Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2024/03837

 

 

 

 

 

 

 

2024 10 15 181/ШШ2024/03837

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: -д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 804,929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2021 оны 03 сарын 29-ний өдрийн CIF-11886633 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, зээлийн гэрээгээр 540,000 төгрөгийг сарын 5% хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээ болон "Ард апп"-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд, CIF-11886633 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний үндсэн төлбөрийн үлдэгдэл 539,112 төгрөг, үндсэн хүүд 265,817 төгрөг нийт 804,929 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёд холбогдуулан 2021 оны 03 сарын 29-ний өдөр байгуулсан CIF-11886633 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 804,929 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ё нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч нь 804,929 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ёд холбогдуулан, 2021 оны 03 сарын 29-ний өдөр байгуулсан CIF-11886633 тоот Зээлийн гэрээний үүрэгт 804,929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч ёгаас 11,934.5 төгрөг, төсвөөс 11,934.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ё-д буцаан олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД