Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2024/03892

 

 

 

 

 

 

 

2024 10 18 181/ШШ2024/03892

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: д холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 11,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага хариуцагчтай 2024 оны 3 дугаар сарын 11-ны өдөр Г/24-019 дугаартай "Эмнэлгийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах" гэрээг байгуулан 16,800,000 төгрөгийн үнэ бүхий яаралтай тусламжийн үед зүрхний үйл ажиллагааг сэргээх зориулалт бүхий Дефибриллятор /BeneHeart D3/, Мөн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр талууд амаар худалдах худалдан авах гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийн үнэ бүхий Хяналтын монитор /uМЕС12/ тус тус хүлээлгэн өгсөн. Гэтэл анх Г/24-019 дугаартай гэрээ байгуулсны дараа буюу 3 дугаар сарын 11-нд урьдчилгаа төлбөр болох 5,040,000 төгрөг шилжүүлснээс хойш гэрээнд заасан хугацаанд буюу тус гэрээний 3.3.2-т заасны дагуу гэрээ байгуулснаас хойш 21 хоногийн дараа 2024 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй. Мөн 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2 дахь худалдах худалдан авах гэрээний төлбөр болох 3,500,000 төгрөгийг мөн энэ өдөр шилжүүлэхээр тохиролцсон боловч огт шилжүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Хариуцагч байгууллагын захирал болон инженерүүдтэй хэд хэдэн удаа холбогдоход одоо удахгүй шилжүүлнэ гэсээр нийт 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Бид талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан үүргийнхээ дагуу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох, албан бичиг илгээх, утсаар ярих, мессеж илгээх зэрэг бүхий л боломжит зөвшилцлийн аргыг хэрэглэсэн. Ийнхүү бид ямар ч үр дүнд хүрээгүй тул шүүхэд нэхэжмлэл гаргах талаараа албан бичгээр мэдэгдэл хүргүүлсний дараа 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлж, үлдсэн төлбөрийг 8 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй хэвээр л байна. Иймд хариуцагч байгууллагаас Г/24-019 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 1,760,000 мөн тус гэрээний 9.2-д ...хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө..." гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн 142 хоногийн алданги 8,349,600 төгрөг нэхэмжлэх ёстой боловч Иргэний хуулийн 232.4-т "...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй..." гэж заасны дагуу 5,880,000 төгрөг нийт 7,640,000 төгрөг, 3 дугаар сарын 20-ны өдрийн амаар байгуулсан худалдах худалдан авах гэрээний төлбөр 3,500,000 төгрөг нийтдээ 11,140,000 төгрөгийг гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ёнь хариуцагч ё-д холбогдуулан 2024 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан №Г/24-019 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,140,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ёнь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч нь 11,140,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ё-тай холбогдуулан, 2024 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан №Г/24-019 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,140,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ётатгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч ё-иас 96,595 төгрөг, төсвөөс 96595 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ё-д буцаан олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД