Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/03784

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 09 181/ШШ2024/03784

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: -д холбогдох

 

Үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө 85,923,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ё, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ё, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тай 2022 оны 8-р сарын 4-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн захиргааны барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Уг гэрээгээр 4215,01 м2 талбайг 543,636,300 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцон үүнээс манай компани суурийн ажлын гүйцэтгэлийг 80 хувьтай, 1 давхрын ажлыг 40 хувьтай тус тус гүйцэтгэж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч манай компаниас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас уг гэрээ хэрэгжих боломжгүй болж ажил зогссон. Гэтэл өнөөдрийг хүртэл суурийн ажлын гүйцэтгэл 78.500,000 төгрөг, 1 давхрын ажлын гүйцэтгэл 57.423.600 төгрөг, нийт 135.923.000 төгрөгийн ажлын гүйцэтгэлээс үлдэгдэл 85.923.000 төгрөгийг авч чадалгүй хохирсон. ё гэгч нь манай компанитай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулахдаа ё-ийн нэр дээр байгуулж ажлаа хийлгүүлсэн боловч төслийн ерөнхий гүйцэтгэгч болох БНХАУ-ын "Чайна тисижу сивил инженеринг ХХК-тай ё-иар гэрээ байгуулж ё-иар бидний хийсэн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч төсөл хэрэгжүүлэгчээс 380.000.000 төгрөгийн санхүүжилтийг ё-даа авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь Барилга хот байгуулалтын яамны хариу хүргүүлэх тухай албан бичгээр тодорхой болсон. ё нь анхнаасаа ё-ийн хувьцаа эзэмшигч байгаагүй, гүйцэтгэх удирдлагын албан тушаалыг ч хашиж байгаагүй атлаа тус компанийн тамга тэмдгийг ашиглан биднийг төөрөгдүүлсэн хэлцэл хийсэн нь анхнаасаа Манай компанид ажлын гүйцэтгэлийн төлбөр санхүүжилтийг олгох санаа бодолгүй байсан болох нь Барилга угсралтын гэрээ, мөн төсөл хэрэгжүүлэгчээс мөнгө авч чадаагүй гэж биднийг төөрөгдүүлэн худал хэлж байсан зэргээс нь илт байх бөгөөд өөрийн хувьцаа эзэмшдэг ё-иас биднээс нууж тус компанийн дансанд санхүүжилт авсан байна. Манай компани ё-иас гэрээний үүрэг шаардах ямар ч хууль зүйн үндэслэлгүй болсон нь ёсанаатай үйлдэлтэй шууд холбоотой юм. Учир нь ё нь ерөнхий гүйцэтгэгчтэй огт гэрээ хэлцэл хийгээгүй, түүнчлэн манай компанитай дүр үзүүлсэн хэлцэл хийх үедээ ё нь ё-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч ч биш, тус компанитай огт хамааралгүй атлаа тамга тэмдгийг зориуд ашиглан биднийг төөрөгдөлд оруулж хэлцэл хийж биднээр ажил гүйцэтгүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хэсэгт заасныг үндэслэн ё-иас 85,923,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ё-иас манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Манай компани нь Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн захиргааны барилгын угсралтын ажлын гэрээг байгуулан ажилласан. Ингэхдээ уг барилга угсралтын ажлыг ё-иар туслан гүйцэтгүүлсэн. ё-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй. Уг барилгын ерөнхий гүйцэтгэгч Чайна Тисижу сивил инженеринг ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд тодорхой хэмжээний ажлын төлбөр буюу санхүүжилт авсан. Энэ нь нэхэмжлэлд дурдсанчлан үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө мөнгө биш. Өөрөөр хэлбэл, ёнь Чайна Тисижу сивил инженеринг ХХК-иас авах ёстой төлбөрийг манай компани авчихсан зүйл биш юм. Түүнчлэн нэхэмжлэлд дурдаж буй ё гэх хүн нь манай компанийн захирал, хувьцаа эзэмшигч биш бөгөөд манай компанид ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй болно. Манай компанитай ямар ч хамааралгүй этгээдтэй хийсэн хэлцлийнхээ үр дагаврыг манай компаниас шаардаж, түүнийгээ манай компанийн захирал гэж тодорхойлж нэхэмжлэлдээ бичсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэл гаргаж буй компани нь нэхэмжлэлээ эрх зүйн харилцаанд орсон, гэрээ байгуулсан этгээддээ холбогдуулан гаргах шаардлагатай гэж үзэж байна. Иймд ё-ийн манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Шинэ төв цэвэрлэх байгууламжийн Захиргааны барилгын угсралтын ажил, Барилга, хот байгуулалтын яамны 2023 оны 08 сарын 11-ний өдрийн №2/2871 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2023 оны 09 сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/15545 дугаар шүүгчийн захирамж, диск/ажлын гүйцэтгэлийг баримтжуулсан бичлэг/, ногоон дэвтэр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр/улаан/, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл/улаан/ зэрэг баримтууд авагдсан байна.

 

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, туслан гүйцэтгэх гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/19 дугаар албан бичиг, канондсон зураг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд авагдсан байна.

 

Шүүгчийн захирамжаар: 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 04/1587 дугаар албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 84/24 дугаар албан бичиг /хавсралтын хамт/, Захиргааны байрны барилга угсралтын ажлын CWWTP-2021-05 дугаар гэрээ, Барилгын ажил туслан гүйцэтгэх тухай баталгаажуулах бичиг, Ажиллах хүчний зардал тооцох хуудас/1,2,3,4-р улирал/, Туслан гүйцэтгэх гэрээ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2.  Нэхэмжлэгч ёнь хариуцагч ё-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотойгоор 85,923,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а/ Нэхэмжлэгч ёнь ё, түүний захирал ётай 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ёхороонд байрлах Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн захиргааны барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэх буюу 4215,01 м.кв талбайн ажлын хөлсийг 543,636,300 төгрөгөөр тохиролцсон, улмаар барилгын суурийн ажлын гүйцэтгэлийг 80 хувьтай, 1 давхрын ажлыг 40 хувьтай тус тус гүйцэтгэж гэрээнд заасан үүргээ биелүүлж байсан боловч манай компаниас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас уг гэрээ бүрэн хэрэгжих боломжгүй болж, ажил зогссон. Гэтэл суурийн ажлын гүйцэтгэл 78,500,000 төрөг болон 1 давхрын ажлын гүйцэтгэл 57,423,600 төгрөг, нийт 135,923,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлээс үлдэгдэл 85.923.000 төгрөгийн хөлсийг захиалагч өгөөгүй. ё нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулахдаа ё-ийн нэр дээр байгуулж ажлыг гүйцэтгүүлсэн боловч төслийн ерөнхий гүйцэтгэгч болох БНХАУ-ын "Чайна тисижу сивил инженеринг ХХК-тай ё-иар ажил гүйцэтгэх гэрээг байгуулан тухайн хуулийн этгээдээр бидний хийсэн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч, төсөл хэрэгжүүлэгчээс 380,000,000 төгрөгийн санхүүжилтийг ё-иар авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. ё нь анхнаасаа ё-ийн хувьцаа эзэмшигч байгаагүй, гүйцэтгэх удирдлагын албан тушаалыг хашиж байгаагүй атлаа тус компанийн тамга, тэмдгийг ашиглан биднийг төөрөгдүүлсэн хэлцэл хийсэн нь анхнаасаа нэхэмжлэгчид ажлын гүйцэтгэлийн төлбөр санхүүжилтийг олгох хүсэл, зориггүй байсан болох нь Барилга угсралтын гэрээ, мөн төсөл хэрэгжүүлэгчээс мөнгө авч чадаагүй гэж биднийг төөрөгдүүлэн худал хэлж байсан зэргээр нотлогдоно. Мөн өөрийн хувьцаа эзэмшдэг ё-ийг биднээс нууж тус компанийн дансанд санхүүжилт авсан нь нэхэмжлэгч ё-иас гэрээний үүрэг шаардах ямар ч хууль зүйн үндэслэлгүй болсон. Учир нь ё нь ерөнхий гүйцэтгэгчтэй огт гэрээ хэлцэл хийгээгүй, түүнчлэн манай компанитай дүр үзүүлсэн хэлцэл хийх үедээ ё нь ё-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч биш, тус компанитай огт хамааралгүй атлаа тамга тэмдгийг зориуд ашиглан биднийг төөрөгдөлд оруулж хэлцэл хийж биднээр ажил гүйцэтгүүлсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хэсэгт заасныг үндэслэн ё-иас 85,923,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Голен дрийм ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Үүнд: Манай компани нь Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн захиргааны барилгын угсралтын ажлын гэрээг байгуулан ажиллахад барилга угсралтын ажлыг ё-иар туслан гүйцэтгүүлсэн. Харин нэхэмжлэгч ё-тай аливаа гэрээ, хэлцэл байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй. Уг барилгын ерөнхий гүйцэтгэгч Чайна Тисижу сивил инженеринг ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд тодорхой хэмжээний ажлын төлбөр буюу санхүүжилт авсан нь үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө мөнгө биш бөгөөд ёнь Чайна Тисижу сивил инженеринг ХХК-иас авах ёстой төлбөрийг манай компани авсан зүйл биш. Түүнчлэн ё нь манай компанийн захирал, хувьцаа эзэмшигч биш, манай компанид ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй. Манай компанитай ямар ч хамааралгүй этгээдтэй хийсэн хэлцлийнхээ үр дагаврыг манай компаниас шаардаж, түүнийгээ манай компанийн захирал гэж тодорхойлсон нь ойлгомжгүй. Нэхэмжлэл гаргаж буй компани нь нэхэмжлэлээ эрх зүйн харилцаанд орсон, гэрээ байгуулсан этгээддээ холбогдуулан гаргах шаардлагатай тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5. Барилга хот байгуулалтын яам нь БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уг төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын Чайна тисижу сивил инженеринг групп ХХК болон Бээжин констракшн инженеринг групп ХХК-ийн консорциумтай барилга угсралтын түлхүүр гардуулах /ЕРС/ нөхцөлтэй 2019/26 тоот гэрээг байгуулжээ. /хх-12/

6. Уг төслийн ерөнхий гүйцэтгэгч Чайна тисижу сивил инженеринг групп ХХК нь 2019/26 тоот гэрээт ажлын хүрээнд хэрэгжүүлэх Захиргааны байрны барилга угсралтын ажил-ын СWWTP-2021-05 тоот гэрээг туслан гүйцэтгэгч ё-тай 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулжээ. /х-12, хх-57/

7. Энэхүү гэрээний ерөнхий нөхцөлөөр туслан гүйцэтгэгч ё нь Улаанбаатар хотын шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн захиргааны байрны барилга угсралтын ажлыг чанартай стандартын дагуу хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг хариуцах, нийт гүйцэтгэх ажлын хөлсийг 4,500,000,000 төгрөг байхаар ажил гүйцэтгэх гэрээгээр харилцан тохиролцсон, туслан гүйцэтгэгч ё-ийг төлөөлж ерөнхий захирал ё гэж гэрээнд тусгагдсан, мөн гарын үсэг зуржээ. Энэ гэрээний хүчин төгөлдөр эсэх байдлын талаар зохигч маргаагүй. /хх-57/

8. Улмаар, ё нь ё-тай №21/07 дугаартай Туслан гүйцэтгэх гэрээ-г байгуулсан, уг гэрээний ерөнхий нөхцөлөөр ё нь ёхороонд байрлах Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн захиргааны барилгын угсралтын ажлыг 2021.10.01-ний өдрөөс 2023.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд туслан гүйцэтгэж оролцохоор, нийт ажлын хөлсийг 650,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, энэхүү ажил гүйцэтгэх гэрээнд ё-ийг төлөөлж, захирал О.Жаргалсайхан, харин ё-ийг төлөөлж захирал Ч.Ганбат гарын үсэг зурж баталгаажуулжээ. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр эсэх байдлын талаар зохигч маргаагүй. /хх-42/

9. Түүнчлэн ё нь нэхэмжлэгч ё-тай 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №8/4 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ. Үүнд:

а/ Гэрээний ерөнхий нөхцөлөөр гүйцэтгэгч нь Шинэ төв цэвэрлэх байгууламжийн Захиргааны барилгын угсралтын ажлыг /барилгыг барих, өргөтгөх, өөрчлөх/ хугацаанд нь гүйцэтгэж захиалагчид шилжүүлэх, захиалагч нь техник, эдийн засгийн шаардлага хангасан барилга, барилга байгууламжийн бэлэн болсон объектийг хүлээн авч эцсийн тооцоог хийх, барилгын ажлын нийт хөлсийг 543,636,300 төгрөг, барилга угсралтын нийт хэмжээг 4,215.01 м.кв байхаар харилцан тохиролцсон байна. /хх-6/

б/ ё болон ё-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсантай холбоотойгоор 2022.08.05-ны өдөр ё-ийн захирал ёийн гэр бүлийн хүн болох  дугаартай дансаар 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь ажлын хөлсний урьдчилгаанд ёаас хүлээн авчээ.

в/ Ийнхүү ё нь нэхэмжлэгч ё-тай 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №8/4 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан, энэхүү гэрээнд заасан ажил, үүргийг ёгүйцэтгэх, ё гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

г/ Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой ажлыг чанартай хийж гүйцэтгэж байсан боловч ажлын гүйцэтгэлийг хүлээн авах этгээд нь тодорхой бус, мөн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг өгөхгүй байсны улмаас гэрээний дагуу гүйцэтгэж байсан ажлыг дундаас нь зогсоохоос өөр аргагүй болсон, улмаар гүйцэтгэсэн ажлын хувьд барилгын суурийн ажлын гүйцэтгэл 78.500,000 төгрөг, мөн 1 дүгээр давхрын ажлын гүйцэтгэл 57,423,600 төгрөг, нийт 135.923.000 төгрөгийн ажил гүйцэтгэснээс урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөгийг ёаас хүлээн авсан, харин үлдэгдэл 85,923,000 төгрөгийг захиалагчаас авч чадаагүй, санхүүжилт зогссоноос шалтгаалан маргах үндэслэл болжээ.

10. Нэхэмжлэгч ёнь ё-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан, уг хуулийн этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд орсон талаар маргаагүй боловч ё нь ё-ийг бүрэн төлөөлөх эрхгүй атлаа бусдын тамга, тэмдгийг ашиглан бидэнтэй 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн гэрээг байгуулсан болохыг сүүлд мэдсэн учир уг гэрээний дагуу шаардаагүй, учир нь ё нь төв цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээний хувьд ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, тодорхой санхүүжилтийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, мөн Чайна тисижу сивил инженеринг групп ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ё-ийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж, ё нь мөн гарын үсэг зурж гэрээний тал болсон байх тул ё-ийн гүйцэтгэсэн ажлын үр дагаврыг ё хариуцна,

а/ Хэдийгээр ёболон ё-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бий болоогүй боловч тухайн ажлыг гүйцэтгэх явцад ё-иас хяналтыг хэрэгжүүлсэн, мөн ерөнхий захиалагчаас санхүүжилт, ажлын хөлсийг хүлээн авсан нь тогтоогдсон, харин ёнь хүлээн авсан санхүүжилт 50,000,000 төгрөгөөс гадна өөрсдийн хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн тул ё нь тэр хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

11. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч ё-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч энэ байдал бүрэн тогтоогдоогүй байна.

Тодруулбал, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хуульчилсан боловч нэхэмжлэгч ёнь ё-тай байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор ажил, үүрэг гүйцэтгэсэн, тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон, хүчингүй, хүчин төгөлдөр бус болсон гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна.

12. Түүнчлэн, ё-ийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №1/19 албан бичигт ёнь Төв цэвэрлэх байгууламжийн Захиргааны барилгын ажилтай холбоотой манай компанитай ажил хүлээлцээгүй, хэр хэмжээтэй ажил гүйцэтгэсэн нь тодорхойгүй байгаа болно. Мөн Туслан гүйцэтгэх гэрээний 3.6 заалтаар ё нь энэхүү гэрээний дагуу гүйцэтгэх ажлаа гуравдагч этгээд буюу өөр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхгүй бөгөөд хэрэв гүйцэтгүүлсэн тохиолдолд аливаа эрсдэл, санхүүжилт төлбөр тооцоог ё өөрөө хариуцна гэсэн заалтын дагуу ажил хүлээлцэх, төлбөр тооцооны асуудлыг манай компани нь өөрөө хариуцах болно гэсэн агуулга бүхий албан бичгийг хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргажээ. /хх-121/

12.а. Тодруулбал, ё нь дээр дурдсан албан бичгээр ё-тай ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд орсон талаар, захиалагчийн хувьд ажил гүйцэтгүүлсэн талаар тус тус дурдсан, мөн ажлын хөлс, төлбөр тооцоо, гэрээний үр дагаврыг өөрсдөө хариуцахыг нотолж, ё-д хариу өгсөн байх тул ё нь нэхэмжлэгч ё-тай 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №8/4 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг дуусгавар болоогүй байгаа, мөн гэрээний үүргийг захиалагчийн хувьд бүрэн хариуцах боломжтой, энэ хүсэл зоригийг тухайн албан бичгээр илэрхийлсэн гэж үзэх үндэслэл болно.

12.б. Нөгөөтэйгүүр, ё болон ё-ийн хооронд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №8/4 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг, тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа бүрэн дуусгавар болоогүй байхад ё-иас гэрээний үүргийг шаардах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

13. Нэхэмжлэгч ёнь ё-тай 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №8/4 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу тодорхой ажил, үүргийг /барилгын суурийн ажил, 1 давхрын суурийн ажил болон арматур зангидах, угсрах зэрэг/ ажлыг 2022.08.02-ны өдрөөс 2022.09.17-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт, үзлэг хийж бэхжүүлсэн баримт болон гэрч үнёнарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон, эдгээр ажлын хөлс, гүйцэтгэлтэй холбоотой маргаан нь захиалагч болон гүйцэтгэгч нарын хооронд бий болсон эрх зүйн харилцаанд хамаарах тул энэ хэсэгт холбогдох үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

14. Иймд ё-д холбогдуулан, үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө 85,923,000 төгөгийг гаргуулах тухай ё-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

15. Энэхүү шүүхийн шийдвэр нь ёболон ё нарын хооронд бий болсон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, тэдгээрийн эрх, үүргийн дагуу шаардлага гаргах эрхийг аливаа хэлбэрээр хөндөхгүй болохгүй дурдав.

16. Нэхэмжлэгч ё нь ё-иас гэрээний үүрэг шаардах ямар ч хууль зүйн үндэслэлгүй болсон нь ёсанаатай үйлдэлтэй шууд холбоотой, учир нь ё нь ерөнхий гүйцэтгэгчтэй огт гэрээ хэлцэл хийгээгүй, түүнчлэн манай компанитай дүр үзүүлсэн хэлцэл хийх үедээ ё нь ё-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байгаагүй, тус компанитай огт хамааралгүй атлаа тамга, тэмдгийг зориуд ашиглан биднийг төөрөгдөлд оруулж хэлцэл хийж биднээр ажил гүйцэтгүүлсэн, Опен дата цахим хуудсаар орж үзэхэд ё-д анхнаасаа ё гэж хүн байгаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон байх боловч энэхүү нэхэмжлэлийг гаргахаас өмнө ё-д холбогдуулан гэрээний үүрэг шаардаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотойгоор өмнө нь ё, ё маргасан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

17. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг зөв тодорхойлж шаардах эрхээ хэрэгжүүлвэл зохино.

18. Нэхэмжлэгч ёнь ё-тай 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №8/4 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаанд орсон боловч хариуцагчаар ё-ийг тодорхойлсныг үндэслэн шүүх иргэний хэрэг үүсгэж, зохих ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч ёнь ё-ийг гуравдагч этгээд, хариуцагчаар тодорхойлоогүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар ё-д холбогдуулан гаргасан тул нэхэмжлэлийн тодорхойлсон шаардлагын хүрээ, үндэслэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч ё-иас 85,923,000 төгрөгийг гаргуулах ё-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ё-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД