би тэр ахыг та боль гэсэн чинь 1 залуу нь ирээд намайг мөргөсөн, би нүүрээ дараад эргээд харахад 1 залуу ирээд хогийн шүүрээр нуруу руу цохисон, тэгсэн Т ирээд чи муу миний ахыг яагаад байна гэхээр нь Ттай маргалдаад тэгээд Тын толгойнд цохисноо ч тэр үедээ сайн мэдээгүй байсан. Би эрүүл байсан, жоохон ууурласан байсан. Тэр үед ээж цагдаа дуудлаа гэсэн чинь тэр Б гэдэг ах Тыг сундлаад цаашаа яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.4.Гэрч Ч.Дамдины мөрдөн байцаалтын шат.. өгсөн: “...Би 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-ын ...гэх газарт Э найзынхаа хамт хувцас угаалгын газар хувцсаа угаалгах гээд байж байтал угаалганы хажуу талын буудлын цонхоор Т намайг ороод ир гэж дуудахаар нь би Э найзынхаа хамтаар Тгийн буусан өрөөнд орсон. Э бид 2-ыг 0,5 литрийн савтай Улаанбаатар нэртэй архи ширээн дээрээ тавьчихсан сууж байсан. Тэгээд Т, Э, бид 3 нөгөө архийг задлаад уугаад сууж байтал Бнад руу залгаад чи хаана байгаа юм, байрны түлхүүр байна уу гэхээр нь би түлхүүр надад байна, би билльярдтай буудалд байна гэхэд Бби тэгвэл наад хавьд чинь очоод залгая гэсэн. Тэгээд удалгүй Бби ирчлээ гэж хэлэхээр нь би Эгийн хамт буудлаас гарахад буудлын харалдаа байсан Истана юм уу микроавтобусны хажууд 1 орчим метрийн зайд гадаа шээж байтал тухайн машин дотор эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хэрэлдээд байх шиг байсан. Тэгтэл гэнэт гуанзан дотроос танихгүй нэг эгч гарч ирээд чи яагаад машин тэрэг рүү шээгээд байгаа юм гэж намайг загнахаар нь би машин тэрэг рүү чинь шээсэн юм алга, бүгд л ингээд бие засч байдаг ш дээ юун сүртэй юм гэж хэлсэн чинь нөгөө эгчийн гарч ирсэн гуанзан дотроос танихгүй согтуу хүмүүс гарч ирсэн. Мөн нөгөө машин дотроос бас 1 танихгүй залуу гарч ирээд чи өчигдөр цуг хоносон юм уу гэх зэргээр надад агсан тавихаар нь би чи юу гээд хуцаад байгаа пизда вэ гэж хэлээд зогсож байсан. ...гуанзан дотроос гарч ирсэн хүмүүс бүгд над дээр шаваад ирэхээр нь би зугатаачихсан. Тэгээд тухайн газраас 100 орчим метрийн зайд зогсож байсан машины араар ороод нуугдаад удалгүй гараад иртэл нөгөө хэрүүл болсон газрын хажуух.. БТ 2 дээр очтол Тгийн толгойноос битүү цус гарч байсан. Тэгээд би шууд мотоцикл дээр Тг суулгаад гэрийн нь гадаа Тг хүргэж өгөөд яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 76-77 х/
1.5.Гэрч Ж.Бямбажаргалын мөрдөн байцаалтын шат.. өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 07-ны орой 18-19 цагийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард улсын ...боомт дахь “..” зочид буудлын хажууд байсан. Тэгсэн “..” цайны газрын гадна талд тэр цайны газрыг ажиллуулдаг ах, эгч хоёрын төрсөн хүү нь эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хашгираад л яваад байсан. Миний харснаар тэр хавийн жолооч нартай эхнэрээ хардаад л гүйгээд байсан тэр үед би Ч.Днайзтайгаа утсаар ярьсан, уулзах гээд хайгаад явж байсан чинь хохирогч Т намайг хараад Б ах гээд ирэх хооронд “..” цайны газрын эзний хүүхэд нь хоёр гартаа ногоон өнгийн пивоны шил барьчихсан Тыг шууд л толгойн тус газар нь нэг удаа цохиод хоёр шил нь хагарсан, тэгээд нөгөө залуу шууд цаашаа гүйгээд явсан. Тэр үед манай найз Дирээд хохирогч Тыг мотоциклоор аваад гэрт нь шууд хүргэж өгсөн гэсэн, ээж нь орой над руу залгаад юу болсон талаар утсаар асуусан, тэгэхэд “..” цайны газрын хүүхэд пийжүүний шилээр толгойд нь шууд цохисон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 45-46 х/
1.6.Гэрч А.Ариунжаргалын мөрдөн байцаалтын шат.. өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед манай ээж утсаар яриад дүүгийн чинь толгойноос цус гоожоод байна, эмнэлэг орохгүй гээд байна, чи нэг хэлээдэх гэж хэлсэн. Тэгээд тэр шөнөдөө эмнэлэг оролгүй маргааш нь ганцаараа эмнэлэг орсон байсан. Би тэр өдөр нь утсаар яриагүй. Тэгтэл 2 хоногийн дараа ээж утсаар яриад Улаанбаатар хот руу ирж байна, дүүгийн чинь бие өвдөөд нэлээн муудчихсан эмнэлэгт үзүүлэх гэж байна гэж хэлчихээд, дараа нь дүүг чинь гэмтлийн эмнэлэгт хэвтүүлчихлээ гэж хэлсэн. ...дүүг маань эмч нар хөдөлгөж болохгүй, биеийн байдал нь хүнд гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлээд гарахад биеийн байдал нь муу байсан учраас дахин Далд засал эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 43-44 х/
1.7.Гэрч Д.Дагиймаагийн мөрдөн байцаалтын шат.. өгсөн: “...Б “би танай хүүхдийг зодсон хүнийг мэднэ. 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А.Тыг цохисон “..” цайны газрын залуу эхнэртээ агсам тавиад байж байсан. Тэгээд А.Тыг надтай мэндлээд явсан чинь араас нь очоод пивоны шилээр цохисон. Би тухайн үедээ ийм сүртэй юм болно гэж бодоогүй юм. Тэгээд би Дамдинтай хамт танай байрны гадаа хүргэж өгөөд явсан” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 50-52 х/
1.8.Гэрч Н.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шат.. өгсөн: “...Т чамд ямар хамаатай юм гэж хэлээд, мөн тэр залуутай хардаж пивоны шил аваад нөгөө танихгүй залуугийн толгой руу цохиж гэмтээсэн ба шил нь хагарсан. Тэгээд нөгөө залуугийн толгойноос цус гарч байсан, нэг мотоциклтой хүн ирээд аваад явсан. Ц.Тыг уг залуу цохиж зодсон зүйл байхгүй, Т тэр залуу руу дайраад шууд шил авч толгой хэсэг рүү нь цохиж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 88-89 х/
1.9.Шинжээчийн 6329 тоот дүгнэлт
1.А.Тын биед зүүн тал бөмбөлгийн зулайн тархины эдийн цусан хураа, тархины эдийн няцрал, баруун гар хөлийн саа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйх, хүзүүний шарх, баруун шууны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь нас.. аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт.. нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 101 х/
Хоёр:Хувийн байдлын тарлаарх баримтууд.
2.1.Гэрч М.Хишигбаярын мөрдөн байцаалтын шат.. өгсөн: “...Т буюу Болдоо Цгийн 3 эрэгтэй хүүхдийн дундах хүүхэд нь юм. 1993 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн. Манайх гэр бүлээрээ Чойрт амьдарч байгаад би Тыг төрсөн жил Улаанбаатар хот руу нүүсэн. Тэрнээс хойш тусдаа амьдарч байгаа. Ц ах Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу 7-8 жилийн өмнө нүүсэн, тэгээд баяр ёслол, цагаан сараар уулздаг, эсвэл зун амралтаар л уулздаг. Т их эрх өссөн. Айлын хамгийн эрх хүүхэд. Сураг дуулахад жижиг сажиг юм ах дүү нараас хумслаад байгаа сурагтай. Зан ааш нь эвдэрч байгаа, их худалч зантай хүүхэд. Энэ асуудал нь ээж Дунхүүгээс нь болсон байх гэж боддог юм. Яагаад гэвэл Дунхүү гэртээ архи уугаад агсам согтуу тавиад байдаг болохоор зан араншинд нь нөлөөлсөн байх. ...аав Ц нь ажил, амьдралын төлөө гээд Хятадын ...боомт, Монгол 2-ын хооронд машин бариад явж байдаг. ...Т эхнэр хүүхэд байхгүй, нэг хүүхэнтэй сууж байгаа гээд Баянхонгор явсан сураг байсан. Гэхдээ албан ёсоор гэр бүл болоогүй байх. ...Болдоо архи согтууруулах ундаа хэрэглэдэг эсэх талаар би сайн мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 57-59 х/
2.2.Ц.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 192 х/
2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 217 х/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1.Хохирогч А.Т-н “...Би их гомдолтой байна, эмчилгээний зардлаа бүрэн барагдуулах хүсэлтэй байна. ... Би 2,654,407 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32, 33-36, 37-39, 40-42 х/,
3.2.Эмчилгээний зардлын баримтууд /хх 133-159 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримт.. тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Ц.Т нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэр “Ганц мод”-ны боомтод үйл ажиллагаа явуулах “..” цайны газрын гадна согтуугаар ямар ч шалтаг шалтгаангүйгээр үл таних А.Тын толгойн тус газар пивоны шилээр цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч А.Тын “...Би 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ... “...” буудлаас гараад явж байтал “..” зочид буудлын орчимд хүмүүс маргалдаад байсан. Тухайн үед Б ах дээр очоод “Юу болоод байгаа юм бэ ах?” гэтэл Б ах “зүгээр зүгээр зүгээр ахын дүү” гэж хэлтэл нэг залуу ирээд миний толгойд пивоны шилээр цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32, 33-36, 37-39, 40-42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Ц.Тын “...2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 11-13 цагийн хооронд би эхнэртэйгээ байж байхад Б гээд ах машины цонх нүдээд онгойлгосон чинь машин дотор чинь орж баая, шээе гээд байсан. Тэгэхэд нь цаанаас аав, ээж 2 гарч ирээд юу болоод байна явцгаа гэсэн чинь нэг залуу машины ард шээсэн, тэгтэл тэр Б гэдэг залуу нь аавыг гараад ирэхэд заамдаж аваад байж байтал цаанаас нь дахиад 2 залуу гараад ирсэн, тэгээд наанаас дэлгүүрийн Д гэдэг ах гарч ирээд салгасан. Тэр үед Т цаанаас гараад ирсэн байсан, би тэр ахыг та боль гэсэн чинь 1 залуу нь ирээд намайг мөргөсөн, би нүүрээ дараад эргээд харахад 1 залуу ирээд хогийн шүүрээр нуруу руу цохисон, тэгсэн Т ирээд чи муу миний ахыг яагаад байна гэхээр нь Ттай маргалдаад тэгээд Тын толгойнд цохисноо ч тэр үедээ сайн мэдээгүй байсан. Би эрүүл байсан, жоохон ууурласан байсан. Тэр үед ээж цагдаа дуудлаа гэсэн чинь тэр Б гэдэг ах Тыг сундлаад цаашаа яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Ч.Дамдины “...Би 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ... 1 танихгүй залуу гарч ирээд чи өчигдөр цуг хоносон юм уу гэх зэргээр надад агсан тавихаар нь би чи юу гээд хуцаад байгаа пизда вэ гэж хэлээд зогсож байсан. ...гуанзан дотроос гарч ирсэн хүмүүс бүгд над дээр шаваад ирэхээр нь би зугатаачихсан. Тэгээд тухайн газраас 100 орчим метрийн зайд зогсож байсан машины араар ороод нуугдаад удалгүй гараад иртэл нөгөө хэрүүл болсон газрын хажуух.. БТ 2 дээр очтол Тгийн толгойноос битүү цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 76-77 х/
Гэрч Ж.Бямбажаргалын “...2017 оны 05 дугаар сарын 07-ны орой 18-19 цагийн хооронд ... “..” цайны газрын гадна талд тэр цайны газрыг ажиллуулдаг ах, эгч хоёрын төрсөн хүү нь эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хашгираад л яваад байсан. ... Т намайг хараад Б ах гээд ирэх хооронд “..” цайны газрын эзний хүүхэд нь хоёр гартаа ногоон өнгийн пивоны шил барьчихсан Тыг шууд л толгойн тус газар нь нэг удаа цохиод хоёр шил нь хагарсан, тэгээд нөгөө залуу шууд цаашаа гүйгээд явсан. ...” гэх мэдүүлэг /хх 45-46 х/
Гэрч Д.Дагиймаагийн “...Б “би танай хүүхдийг зодсон хүнийг мэднэ. 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А.Тыг цохисон “..” цайны газрын залуу эхнэртээ агсам тавиад байж байсан. Тэгээд А.Тыг надтай мэндлээд явсан чинь араас нь очоод пивоны шилээр цохисон. Би тухайн үедээ ийм сүртэй юм болно гэж бодоогүй юм. Тэгээд би Дамдинтай хамт танай байрны гадаа хүргэж өгөөд явсан” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 50-52 х/
Гэрч Н.Нарангэрэлийн “...Т чамд ямар хамаатай юм гэж хэлээд, мөн тэр залуутай хардаж пивоны шил аваад нөгөө танихгүй залуугийн толгой руу цохиж гэмтээсэн ба шил нь хагарсан. Тэгээд нөгөө залуугийн толгойноос цус гарч байсан, нэг мотоциклтой хүн ирээд аваад явсан. Ц.Тыг уг залуу цохиж зодсон зүйл байхгүй, Т тэр залуу руу дайраад шууд шил авч толгой хэсэг рүү нь цохиж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 88-89 х/
Шинжээчийн 6329 тоот дүгнэлт
1.А.Тын биед зүүн тал бөмбөлгийн зулайн тархины эдийн цусан хураа, тархины эдийн няцрал, баруун гар хөлийн саа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйх, хүзүүний шарх, баруун шууны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь нас.. аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт.. нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 101 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Харин прокуророос Ц.Тод холбогдох хэргийг зүйлчлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна үйлдсэн гэмт хэрэгт ямар тохиолдолд энэ хуулиар хариуцлага хүлээлгэхийг журамласан зохицуулалт бөгөөд түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрлүүдийг мөн хуулийн тусгай ангид тусгайлан заасан учраас Ц.Т-д ял оногдуулахад уг зүйл, хэсгийг журамлах шаардлагагүй.
Харин Ц.Тын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө гарсан, уг хуулиар түүнд оногдуулах ял хөнгөрсөн байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар:
Хохирлын баримтууд /хх 133-159 х/-аар эмчилгээний зардалд 2,654,407 төгрөг гарсан болох нь нотлогдон тогтоогдож байгаа тул хохиролд нийт 2,654,407 төгрөгийг шүүгдэгч Ц.Тоос гаргуулж, 06 сарын хугаца.. хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:
Энэ гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар:
Ц.Т нь гэм буруугаа хүлээсэн, хохирлоо төлөхийг илэрхийлж байгаа, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлийн аль аль нь тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Т-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газар хүргүүлэхийг шүүгчийн туслахад хариуцуулж, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Маам овогт Цгийн Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Тыг 02/ хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Тод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Тоос 2,654,407 төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн М..ал сумын 2 дугаар баг Спиртын 11-229 тоотод оршин суух А.Т /РД:МЗ94070814/-т олгож, уг хохирлыг 06 сарын хугаца.. хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгосугай.
5.Ц.Тын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Ц.Т-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц Хил хамгаалах ерөнхий газарт тогтоолын хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарантуяа-д даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ