Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Болд овогт Лгийн Гт холбогдох 1708008720231 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 05 дугаар  сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ноос, нэхмэлийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Болд овогт Лгийн Г /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

            1.1.Хохирогч Д.Өы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би тухайн үед “...” худалдааны төвд гутлын лангуу ажиллуулж байсан юм. Хэрэг болохоос 7 хоногийн өмнө тус төвд хувцас зардаг Г надаас 40,000 төгрөгийн гутал зээлээр авсан юм. Тэгээд мөнгөө өгөхгүй удаад байхаар нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед мөнгөө авъя гэхэд надад 20 хоногийн дараа өгнө гэсэн. Би түүнээс юу гэсэн үг юм бэ гэтэл наад гутлыг чинь би аваагүй бол наана чинь хэвтэж л байгаа биз дээ гэж уурласан. Тэгээд надаас авсан гутлаа тайлаад над руу шидээд миний цээж рүү оносон. Тэгэхээр нь би Гийн өрөө рүү ороод би чамд шинэ гутал өгсөн, хуучин гутал өгөөгүй биз дээ гээд мөрөнд нь хүрсэн юм. Тэгтэл над руу хог шүүрдэж байсан хогийн шүүрээрээ нүүр ам, хүзүү цээж рүү цохиж зодож эхэлсэн. Шүүрийг нь булааж автал намайг хумсаараа самардаад эхэлсэн. ...шархан дээрээ 32,000 төгрөгний шархны тос авсан, бас антибиотик уу гээд эм 4,000 төгрөгөөр, нийт 36,000 төгрөг зарцуулсан. Одоо надад өгөх баримт бэлэн байхгүй байна. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх 13 х/  

 

1.2.Гэрч Х.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “...” худалдааны төвд лангуу ажиллуулдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр лангуун дээрээ зогсож байхад Г Ө хоёр гутлаас болж хэрэлдсэн. Тэгж байгаад хоорондоо зодолдоод түжигнээд эхэлсэн. Би юу болчихвоо гээд гайхаад Гийн павилон руу орсон чинь нэг нэг рүүгээ гар далайсан байсан. Тухайн үед Өы даралт ихсээд нэлээд тайвшруулж байгаад явуулсан. Маргааш өглөө нь Ө миний цээжийг ингээд урчихсан байна гээд цээжээ харуулж байсан, цээж нь аймаар болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 х/

 

1.6.Шинжээчийн 11649 тоот дүгнэлт

1.Д.Өы биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх эдгэрч буй шарх байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 10 х/

 

Хоёр:Цагаатгах талын нотлох баримтууд.

2.1.Шүүгдэгч Л.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ө нь надад 45,000 төгрөгөөр гутал зарсан, удалгүй 7-10 хоногийн дараа надаас гутлын мөнгөө нэхсэн. Тэгэхээр нь би надад орлогын мөнгө байхгүй дараа өгье гэтэл, “надаас өгсөн гутлаа авъя өөрөө зараад мөнгөө гаргаж авна” гээд нэхсэн. Би түүнд 2, 3 хоног өмссөн гутал яах гэж байгаа юм бэ гээд өрөөнд нь оруулж шал руу шидсэн. ...тэгээд намайг хэл амаар доромжилсон. Би түүнийг хогийн шүүрээр шавхуурдсан байхыг үгүйсгэхгүй. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 43 х/

 

2.2.Шүүгдэгч Л.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өаас 45,000 төгрөгийн шинэ гутал худалдаж аваад найз нь мөнгөгүй байна, гутлын чинь мөнгийг боломж гарвал бүтнээр нь өгнө, болохгүй бол 2 хувааж өгнө гэж тохирсон. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн үед надаас гутлын мөнгөө нэхэхээр нь мөнгө байхгүй боломжгүй байна, хэд хоногоос мөнгийг чинь өгнө гэхэд Ө уурлаад одоо мөнгө гаргаж өг, гуйлгачин минь гултын мөнгө өгч чадахгүй бол гутал өг би өөрөө гутлаа зарна гэж хэлсэн. Би чамаас шинэ гутал аваад 2, 3 хоног өмссөн би чамд хуучин гутал өгмөөргүй байна гэхэд уурлаад маргаан эхэлсэн. Тэгэхэд нь би, чи болохгүй бол гутлаа ав, миний өмссөн элэгдэл хорогдлын мөнгийг хасаад миний худалдаж авсан чиний зарагдсан мөнгө хоёрын хоорондох зөрүүг өгнө, чамайг гомдолгүй болгоно гэж хэлсэн. Намайг гутал аваад ир гэхээр нь би өрөө лүү нь оруулаад шидсэн. Ө эргэж ирээд намайг түлхэж унагасан. Би энэ хэрүүл шингэсэн гутлыг авахгүй гээд хогийн саванд хийсэн. Өыг гарсаны дараа хогоо шүүрдээд хогоо хогийн сав руу хийгээд буцаад явж байтал Ө надтай таараад гутал хогийн саванд хийлээ гэж маргалдсан. Намайг хэл амаар доромжилсон, би тэр хүнийг зодоогүй,  цэвэр гүтгэлэг. Ө гэрч Стай найзын холбоотой, үгсэн тохиролцсон гэж үзэж байна. Тухайн үед 30 гаруй түрээслэгч нар байсан, камер байсан. Би хүн зодоогүй, Өы биед гэмтэл учруулаагүй. ...” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гурав:Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.

3.1.Гэрч Ц.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Гийг танидаг болоод 20 гаруй жил болж байна. Хамаатан садны харилцаа холбоо байхгүй. ...Зан аашны хувьд дөлгөөн, жаахан чих хатуу, илүү дутуу зан байхгүй, хүнтэй нийтэч эвтэй найртай байдаг. Найз нөхөд олонтой хүн байгаа юм. “...” худалдааны төвд лангуу түрээсэлж ажиллуулдаг. ...урьд өмнө цагдаа сэргийлэхээр шалгагдаж байсан эсэхийг мэдэхгүй. Хамтдаа ажил төрөл хийхэд их идэвхитэй санаачлагатай байдаг, хэрүүл уруул үүсгээд байдаггүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 х/

 

3.2.Гэрч Г.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ээж Лгийн Г нь 1962 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймагт төрсөн. Зан аашийн хувьд даруу төлөв хүн байгаа юм. Уурлаж уцаарлаад байдаггүй. Намайг зэмлэх үедээ зэмлэдэг. Хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг. Одоогоор “...” төвийн 2 давхарт комиссын бараа зардаг лангуун дээр суудаг. Ер нь найз нөхөд байгууллагын хамт олон дундаа нэр хүндтэй сайн хүн байгаа юм. Бусадтай хэрэлдэж маргалдаж байхыг нь би хараагүй. Одоо Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Нуур 10-8 тоотод аав М, ээж Л.Г нарын хамт амьдардаг. ...тийм зүйл болсон гэдэгт итгэхгүй байна.. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 х/

3.3.Л.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 18 х/

3.4.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн тул уг нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан  шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

 

Шүүгдэгч Л.Г нь өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн тул түүнийг өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулсан.

 

            Хохирогч Д.Өыг улсын яллагч /шүүх хуралдаан дээр хохирогч оролцуулах хүсэлтээсээ татгалзсан/ шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасны дагуу хурлын тов мэдэгдсэн боловч ирээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна” гэсэн, хохирогч энэ талаар хүсэлт гаргаагүй мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “түүний ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хохирогчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Гэм буруугийн талаар.

Л.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвд иргэн Д.Өтай “гутлын мөнгө нэхлээ” гэх асуудлаас болж маргалдан харилцан бие бие рүүгээ довтлох явцдаа Д.Өы эрүүл мэндэд гарын хумсаараа “хүзүүний урд хэсэгт 6 см орчны эд улайж хавдсан зулгарсан” хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Хохирогч Д.Өы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би тухайн үед “...” худалдааны төвд гутлын лангуу ажиллуулж байсан юм. Хэрэг болохоос 7 хоногийн өмнө тус төвд хувцас зардаг Г надаас 40,000 төгрөгийн гутал зээлээр авсан юм. Тэгээд мөнгөө өгөхгүй удаад байхаар нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед мөнгөө авъя гэхэд надад 20 хоногийн дараа өгнө гэсэн. Би түүнээс юу гэсэн үг юм бэ гэтэл наад гутлыг чинь би аваагүй бол наана чинь хэвтэж л байгаа биз дээ гэж уурласан. Тэгээд надаас авсан гутлаа тайлаад над руу шидээд миний цээж рүү оносон. Тэгэхээр нь би Гийн өрөө рүү ороод би чамд шинэ гутал өгсөн, хуучин гутал өгөөгүй биз дээ гээд мөрөнд нь хүрсэн юм. Тэгтэл над руу хог шүүрдэж байсан хогийн шүүрээрээ нүүр ам, хүзүү цээж рүү цохиж зодож эхэлсэн. Шүүрийг нь булааж автал намайг хумсаараа самардаад эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 13 х/, 

  

Гэрч Х.Сгийн “...Би “...” худалдааны төвд лангуу ажиллуулдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр лангуун дээрээ зогсож байхад Г Ө хоёр гутлаас болж хэрэлдсэн. Тэгж байгаад хоорондоо зодолдоод түжигнээд эхэлсэн. Би юу болчихвоо гээд гайхаад Гийн павилон руу орсон чинь нэг нэг рүүгээ гар далайсан байсан. Тухайн үед Өы даралт ихсээд нэлээд тайвшруулж байгаад явуулсан. Маргааш өглөө нь Ө миний цээжийг ингээд урчихсан байна гээд цээжээ харуулж байсан, цээж нь аймаар болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 х/,

 

Шинжээчийн 11649 тоот дүгнэлт

1.Д.Өы биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх эдгэрч буй шарх байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 10 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хохирогч Д.Өы “... Шүүрийг нь булааж автал намайг хумсаараа самардаад эхэлсэн ...” гэх мэдүүлэг нь гэрч Х.Сгийн “... Г Ө хоёр гутлаас болж хэрэлдсэн. Тэгж байгаад хоорондоо зодолдоод түжигнээд эхэлсэн. Би юу болчихвоо гээд гайхаад Гийн павилон руу орсон чинь нэг нэг рүүгээ гар далайсан байсан. Тухайн үед Өы даралт ихсээд нэлээд тайвшруулж байгаад явуулсан. Маргааш өглөө нь Ө миний цээжийг ингээд урчихсан байна гээд цээжээ харуулж байсан, цээж нь аймаар болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон, эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан тул яллах талын нотлох баримтаар тус тус тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Л.Гийн “... Намайг хэл амаар доромжилсон, би тэр хүнийг зодоогүй,  цэвэр гүтгэлэг. Ө гэрч Стай найзын холбоотой, үгсэн тохиролцсон гэж үзэж байна. Тухайн үед 30 гаруй түрээслэгч нар байсан, камер байсан. Би хүн зодоогүй, Өы биед гэмтэл учруулаагүй ...” гэх мэдүүлгийг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.

Шүүгдэгч нь эрх зүйн байдлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” субьект бөгөөд түүний өгсөн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байгаа, гэрч Х.Сгийн мэдүүлгийг хохирогчтой найзын холбоотой гэх үндэслэлээр нотлох баримтаар тооцохгүй байх хуулийн үндэслэл байхгүй учраас шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг үндэслэж түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч Д.Өы зүгээс өөрийн биед учирсан гэмтлийн талаар эмчилгээ хийлгэсэн баримт хэрэгт гаргаж өгөөгүй учраас эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэхийг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж үзсэн.

 

             Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Л.Г-т холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

             Ял шийтгэлийн талаар.

             Л.Гийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

             Л.Г нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгийн торгуулийн ял оноож, уг торгуулийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгож шийдвэрлэсэн.

              Бусад асуудлын талаар.

              Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Болд овогт Лгийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Л.Гт үүрэг  болгосугай.

 

4.Л.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Д.Ө цаашид эмчилгээтэй холбоотой гарах хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ